Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Байгаль орчны газар

Байгууллагын танилцуулга

Монгол улсын Засгийн газрын 2000 оны 181-р тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу Байгаль орчны алба 2001 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулагдан, МУ-ын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 67 тоот тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ус, цаг уур, орчны шинжилгээний албатай /нэртэйгээр ажиллаж байгаад МУ-ын Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор “Байгаль орчны газар” болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Байгууллагын үндсэн үүрэг

Аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар явуулж байгаа төр болон орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх юм.

Байгаль орчны газар нь  газрын дарга-1, ойн албаны дарга-1, мэргэжилтэн-6, мод үржүүлгийн газрын инженер-1, байгаль хамгаалагч-43, нярав-1, ня-бо-1, жолооч-1, сахиул-3 гэсэн нийт 58 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль орчны газрын утас:   70462434

Мэдээ мэдээлэл