Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Боловсролын газар

ЗАВХАН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

ТҮҮХЭН ТОВЧОО

Манай байгууллага нь анх 1958 онд “Заах арга сурган хүмүүжүүлэх кабинет”, 1959 онд “Сургалт заах аргын кабинет”, 1992 онд “Судалгаа арга зүйн төв”, 1994 оноос “Боловсролын төв”,1997 онд “Боловсрол соёлын төв”, 2003 онд “Боловсрол соёлын газар” болтлоо өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаад  2013 онд соёлын салбар нь салж, “Боловсролын газар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэхэд оршино.

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

            Дарга, мэргэжилтнүүд,  нягтлан бодогч, нярав, архив-бичиг хэргийн ажилтан, жолооч, үйлчлэгч, малчин, сахиул нийт 25 орон тоотой. 

ЗАВХАН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ  ЧИГ  ҮҮРЭГ

Боловсролын байгууллага, иргэдийг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх боловсролын асуудал эрхэлсэн байгууллага юм.

Боловсролын газар нь үйл ажиллагаандаа  Боловсролын  тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажилладаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ЗАРЧИМ

  1. Хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх
  2. Боловсролын харилцаанд оролцогчийг боловсрол эзэмших, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах
  3. Сургалтын байгууллага, багш, ажилтан, иргэдэд үзүүлэх мэргэжил, арга зүйн үйлчилгээ нь байгууллага, хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй сургалтын арга зүй, технологи хөгжүүлэх
  4. Шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах

 

БИДНИЙ АМЖИЛТ

Боловсролын газар ажил үйлсээрээ шалгарч улсад 2009 онд III байр, 2010 онд II байр , 2011 онд III байрт тус тус эзэллээ.

ЗАВХАН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН

БҮТЭЦ, ОРОН ТОО

            Завхан аймагт сургуулийн өмнөх боловсролын 36 цэцэрлэгт 4593 хүүхэд хүмүүжиж цэцэрлэгийн хамран сургалт 74,4 хувь,  сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94,6 хувьтай байна. Цэцэрлэгийн 585 ажиллагсдын 160 нь үндсэн багш / магистр 12, бакалавр 109, дипломын 30, бусад 9, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 21, заах аргач зэрэгтэй багш 36 байгаа нь үндсэн багшийн 35,6 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш байна.

            2013-2014 оны хичээлийн жилд  цогцолбор сургууль 2, бүрэн дунд боловсролын сургууль 18,  суурь боловсролын сургууль 9, бүгд аймгийн 29  сургуульд 14188 суралцагч суралцаж байна.

            Ерөнхий боловсролын сургуульд 868 багш / үүнээс эмэгтэй 688/, магистр 96, бакалавр 656 дипломын дээд 116, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй багш 2, тэргүүлэх зэрэгтэй багш 146, заах аргач  зэрэгтэй багш 322 буюу мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь 55,2 байна. Ерөнхий боловсролын сургуульд 1671 аж ахуйн үйлчилгээний ажилтнууд ажиллаж байна.

            СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежид 180 гаруй оюутан урлаг, соёлын 5 мэргэжлээр суралцаж, мэргэжлийн 29 багш ажилладаг.

            МУИС-ийн Завхан сургуульд 651 оюутан 8 мэргэжлээр суралцаж, 32 эрдэмтэн багш ажиллаж байна.

            Хөдөлмөрийн яамны харъяа Улиастай болон Тосонцэнгэл суманд дахь  МСҮТ-үүдэд 24 мэргэжлээр 1050 оюутан суралцахын зэрэгцээ “Оюу толгой” ХХК-ний хөрөнгө оруулалтаар насанд хүрэгчдэд төрөл бүрийн мэргэжил олгож байна. Тус сургуулиуд 111 ажилтантайгаас 52 нь мэргэжлийн багш юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

  1. Завхан аймгийн боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр      2009-2015 он
  2. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II                                        2008-2015 он
  3. Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр                         2009-2020 он
  4. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр                                                                    2009-2015  он          
  5. Боловсрол үндэсний хөтөлбөр                                                   2010-2021 он
  6. Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад  мэдээллийн технологийг оновчтой ашиглах                                                                                    2012-2017 он
  7. “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр                                    2013-2016 он

 

Хаяг: Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Нутгийн удирдлагын ордон, 4 давхар 403, 406, 407, 408 тоот

Утас: 976-70462843

          976-70462564

Факс: 976-70462610

И-мэйл: zavkhan@mecs.gov.mn

Мэдээ мэдээлэл