Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

МЭНДЧИЛГЭЭ

Газрын тухай, Барилгын тухай багц хуулиудын хэрэгжилтийг  орон нутагт зохион байгуулах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай нээлттэй, чирэгдэлгүй хуулийн хүрээнд ажиллахад байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж,  Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн тухайн оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, Газрын даргын хэтийн болон  тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, мөн аймгийн ГЗБЕТ, тухайн оны ГЗБТ боловсруулах, ГНС-ын тайлан гаргах, газрын кадастрын зураг бий болгох ,газар ашиглалт, эзэмшилт, өмчлөлтийн талаар гарч байгаа аливаа зөрчил дутагдлыг арилгах, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх, геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавих, шинээр баригдах, засварлагдах барилга байгууламжуудын техникийн нөхцлийг бүрдүүлэх, хяналт тавих зэрэгт анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж  байна.

Ингээд нийт Завханчууддаа Богд Очирваань уулынхаа оргил шиг амжилт бүтээлийн манлайд байж нутаг ус, ураг төрөл , улс монголынхоо нэрийг дуурсгасан ажил үйлсээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Завхан Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот

Байгуулалтын Газрын Дарга: Д.Анхтэс

 

 

Эрхэм зорилго

   Газрын харилцаа, барилгын салбарын багц хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хот байгуулалт, хот төлөвлөлтийн үйл ажиллагааг орчин үеийн мэдээллийн технологид түшиглэн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэсэн үйлчилгээг нээлттэй, шуурхай үзүүлэх төрийн байгууллага байна.

Байгуулагын алсын хараа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох Газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хот төлөвлөлтийн зөв бодлогоор  иргэдийн амжиргааны түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэнэ.

 

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот

байгуулалтын газрын товч танилцуулга

ГХГЗЗГ-ыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд  Засгийн газрын тохируулагч агентлагын статустайгаар УИХ-ын 2002 оны 58,  Монгол улсын  ЗГ-ын 2002 оны 162 дугаар тогтоолоор  хуучнаар ҮХХЭУБГ,  Газрын хэрэг эрхлэх газар, Улсын геодези зураг зүйн газрыг нийлүүлэн байгуулсан юм.

Мөн газрын тухай хуульд зааснаар тус агентлаг нь  аймаг, нийслэл, дүүрэгт Газрын алба, сумд газрын даамалтай байхаар  заасан явдал юм. Үүний дагуу 2003 оны 01 дүгээр сард аймаг, нийслэлийн  Засаг даргын саналыг  үндэслэн аймаг, нийслэлийн газрын албадын даргыг томилан ажилд нь оруулсан бөгөөд  тус аймгийн Газрын албаны даргыг ГХГЗЗГ-ын даргын  тушаалаар анх аймагт Газрын алба даргаар Долмаа овогтой Дэчинг томилон мэргэжилтэн Д.Анхтэс, И.Сувданчимэг, улсын бүртгэгч Н.Наранчимэг, Б.Болд гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулагдан ГХГЗЗГ-ын харъяа аймагт Газрын алба, сумдад газрын даамал гэсэн орон тоотойгоор 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2009 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн  хуучнаар аймгийн Газрын алба,  Хот байгуулалт, барилга захиалагчийн алба гэсэн 2 байгууллагыг нэгтгэх тухай  Засгийн Газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” нэртэйгээр шинээр  зохион байгуулагдаж Газрын даргаар Содов овогтой Ганболд томилогдон ажилласан байсан. 

ГХГЗЗГ-ын даргын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн А/42 тоот тушаалаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон  тоог шинэчлэн батлаж аймгийн Засаг даргын тушаалаар Газрын даргаар  Дамднсүрэн овогтой Анхтэс томилогдон ажиллаж байгаа бөгөөд аймгийн төвд нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон:

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл