Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Мэргэжлийн хяналтын газар

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Эрхэм зорилго:

Эрсдэлд сууриласан төрийн хяналтанд тулгуурлан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгаль экологиийн тэнцвэртэй нөхцлийг хангуулахад оршино.

Зорилт:

- Эрсдэл бүхий обьектыг тогтоон хяналт шалгалт хийх давтамжийг тодорхойлох

- Улсын байцаагчдын чадавхыг дээшлүүлж, ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх

- Байгууллагын материаллаг нөхцлийг сайжруулж, лабораторийн чадавхыг нэмэгдүүлнэ

- Төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулж, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлнэ

- Олон нийтийг мэдээллээр ханган, соён гэгээрүүлэх ажлыг тогтмолжуулна

Манай хамт олон

Түүхэн замнал:

Улсын их хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолын дагуу 2008 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь мэргэжлийн хяналт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс, байгаль орчны тасаг гэсэн үндсэн бүтэцтэй хоорондоо итгэмжлэгдсэн хими, хор, нян судлалын лаборатори, стандарчлал, хэмжил зүйн төвийг батгаасан стантустайгаар ажиллаж байгаад 2004, 2005, 2007 оны бүтэц орон тооны өөрчлөлтөөр тасаг хэлтсийн зохион байгуулалтанд орж одоо мэргэжлийн хяналтын газар нь Дэд бүтэц, байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хяналт, Боловсрол эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналт, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд нэгдсэн лаборатори 42 улсын байцаагч, төрийн үйлчилгээний 10 ажилтан бүгд 52 орон тоотойгоор 82.4 мянган кв/м нутаг дэвсгэрт, 24 сумын 71.8 мянган хүн амд төрийн хяналтыг хийх, хууль тогтоомж, стандартыг сурталчлах үйл ажиллагааг явуулж байна.

Байгууллагын зохион байгуулалтын нэгжүүдийн товч мэдээлэл:

Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчаар П.Батсайхан, Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар Б.Батхүү, Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар Б.Сүрэн, Дэд бүтэц,байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар З.Эрдэнэцэцэг, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар Г.Чойдорж, Лабораторын эрхлэгч Н.Лосолмаа нар томилогдон ажиллаж байна.

Хүний нөөцийн танилцуулга:

Хүний нөөц, боловсон хүчний хувьд академич 1, доктор 1, зөвлөх инженер 2 магистер 12, мэргэшсэн няглан бодогч 7, баклавр 43 ажиллаж байгаа бөгөөд нийт ажилчдын 92.3 % нь дээд боловсролтой байна.

 

Мэдээ мэдээлэл