Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Нийгмийн даатгалын хэлтэс

ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН  ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

 ЭРХЭМ ЗОРИЛГО:      Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, ажил олгогч, даатгуулагч иргэдэд чанартай хүртээмжтэй үйлчилгээгээр шуурхай үйлчилж, тэднийг тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрхийг хангаж хэрэгжүүлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА:  Нийгмийн даатгалын байгууллага нь даатгагдсан иргэдийн амьдралд тохиолдсон эрсдэлийг зөөлрүүлэх, даатгуулагч төвтэй, бие даасан, үндэсний мэргэшсэн чадварлаг, мэдээлэлжсэн, ёс зүйг дээдэлсэн манлайлагч байгууллага болох явдал мөн.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Нийгмийн даатгалын хэлтэс нь НДЕГ-ын даргын 2012 оны А/391 тоот тушаалын дагуу хариуцсан ажлын чиглэлээр Санхүү бүртгэл орлого бүрдүүлэлт хяналтын алба, үйлчилгээний алба, эрүүл мэндийн даатгалын алба гэсэн 3 алба, 1 тасаг нийт 52 орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.

            Жилд дунджаар 560 гаруй ажил олгогч, 11000 орчим даатгуулагч, 8300 орчим тэтгэвэр авагч, 70 гаруй мянган эрүүл мэндийн даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна.

Жилдээ 9.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, 22.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ үйлчилгээний зардлын санхүүжилт, эмийн хөнгөлөлтийг даатгуулагчдад олгодог.

            АМЖИЛТ, БҮТЭЭЛ ОНЦЛОГ:  Тус хэлтэс нь орлогын төлөвлөгөөг жил бүр тогтмол давуулан биелүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулахын зэрэгцээ байгууллагаа тохижуулах, ажиллагсдаа чадваржуулахад онцгой анхааран хэрэглэгч олон түмнийхээ хэрэгцээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, ажлын амжилтаараа 1998 онд системийн хэмжээнд 2-р байр, 2002 онд Ховд аймагт зохион байгуулсан нийгмийн даатгалын ажилтнуудын урлаг спортын арга хэмжээнд тэргүүн байр, 2005 онд НДЕГ-ын даргын Батламж, 2008 онд Монгол шуудан банкны шилдэг харилцагч, 2009 онд системийн хэмжээнд 4-р байр, Хаан банкны шилдэг харилцагч байгууллага, 2012 онд системийн хэмжээнд 2-р байр эзэлсэн ажилсаг, бүтээлч хамт олон юм.

Бид бүхний амжилт нь зөвхөн бидний амжилт төдийгүй харилцагч байгууллага, даатгуулагчид, олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтнуудын хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Тухайлбал: Нийгмийн даатгалын системд 30 гаруй жил ажилласан өндөр настан Ш.Цээдэг, Б.Бадамжав, Б.Даваа, Г.Бумсан, Л.Юура, Р.Рэгзэдмаа, Б.Шоовой зэрэг ахмадуудаа дурьдахад таатай байна.

Манай хамт олны дунд Алтан гадас одонтой 1, Хөдөлмөрийн хүндэт медальтан 1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан 14, нийгмийн даатгалын хүндэт ажилтан 9, Санхүү банкны тэргүүний ажилтан 5, Эдийн засгийн тэргүүний ажилтан 1, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 1, архивын тэргүүний ажилтан 1, монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч 2 ажилладгаар бид бахархдаг. 

Нийгмийн даатгалын сангийн орлогын сүүлийн 4 жилийн үзүүлэлт:

                                          

                                                      

 

 

 

 

Нийгмийн даатгалын сангийн зарлагын сүүлийн 4 жилийн үзүүлэлт:

Эмчилгээний зардлын сүүлийн 4 жилийн үзүүлэлт:

Эмийн үнийн хөнгөлөлтийн сүүлийн 4 жилийн үзүүлэлт:

2013 оны үйл ажиллагааны зорилт:

                                                           2013.09.30-ны байдлаар /сая төгрөгөөр/

д/д

Төрөл

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Биелэлт

1

Заавал даатгуулагчдаас оруулах орлого

6543.3

7247.8

110.8

2

Сайн дурын даатгуулагчаас оруулах орлого

218.5

288.5

132

 

3

 

ЭМД-ын хураамжаар

 

55,8

 

80.7

 

144.6

 

4

 

Төр хариуцах иргэдийн

 

100.7

 

89.5

 

88.9

 

5

 

Хуримтлагдсан авлагаас

 

17.5

 

29.8

 

170.3

 

6

ҮОМШӨ-ний улмаас тахир дутуу болсон иргэдийн шимтгэл

 

1.4

 

0.9

 

64.3

 

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлсэн ажлын тайлан:

МУ-ын их хурлын 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний шимтгэл нөхөн төлөх журмыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 тоот тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Ажлын хэсгийн гишүүд 15 удаа хуралдаж, хуулийг нэг мөр ойлгох, зөв хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж санал солилцон, хүндрэл бэрхшээл тулгамдаж буй асуудлынхаа талаарх мэдээллийг ерөнхий газрын ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, шаардлагатай үед утас, email-ээр харилцан зөвлөгөө авч ажиллаа.
  •  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний шимтгэл нөхөн төлөх журам, зөвлөмж, НДЕГазрын даргын Хуулийн хэрэгжилтийг хангах тухай 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/350 тоот тушаал болон холбогдох дээд газраас ирсэн тушаал, шийдвэр, тоотуудыг хүлээн авч сумын болон хэлтсийн байцаагч нар, ажлын хэсгийн гишүүдэд олшууран өгч, гарын авлага материалуудыг бэлтгэн тарааж, хууль, журам, заавруудыг мөрдөн ажиллаа.
  • Иргэд даатгуулагчдыг баг хороогоор нь бүртгэх ажлыг багийн дарга нартай хамран зохион байгуулж, хамрагдвал зохих иргэдийн судалгааг баг бүрээр гаргуулан авч хяналт тавин ажилласан. Багийн засаг дарга, Иргэний бүртгэл мэдээллийн газар, Архивын тасаг, Цагдаагийн газартай  хамтран ажиллах тухай бичиг тоот хүргүүлж, шаардлагатай мэдээллийг гаргуулан авсан.
  • Сумдын байцаагч болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодогч, бүх сумдын ИТХурал болон Засаг дарга,бүх сумын багийн засаг дарга, Худалдаа үйлчилгээний төвүүд, төсвийн 10 гаруй байгууллагаар явж сургалт хийсэн. AIR, Завхан телевизээр 6 удаа, зарыг 20  удаа хүргэж, нэг цэгийн үйлчилгээ болон бусад худалдаа үйлчилгээний төвүүдээр очиж зар хүргэж, сургалт сурталчилгааг зохион байгуулан ажилласан. Байцаагч нар уг хуулийн сурталчилгааг өрх бүрт очиж хийж, хамралтыг нэмэгдүүлэн ажилласны дүнд сумдын хамрагдвал зохих иргэдийнхээ 85-110 хувийг уг хуулинд хамруулсан байна.
  • Хулдаасан сурталчилгааны самбар 10 хийж худалдааны төвүүд, нэгдсэн эмнэлэг, нийгмийн даатгалын хэлтэс, нэг цонхны үйлчилгээний төвд байршуулсан.
  • 10500 гаруй боршур  хийж, 1800 гаруй хуулийн эмхтгэлийг иргэдэд тараасан. 15000 орчим өргөдлийн маягтыг хэвлэж сумдад хүргүүлэв.
  • Хүсэлтээ гаргаж өргөдөл өгсөн 14505 хүний материалыг хүлээн авч бүртгэн мэдээллийн баазад оруулж мэдээллийн баазыг бүрдүүлж ажиллав. Мэдээг 18 удаа,бүртгэлийн жагсаалтыг 10 удаа нэгтгэн хугацаанд нь гаргаж НДЕГазарт хүргүүлсэн.
  • 1995-2000 онуудад ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр телевизэд зар өгөх, ажилласан жил нь баталгаажиж ирсэн иргэн  бүртэй утсаар ярих, худалдаа үйлчилгээний төвүүдээр зар тавих зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. 2013 оны 10 дугаар сарын 1-ны байдлаар 11927 хүний шимтгэлийг нөхөн төлүүлж, тэтгэврийн санд 86,7 сая төгрөгийн оруулсан байна.
  • Хуулийн хугацаанд иргэдийн хүсэлтийн дагуу 1905 хүнд архивын лавлагаа, 12737 хүнд тодорхойлолт гарган өгч үйлчилсэн байна.
  • Засаг захиргааны харъяалал харгалзахгүйгээр бүртгэх болсонтой холбогдуулан өөр хот, аймаг, сумаас уг аймагт оршин сууж буй иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж, хүсэлт гаргасан 24 иргэнийг хамруулсан. Аймгийн хэмжээнд 14975 хүн хамруулах тооцоо судалгаа гаргасан. Үүнээс хүсэлтээ гаргаж өргөдөл өгсөн 14638 хүнийг ажилласан жил нөхөн тооцуулахад хамруулж аймгийн дүнгээр 98.1 хувийг хамруулан ажиллаа.
  • 2013 оны 10дугаар сарын 1-нд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж иргэд даатгуулагчдад ажлын тайлангаа тавьсан.   

 

Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон

Хэлтсийн дарга

 

Хэлтсийн даргын зөвлөл

Эрүүл мэндийн даатгалын алба

Санхүү бүртгэл орлого бүрдүүлэлт хяналтын алба

Үйлчилгээний алба

 

Мэдээ мэдээлэл