Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Онцгой байдлын хэлтэс

МЭНДЧИЛГЭЭ

2004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус тусдаа өөр чиг vvрэгтэйгээр ажиллаж байсан Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал тvймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэн зохион байгуулж олон улсын жишигт нийцсэн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгvй сэргээн босгох vндсэн чиг vvрэг бvхий Онцгой байдлын албыг байгуулсан нь өнөөдөр төр засаг, ард иргэдийнхээ өмнө хvлээсэн vvргээ нэр төртэйгээр гvйцэтгэж байна.

Гамшгаас хамгаалах vйл ажиллагаа нь зөвхөн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн хvч чармайлтаар бус энэ арга хэмжээ нь нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрш зэргэлдээ улс орнуудын тvншлэл хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхи дээшилнэ.

Онцгой байдлын хэлтэс нь хуулиар хvлээсэн vvргээ биелvvлэхэд байнга хамтран ажилладаг аймгийн гамшгаас хамгаалах албад, сумдын орон тооны бус Онцгой байдлын штаб, энэ байгууллагад ажиллаж байсан vе vеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Онцгой байдлын хэлтсийн даргын зөвлөлийн гишvvдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрvvл энх, аз жаргал, ажлын амжилт хvсэн мэндчилье

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС НЬ

Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшигийн аюулаас хүний амь нас эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, сэргээн босгох, дээрхи үйл ажиллагаанд ард иргэдийг сурган дадлагажуулах эрхэм зорилгийн дор Гамшигаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшигаас хамгаалах арга хэмжээг орон нутагын хэмжээнд төлөвлөх зохион  байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр төрийн тусгай 87 албан хаагч, гэрээт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна

2013 онд  Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Алдархаан, Яруу сумдад, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулалт, Отгон суманд, кманд штабын сургуулийг  Шилүүстэй, Цагаанхайрхан сумдад Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт, Гал унтраах Тактикийн сургууль, Дөрвөлжин сум дахь Баян айраг, эксплорэйшн ХХК-д Гал унтраах тактик тархалтын сургууль, МУИС-ийн Завхан салбар сургууль, МСҮТ-ийн болон 6 сумдын ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад Аюулгүй амьдрах арга  ухааны чиглэлээр тус тус сургалтуудыг  батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу ДЗОУБ-га Завхан, Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион явуулж үзлэг шалгалт хийсэн Сумдын Улсын онц чухал объектуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж заавал биелүүлэх албан шаардлага өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтанд нийт 232 объект, Айл өрх 6764  хамрагдсанаас гал түймэр гарч болзошгүй, Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон улсын стандартууд, техникийн норм, норматив, дүрмийн шаардлага зөрчсөн 3374 зөрчил дутагдал илрүүлсэнээс газар дээр нь 1435-ийг арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар байцаагчын Заавал биелүүлэх албан шаардлага 181, Мэдэгдэл 46, Танилцуулага 5, Ажиллагаа зогсоох тогтоол 1, Гал түймэр гарсан тухай акт 10- бичиж галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн Байгууллага 2-ыг тус бүр 100,000 нийт 200,000, 4 Албан тушаалтаныг 30,000-60000-р нийт 170000, 9 иргэнийг 5000-30000 нийт 115000, авсан арга хэмжээ нийлбэрээр 485000 төгрөгөөр захиргааны шийтгэл ноогдуулж.  Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 54 удаа, дадлага 31 удаа, хэвлэл мэдээлэл 42 удаа, 26 удаагийн цаг агаарын сэрэмжлүүлэгийг 24 сумдын удирдлагад танилцуулан орон нутгийн  телевиз, захын радио узельээр ард иргэдэд санамж анхааруулга хүргүүлэн  урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа зохион явуулсан .

Тус хэлтэс нь 2013 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын дуудлага  127  удаа ирсэнээс: Объектын галын  дуудлага 35, Ой хээрийн түймэрийн дуудлага 1,  аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын мэдээ 67, малын гоц халдварт өвчний мэдээ 13 ийг хүлээн авч, аймгийн онцгой комисс холбогдох мэргэжлийн анги байгууллагийн дарга нарт танилцуулан холбогдох арга хэмжээг авч ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалан   ажиллаж байна.   

 

Утас : 01462-21039, 01462-22109, 01462-109, 01462-22365, 93143140
Факс: 976 01462-21039
имэйл: zavkhanontsgoi@yahoo.com 
 

Онцгой байдлын хэлтэс

Мэдээ мэдээлэл