Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс

Завхан аймгийн Стандартчилал Хэмжил Зүйн

 хэлтсийн товч танилцуулга

                        Түүхэн товчоо:

  • 1979-  АДГЗ-ны “Үнэ чанарын  хэлтэс”
  • 1983 –АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтсийн дэргэдэх “Сорилтын лаборатори”
  • 1986- Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийг харъяалсан аймаг дундын “Стандарт хэмжилзүйн салбар”
  • 1991- Завхан аймгийн Стандартчилал хэмжилзүйн лаборатори
  • 1995- Аймгийн Засаг даргын 138 тоот захирамжаар аймгийн МХГ-ын бүтцэд Стандартчилал хэмжилзүйн төвийн статустайгаар нэгдсэн.
  • 2004- Аймгийн Засаг даргын 09 тоот захирамжаар Стандартчилал, хэмжилзүйн төв
  • 2010- Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ний 67 дугаар тогтоолоор Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс байгуулагджээ.
  •                                                Эрхэм зорилго:

Орон нутагт “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай”,Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулиудыг хэрэгжүүлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тохирлын үнэлгээ баталгаажуулалтаар дэмжин,улс орныхоо нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад  хувь нэмрээ оруулах, Удирдлагын орчин үеийн дэвшилтэт арга барил туршлагыг нэвтрүүлэн, төрийнбайгууллагын чадавхийг дээшлүүлж, иргэн байгууллагад үзүүлэх стандартчилал, баталгаажуулалт, хэмжилзүй,  сорьцын хяналтаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг  сайжруулах

Чиг үүрэг :

  1. Захиргаа аж ахуй
  2. Бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулах /Тохирлынгэрчилгээолгох/
  3. Хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
  4. Стандартын   салбарсан

                                                       ЧАНАР-БИДНИЙ ЗОРИЛТ

             

                                        Ажилтан албан хаагчдын утасны жагсаалт

нэр

Албан тушаал

Холбообарихутас

1

Г.Цэцэгээ

Хэлтсийн дарга

99460011

93094129

2

Д.Тунгалагтуяа

Баталгаажуулалтын шинжээч,

99469219

93013130

3

М.Очбаяр

Баталгаажуулалтын шинжээч,

88609126

93013096

4

Ц.Нинжбадгар

Хий шингэн, эзэлхүүн багтаамжийн улсын шалгагч

89692934

5

М.Наянбуу

Цулын хэмжлийн улсын шалгагч

93013129

6

Х.Сосорбурам

Дулаан даралтын хэмжлийн улсын шалгагч

 86806060

7

Б.Ганзориг

Цахилгаан хэмжлийн улсын шалгагч

86876400

8

Д.Цэрэндулам

Стандартын салбар сангийн мэргэжилтэн

88180370

98131717

9

В.Золжаргал

Нягтлан бодогч

88063580

10

Б.Намжилмаа

Хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан

86543125

11

Ю.Цэрэнлхагва

Жолооч

93013097

12

Л.Хишигсүрэн

үйлчлэгч

 93013143

                                  СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН  ХЭЛТЭС

Тус хэлтэс аймгийн ЗДТГ, Мерси Кор олон улсын байгууллага, Завхан сонины газрын хамтран  зарласан болзолт уралдаанд оролцож, 2014 оны  үйл ажиллагаа, ололт амжилтаа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  нээлттэй ил тод мэдээлэн, засаглалыг сайжруулах үйл хэрэгт  амжилттай оролцож “Тунгалаг байгууллага”-аар шалгарч батламжлагдлаа.

Мөн “2014 он-Сахилга хариуцлага, манлайлал”-ыг дээшлүүлэх жил болгон зарлаж,  хэлтсийн үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцооны  олон улсын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч, ажиллагсдын санал хүсэлтийг тогтмол судлан дүгнэлт хийж, орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж системийн хэмжээнд “ГУРАВДУГААР” байрт шалгарч,аймгийн ЗДТГ-аас хийсэн  жилийн эцсийнүйл ажиллагааны  хяналт шинжилгээ үнэлгээгээр 4.8 оноогоор “А буюу Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Тус байгууллагын албан хаагчид 2014 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа нь багийн амжилтанд ийнхүү нөлөөлжээ.

Аймгийн төрийн болон бизнесийн байгууллагуудад Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын сургалт зөвлөгөөг 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтанд аймгийн ЗДТГ, НДХ, НХҮХ, ЭМГ, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, МУИС-ийн Завхан сургууль, Политехникийн коллеж, Хөдөлмөрийн хэлтэс, ОБГ, МХГзэрэг байгууллагууд ахлах мэргэжилтэн,  чанарын баг менежерүүдээ оролцуулах хүсэлтээ ирүүлээд байна.

Хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллаж,  сүүлийн 2  жилд орон нутгийн  болон салбарын 50.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар   цахилгааны, дулаан даралтын, температурын  Эталон тоног төхөөрөмжийн бааз сууриа бэхжүүлэн хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэвийн явуулж байна.

                                  2014 ОНЫ   ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2014оны12 дугаар сарын 08                                                               Улиастай

Зорилго: Стандартчилал, хэмжилзүйн баталгаажуулалтын төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, стандартын шаардлага хангасан техник технологи үйлдвэр үйлчилгээг дэмжинэгэсэн зорилго тавин ажиллаж байна. Тус хэлтэс нь  Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж,худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчдийг стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн бодлогоор дэмжин ажиллалаа.

Тус хэлтэс 12 орон тоотой, улсын төсвөөс 160,885.7 мянган төгрөгийн санхүүжилттэйгээр  үйл ажиллагаа явуулж байна. Тус хэлтэс 12 орон тоотой, улсын төсвөөс 160,885.7 мянган төгрөгийн санхүүжилттэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэлтсийн албадын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 

                 Стандартын салбар сангийн үйл ажиллагааны биелэлт

Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Мэдээлэлийн ил тод байдал ба, мэдээлэл авах эрхийн тухай хууль, дүрэм журам стандарт, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу стандартын салбар сан, мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг явуулж байна.

Стандартын салбар сангийн мэдээлэл сургалтын ажлын нэгэн хэсэг болох цахим фэйсбүүкийн хаяг нээн  ажиллуулж  шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан стандарт, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүр хэрэглэгч үйлчлүүлэгчдэд  хөнгөн шуурхай  хүргэж байна. Аймгийн  ҮХААГ болон Нэгдсэн эмнэлгийг лабораторийн  стандартуудаар хангаж нийт 51 байгууллага, иргэнд 63 стандартаар  үйлчилж, 60 байгууллага, 160 иргэнд стандартын мэдээлэлээр хангасан.

Тохирлын баталгаажуулалтын чиглэлээр

Тохирлын баталгаажуулалтыг Стандартчилал тохирлын үнэлгээний тухай Монгол улсын хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоол, бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэн сумдын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг заавал болон сайн дурын баталгаажуулалтанд хамруулж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээтэй холбоотой чанар хангалтын талаарх арга зүйгээр хангаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.Тохирлын баталгаажуулалтад  24 сумын 377 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдаж тохирлын баталгаажуулалтаар 8925.0 мянган төгрөгийн орлого оруулан ажиллаа.

  • Дотоодын үйлдвэрийн14аж ахуйн нэгжийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг баталгаажуулж 400.0мянган төгрөгийн орлого, үйлчилгээний баталгаажуулалтад 363 аж ахуйн нэгж, иргэний 9 нэр төрлийн үйлчилгээг баталгаажуулсан.

             Хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын чиглэлээр: . Ээлжит баталгаажуулалтад хэмжжил зүйн улсын шалгагчид 1532ш хэмжүүр хэмжих хэрэгсэл баталгаажуулж 9405.6.0 мян/төг-ийн орлого оруулсан байна.

 Байгууллагын төсөв санхүүгийн шинэчлэлийн талаар

Төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандарт Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Сангийн сайдын тушаалуудтай холбогдон гарсан заавар, дүрэм, журмын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үлдэгдэл баланс, өмчийн өөрчлөлт, үйл ажиллагааны болон мөнгөн гүйлгээний тайлан нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон сангийн сайдын 2005 оны 276, 2006 оны 388 дугаар тушаалуудаар батлагдсан улсын төсвийн нягтлан бодох бүртгэлийн бодлого заавар, журмын дагуу үнэн зөв бэлтгэж санхүүгийн тайланд зөрчилгүй дүгнэлт авсан.

5.1 Үйл ажиллагааны ил тод байдал

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн  тухайхуулийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх хүрээнд  доорх  ажлуудыг зохион байгуулж  байна. Үүнд дараах үр дүнгүүд гарсан.

Хэлтсийн эрхэмзорилго, үйлажиллагааныстратегийнзорилт, зорилго, тэргүүлэхчиглэлболонтэдгээрийнхүрээндавчхэрэгжүүлсэнаргахэмжээ, түүнийүрдүн, зохионбайгуулалтынбүтцийгцахимхуудасболон ил тод байдлын мэдээллийнсамбартбайрлуулан, сард мэдээллийг тогтмол шинэчилж байна.

Байгууллагын ажилтан албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээлэл, ажиллахжурам, харилцахутас, иргэдийгхүлээнавчуулзахцагийнхуваарийгцахимхуудасболонмэдээллийнсамбартбайрлуулж, иргэд харилцагчдад харилцах мэдээ мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

            Хэлтсийн үйл ажиллагаанд мөрдөжбайгаахууль эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг цахимхуудасболонмэдээллийнсамбарт байнга тавьж сурталчилж хэвшлээ.Мэдээллийн самбарт “Байгууллагын стандарт”-ыг хэвлүүлэн байрлуулав.

СХЗХ-ээр үйлчлүүлэгчээс Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр сумдын 760 худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс түүвэрлэх аргаар сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэн дүгнэж үйл ажиллагаандаа сайжруулалт хийж  ажилласан. Хэрэглэгчийн үнэлгээгээр 90% тай байна.

5.2 Хүний нөөцийн ил тод байдал:

Байгууллагын даргаар “Хүний нөөцийн хөтөлбөр”-ийг батлуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.  Энэхүүхүнийнөөцийнхөгжлийнхөтөлбөрнь 2015-2019оныхооронд10 зорилттойгоор тусбайгууллагынхэмжээндхэрэгжихээр төлөвлөгдсөн..

“Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйг дээдлэх жил”-ийн хүрээнд төрийн албаны тухай хууль тогтоомж болон стандартын хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйн хэм хэмжээг сахиулан ажиллаж байна. Албан хаагчдыг ажлын байранд сонгон шалгаруулах заалтыг оруулж ажилд шинээр иргэн авч ажиллуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэдээс ирсэн ажилд орох хүсэлт ирүүлсэн өргөдлүүдийг хамт олны хурлаар танилцуулан хэлэлцүүлж нээлттэй сонгон  авч байна. Шинээр ажилтан ажилд авах зарыг байгууллагын фэйсбүүк, ил тод байдлын самбарт байршуулан мэдээллэн ажилладаг.

5.3 Төсөв санхүүгийн ил тод байдал:

Тус хэлтэс нь дунд хугацааны төсвийн төслийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй хамт нэгтгэн, эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт , зорилготой уялдуулан санхүүгийн олон жилийн судалгаанд үндэслэн  бодит тооцооллоор боловсруулан СХЗГ-д хүргүүлэн ажиллаа.

 2014 оны төсвийн сарын хуваарь, саруудын батлагдсан төсөв гүйцэтгэлийн мэдээг орлого, зарлага, өглөг, авлага тус бүрийн зардлын тайлбартайгаар сар бүрийн 01-ны өдөр гаргаж хэлсийн дарга болон аймгийн төрийн сангийн мэргэжилтэнээр хянуулан баталгаажуулж холбогдох газарт хүргүүлэн тухай  бүрд нь байгууллагын мэдээллийн самбарт байрлуулж, мэдээллийг иргэд байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Үндсэн хөрөнгө актлах, автомашины нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, автомашины дуудлагын худалдааг дахин явуулах зөвшөөрөл олгох тухай” 512 дугаар тогтоолын дагуу манай байгууллагын балансад бүртгэлтэй УАЗ-31512 суудлын автомашиныг худалдах нээлттэй дуудлагын худалдааг 2014 оны 11-р сарын 10-ны өдөр явуулах зарыг аймгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон мэдээллийн самбаруудад байрлуулан мэдээллэн ажиллаж дуудлага худалдааг амжилттай зохион явуулсан болно.

  1. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд бараа ажил үйлчилгээг худалдан авах төлөвлөгөөг боловсруулан зардлын зүйл тус бүрээр дэлгэрэнгүй байдлаар гаргаж байгууллагын мэдээллийн самбарт байрлуулж мэдээллийг иргэд байгууллага чөлөөтэй авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг хэргийн болон цэвэрлэгээний  материал зэргийг бөөний худалдааны дэлгүүрээс хамгийн бага үнээр худалдан авч байна.Гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, халаалт дулаан, шатахууны хангалтыг гэрээгээр гүйцэтгэж байгаа болно.

                                                     Санал, дүгнэлт

Тус хэлтсийн тухайд 2014 он ажлын амжилт бүтээл арвин, ажиллагсдын  идэвх санаачлага өрнөсөн жил байлаа.

Стандартчилал хэмжил зүйн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу  “2014 он сахилга хариуцлага, манлайлал”-ын жилийн хүрээнд хийх ажлын 8 зорилт бүхий төлөвлөгөө гарган 98.7 хувиар  хэрэгжүүллээ.   

Мөн байгууллагын “Хүний нөөцийн хөгжил”-ийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ажлын байран дахь сургалтын жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүллээ.  Хэдийгээр сургалтын танхим тоног төхөөрөмжгүй ч ажиллагсад    өөрсдийн хүчин чармайлтаар сургалтыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Эрүүл агаар-эм” аялал зохион байгуулснаар хамт олны харилцаа, эв нэгдэл,  баг хамт олны төлөө сэтгэл ханамж дээшиллээ.

Тайлангийн хугацаанд хамт олныг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд  хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа. “Эрүүл амьдрал -хөдөлгөөн” сэдвийн дор өдөр бүр ажлын байрны дасгал,  7 хоногт 1 удаа сагс, гар бөмбөг  тоглож хэвшлээ.

Салбарын тэмдэглэлт өдрүүдийн уриа лоозонгийн агуулгад нийцсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж байгаа нь иргэд үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. 

Байгууллагын эрхэм зорилго зорилтын хэрэгжилтийн талаар ард иргэдээс 3 удаа,ажиллагсадаас  2 удаа санал асуулга авч үзэхэд удирдлагын манлайлал, хамт олны болон өөрийн ажил албанд хандах хандлага сэтгэл ханамж 85 хувьтай байна.

Хэлтсийн ажлын байрны соёл,  тав тух,  эмх цэгц эрс сайжирч, эталон тоног төхөөрөмжийн хангамж  нэмэгдэж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт жигд  маш сайн байна.

Тус хэлтсийн  санхүүгийн удирдлага сайжирч, орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тариф өсөж, санхүүжилт танагдсан энэ хүнд үед  өр авлагаа бүрэн барагдуулсандаа ажиллагсад  сэтгэл хангалуун байна. 

  1. 2015 онд   хэрэгжүүлэх  зорилтоо дараах байдлаар тодорхойлж байна.

           Байгууллагын үйл ажиллагаанд ISO 9001 стандартыг бүрэн нэвтрүүлж, хэвшүүлэх 

  • Ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөр , 5С бүрэн хэрэгжүүлэх
  • Ажиллагсдын мэдлэг ур чадварыг сайжруулах хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх хэлтсийн сургалтын танхим, сургалтын хэрэглэгдэхүүнээр бэхжүүлэх
  • Хэлтсийн бүхий үйл ажиллагааг олон нийтэд ил тод сурталчлан, аймгийн ЗДТГ, Завхан сонин, Мерси кор ОУБ-аас зарласан болзол шалгуурыг ханган ажиллах

Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн 2013 оны ажлын тайлан

Тус хэлтэс нь  Стандартчилал тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлж,  худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчдийг стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн бодлогоор дэмжих зорилт тавин ажиллалаа. 

Тус хэлтсийн захиргаа аж ахуй, баталгаажуулалтын алба, хэмжил зүйн нэгдсэн лабораторид   дарга, нягтлан бодогч, хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлтийн  ажилтан, жолооч, үйлчлэгч тус бүр-1,  баталгаажуулалтын  шинжээч-2, улсын шалгагч-4, стандартын салбар сангийн ажилтан-1, бүгд 12 орон тоотой ажиллаж, улсын төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулж байна.  

Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулах эталон тоног төхөөрөмжөөр хангах  зорилт дэвшүүлснээр аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх  2013 оны  үндсэн чиглэлд тусган цахилгаан тоолуур болон дулаан даралт хэмжих 2 эталон төхөөрөмжийг авлаа.

Цахилгаан тоолуур баталгаажуулах эталон төхөөрөмж

Дулаан даралтын манометр баталгаажуулах эталон төхөөрөмж

Ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилтын хүрээнд байгууллагаа цэвэр бохир усны нэгдсэн сүлжээнд холбож, гадна тал болон зарим өрөө тасалгаанд засвар хийж,  зүлэгжүүлэн,  шинээр 3 цэцгийн мандал байгуулж, байгууллагын өмнө тулгамдаж буй эталон тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд цахилгааны тоолуур болон дулаан даралтын багаж  баталгаажуулах зөөврийн эталон төхөөрөмжүүдийг авч, үйл ажиллагааны нэр төрөл цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Аймаг байгуулагдсаны-90, Хэмжил зүйн-90, Стандарт-60, Сорьцын-50 жилийн түүхт ойнуудыг  угтаж   9 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган амжилттай хэрэгжүүллээ.

Орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт, баталгаажуулалтын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх зорилт тавьж энэ ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
1. 15 сумын 261 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон сумын ЗДТГ-ын ажиллагсдыг оролцуулан “Стандарт таны амьдралд” сэдэвт сургалт хийж, холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, стандартын улсын үзлэгийн талаарх мэдээлэл өгөв.

2. “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан стандарт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 14 суманд 184 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан зохион байгуулав.

3. Дэлхийн стандартын өдрийг угтаж орон нутгийн иргэдэд “Стандарт түүний ач холбогдол”-ын талаар мэдээлэл хүргүүлэхээр Завхан сонинд ярилцлага өгөв.    

4. Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Ìåðñè-Кîð ОУБ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Стандартын үр ашиг” сэдэвт онол практикийн бага хурлыг төрийн болон төрийн бус байгууллагуудын 45 хүнийг оролцуулан зохион байгуулж, орон нутгийн Шинэ Завхан телевизээр сурталчиллаа. Онол практикийн бага хуралд тавьсан 10 гаруй илтгэлээс 4 илтгэл шалгарууллаа.

5. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр хүнд, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2013 оны Чанар эрхэмжлэгч байгууллагуудаа шалгаруулан,   байгууллагуудын туг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 3.11.21-23-ныө дрийн нэвтрүүлэг/ 

6. “Чанарын удирдлагын тогтолцоо ISO9000 стандарт” сэдэвт сургалтыг байгууллагын нийт ажиллагсдад 3 удаа зохион байгуулж, ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, чанарын бодлого, зорилтоо тодорхойлон, чанарын бичиг баримтуудыг боловсруулан, дотоод журмуудыг кодлон, хавтаслан, үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэллээ. Мөн хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалт хийлгэхээр холбогдох газарт өргөдөл хүсэлт, материалаа хүргүүлээд байна.

 Мөн хугацаа дууссан, лац хөндөгдсөн, гэрчилгээ үрэгдүүлсэн болон  хориглогдсон жин хэмжүүрийн талаар мэдээлэл хийж,   Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуулийн талаар “ Стандарт хэмжилзүй бидний амьдралд” сэдэвт сургалтыг 24 сумын 950  гаруй иргэдэд өгсөн.

Мэдээ мэдээлэл