Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Статистикийн хэлтэс

Статистикийн хэлтсийн танилцуулга

            Зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаа нь Монгол улсад статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгож хуульчлан батлахыг зүй ёсоор шаардаж байв. Иймд 1994 онд УИХ-аас ''Статистикийн тухай'' МУ-ын хуулийг батлан гаргаж 1997, 2004, 2006, 2007, 2009, 2010 онд шинэчлэн найруулсан нь статистикийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үйл ажиллагааны зарчмыг дэвшилтэд шинэ шатанд гаргасан байна. Статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлж, үнэн бодит, чанартай мэдээлэл судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах нь статистикийн салбарын эрхэм зорилго юм. Статистикийн алба 90 жилийн түүхтэй. 

Тус хэлтэс нь 10 орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хэлтсийн Дарга Д.Оюунгэрэл, мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Б.Цэгмид, Д.Батнасан, А.Өнөрбат, судлаач Л.Дашсүрэн, Н.Дорждагва, Ц.Сайнбаяр, Э.Нямдорж, Г.Энхболд, жолооч Х.Бүрэнбаатар нар  ажиллаж байна.


              Хэлтсийн дарга Д.Оюунгэрэл нь ''Алтан гадас'' одон, мэргэжилтэн Т.Лхагвасүрэн нь 2011 оны статистикийн ''Шилдэг Улсын байцаагч'', Түдэвтэй сумын төрийн сангийн төлөөлөгч Д.Цэцгээ 2011 оны сумын Шилдэг статистикч, сумын төрийн сангийн төлөөлөгч П.Рэгзэдмаа, Т.Нямдорж, Т.Байгаль, Р.Даваажанцан, Т.Сэлэнгэ, С.Цэнгэлсайхан, Д.Батбаяр, Д.Цэдэнжав нар ''Бүртгэл статистикийн тэргүүн''- ээр тус тус шагнагдсан.
Улс, орныг хамарсан үндэсний хэмжээний тооллогын ажлыг аймгийн хэмжээнд 1969, 1979, 1989, 2000 онд зохион байгуулж, 2011 оны хүн ам орон сууцны тооллого нь анх удаа хуулиар баталгаажсан хүрээнд явагдаж, аймгийн комисст 18 хүн, аймгийн түр товчоонд 14 хүн, сум, багийн комисс түр товчоонд 608 хүн, тоологч 385, шалгагч 109, эмнэлэг, хууль, цагдаа бусад байгууллагуудын нийт 2000 гаруй хүн оролцсон.


              Улс орны эдийн засгийн гол салбар болох мал тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн тооллогыг жил бүр зохион байгуулан, 2012 онд Хөдөө аж ахуйн улсын анхны тооллого явагдаж, аймаг, сумын комисст 136 хүн, 24 шалгагч, 120 тоологч, 90 гаруй авто машин, ажлын хэсэгт 286 хүн аймгийн дүнгээр нийт 566 хүн ажилласан.
5 жил тутам явагддаг аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2011 онд зохион байгуулж, аймгийн комисст 17, сумдын комисст 192 , тоологч 35, шалгагч 6, нийт 300 гаруй хүн ажилласан. 
             Хүн ам, орон сууц, Хөдөө аж ахуй, Аж ахуйн нэгжийн тооллогын үр дүнг нэгтгэн товхимолоор буюу веб сайтад байршуулан олны хүртээл болгож байна.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1997 оноос эхлэн жил бүр тооцож эдийн засгийн өсөлтөнд дүн шинжилгээ хийж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулж статистикийн арга аргачлалыг улам боловсронгуй болгох зорилгоор мэдээ мэдээллийг түүвэр судалгаагаар авч тархаан мэдээний хамралтын хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.


            2003, 2009 онд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, 2004 онд тариалсан талбайн тооллого га-гийн ургацын судалгаа, 2005, 2009 онд ''Хүүхэд- Хөгжил'' судалгаа, 2006, 2012 онд ААНэгж байгууллага, орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгчдийн судалгаа, далд эдийн засгийн судалгаа, салбар хоорондын баланс, нөөц ашиглалтын хүснэгт, 2007 онд сургуулиас ажилд шилжигсдийн судалгаа, Өрхийн орлого зарлага, Нийгэм эдийн засаг, ажиллах хүч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2012 оноос цаг уурын хүндрэлийг даван туулж буй байдлын судалгааг тус тус явуулж байна. 
          Хэлтсийн веб сайтын загвар дизайныг шинэчлэн, хэлтсээс зохион байгуулж буй цаг үеийн ажил, сар улирал, жилийн эмхтгэл танилцуулгыг тухай бүр нь сайтад байршуулан хэрэглэгчдийг мэдээллээр хангаж байна.

            Мөн ҮСХорооны хөрөнгө оруулалтаар цахим мэдээллийн самбарыг аймгийн Засаг даргын тамгын газарт байршуулан ажиллуулж байгаа нь хэрэглэгчдийн таашаалыг хүртэж байна. Статистикийн хэрэглэгчдийн МОН-СИС системийг нэвтрүүлэн мэдээллийн нэгдсэн сан болох www.1212.mn сайтын үйлчилгээг нээн ажиллуулж, хэрэглэгч, мэдээлэгчдэд шуурхай, өргөнөөр үйлчилж байна.


          Мөн аймгийн эдийн засаг нийгмийн сар, улирал, жилийн танилцуулгыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, ИТХ-ын тэргүүлэгчдийн е-мэйл хаягаар тархааж байна.

Аймаг, сум, багийн түвшинд өрх, хүн ам, хөдөө аж ахуйн үзүүлэлтүүдийн нэгдсэн мэдээллийн санг интернет орчинд бий болгон ашиглаж байгаа нь мэдээллийн техник ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд үйлчлэх, шуурхай байдлыг дээшлүүлэн дэвшилтэт технологи нэвтэрч байгаа нь үр дүнгээ өгч байна.


         Тус хэлтэс нь монгол орныхоо хөгжлийн түүх, дэвшил, өөрчлөлтийг илэрхийлж ирээдүй хэтийн төлөвийг тодорхойлох үндсэн мэдээллийг бүрдүүлсэн Хүн ам, орон сууцны 10 дахь удаагийн, XXI зууны анхны хүн ам, орон сууцны тооллогыг Завхан аймагт зохион байгуулахад идэвх зүтгэл, чармайлт гарган санаачлагатай ажилласаныг үнэлж Монгол улсын Засгийн газрын ''Өргөмжлөл''-өөр шагнагдсан.


         Үндэсний хэмжээний тооллого, судалгааны ажил, мэдээ мэдээллийн үнэн бодит байдлыг ханган ажиллаж салбарын хэмжээнд 2011, 2012 оны ажлаараа улсад 3-р байранд орсон амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл