Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Татварын хэлтэс

Завхан аймгийн Татварын хэлтсийн танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хууль тогтоомжоор хїлээсэн їїргээ татварын алба, татвар тєлєгч шударгаар биелїїлэх тогтолцоог бїрдїїлэхэд оршино.

АЛСЫН  ХАРАА

Ил тод, нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглэсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх явдал мөн.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:   

Монгол улсынЗасгийн газраас 1990 онд“БНМАУ-ын албан татварын хуулийг хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 204-р тогтоол гарч,Сангийн яамны бүтцэд “Татварын газар” аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд салбар албадуудыг байгуулагдсан юм. Энэ үеэс орчин үеийн шинэ татварын албаны анхны тогтолцоо бий болж, зах зээлийн эдийн засагт нийцсэн Үндэсний татварын албаны үүсэл хөгжил эхэлжээ.

Завхан аймгийн Засаг даргын 1991оны 01-р сарын11-ний өдрийн 07-р захирамжаар Санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэст “Албан татварынтасаг”-ийг байгуулж, тасгийн дарга, улсын байцаагчаар Д.Баярааг томилсноораймгийн татварын алба анх байгуулагдсан байна.

Санхүү эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн 1991оны 11-р сарын 02 өдрийн 32-р тушаалаар Улиастай, Тосонцэнгэлд татварын тасгийг байгуулж бусад сумдад Санхүүгийн тасгийн дарга нарттатварын байцаагчийн ажлыг давхар хариуцуулжээ. Аймгийн Засаг даргын 52-р захирамжаар  1993 оны 03-р сарын 10-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулагджээ. Энэ үеэс сумдын  татварын байцаагчдыг Татварын хэлтсийн шууд удирдлагад шилжүүлсэн байна. 

Одоо тусхэлтэс нь интернетийн сүлжээнд холбогдсон, дотоод сүлжээтэй,орчинүеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжөөр хангагдсаннийт сумдкомпьютертэй болжээ.

Татварын хэлтэс ньодоо Татвар хураалтын, Татвар тєлєгчдєд їйлчлэх , Татварын хяналт шалгалтын , Эрсдэлийн удирдлага мэдээлэл статистик, Тєрийн захиргаа хууль эрх зїйн  гэсэн 5 тасагтай,татварын улсын ахлах байцаагч 6,  улсын байцаагч 36, үйлчилгээний ажилтан 6,  бүгд 48 орон тоотой ажиллаж байна.

Тус хэлтэс нь: 2006 онд Төрийн албаны үйлчилгээг нээлттэй, хөнгөн шуурхай хүргэх зорилгоор, “Нэг цэгийн үйлчилгээг” шинээр нээн ажиллуулсан нь бусад төрийн байгууллагуудадүлгэр дуурайлал болсонюм.

Мєн 2012 оноос Татварын тайланг цахим хэлбэрээр авахдаа тоон гарын їсгийг хэрэглэж эхэлсэн нь тєрийн байгууллагууд дотроос анхдагч иь болж байна.2013 оны 4-р улирлаас эхлэн бїх тєрлийн татварын тайланг цахим хэлбэрээр авахаар тєлєвлєн бэлтгэл ажлыг хангаж байна.

2013 оны байдлаар тус алба нь1551 ААНБ, төсөвт болон төрийн бус байгууллага 355, хөрөнгийн татвар төлөгч 8571, суутган татвар төлөгч 702, НӨАТ төлөгч 124, онцгой албан татвар төлөгч 3, ХХОАТТТ хуудсаар тооцоо хийгчид 1551, бусад албан татвар төлөгчид 3327- иргэн, ААН, байгууллагатай харьцаж байна.

Тєсвийн орлогын тєлєвлєгєєг жил бїр давуулан биелїїлж ирсэн ба 2013 оны эхний 10-н сарын байдлаар Улсын болон Орон нутгийн тєсвийн орлогод  4450301.3мян тєг тєвлєрїїлэхээс 5640469.9 мян тєг тєвлєрїїлж  тєлєвлєгєєг 126.7 хувиар биелїїлсэн дїнтэй байна.

Тус хэлтэс нь жил бүр Татварын албаны дээд шагнал “Хєх дэвтэр”-н эзэн,  найдвартай болон тэргүүний татвар төлөгч, оны шилдэг бизнесменүүдийг шалгаруулдаг уламжлалтай Тухайлбал: “Завхан баялаг” ХК, “Завхан АЗЗА” ТЄЇГ, “Мөнхдєл мандах” ХХК, “Дулаахан” ХХК, “Санмин” ЗБН, “Амь-Ус Трейд” ХХК, “Улиастай эрчим хүч” ХХК, “Бэрсүм” ХХК, “Нутгийн үйлс” ХХК, “Сонин Єндєр” ХХК  зэрэг олон ААН-ийг нэрлэж болно.

Завхан аймгийн Татварын хэлтэс :    www.mta.mn,  www. e-tax.mta.mn

Дарга  Ж.Хүрэлбаатар   Утас: 70463781

Татвар хураалтын тасаг   Утас: 70462134

Татвар тєлєгчдєд үйлчлэх тасаг    Утас: 70462324

Хяналт шалгалтын тасаг      Утас: 70462288

Эрсдлийн удирдлага Мэдээлэл статистикийн тасаг    Утас: 70462221

Тєрийн захиргаа Хууль эрх зүйн тасаг       Утас:  70462180

 

Мэдээ мэдээлэл