Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Тээвэр, автозамын газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Авто тээврийн газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь хүн амын авто  тээврийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын болон байгаль орчин, хүн амд сөрөг нөлөөгүй, улс орны нийгэм эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн авто тээврийн тогтвортой системийг бий болгох явдал мөн.

ЗОРИЛТ

Автотээврийн газрын стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана.

Манай хамт олон

 

Тээвэр, авто замын газрын дарга Х.Онолбаатар

Түүхийн хуудас

ТЭЭХИЙН БУУДАЛ

            Тээхийн буудал нь 1929 оны намар Хантайшир уулын аймагт Монгол Улсын тээх нэвтрүүлэх газрын салбар байгуулага болох “Монгол тээхийн буудал” –ыг байгуулсан явдал бөгөөд энэ нь тус аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын тээврийн анхны байгууллага болжээ.

            “Монгол тээхийн” буудал нь дарга, ня-бо, галч зэрэг орон тоотой, зөвлөлтийн мэргэжилтэн нэгтэйгээр ажлаа явуулж орон нутаг, дамжлага баазын хооронд ердийн хөсөг, жингийн гэрээг голчлон хариуцаж хийдэг байжээ.

            “Монгол тээхийн” буудал нь одоогийн аймгийн ҮЭ-ийн зөвлөлийн аж ахуйн склад байгаа байшинд байрладаг, дэргэдээ зорчигчдын байрлах буудалтай байжээ.

            Манай аймгийн Монгол тээхийн буудлын анхны дарга нь одоогийн Алдархаан сумын харьяат Бэгз гэдэг хүн байсан.

            Тээх буудал нь Баянхонгор аймгийн Автогражаас эндхийн буудлын мэдэлд ажилладаг “Пидфорд” буюу “ГАЗ-А” гэдэг машин нэгтэйгээр тээврийн үйлчилгээ явуулж Улиастайгаас Дашинчилэн, Улаанбаатар хүртэл зорчигчдыг тээвэрлэж байгаад хожим нь хүч хурдны хувьд “ГАЗ-А”-гаас арай давуу “ГАРХАМ” гэдэг кузовгүй машин ирж хүмүүсийг олсоор даруулан тээвэрлэдэг байсан байна.

Авто өртөө

            Ийм байдалтайгаар ажилласаар 1949 онд улсын хэмжээний морин өртөөг татан буулгаж, авто өртөө байгуулахад “Монгол тээхийн” буудлыг өргөтгөн Авто 8-р өртөөний граж нь Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн хуучин байрны хойт хэсэгт байрлаж байсан байна.

            1949 оны 9 дүгээр сарын нэгэнд автоөртөөний машин жолоодох жолооч Г.Лувсанбалдан, Жамсран, Лхагважав, Дэлэгням, Лопия, Зина нарын 6 жолоочийг Улаанбаатар хотноо аваачин 15 хоногийн семинар хийж, Автомашиныг олгож буцааснаар Улиастай хотод 1949 оны 9-р сарын 28-нд анхны зургаан ГАЗ-51 маркийн машин иржээ.

            Авто өртөө нь хот хооронд, аймаг дотоодод шуудан, хүн тээвэрлэх зориулалттайгаар байгуулагдаж аймгийн төвд авто өртөөний нээлтийг 1949 оны 10-р сарын 5-ны өдөр одоогийн ҮЭ-ийн зөвлөлийн зүүн хойт талбай дээр үйлдэж аймаг дотоодын анхы шуудан Отгон, Тосонцэнгэл, Баян-уул, Дөрвөлжин, Хөх морьт зэрэг 5 чиглэлд ёслол төгөлдөр үдэн гаргаж байжээ.

Авто өртөөний анхны дарга нь М.Соном, ня-бо нь Цэрэндорж нар байсан байна.

Ийнхүү 1929 онд байгуулагдсан ”Монгол тээхийн буудал”, 1949 онд байгуулагдсан “Авто өртөө” нь манай аймгийн автотээврийн байгууллагын анхны үүсвэр болж, тээврийн байгууллагын нэгэн адил замын байгууллагын суурь 1937 онд Зам гүүрийн станц нэртэйгээр, Нефть баазын суурь 1946 онд нефть колонк нэртэйгээр тус тус байгуулагджээ.

Автотээврийн 20 дугаар бааз

            Завхан аймаг дахь авто 8 дугаар өртөөг техник тоног төхөөрөмж, ажиллах хүчээр өргөтгөж, ачаа, шатахуун, шуудан чиглэлээр үйлчлэх авто 20-р баазыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 76-р тогтоолоор 1954 оны 5-р сарын 1-нээс эхлэн байгуулжээ.

            Авто тээврийн 20 дугаар бааз нь Говь-Алтай аймгийн 7-р баазаас шилжиж ирсэн ЗИС-5, ГАЗ-АА, ГАЗ-51 зэрэг маркийн 37 автомашин, 112 ажилчин, ажилтан, албан хаагчидтайгаар Улиастайгаас сумд болон Хатгал хооронд тээвэр хийж, жилдээ 40 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байжээ.

Авто бааз нь цаашид улам бүр өргөжин бэхжиж, 1961 онд 1957 оныхоос ажилчдын тоо 1,5%, 1952 оныг 1962 онтой харьцуулахад ажилчдын тоо 44 хувь, машины тоо 43%, ачаа, зорчигч тээвэрлэл 43-82 хувиар өсч, 1964 он гэхэд тээврийн 3 хэсэг, үйлдвэрийн 6 цех, цахилгаан станцтай болж жилдээ 6,8 сая тн/км гүйцэтгэж, 908,3 мянган төгрөгийн ашигтай ажилладаг болж, 2-р зэргийн бааз болтлоо өсөн бэхэжсэн байна.

Баазын хөдөлмөр зохион байгуулалт захиргаа, ашиглалт, санхүү, аж ахуй, техникийн албанаас бүрэлдэж байв.

Үүний зэрэгцээ ажиллагсадын жил, боловсролын хэмжээ хөдөлмөрийн идэвх жилээс жилд дээшлэн 1957 онд 1-р зэргийн жолооч 1, 100 мянгач 9 байсан бол 1963 онд 1-р зэргийн жолооч 5, 100 мянгач 12, 200 мянгач 1-тэй болж СХ-ийн бригад 3, төлөө бригад 5 ажиллаж байжээ.

Авто бааз 1972 онд аймагтаа анхны социалист хөдөлмөрийн үйлдвэрийн цол мандат авсан юм.

Завхан аймгийн тээврийг

удирдах газар

Авто тээврийн байгууллагууд өргөжин, хөдөлмөрлөх бүрэлдэхүүний тоо олширч, үйлчилгээний хүрээ нэмэгдэх тутам тээвэр үйлчилгээний байгууллагын үйлчлэх хүрээ нэмэгдсэн учраас авто тээврийн ашиглалт, зохицуулалтыг боловсронгүй болгох, тавих хяналтыг сайжруулах зорилгоор 1958 онд Улиастай хотод Авто тээврийн шалган бүртгэх товчоо байгуулагдаж улмаар 1960 оны эхээр Тосонцэнгэл, Согоотод шалган бүргэх товчоод байгуулагджээ.

Манай улсад хот хоорондын төвлөрсөн авто аж ахуйнууд, аймгуудад сум нэгдэл, томоохон үйлдвэр, аж ахуйн газарт авто аж ахуйнууд бий болон үйлчлэх хүрээ нэмэгдсэнээр авто аж ахуйнуудын материал сэлбэгийн хангамж, тээврийн үйлчилгээ зохицуулалт, хот хоорондын ба аймаг дотоодын тээврийн үйл ажиллагаанд тавих хяналт, диспетчирийн удирдлагыг төвлөрүүлэн, 1966 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор аймгийн Тээвэр удирдах газрыг байгуулжээ.

Тээвэр удирдах газар нь захиргаа, диспетчер ашиглалт, хангамж, санхүүгийн аппаратаас гадна шатахуун түгээх станц 4, шалган бүртгэх товчоо 2-оос бүрдэж, 140 гаруй нэгжтэйгээр ажиллаж байжээ.

Автотээврийн удирдлага зохион байгуулалтыг улам бүр боловсронгуй болгон сайжруулах зорилгын үүднээс тээвэр удирдах газрыг өргөтгөн авто бааз, зам ангийг нэгтгэн 1974 оны сүүлийн хагас жилээс эхлэн диспетчер ашиглалт, үйлдвэр техник, техник, зам, буудал, захиргаа, аж ахуй, санхүү бүртгэлийн хэлтэс, тээвэр үйлчилгээний хэсэг гэсэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын системээр ажиллах болсон юм.

Тээвэр зохицуулалтын алба

1990 онд Зах зээлийн системд шилжсэнээр 20-р бааз хувьчлалд орж,Жинст, Өргөө гэсэн тус тусдаа компани болон задарч Тээврийн удирдах газар татан буугдаж үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2000 оноос Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр зохицуулалтын алба нэртэйгээр байгуулагдаж хот хооронд болон орон нутгийн тээвэрийг зохицуулж зохион байгуулахаар даргаар П.Саманд, ня-бо Цэрэндулам, диспетчер Оюунчимэг, нярав С.Цэрэн,Тосонцэнгэл дахь диспетчер Пүрэвсэнгэ, тээвэр зохицуулагч Н.Нямдорж, 2005 оны 05-р сараас мөн албаны даргаар Д.Өнөрбуян, ЗТБХБЯ-ны Тээвэр, үйлчилгээний төвийн Завхан аймаг дахь салбарын даргын ажил хавсран гүйцэтгэж ня-бо Н.Цэрэндулам, Ахлах мэргэжилтэн П.Саманд, диспетчер Л.Оюунчимэг, П.Цогоо, автотээврийн улсын байцаагч С.Оюунтуяа, тээвэр зохицуулагчаар Н.Нямдорж, жолооч Ц.Дашжаргал, Тосонцэнгэлийн тээвэр зохицуулагчаар Пүрэвсэнгэ, автотээврийн улсын байцаагч Б.Ганболд, оношлогч инженер С.Шаравдорж, Нярав П.Цэрэн, нар ажиллаж байгаад 2007оноос хоёр тусдаа гарч Тээвэр зохицуулалтын албаны даргаар Цэцэгээ, , ЗТБХБЯ-ны Тээвэр, үйлчилгээний төвийн Завхан аймаг дахь салбарын даргаар Д.Өнөрбуян нар ажиллаж байгаад Монгол Улсын засгийн газрын 2008 оны 12-р сарын 24-ны өдрийн 67 тоот тогтоолоор Аймгийн Тээвэр, автозамын газар  буюу Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон даргаар Батмэнд болон хуучин бүтэц орон тоогоор ажиллаж, 2009 оноос 2013 оны 10 хүртэл тус газрын даргаар П.Гүррагчаа, ня-бо Бямбасүрэн, нярав П.Саманд, тээвэр зохицуулагч Оюунчимэг, П.Цогоо, Автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа, Арцсуурийн хилийн улсын байцаагч П.Хүүхнээ 2013оны 04-р сараас ня-бо Мөнхжаргал замын мэргэжилтэн Содномпил, Тосонцэнгэлийн тээвэр зохицуулагч Пүрэвсэнгэ Автотээврийн улсын байцаагч Б.Ганболд, 2013 оны 10 сараас 2013 оны 11сар хүртэл үүрэг гүйцэтгэгчээр П.Саманд, 2013 оны 11 сараас тус газрын даргаар Х.Онолбаатар, замын мэргэжилтэнээр Д.Өнөрбуян бусад бүтэц орон тоо хуучнаар  ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл