Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Улсын бүртгэлийн хэлтэс

    Мэндчилгээ

Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс өөрийн хүн амыг нас, хүйсээр нь бүртгэсэн өрхийн дэвтрийг хөтөлж эхэлснээр шинэ үеийн улсын бүртгэлийн байгууллагын тулгын чулууг тавьж байсан түүхтэй. Монгол Улсынхаа иргэдийг бүртгэж үйл ажиллагаагаа эхэлж байсан бүртгэлийн байгуулллага нь эдүгээ иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бүртгэлийн нэгдмэл тогтолцоо бүхий байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон нь хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бүртгэлийг төгөлдөршүүлэх үйлсэд нэг санаа, нэгдмэл зорилготой ажиллаж байна. Цаашид иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах явдлыг эрхэм зорилгоо болгон бүртгэлийн нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай болгоход манай байгууллагын үйл ажиллагаа чиглэж байна. Бид бүртгэлийн үйл ажиллагааг улам боловсронгуй үнэн бодитой болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж зөрчил дутагдлыг бууруулах зарчимд үндэслэн нэгдмэл, харилцан уялдаатай, үр нөлөөтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд бидний зорьсон зорилго, үйлс бид бүхний сэтгэл зүтгэл, хүчин чармайлтаар хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Төр иргэний нандин хэлхээ батжин бэхжих болтугай.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Х.БАЯРЛХАГВА

ТОВЧ ТҮҮХ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаатай байдлыг дээшлүүлэх зорилгоор «Монгол улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр»-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн албыг нэгтгэн Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан билээ. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсанаар Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь Иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүрдэх бөгөөд орон нутагт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2009 оны 4 дүгээр сараас эхлэн шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэн болон хуулийн этгээдийн эрхийг хамгаалахад оршино.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зорилт

Аймгийн бүртгэлийн үйлчилгээний менежментийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэд хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна

ОРОН ТОО БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэсэн 2 тасагтай хуулийн этгээдийн бүртгэл, улсын бүртгэлийн хяналт, захиргаа аж ахуй, сумын улсын бүртгэгч гэсэн бүтэц зохион байгуулалтайгаар 45 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

-Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулна

-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн бодитой мэдээлэлд тулгуурлан хийнэ.

-Улсын бүртгэлийн аливаа нэгэн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд хөнгөн шуурхай хүргэнэ.

-Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээ дээдэлсэн ил тод нээлттэй үйлчилгээг хүргэнэ -Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, хамгаалалтын найдвартай байдлыг хангана

-Бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээлэл технологийн шинэ арга нэвтрүүлэхэд анхаарч ажиллана -Мэдээлэл, лавлагааг дэвшилтэт арга технологийн дагуу иргэн, хуулийн этгээдэд үзүүлнэ

-Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээний үнэн бодитой байдлыг хангаж, хуулийн дагуу холбогдох газруудад мэдээлнэ.

-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой болгоход чиглэсэн хяналт үнэлгээний үйл ажиллагааг явуулна.

Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2011 оныхоо зорилтыг бүрэн хэрэгжүүлж 2013 онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, сумандаа байнга амьдардаг хүн байхгүй болсон.

Нийт 49624 хүн хамрагдахаас 49560 хүн хамрагдаж, хамралт (99,9%) байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 16 ба түүнээс дээш насны 49004 иргэнд иргэний цахим үнэмлэх олгохоос 49596 үнэмлэх хэвлэгдэж 2013 оны 10 сарын 18-ний байдлаар 49062 иргэн цахим үнэмлэхийг аймгийн 24 сумын иргэдэд олгож 98,9 хувьтай байна  

2009-2013 оны хагас жилийн үзүүлэлтээр  хугацаанд нийт 15037 мэдүүлэг хүлээн авч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн, бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль  тогтоомжид заасны дагуу эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийлээ.

2013 оны 5 сарын 21-нд  Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа “Хөрөнгийн эрхийн төсөл” манай аймагт амжилттай хэрэгжиж Газар өмчлөлийн болон Үл хөдлөх хөрөнгийн, нийт 9000 гаруй хувийн хэргийг цахимжуулж дууссан бөгөөд энэхүү цахимжилт манай аймагт хэрэгжсэнээр ард иргэдэд үзүүлэх үйлчилгээ маань хөнгөн шуурхай болоод зогсохгүй монгол улсын иргэн бүхэн өмч хөрөнгөө хамгаалуулах эрхтэй гэсэн заалтын дагуу орон даяар online сүлжээнд холбогдон өөрийн өмчийг баталгаажуулах эрхийг бүрэн олгож өгсөн. Одоогоор 8142 хувийн хэрэг хадгалагдаж байна.Үүнээс Газар-3595, Үл хөдлөх-4547

MCS компани нь солонгосын төслийн компанитай хамтран эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн програмыг шинэчилэж, бүртгэлийн ажлыг улам шуурхай найдвартай явуулах үүднээс шинэ програм болох EPRS-ыг нэвтрүүллээ. Бүртгэгчдийг сургалт семинарт хамруулан одоогийн байдлаар бүртгэлүүд ямар нэгэн зөрчилгүйгээр явагдаж байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс нь хуульд заасны дагуу нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний орон нутаг дахь салбарыг улсын бүртгэлд бүртгэхдээ дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилллаж байна.

 

Мэдээ мэдээлэл