Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Ус, цаг уур, орчны шинжилгээний алба

Бүгд Найрамлах Монгол Ард Улс, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газрын хооронд “Ус цаг уурын талаар хамтран ажиллах тухай” 1935 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу 1936 онд Улиастайд анхны цаг уурын өртөө байгуулан стандартын  багаж төхөөрөмжөөр тоноглон, нэгдсэн арга зүйн дагуу ажиглалт хийж эхэлснээр Завхан аймагт Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллага бий болж хөгжих анхны үндэс суурь нь болсон юм.

1936 онд байгуулсан анхны цаг уурын өртөө хоногт 8 удаа буюу уур амьсгалын үндсэн дөрвөн хугацааны, шуурхай мэдээллийн дөрвөн хугацааны ажиглалтыг хийдэг байжээ. 

Улиастайд  анхны цаг уурын өртөөг  Зөвлөлийн мэргэжилтэн П.В. Серпов  /станцын дарга /, Е.М.Серпова / ажиглагч /, Мишигийн Дамдин / мэдээ хүргэгч /, Бат-Очирын Түдэв / орчуулагч /, Мишиг / нярав / нарын 5 ажилтантайгаар байгуулан ажиллуулснаар манай албаны тулгын чулуу тавигдаж, эдүгээ хөгжлийн 77 жил тасралтгүй ажиллаж байна.

1961 онд нарны цацраг судлал, агаарын дээд давхаргын судалгаа хийх шаар хөөргөлтийн салбар, 1961-1975  онуудад бүх  сумдад цаг уурын өртөө, харуул,  1944-1969 онуудад ус зүйн  7 харуул, 1977 онд хөдөө аж ахуйн цаг уурын өртөө, 1981 онд ус судлалын өртөө, 1983 онд Цаг агааарын урьдчилан мэдээлэх групп, Холбооны зангилгаа, 1987 онд Улиастай хотод орчны чанарын хяналтын  харуул, 2008 онд байгаль орчны шинжилгээний лабортари, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг  тус тус байгуулан ажиллуулж байна.

 Улсын хэмжээнд 1960-аад оноос атар газрыг эзэмших хөдөлгөөн эрчимтэй өрнөж сумдад хөдөө аж ахуйн цаг уурын харуулыг олноор байгуулсантай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн  1962 оны  64 дүгээр тогтоолоор аймгуудад  Ус цаг уурын товчоог байгуулж эхэлсэн тэр үед Завхан аймагт Ус цаг уурын товчоог байгуулж сумдад ажиллаж буй цаг уурын өртөө, харуулын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, тайлан материалыг шалгах, хариу зааварчлага бичих, шалган зааварлалт хийх, цаг агаарын мэдээ мэдээллээр орон нутгийн удирдлага, малчид иргэдэд үйлчлэх ажлыг бие дааж хийж эхэлсэн юм.

Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь 2009 оноос эхлэн Технологийн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн тасаг гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар Ус цаг уурын нийтийн хэрэгцээний  болон тусгай хэрэгцээний мэдээллийн үйлчилгээ, Цаг уур, ХАА-н цаг уурын хяналт шинжилгээ, Хэмжил зүй,  Гадаргын болон газрын гүний ус, цэвдэгиййн хяналт шинжилгээ, Цөлжилтийн хяналт, эх үүсвэрийн хяналт, Байгаль орчны чанарын хяналт, хүчиллэг тунадасны хяналт, цацрагийн түвшний хяналт, нарны цацраг судлал, цаг агаарт зориудаар нөлөөлөх зэрэг нийт 40 гаруй салбарт 96 ажиллагсдтайгаар шинжилгээ, ажил үйлчилгээ, холбоо мэдээллийн сүлжээний тасралтгүй ажиллагааг ханган  ажиллаж байна.

Тус алба нь аймгийнхаа Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүй, технологийн  удирдлагаар хангаж, тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хяналт шинжилгээнд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, шалгалт тохируулгыг  тогтмол хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, Ус  цаг уур орчны төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ, мэдээллээр нийгмийн  хэрэгцээг хангаж  байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэн амжилттай ажиллаж байна.     

     Тус байгууллага нь

1962 онд   Ус цаг уурын товчоо

1987 онд  Ус цаг уурын газар,

1988 онд  Байгаль орчныг хамгаалах газар,

 1990 онд  Байгаль орчны хяналтын газар,

1992 онд   Ус цаг уур орчны шинжилгээний төв

 2009 онд Ус цаг уур орчны шинжилгээний алба болсон байна .

 

Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба

2015 оны 11 дүгээр сарын 24                          

Утас: 70462103                                                                                                                                 

Факс: 70462206

Вэб хуудас : http://www.icc.mn/aimag/Zavkhan/                                   e_mail: mnza_oper@yahoo.com, tsaguur_za@yahoo.com

 

ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ 2015 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

                                                                                                                                                     2015.11.24                                                                                                   Улиастай

Нэг. Ерөнхий тойм.

Тус алба нь тайлангийн хугацаанд 99 ажилтан албан хаагчтай, 944.488.6 төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаагаа явуулан ажиллаж ирлээ.

Үйл ажиллагаандаа “Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, Төсвийн тухай хууль, Ус цаг уурын салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон холбогдох хууль тогтоол заавар журмыг мөрдлөг болгон Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газраас батлан гаргасан Ус цаг уур байгаль орчны шинжилгээний хөтөлбөрт ажлын тасралтгүй байдал, технологийн мөрдөлтийг хангах ажилчдын мэргэжил мэдлэг, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, Ус цаг уур, байгаль орчны мэдээ мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх, мэдээ мэдээлэл, шинжилгээний  ажлын чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

 Нэг. Ус цаг уур,орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний тогтвортой ажиллагааг хангах”гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд:

Тус алба нь 2015 онд шинжилгээний хөтөлбөрт ажлыг  цаг хугацаанд нь технологийн дагуу бүрэн хийж гүйцэтгэн ажиллаж, өнгөрсөн оныхоо ажилд дүгнэлт хийж 2015 онд дараах зорилтуудыг дэвшүүлэн   үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган  ажиллаж байна.

  1. Ус, багаж, ХААЦУ, Урьдчилан мэдээлэх салбарын шинжилгээний ажлыг улсын дундаж түвшинд хүргэж ажиллах
  2. Цаг уурын 4 өртөөнд автомат станц суурилуулах, ажиллагааг хангаж ажиллах
  3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цаг уурын харуулын талбайг өргөжүүлэн төхөөрөмжлөх

  Зорилт-1 хүрээнд 1.1  Хөдөө аж ахуй цаг уурын шинжилгээний ажлыг 2015 онд  чанаржуулан улсын дундаж түвшинд хүргэж ажиллах зорилт тавин ажилласнаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

2015 оны 04 дүгээр сарын 01-нд Аймгийн засаг даргын А/54 тоот захирамжийг  гаргуулан бэлчээрийн ургац, хортон мэрэгч нягтшил тодорхойлох хөтөлбөрт ажлыг сумдын Засаг даргын тамгийн газартай хамтран багийн түвшинд хийж гүйцэтгэсэн нь  хөтөлбөрт ажлын үр дүн бодиттой болж, ажлын чанар сайжирч багаар ажиллах нөхцөл бүрдсэн. Мөн  мэргэжлийн чиг үүрэг ойролцоо мэргэжилтэн нартай  хамтран гүйцэтгэж ажилласан нь ажлын чанар үр дүнд ахиц гарсан. Ялангуяа харуулын түвшинд  орчин зүйн судлагаа хэмжилт явуулахад хүндрэлтэй байсан уг асуудлыг шийдвэрлэж чадсан. Сумдаас 22 автомашин,46 хүн хүч, 1040 л шатахуун, 1,976,000₮-ий дэмжлэг авсан байна.

2.Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд Байгаль орчны хяналт шинжилгээний лабораторийн инженер, техникчидтэй говийн чиглэлийн  сумдад нийт 25 зогсоол цэгүүдэд хөрсний анхан шатны шинжилгээ, бэлчээрийн даац багтаамж тодорхойлох ажлыг хамтран гүйцэтгэж ажилласан нь анхан шатны ажилд үр дүнтэй болсон. 

3.Нөмрөг, Баянтэс, Цэцэн-уул өртөөдийн Бэлчээрийн ургамлын үзэгдэлзүйн ажиглалтын хашаалсан  талбайг стандарт хэмжээнд хүргэж өргөтгөж  томруулж тохижуулсан нь ажиглалт чанартай явагдах нөхцөл бүрдсэн. 

Зураг-1 Хашаалсан талбай

    Баянтэс өртөөний хашаалсан талбай      Цэцэн-Уул  өртөөний хашаалсан талбай

    Цэцэнуул өртөөний өмнөх талбай                         сайжруулж томсгосон талбай  

       4.DIMA санд шивэлт хийх аргачлалыг цаг уурын 8 өртөөдөд шилжүүлэх сургалтыг зохион байгуулан ажилснаар санг бүрдүүлж, ажиглалтын чанар,  шүүмж шалгалтын чанарыг  ахиулахад үр дүнтэй болсон байна .  

      5.Агро дундаж мэдээг хүлээн авахдаа ONS программаас агаарын температурын үнэмлэхүй их, бага утга, салхины хурд, нийлбэр тунадас, тунадастай өдөр зэрэг мэдээг түүн авч тулгах, өртөөдийг METEOWIN программд мэдээллээ 10 хоногоор оруулах, TAB хүснэгтээс түүвэр гарган авч  мэдээлэлтэй нь тулгаснаар 9 дүгээр сараас эхлэн  агродундаж мэдээний алдаа багассан нь үр дүнгээ өгч байна. Шалган туслах ажлаар нийт 6 удаа ажиллаж өртөө, харуулуудад өмнөх саруудад гарсан алдаан дээр тулгуурлан зааварчлага өгсөн. Нийт салбаруудад ургамлын үе шат, ургац, бүрхэц, өндөр хэмжих, гэмтлийн ажиглалтуудад дээр гол гарч байгаа буй алдааг засаж зааварлан, зөвөлгөө өгч ажилласан.

4-8 сарын байдлаар шинжилгээний ажилын дүн а/чанар-98,48%, ш/чанар-99,13%-тай байна.

        Зорилт- 1.2  Ус судлалын ажлын хүрээнд

          2015 онд шинжилгээний ажлын чанарыг сайжруулахын тулд гадаргын болон газрын доорх усны өдөр тутам, 10 хоног сарын мэдээнд тогтмол хяналт тавьж, харуулын ажиглагч, техникчдийг аргазүйгээр хангаж, зөвлөмж бичиж хүргүүлж ажилласан. Хөтөлбөрийн биелэлтийг бүрэн гүйцэтгэж,  мэдээнүүд хугацаандаа тасалдалгүй, алдаагүй дамжигдаж, өмнөх оны алдаагаа арилгасан байна.

Биологийн дээжинд хяналт тавьж, сургалтанд хамрагдсан аргазүй, хичээл, зөвлөмжийн дагуу ажилласан.

Химийн сорьцын технологит хяналт тавьж, шинжилгээний усны чанараар  индексээр ангилсан.

Сарын эцэст УД-1, УД-2 тайлангуудад техник, шүүмж шалгалт хийж, тайланд гарсан алдааны дагуу утсаар болон цаасан хэлбэрээр зааварчилга өгч ажиллалаа.

Мөн ус судлалын инженер биечлэн харуулуудад ажиллаж их үерийн мөрөөр нивелирдлэг хийж, шалган туслах ажлыг газар дээр нь хийж, зааварчилга, зөвлөгөө өгч ажилласан.

Нэгдсэн зураг, хамаарлын муруйны алдаанд анхаарч гарч байсан дутагдлыг арилгаж, өмнөх оны дүнг 3,23%-иар ахиулсан байна.

          Зорилт-1.3  Урьдчилан мэдээлэх ажлын хүрээнд   Урьдчилсан мэдээний 2014 оны шинжилгээний ажлын ААМО мэдээний чанар, АY, ГҮ-г урьдчилан мэдээлсэн байдал нь улсын дунджаас бага байсан тул эдгээр мэдээний чанарт гол анхааралаа хандуулан төлөвлөгөө гарган ажилласан.  АY, ГҮ-г урьдчилан мэдээллэхэд инженерүүд синоптикийн онолын мэдлэг чадвараа ахиулах шаардлагатай тул гарын доор уншиж судлах материал бэлдсэн. АY, ГҮ-г урьдчилан мэдээллэхэд заавал хоорондоо хэлэлцэн гаргаж, урьдчилсан мэдээнд гарч байгаа хэллэг нэр томьёо, технологийн зөрчил, шинэ мэдээ дүгнэлтийн заавар, шинээр тавигдаж байгаа интернетийн сүлжээ ашиглалтын талаар УМС-ээс зааварчилгаа авч, арга зүйн удирдлагаар хангуулж ажилласан нь ихээхэн үр дүнтэй болсон.

Мөн масс мессэжээр 5 сард сургалтанд сууж, анхааруулга болон сэрэмжлүүлэг мэдээг  5 удаа зарлаж нийт 32624 хүнд мэдээ түгээсэн байна.

ҮР ДҮН НЬ: АY, ГҮ-г урьдчилан мэдээлсэн байдал 88.6%-тай улсын дунджаас 3.3%-иар ахиу, өнгөрсөн оноос 1.6%-аар ахиулсан байна.

 ААМО мэдээний чанарын талаар УМС-ын орон нутаг хариуцсан инженерээс заавар зөвлөгөө авч, эргэлзээтэй асуудлыг утас болон мессенжерээр харьцаж алдаа дутагдалаа цаг алдалгүй шуурхай засч ажилласан. Мөн хавар намар цаг агаар тогтворгүй үед цаг уурын хэлтсийн ахлах техникч нартай хамтран ААМО мэдээг шалгаж хяналт тавьж ажилласан нь   үр дүнтэй ажлын чанарт ахиц болсон.

ҮР ДҮН НЬ: ААМО мэдээний чанар 99.2%-тай улсын дунджаас 0.4%-иар буурсан ч өмнөх оноос 0.4 %-аар ахисан байна.

Боловсон хүчний мэдлэг чадварыг ахиулах зорилгоор УМС-ээс зохиогдсон нэгдсэн сургалтанд В.Ариунзаяа инженер 5 хоног хамрагдаж, сургалтаар  шинжилгээний ажилд гарч буй гол гол алдаа, дутагдлуудыг судлаж, эргэлзсэн асуудлуудаа тодруулан мэдэж, загварын аргуудын үр дүнг нарийвчилан судлаж мэдээнд яаж ашиглах талаар заавар зөвлөмж авсан нь үр дүнд нөлөөлсөн. Илэрсэн алдаа, дутагдлаа засах төлөвлөгөө гарган, операторууд болон Улиастайн техникч нарт сургалт зохион байгуулж ажиллаж, ажлын чанарт анхаарч ажилласнаар шинжилгээний ажлын чанарын үзүүлэлт сайжирч ажилласан байна.

Эхний 11 сарын байдлаар Урьдчилсан мэдээний нэгдсэн дүн 96.2%-тай улсын дунджаас 0.8%-ийн ахиу, 7-р байранд байна.

   Зорилт-1.4 Багаж хэмжилзүйн хүрээнд  Албаны 2015 онд Багаж хэмжилзүйн ажлыг чанаржуулан улсын дундаж түвшинд хүргэж ажиллах зорилт тавин ажилласнаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

Албаны багаж баталгаажуулалтын болон шалгалт тохируулгын графикийг хийж баталгаажуулан түүний дагуу ажиллаж, багаж хэмжилзүйн ажлын анхан шатны шалгалт, тохируулгын ажлын үр дүнг БОХЗТЛ –т тухай бүр хүргүүлэн заавар, зөвлөгөө авч ажилдаа хэвшүүлэн ажилласан. Баталгаажуулалтай багажаар шалган туслах ажлын явцад харьяа салбарын бүх төрлийн даралтын болон чийг, температурын багажуудад харьцуулсан тоололт хийж үр дүнг БОХЗТЛ – ийн мэргэжилтэнд хүргүүлэн ажилласан.

Цаг уурын хэлтсийн дарга, ерөнхий технологич инженер нь Улаанбаатар хотод 5 хоногийн мэргэжлийн сургалт семинарт сууж энэ үеэрээ хагас жилийн тайлангаа өгч, шаардлагатай заавар зөвлөмжийг авч ажилдаа шуурхай хэрэгжүүлсэн.  Төлөвлөгөөний дагуу БОХЗТЛ –оос мэргэжилтэн Б.Цэрэндоржийг байгууллагын зардлаар авч Дөрвөлжин, Завханмандал өртөөнд цаг уурын автомат станц суурилуулахад  хамтран ажилласнаар автомат станцыг суурилуулах, програм хангамжийг тохируулах, газардуулга хийх зэрэг бүхий л зүйлийг сурч авч авснаар   Нөмрөг, Баянтэс өртөөдөд цаг уурын автомат станцыг албаны инженерүүд өөрсдөө бие даан суурилуулсан болно.

          БОХЗТЛ–оос Багажийн инженер ажиллуулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгснөөр албанд ажилласан дадлага туршлагыг нь харгалзан ХААЦУ–ын ахлах техникч Ж.Отгонбаярыг Багажийн инженер ажлын байранд ажиллуулж албанд болон БОХЗТЛ – д дадлагажуулан сургасан.   

2. Шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажлын хүрээнд: Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах,технологи мөрдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

  • Өөрөө бичигч багажийн дутагдалтай тул 4 гигрограф, 2 термографыг шинээр татан авч тохируулан суурьлуулан ажилд оруулсан.  Ажилд тэнцэхгүй гигрографуудыг Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторит шалгалтанд хүргүүлэн шалгуулж, дүгнэлтийг гаргуулан, гирометрүүдийг шалгалт тохируулга баталгаажуулалт хийлгэн авсан.
  •  Хуваарийн дагуу шалгалтын цахилгаан барометр PTB-220, чийг температурын шалгалтын багажийг баталгаажуулахаар өөрийн биеэр БОХЗТЛ-т хүргэсэн ба өртөө харуулын хэмжлийн багажуудыг харьцуулсан шалгалт төлөвлөгөөний дагуу чийг, температур, даралтын харьцуулсан тоололт авч, харьцуулалтын үр дүнг тухай бүр БОХЗТЛ-т хүргүүлэн мөрдлөгө болгон ажилласан.
  • Салхины багажийн хэмжих хязгаарыг дээшлүүлэх үүднээс 5 салбарын  флюгерийг хүнд самбартай болгосон.
  • Усалгааны технологи мөрдөж ажиллах, батистын цэвэр байдлыг хадгалах үүднээс бүх салбарын усалгааны аяганд таг хийсэн.  Зарим салбарын хурын хувинд өрц, цоргоны таг, хөрсний шатыг шинэчлэн хийсэн. Мөн цаг уурын шинжилгээний  талбайн зам муудаж стандарт алдсныг шинэчлэн хийлгүүлсэн. Цанталт, мөстөлтийн ажиглалтыг бүрэн, зөв ажиглаж тэмдэглэх үүднээс бүх салбарт цанталт мөстөлтийн төхөөрөмжийг хийх зөвлөмжөөр ханган, зарим салбарт инженерүүд хийж өгсөн. Сумдын барилгажилт сайжирсантай холбогдуулан алсын барааны тэмдэгтүүдэд өөрчлөлт орсон тул ойрын болон холын хараа хаагдсан 13 сумын тэмдэгтийг шинэчлэн тогтоосон.  Алсын барааны 50 км–ын тэмдэгт байхгүй  8 өртөө харуулын  5-г  сонгож, уулсын харьцангуй өндрийг шинэчлэн тодорхойлж өгсөн. Үлдсэн салбарууд нь  уулсанд дунд  учир  50 км-ийн хараа сонгох боломжгүй.  Өртөөдийн барометрийг шалгалтын барометртэй харьцуулан тоололт авч төвд хүргүүлэн шаардлагатай дүгнэлт гаргуулсан. 2 өртөөний Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний ажлын хашаалсан талбайг стандартын болгож өргөтгөсөн болно.

      Зорилт-2 хүрээнд Завханмандал, Дөрвөлжин өртөөдийг 2015 оны 07 дугаар сард, Баянтэс, Нөмрөг өртөөдийг 08 дугаар сард Финланд улсад үйлдвэрлэсэн Vaisala фермийн ”AWS-310” маркийн 4ширхэг автомат станцыг  тус тус угсарч, суурьлуулсан. Автомат станцын зарим нэг хэрэгсэл нь  дутуу нийлүүлэгдсэн тул шаардлагатай бараа материалыг сумдын дарга нарт тавьж хөрөнгийг  шийдвэрлүүлэн ажилд бүрэн оруулсан.

  1. Завханмандал сум ЗДТГ-800.0 ₮ шийдвэрлэж суурин компьютер, Баянтэс сум 1 сая ₮, шийдвэрлэж суурин компьютер, тог тохируулагч,  Дөрвөлжин суурин компьютер  тус тус шийдвэрлэн өгч дэмжлэг үзүүлсэн байна. Мөн албаны зүгээс кабель, цемент асуудлыг өртөөд давс, газардуулгын асуудлыг тус тус  шийдвэрлэн автомат станцыг суурилуулан ашиглалтанд оруулсан.  Үүнд

 

 

 

Сум,өртөөний нэрс

Тэжээлийн кабель / м /

Сүлжээний кабель / м /

USB хөрвүүлэгч  / ш /

Зэс гадас  \ ш \

Газардуулгын  зэс голтой  утас \ м \

Комьпютер  \ ш \

Тог тохируулагч

 

Давс  / уут /

 

Цемент / уут /

Завханмандал

80

80

1

4

25

1

1

2

2

Дөрвөлжин

75

75

1

4

25

1

 

4

2

Нөмрөг

117

117

1

4

25

 

1

3

2

Баянтэс

95

95

1

4

25

1

1

4

2

Нийт

367

367

4

16

100

3

3

13

8

 

Зураг-2. Автомат станц

Зорилт-3 хүрээнд: Цаг уурын шинжилгээний талбай нь хэт жижиг учир флюгерийн татуурга, цасны байнгын рейк зэрэг нь шинжилгээний талбайн гадна  байрлах тул гадны нөлөө халдлагад өртөх зэргээр шинжилгээний ажилд хүндрэлүүд их үүсдэг тул  Тэс, Баянхайрхан, Түдэвтэй, Алдархаан, Яруу, Асгат, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын Засаг даргын тамгын газар ОНХС-ийн хөрөнгөөс / тус бүр 1 сая нийт 9 сая төгрөг / шийдвэрлүүлэн УБ хотын компанитай болон сумдын ЗДТГ-тай ажлын гэрээ байгуулан бараа материалыг татан хүргүүлж дээрх сумдад албаны инженер техникчид очиж ажиллан харуулын шинжилгээний талбай 6х7 м стандарт бус хэмжээтэй байсныг стандарт 20х16м өргөтгөж төхөөрөмжлөн шинжилгээний талбайн харагдах байдал, багажуудын байрлал стандарт болж гадны халдлага, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан явдалд талархалтай байна. Дээрх сумдын  цаг уурын харуулуудын багаж тоног төхөөрөмжийг стандартын  дагуу байрлуулан , хөрсний термометр байрлуулах нүцгэн хөрсийг 4Х6м хэмжээгээр томруулж, 25-30 см гүн гишгэж суллан үндэс, чулууг шигшин бэлдэж термометрүүдийг байрлуулсан. Агаарын будка, тунадас хэмжигч, флюгерийн  суурийг мөн 1-1,2м гүн газар ухаж хайргаар чигжин, цементэлж бэхжүүлсэн. Шонгуудын бэхэлгээ хийхэд сум тус бүр 2 уут цемент, 1 тонн хайрга, 100л ус, төмөр утас болон гадас бусад зүйлсийг ашигласан. Дэмжлэг үзүүлсэн дээрх сумдын удирдлагуудад талархсанаа илэрхийлье.    

Зураг-3

Харуулын талбайг өргөтгөж буй ажлын зураг

.                                             Цаг уурын ажиглалтын  хуучин, шинэ талбай                                

      1.1.УЦУОШАлбаны харъяа өртөө, харуулуудын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, шинжилгээ мэдээлэл үйлчилгээний  хөтөлбөрт ажлыг бүрэн хийх старатеги зорилтын хүрээнд:

ШИНЖИЛГЭЭ  СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨРТ АЖИЛ.

Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол улсын хуулиудыг хэрэгжүүлэх, Ус цаг уурын улсын сүлжээний өртөө, харуулуудын шинжилгээний хөтөлбөрт ажлыг ханган биелүүлэх, ажлын хэвийн тасралтгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх, ажлын технологийн мөрдөлтийг сайжруулахад ажлаа чиглүүлэн хөтөлбөрт ажил бүрэн хангагдан ажиллаж байна. Өртөө харуулын тайлан материалд техникийн болон шүүмж шалгалт хийж илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор Цаг уур, ХАА-н цаг уур, Ус судлал, мэдээлэл үйлчилгээний  чиглэлээр хариу зааварчилгааг  бичиж хүргүүлэн мөн бүх салбарт тусгай удирдамжийн хүрээнд шалган туслах, хяналт үнэлгээний ажлыг хийж ажиллаж байна.

УЦУОША-ны хэмжээнд явагдаж байгаа шинжилгээний хөтөлбөрт ажил түүний явц байдал, үр дүнгийн талаар болон багаж, хэмжих хэрэгслийн хангалт, ашиглалт, түүнд хийсэн үзлэг, шалгалт тохируулгын ажлын талаар УЦУОША-ны 7 хоногийн шуурхай хуралдаанаар хэлэлцэн холбогдох арга хэмжээ  шуурхай авч ажиллаж  ирлээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний хөтөлбөрт ажлын төвийн салбаруудын ажлын дүн

                         

Үзүүлэлт

Цагуур

Нар

ХААЦУ

Уссудлал

Байгальорчин

Багажхэмжилзүй

УМсалбар

Нисэх

АМДСан

ЦАЗНЭкспедиц

Сүлжээхолбоо

Нэгдсэндүн

2014

99

99.8

98.8

96.7

99.9

97.8

94.3

98.1

99.9

99.5

99.5

98.8

2015

99.1

99.0

98.2

97.4

99.9

99.5

96.2

97.1

99.9

99.6

99.9

98.8

Зөрүү

0.1

-0.8

-0.6

0.7

 

1,7

1,9

-1.0

 

0.1

0.4

 

Байр

2

 

20

13

3

7

7

6

2

3

6

 

       Шинжилгээний ажлын дүнгээс харахад энэ онд Байгаль орчны шинжилгээний лаборатори, Мэдээллийн дэд сан, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц, зэрэг салбарууд  амжилттай сайн ажилласан бол нислэгийн цаг уур, ХААУЦ, Нар судлал өмнөх оноос  0.6-1.0% буурсан дүнтэй  ажилласан байна.

Завхан аймгийн УЦУОША-ны харьяа салбаруудын 2015 оны шинжилгээ мэдээлэл

үйлчилгээний ажлын дүн

 

 

Салбарын нэр

2014

2015

Зөрүү

Байр

1

Улиастай

98.8

98.2

-0.6

II

2

Баян-Уул

80.4

89.6

9.2

VII

3

Нөмрөг

98.9

98.2

-0.7

II

4

Тосонцэнгэл

98.7

98.5

-0.2

I

5

Цэцэн-Уул

96.4

97.3

0.9

IV

6

Завханмандал

98.4

97.6

0.8

III

7

Дөрвөлжин

97.5

97.2

-0.3

V

8

Отгон

96.8

95.9

-0.9

VI

9

Алдархаан

97.2

96.2

-1.0

IX

10

Баянхайрхан

98.7

98.6

-0.1

III

11

Сонгино

98.8

98.6

-0.2

III

12

Сантмаргаз

96.4

96.0

-0.4

X

13

Идэр

85.7

96.9

11.2

VII

14

Их-Уул

80.9

95.9

15.0

XI

15

Тэс

97.0

97.8

0.8

IV

16

Түдэвтэй

98.0

98.8

0.8

I

17

Тэлмэн

97.3

96.4

-0.9

VIII

18

Цагаанхайрхан

98.3

98.7

0.4

II

19

Цагаанчулуут

97.0

97.3

0.3

VI

20

Шилүүстэй

97.2

96.9

-0.3

VII

21

Ургамал

79.8

89.5

9.7

XII

22

Эрдэнэхайрхан

95.8

95.9

0.1

XI

23

Яруу

93.2

97.5

4.3

V

24

Аймгийн дундаж

94.7

96.7

2.0

 

 

     Энэ онд Тосонцэнгэл өртөө, Түдэвтэй харуулууд  тэргүүлэн  бусдыг манлайлан ажилласан байна.

         Цаг уур-  Цаг уурын хэсэг нь цаг уурын 8 өртөө, 15 харуулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, шинжилгээний ажлын технологийн мөрдөлт, хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавих, ажлын үр дүн тайланд  шүүмж шалгалт хийх, мэрэгжлийн арга зүйгээр ханган ажиллаа.

Шинжилгээний ажлын хөтөлбөрийн биелэлт багажийн хангалт хүрэлцээ муугаас зарим салбаруудад тасралттай ажиллаж байна. Үүнд Яруу, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан харуул, Баян-Уул өртөө / нийт 5 салбар / хөрсний максималь термометр байхгүй. Цагаанчулуут, Алдархаан, Цагаанхайрхан, Ургамал, Тэлмэн, Түдэвтэй харуулууд /нийт 6 харуул/ агаарын максималь термометр байхгүй. Цэцэн-Уул өртөө даралтын бичүүргүй зэргээс тухайн элементийн цуваа  тасарсан байна.

Бүх салбарууд чийг, өртөөдүүд далайн түвшин дэх даралтыг програмаар боловсруулан жигд ажиллаж байна. 

Гурав: Шинжилгээний ажлын тухайд

Анхан шатны ажиглалтын чанарыг сайжруулах зорилгоор өдөр тутам погоди мэдээг шалгаж хугацаа алдалгүй алдааг засуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн мэдээний алдааг хугацаа алдалгүй илрүүлэх, орон зайн шалгалт хийхэд //192.168.100.30.UMS/-аас өртөө харуулын элементийн түүврийг ашиглан хил залгаа, харьцуулах боломжтой салбаруудын мэдээллийг авч ашиглах нь үр дүнтэй ажил болж байна. 

 Шүүмж шалгалт хийх явцад үүл, үзэгдэлийг процесстой нь уялдуулдаггүй. Шөнийн үүл, үзэгдэл буруу ажигладаг, салхины дундаж хурд, өрөвхийлөлт ялгаж ажиглах талаар ихэнх салбар дутуу ажигладаг зэрэг алдаа давтагдаж байна. 5 дугаар сард Баянтэс, Завханмандал, Отгон, Дөрвөлжин өртөөд чийг хөөсөн учир гологдол болсон байна. Дээрх салбаруудад  багажийн харьцуулсан шалгалт хийж, зааварчилга өгч ажилласан байна. Мөн Цэцэн-Уул, Дөрвөлжин, Баянтэс, Тосонцэнгэл өртөөдийн чийгийн бичүүр багаж ажлын шаардлага хангахгүй байна.

Бүх салбаруудад илэрсэн алдааг шуурхай залруулахын  тулд утсаар зааварчлага өгч, зарим шаардлагатай салбарт болон нэгдсэн зааварчлагыг бичгээр хүргүүлэн ажилласан. Цаашид хариу зааварчилгыг бичгээр шуурхай хүргэж ажиллах шаардлага тавин ажиллаж байна.

Салбаруудын шинжилгээний ажлыг сард хөтөлбөрийн биелэлт, тайлангийн ирц, ажиглалтын чанар, боловсруулалтын чанар, мэдээний чанар, анхан шатны шүүмж шалгалтын чанараар дүгнэж ажилласан.

          Шинжилгээний ажлын жилийн дүнгээр Улиастай, Тосонцэнгэл, Нөмрөг өртөө, Цагаахайрхан, Баянхайрхан, Түдэвтэй харуулууд эхний байр эзэлсэн байна.

        Мөн “Хаврын тэнгэрийг хэн сайн ажиглах вэ” болзолт уралдааныг 03 дугаар сарын 1-ний өдрөөс 06 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зарлан дүгнэж ажилласнаар салбаруудын үзэгдэл бүрэн ажиглаж, ажиглалтын чанар, мэдээний чанарт сайнаар нөлөөлсөн байна.

Дөрөв Мэдээлэл үйлчилгээний ажлын хүрээнд:

Салбаруудын өдөр бүрийн мэдээг түүвэрлэн, вэб сайтанд тавьж сарын цаг агаарын элементүүдийн түүвэр хийж, тархалтын зураглал зурж, сарын тойм бичиж вэб сайтанд тавьж байна. Сар бүр шүүмжийн түүвэр хийж шүүмж шалгалт болон мэдээллийн сан бүрдүүлэхэд ашиглаж байна. 02 дугаар сард 2014 оны цаасан материалыг архивлаж мэдээллийн санд хүлээлгэн өгсөн.

Тав: Мэргэжлийн арга зүйгээр хангах чиглэлийн хүрээнд:

Өртөөдүүдэд автомат станцын талаар, харуулуудад улирал угтсан зааварчилга, цуврал хичээл бичиж хүргүүлсэн. Мөн шалган туслахаар явсан салбаруудад зөвлөмж хүргүүлэн ажиллаа. 3 дугаар сарын 31 нд бүх салбарын хүрээнд нэгдсэн семинар хийж, 3 цагийн хичээл, давтагдаж буй алдааны талаар зааварчилга өгсөн.

Хэлтсийн ахлах техникч нарыг шаардлагатай өртөө, харуулд газар дээр ажиллуулж  шинжилгээний технологи мөрдөлт, 14-р зааварт орсон өөрчлөлтийн талаар болон үзэгдэлтэй үеийн мэдээ зохиолт, Персона-мисс программ ашиглаж утгын 1, 2-р түвшин  шалгах, гигрограф, термографыг графикаар харах, ТАВ тулгах зэрэг цагийн хичээл орж дадлагажуулан ажилласан. Өртөөдийн  дарга нарыг, техникч нарыг нарыг Албанд дуудан ирүүлж анхан шатны шүүмж шалгалт хийх, дотоод ажлаа зохион байгуулах талаар заавар зөвөлгөө өгч 1-2 өдрөөр  дагалдуулан сургасан. Өртөө харуулд шинээр орж буй 7-хүнд анхан шатны мэдлэг олгох 780 цагийн хичээл орсон. Ус судлалын харуулд  орж буй хүнд цаг уурын анхан шатны мэдлэг олгосон байна. Харуулуудад орлон ажиглагч  2 хүнд 260 цагийн хичээл зааж сургасан байна.

       

   4.    Багажийн шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд:      

Автомат станцуудын мэдээг сар бүр хүлээн авч, минут бүрээр нь шалгаж, тасралтын протокол хөтөлж, акт бичин мэдээллийн дэд санд хугацаанд нь хүлээлгэн өгч байна. Автомат станцын мэдээнд үсрэлт, тасралт их гарч байна.  Баян-Уул өртөөнөөс бусад автомат станцын мэдээг 15 минут тутамд УМС-д AWS client программаар  мэдээ дамжигдан, хэвийн ажиллаж байна.  Финланд улсад үйлдвэрлэсэн Vasiala фермийн ”AWS -310” маркийн автомат станц 4 ширхэгийг холбогдох өртөөдөд угсарч, шинжилгээний  талбайд суурьлуулан ажилласан. Үүнд төсөвт суугдаагүй дараах материалыг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авч ажилласнаар төлөвлөсөн ажлаа амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүнд

А. Автомат станц суурилуулахад гарсан нэмэлт зардал:

 

Тэжээлийн кабель / м /

Сүлжээний кабель / м /

USB хөрвүүлэгч  / ш /

Зэс гадас

Газардуулгын  зэс голтой  утас

Комьпютер

Давс  / уут /

Цемент / уут /

Тог тохируулагч

Завханмандал

80

80

1

4

25

1

2

2

1

Дөрвөлжин

75

75

1

4

25

 

2

2

 

Нөмрөг

117

117

1

4

25

 

6

2

1

Баянтэс

95

95

1

4

25

1

4

2

1

Нийт

367

367

4

16

100

2

14

8

3

Дээрх төлөвлөгдөөгүй зардлыг өөрийн төсвийн хүрээнд болон орон нутгийн  дэмжлэгтэйгээр шийдэж ажилласан ба Завханмадал, Дөрвөлжин өртөөдийг 2015 оны 10 сарын 01-нээс улсын сүлжээнд хүлээлгэн өгсөн, Нөмрөг, Баянтэс өртөөг 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс улсын сүлжээнд хүлээлгэн өгсөн болно.

   Шалган туслах ажлын хүрээнд: Хөтөлбөрийг оны эхэнд гарган албаны даргаар батлуулан хуваарийн дагуу шалган туслах ажлыг бүх өртөө харуулд албаны дарга болон салбар хариуцсан инженер, техникчид хийж газар дээр нь шинжилгээний ажлын технологи мөрдөлт, хэмжлийн багажийн хэвийн ажиллагааг, арчилгаа үйлчилгээг  шалгаж  зааварчлага өгч ажилласан.  2015 онд хийгдсэн шалган туслах ажлаар 10 салбар сайн, 10 салбар дунд, 2 салбарт муу гэсэн үнэлэлт өгч, ажил сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн байна.   Шалган туслах ажлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт аймгийн дунджаар 80 хувьтай байна.  Шалгалтаар хөтөлбөрийн дагуу ажиллаж, алдаа зөрчлийг газар дээр нь засуулан зааварчилга зөвлөгөө өгч ажилласан. Чийгийн багажийг харьцуулан шалгаж зөвөлгөө өгөн, өртөөдийн даралтын багажийг, цахилгаан барометрээр харьцуулсан тоололт авч ажилласан.  Автомат станц суурилагдсан өртөөдөд зааварчилга зөвөлгөө өгч, 10 дугаар сард албаны инженер, техникч нарт автомат станцын ерөнхий тохиргоо, автомат станцын мэдээг шалгах, графикаар харах, хөрсний мэдрүүр байрлуулах зэрэг хичээл заасан. Харуулын шинжилгээний талбай томруулах ажилд инженер техникч нар биечлэн  оролцсон.

       2. ХААЦУ-ын  шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд; тус хэсэг нь 8 өртөө, 15 харуулд шинжилгээний ажлын технологи, хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт  тавих, ажлын үр дүн тайланд анхан шатны болон орон зайн шүүмж шалгалт хийх чиглэлээр ажилласан.

ХААЦУ-н 8 өртөө, 15 харуулын нийт 23 салбарын ХД1 дэвтэр 48 ширхэг, ХДдэвтэр 120 ширхэг, ХД7б дэвтэр 161 ширхэг, ХД5 дэвтэр 14 ширхэг, ХХ-2бхүснэгт 23 ширхэг, ХХ6 хүснэгт 2 ширхэгт техник болон шүүмж шалгалт хийж тайлан материалыг цаг хугацаанд нь УЦУХ-ийн ХААЦУ-н секторт цаасан болон электрон хэлбэрээр хүргүүлсэн.

24 сумын 109 цэгт 2014-2015 оны өвөл-хаврын бэлчээрийн даац багтаамж тодорхойлох ажлыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, явуул судлагааны хэмжилтийг бүх багт мэргэжлийн өндөр түвшинд хийж, үр дүнг мэдээлэн ажилласан. Төлөв байдлын ажиглалтын мэдээ оруулах DIMA мэдээллийн санг 3,1 хувилбарт ахиулан шилжүүлж, ургац, өндөр, тойм мэдээ оруулах өөрчлөлтүүдийг оруулан шивэлт хийсэн. 2015  өртөөдийн мэдээг шивүүлэн хүлээн авсан.

 

            Ургамал хатаах жааз /папка/

Шинжилгээний ажлын дүн урьдчилсан байдлаар /4-10 сарын дүнгээр/ а/ч-95.6%, ш/ч-97.0%-тай байна.

ХААЦУ-ын 10 хоногийн агро дундаж мэдээг 10  хоног бүр хүлээн авч бүртгэн,  боловсруулалт хийж, зураглал болон бичиглэл үйлдэн, www.tsag-agaar.zavkhan.mn, сайтад тойм, ажиглалтын мэдээг тавьж мэдээллийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ электрон хэлбэрээр Засаг дарга, Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ЖДҮГазар, Онцгой байдлын хэлтэс, сумдын удирдлагуудад цахим хэлбэрээр хүрүүлж ажилласан.

10 хоног бүрийн цасан бүрхүүлийн 21 ширхэг, ургамалжилтын 16 ширхэг зураглалыг ArcGIS программаар зурж, MODIS хиймэл дагуулаас цасан бүрхүүлийн болон ургамал бүрхэвчийн зураглалыг авч www.tsag-agaar.zavhan.mn веб-д тавьж ажиллаж байна. Интернетийн сүлжээ орсон өртөө, харуулуудад нь MODIS хиймэл дагуулын зураглалыг авч шуурхай үйлчилгээнд ашиглаж байна. Өвлийн явуул судалгааны тайланг ХААЦУ-н секторт  электрон хэлбэрээр хүргүүлсэн.  2013, 2014 оны агаарын температур ургамлын биологийн 5, 10 градусыг дайрч тогтвортой шилжих хугацааг гаргасан.3 дугаар сард 2014 оны ХД, ХД7б, ХД5 дэвтэр, ХХ2б хүснэгтийг архивлаж АМДСанд хүлээлгэн өгсөн.

Байгаль орчны нэгдсэн зөвөлгөөний үеэр салбаруудад хичээл зааж, заавар зөвөлгөө өгсөн. Их-уул, Түдэвтэй харуулын 1985-1999 оны архивын материалд шалгалт хийж АМДСанд хүлээлгэн өгсөн.  4 дүгээр сард ургамлыг зүйлээр таних, бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтанд орсон өөрчлөлт, царцааны биологийн тухайн хичээлийг төвийн ажилчидад орж, салбаруудад хүргүүлсэн. Улиастай өртөөний хөрсний гүний чийг, температурын автомат багажийн тоололтыг 4-11 сарын хооронд сар бүрийн эцэст авч ХААЦУ-н секторт  цахим хэлбэрээр дамжуулан ажилласан.  5 дугаар сард хөдөө аж ахуйн цаг уурын 8 өртөөдийн ахлах техникч нарт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын ХД8 дэвтрийг DIMA мэдээлэлийн санд оруулах хичээл заан арга зүйгээр хангасан. Мөн Завханмандал өртөөнд өртөөдийн дарга нарын туршлага солилцох үзүүлэх сургалтанд оролцсон.

 

Өртөөний дотоод ажил үйлчилгээтэй танилцаж буй                  ХААЦУ-ын хашаалсан талбай үзэж буй

 Өртөө харуулын 7 хүнийг дагалдуулан сургасан.

 

Мөн цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны Хөдөө аж ахуй цаг уур, Байгаль орчны хяналт шинжилгээний лабораторийн инженер, техникчид болон сумдын цаг уурын өртөө, харуулын ажиглагч нартай хамтран 7 сумуудын 25 зогсоол цэгүүдэд хөрсний анхан шатны шинжилгээ, судалгаанууд хамтран хийж гүйцэтгэлээ.

Хөдөө аж ахуйн цаг уурын 8 өртөөний ахлагч нарт ХД-8 дэвтрийг DIMA санд шивэлт хийхийг арга зүйг зааж өртөөдийн ажиглалтын чанар, шивэлтийн чанар, техник шалгалтанд хяналт тавьж, анхан шатны болон онолын шүүмж шалгалт хийж алдаагүй материалаар сан бүрдүүлж, ажиглалтын чанарт ахиулах зорилгоор ажилласан.

Аггро дундаж мэдээг 9 дүгээр сараас хүлээн авахдаа ONS программаас агаарын температурын үнэмлэхүй их, бага утга, салхины хурд, нийлбэр тунадас, тунадастай өдөр зэрэг мэдээг түүн авч тулгах мөн өртөөдийг METEOWIN программд мэдээллээ 10 хонгоор оруулан TAB хүснэгтээс түүвэр гарган мэдээ өгүүлснээр агродундаж мэдээний алдаа багассан.

Салбаруудын цаг уур, хөдөө аж ахуйн цаг уурын хашаалсан, хашаалаагүй талбайн координат тодорхойлон баталгаажуулан ажилласан.

 Шалган туслах ажлын хүрээнд: 2015 оны 5-6 дугаар сард нийт 6 удаа шалган туслах ажил хийж, бүх салбарт хашаалсан, хашаалаагүй талбайд шинжилгээний ажлын технолги арга зүйг зааж тайлбарлан, тойм бичилтэнд гарсан алдааг засаж зааварлан ажилласан. Бүх салбаруудад шинжилгээний ажилд гарч байгаа дутагдлыг хэлж зааварлаж, өртөө, харуулуудад өмнөх саруудад гарсан алдаан дээр тулгуурлан зааварчлага өгсөн. Нийт салбаруудад ургамлын үе шат, ургац, бүрхэц, өндөр хэмжих, гэмтлийн ажиглалтуудад дээр гол гарч байгаа буй алдааг засаж зааварлан, зөвөлгөө өгч ажилласан.

Ус, Орчны шинжилгээний хэлтэс нь 

Монгол улсын хууль, тогтоол, сайдын тушаал, засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт
  • Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • Үндэсний цогц бодлогын хэрэгжилт
  • Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтүүдийг хагас, бүтэн жилээр тайлан бичиж, биелэлтийг дүгнүүлэн ажиллаж байна.
  • Агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн нэгдсэн тооллогыг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, дүнг нэгтгэн авч өмнөх онтой харьцуулан, аймгийн ЗДТГ, БОАЖГ, ХБХ, МХГ, ЦУОШГазарт тайлан гарган хүргүүлсэн.

Орчны шинжилгээний хэлтсийн шинжилгээний ажлыг өргөн хүрээнд идэвхитэй явуулах зорилгоор байгаль орчныг хамгаалах, хянах, шинжилгээ, судалгаа хийх, мэдээлэл өгөх, дүгнэлт гаргах ажлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан.

Стратеги зорилтыг хангахад аймгийн нутаг дэсгэрийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдолд хяналт тавьж, шинжилгээ судалгаа хийх, мэдээлэх үйл ажиллагааг тогтмол явуулж ирлээ.

3.Ус судлалын шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд;  Сар бүр усны харуулуудын УД-1, УД-2 дэвтэрт техник болон шүүмж шалгалтыг хийсэн. УЦУХ, Ус судлалын секторт 4-р сарын 1-ний дотор нэгдсэн зураглал-14, хамаарлын муруй-13, нийт 27ш, УХ-1а-14, УХ-2а-13, УХ-2б-13, УХ-6-13, УХ-14-13, УХ-15-13, УХ-10-1, УХ-12-1, УХ-21-1,УХ-4-1,УХ-5-1,УХ-7-1, нийт-УХ-85ш  хүснэгтүүдийг цаасан болон электрон хэлбэрээр хүргүүлсэн. 

2015 онд УД-1 дэвтэр 168 ширхэг УД-2 584 ширхэг дэвтэр нийт 752 дэвтэрт техник болон шүүмж шалгалт хийсэн. Газрын доорхи усны хэмжилтийг сар бүр дөрвөн цооногт  5, 10, 15, 20, 25, сарын сүүлийн өдрүүдэд Богд-Улиастай харуулд хийгдэж байна.

       Зураг1. Гүний цооног хэмжилт хийж байна

6, 9 дүгээр сард Чигэстэй харуулд гульдралын ажиглалт хийсэн.

 

Зураг2. Хөндлөн зүсэлтийн зураг

Биологийн дээжийг 6 харуулаас 84ш дээж УСС-ын биологийн лабораторит, Химийн сорьцыг Богд, Чигэстэй, Тэс, Идэр, Буянт, Отгон, Завхан, Хүнгүй, Тээл голуудын  усны 70 сорьцыг албаны  БОШЛабораторид тус тус хүргүүлэн ажилласан байна. 2014 оны урсацыг харуул тус бүрээр РЕКИ-РЕЖИМ программд шивж оруулсан. Отгон, Идэр,Тосонцэнгэл сумуудын цэвдгийн цооногийн бичлэг хурааж авч холбогдох секторт дамжуулсан.

 

Зураг4. Цэвдгийн мэдээ авч байгаа нь

Мэдээ, мэдээлэл:

Ус судлалын 14 харуулын голын мөсний үзэгдэл, цас, мөсний зузаан, агаар, усны температур, усны түвшиний мэдээг хүйтний улиралд 1, 11, 21-ний өдрүүдэд дамжуулсан. Нийт 2814 мэдээг сүлжээний water, namhem, client хаягуудаар дамжуулсан байна. Мөн байгууллагын веб хуудсанд Завхан аймгийн гадаргын усны сүлжээний зураг, усны түвшинг олон жилийн дундаж, үерийн аюулт түвшин, үерийн түвшинтэй харьцуулан байршуулсан.  5 дугаар сарын 1-нээс эхлэн 10 хоногийн тойм, сэрэмжлүүлэг мэдээ бичиж веб хуудсанд тавьж хэвшсэн.Сар бүр мэдээллийн сангийн зохицуулагчид УХШ-1, УХ-2а, голуудын хөндлөн зүсэлтийг мөн жилийн эцсийн урсац, УХ хүснэгтүүдийг  Ус судлалын харуулуудын УД-1, УД-2 дэвтэрийг  архивт хүлээлгэн өгсөн. 2014 оны шинжилгээний ажлын мэдээгээр төлөв байдлын тайлан гаргаж, вэб сайтад тавьсан.

Сургалт семинар: Ус судлалын инженерүүдийн семинарт УОШХ-ийн дарга, Ус судлалын инженер нар оролцсон. 4 дүгээр сард Өртөөний дарга нарын болон  цаг уурын харуулын ажиглагч нарт усны хичээл орсон. Идэр-дээд-Толгой, Хожуул-Тосонцэнгэл харуулын ажилтан нарыг сургаж дадлагажуулсан.

  • Дэлхийн усны өдөрт зориулсан  “Ус ба тогтвортой хөгжил”  сэдэвт лекцийг авч удирдлага болон орон нутгийн салбаруудад танилцуулсан. Хяргас нуур Завхан голын сав газар, Дэлхийн зөн ОУБ, БОАЖГазар, ЭМГ, МХА хамтарч усны өдрийг зохион байгуулж сургуулийн хүүхдүүдийн дунд гар зураг, эссэ бичлэг, илтгэлийн уралдаан зохион байгуулж байр эзлүүлэн шагнаж урамшуулсан.
  • Аймгийн “Амь-Ус” ХХК, МХГ, БОАЖГ, Хяргаснуур-Завхан голын сав газар, ЭМГ, Дэлхийн зөн ОУБ-аас зохион байгуулсан сургалт,“Усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө”-нд хамтран оролцож, гадаргын болон гүний усны аюулгүй байдалд хяналт тавьж, ажиглалт, шинжилгээ хийж мэдээлэл солилцож байна. Ус дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын биелэлтийг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хагас, бүтэн жилээр гаргаж өгч байна.

Шалган туслах ажил:

 Шалган туслах ажлыг 5, 6-р сард ус судлалын 14 харуулд  удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн .

         Зураг3. Нивелирдлэг хийж, шалгалтын өнгөрөлт хэмжиж байгаа нь

Техникийн хэргийн баяжилтыг шалган туслах ажлын тайлан, хэмжилтийн үр дүн баяжуулсан. Хяналтын стандарт хэмжилтүүдийг гүйцэтгэж заавар зөвлөмж өгч,  салбарын ажилтан нарт гарч буй алдаа дутагдлыг  бүрэн ойлгуулж зөвлөмж өгч ажилласан.

          Ус судлалын харуул, цэвдэг, гүний цооногуудын координат тодорхойлон ажилласан.

          Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг ашиглан бэлчээрийн хяналт шин-жилгээний сүлжээ байгуулах, цөлжилтийн анхан шатны хяналт шинжилгээ хийх.

Хөрсний чанарын хяналт шинжилгээ- 2015  онд Швейцарийн хөгжлийн агентлагын ”Цөлжилтийг сааруулах төсөл”- ийн хүрээнд  Завхан аймгийн 7 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 25–н зогсоол цэгт цөлжилтийн мониторингийн судалгаа хийсэн. Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 14 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: Мониторингийн цэгийн байршил,  хөрсний зүсэлтийн бичиглэл, морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл,  давсжилт,  урвалын орчин, ялзмаг, элсэн хуримтлал, шугаман эвдрэл, ялзмагт давхаргын зузаан, эзэлхүүн жин, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг үзүүлэлтийг тодорхойлов.

Өнгөн хөрсний эвдрэл - Судалгаанд хамрагдсан нийт сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд   40% нь бага зэргийн, 36% нь эвдэрлийн толбо үүссэн 4.0% дунд ба хүчтэй эвдрэлд орсон цэг ажиглагдаагүй байна. Зогсоол цэгүүдээс Балбархай, Бүрхээр,  зэрэг зогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэргийн үүссэн байгаа судалгааны дүнгээр тогтоогдсон байна.

Хөрсний давсжилт- Судалгаанд хамрагдсан 25 цэгийн  33.3% нь их, 33.3% дунд, 21.3% бага, 20% давсжилтгүй байна. Завхан аймгийн Эрэг, Хүнгүй, Өндөр улаан, Мэнэв, Шүрт  зэрэг цэгүүдэд хөрсний давсжилт их байна. Хур тунадас бага, ууршилт их, бэлчээрийн даац хэтрүүлсэн зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болж байна. Судалгаанд хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр  ангилан гаргасан байна.

1.3. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний сүлжээнд технологийн шинэчлэл хийх

Завханмандал, Дөрвөлжин өртөөдийг 2015 оны 07 дугаар сард, Баянтэс, Нөмрөг өртөөдийг 08 дугаар сард Финланд улсад үйлдвэрлэсэн Vaisala фермийн ”AWS-310” маркийн 4ширхэг автомат станцыг  тус тус угсарч, суурилуулсан. Автомат станцын зарим нэг хэрэгсэл нь  дутуу нийлүүлэгдсэн тул шаардлагатай бараа материалыг сумдын дарга нарт тавьж хөрөнгийг  шийдвэрлүүлэн ажилд бүрэн оруулсан.

 Улиастай өртөөдийн хөрсний гүний чийгшил, температурын автомат хэмжлийн багажийн туршилтын хугацааг  сунган ажиллуулж  үр дүн мэдээллийг цахим хэлбэрээр холбогдох газарт дамжуулан ажиллаж байна. 

Завханмандал, Нөмрөг цаг уурын салбарыг интернэтэд холбож мэдээллийн шуурхай байдал хангагдсан. Баянтэс салбар өртөө модемоор  интернетэд  орж байна.   

Цаг уурын  8 өртөөдийн дарга нарт  бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын ХД8 дэвтрийн ажиглалтын  DIMA мэдээлэлийн сан програм хангамжийг зааж програмыг суулгаж аргазүйгээр хангаж ажиллан орон нутагт нэвтрүүлсэн.

1.4.Аймгийн төв, сум суурин газрын  агаар, хөрс, гадаргын усны чанарын хяналт, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны цацрагийн хяналт шинжилгээ, хийж мэдээ мэдээллээр үйлчлэх

Агаарын бохирдлын шинжилгээ:  Агаар бохирдуулагч Хүхэрлэг хий/SO2/-ийн 632 сорьц, Азотын давхар исэл/NO2/-ийн 632 сорьц нийт 1264 сорьцонд шинжилгээ хийгдсэн.  2015 оны агаар бохирдуулагч  хүхэрлэг хий/SO2/, азотын давхар исэл/NO2/-ийн жилийн  дундаж болон хүлцэх агууламжийг График -1-д харууллаа.

2015 онд хийсэн хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжилт шинжилгээний дүнг агаарын чанарын MNS4585:2007 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй.  Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 0.002-0.004мг/м3, сарын явц нь 01- 03, 09 сард бусад сарын агууламжаас бохирдол их байна. Хүхэрлэг хий 02 сард  хоногийн хамгийн их нь 0.027мг/м3, Азотын давхар ислийн сарын дундаж агууламж 0.004-0.009 мг/м3, сарын явц нь 01-03; 07-08 саруудад бусад сарын агууламжаас их бохирдолтой байна. Азотын давхар ислийн хоногийн их үзүүлэлт нь 02 сард 0.042 мг/м3 байна.

Тоос, тоосонцорын шинжилгээ: Орчны том ширхэгт тоосонцорын/РМ10/ хэмжилтийг DUST TRAK багажаар  жилд нийт – 102 хэмжилт хийсэн.

Том ширхэгт тоосонцор РМ10:

График-2.  2015 оны тоосонцор /РМ10/-ын сарын дундаж агууламж:

 

MNS4585:2007 стандарттай харьцуулахад дундаж агууламжийн хамгийн их агууламж нь 07 дугаар сард 0.097 мг/м3 байлаа.

Цацрагийн түвшний шинжилгээ: Орчны /агаар, хөрс, ургамал/ цацрагийн /RDS-110/ багажаар нийт- 1888 хэмжилт хийсэн.

Цацраг, тунадас тоосонцорын уналын сорьц: Хөтөлбөрийн дагуу агаарын тоосонцорын нийт-36ш сорьц  аван дагалдах хүснэгтийг боловсруулан тайланд явуулсан.

Гадаад чанарын хяналт: 10 сарын 23-нд агаарын чанарын хяналт хүхэрлэг хий/SO2/, азотын давхар исэл/NO2/  хоёр үзүүлэлтээр тус тус тодорхойлон  БОХЗТЛабораторид хүснэгтээр хүргүүлэн шинжилгээний дүн 100% дүгнэгдсэн.

Явуул судалгаа: Улиастай сумын орчны бохирдол хянах зорилгоор 4 цэгт 11-04 сарын хугацаанд хүхэрлэг хийн/SO2/ , азотын давхар исэл /NO2/, том ширхэгт тоосонцорын /РМ10/, Цацрагийн түвшний хэмжилтүүд хийгдсэн.

Агаарын явуул судалгаа: График-3. 

 

Хүхэрлэг хийн дундаж агууламж Баазад 0.005-0.011мг/м3, Төвд 0.005-0.024мг/м3, Аралд 0.004-0.010мг/м3, Шинэ хороонд 0.003-0.008мг/м3 байна.

Азотын давхар исэлийн дундаж агууламж Баазад 0.008-0.023мг/м3, Төвд 0.011-0.031мг/м3, Аралд 0.011-0.021мг/м3, Шинэ хороонд 0.018-0.023мг/м3 байна.

Агаарын чанарын тайлан: Агаарын бохирдлын шинжилгээний дүнгээр АЧД-1 тэр-12, АБХ-2 хүснэгт-22, АБХ-3 хүснэгт-22, АЧХ-1 тайлан 24, АЧХ-4-2 хүснэгт -12, ИХХ-1 хүснэгт -24ш   тайланг БОХЗТЛабораторид хүргүүлэн 100% дүгнэгдэн ажиллаа.

Усны чанарын хяналт шинжилгээ:

Гадаргын усны бохирдолын шинжилгээ: Хөтөлбөрийн дагуу ирсэн харуулуудын сорьцонд  химийн задлан шинжилгээ 385, гол ион үзүүлэлт 592, биогенын үзүүлэлт 608  нийт 1751 үзүүлэлтээр шинжилгээнүүдийг тодорхойлов.

 Усны чанарын хяналт шижилгээ:

Гадаргын усны 2015 онд хийсэн шинжилгээний дүнг ашиглан  гадаргын  усны чанарын индексээр бодож үзэхэд:

Маш цэвэр                        Идэр

  • Цэвэр                                 Богд, Чигэстэй, Буянт, Тэс, Хүнгүй, Завхан, Тээл гол тус тус орж байна.

           2015 оныг 2014 оны  усны чанарын үнэлгээтэй харьцуулж үзэхэд Завхан гол маш цэврээс-цэвэр, Тэс гол маш цэврээс-цэвэр ангилалд шилжин орсон байна.

           Завхан аймгийн томоохон голуудын давсны ионы үзүүлэлтийг дараах графикаар харуулав.

 

 

        Завхан аймгийн гадаргын усанд зонхилох давсны ионы үзүүлэлт нь Ca 11.4-40.9мг/л, Mg 4.3-22.7мг/л, Na+K 2.7-42.3мг/л, SO4 8.4-49.6мг/л, CI 0.6-13.3мг/л, HCO3 46.4-200.7мг/л-ийн  агууламжтай байна. Судалгааны дүнгээр голуудын усанд илрэх агууламжаар катионоос кальци/Са2+/, анионаас гидрокарбонат/НСО3/ зонхилж, катионы харьцаа Ca2+>Mg2+>Na+K, анионы харьцаа HCO3>SO4>CI  байгаа учраас цэнгэг устай голд  хамаардаг. 

Бохир усны бохирдолын шинжилгээ: Завхан-Цэвэрлэх байгууламжийн гарах, орох нийт 24 сорьцонд  156 химийн шинжилгээнүүдийг тодорхойлов.

Завхан Улиастай Цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувийг /2010-2015 он/ графикаар харуулав. 

Завхан аймгийн Улиастай сумын бохир усны  шинжилгээний дүнгээс харахад 2010 онд 55.7 хувь, 2015 онд 73.3 хувьтай цэвэрлэгдэн Чигэстэй голд нийлүүлж байсан. 2010-2015 оны  байдлаар цэвэршилтийн хувь ихэссэн үзүүлэлттэй харагдаж байна.

           Нийлбэр тунадасны шинжилгээ: Улиастай сумын 06-09 сард нийлбэр тунадасны нийт 32 сорьцонд шинжилгээнүүд хийгдсэн.

Гадаад чанарын хяналт: 06 дугаар  сарын 08 -нд, 10 сарын 23-нд тус тус 5 үзүүлэлтээр тодорхойлон БОХЗТЛабораторид  хүснэгтээр хүргүүлэв.

Дотоод чанарын хяналт: 05, 09 саруудад Богд, Чигэстэй харуулын доод цэгүүдээс хяналтын дээж авч БОХЗТЛабораторт хүргүүлэн ажилласан.

Усны чанарын тайлан: Усны бохирдлын шинжилгээний дүнгээр УБХ-1 тайлан 66, Цэвэрлэх байгууламжийн тайлан 12ш-ийг БОХЗТЛ- д хүргүүлэн ажиллаа.

Гадаргын ус, цэвэрлэх байгууламжийн  хяналт шинжилгээний дүнг харуул тус бүрээр сард 1 удаа, агаарын бохирдлын хүхэрлэг хий/SO2/, азотын давхар исэл/NO2/, тоосонцор, цацрагийн хэмжилт шинжилгээний дүнг тус тус чанарын индексээр стандарт агууламжид харьцуулан хүснэгт, графикаар гарган www.tsag-agaar.mn хаягаар veb сайтад 1 хоног, 7 хоног, 10 хоног, сараар  мэдээгээ сольж тавьсан.

Харуулын бохирдлын мэдээг нийт 71 мэдээ зохион мөн цэвэрлэх байгууламж орох, гарах цэгийн  сорьцонд нийт 24 мэдээ, агаарын бохирдлын шинжилгээний дүнгээр bohim мэдээ 3 үзүүлэлтээр-248, radin мэдээ-365 мэдээг тус тус зохион УЦУХүрээлэнд enkhmaa@icc.go.mn АЧАлбанд mnair@icc.go.mn хаягуудаар  мэдээгээ дамжуулан ажилласан.

Усны тайланг сар бүр УОШХ ахлах мэргэжилтэнд, агаарын тайлан сар бүр Агаарын чанарын албанд, хөрсний тайланг 10 сарын 01-ны өдөр УОШХ хөрсний мэргэжилтэнд тус тус хүргүүлэн  ажилласан.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоолого 2015 оны 11 сарын 13-ны өдөр агаарын чанарын мэргэжилтэнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст тус тус  хүргүүлсэн.

Ус, агаар, хөрсний мэдээллийн программ /Air client/: Нийт 718  мэдээ оруулав.

  • Усны бохирдлын мэдээ - 71
  • Агаарын бохирдлын мэдээ – 632
  • Хөрсний бохирдолын мэдээ-15  Air client  программд оруулсан.

           Хоёр.”Ус цаг уур, орчны төлөв байдлын урьдчилсан мэдээ, мэдээллээр орон нутгийн хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд:

Урьдчилсан мэдээ: Прогноз зураг мэдээ, аргуудтайгаа танилцан боловсруулалт хийж, ажиллах нь ажлын чанарыг дээшлүүлэх гол үзүүлэлт гэж үзэж ажиллаж , гол алдсан, алдаа дутагдлуудаа засах зорилт тавин ажиллаж   ирсэн.

УМС-ын орон нутаг хариуцсан инженерээс заавар зөвлөгөө авч ажилдаа мөрдлөгөө болгон ажиллаж байна. Урьдчилсан мэдээнд гарч байгаа хэллэг нэр томьёо, технологийн зөрчил, шинэ заавар, шинээр тавигдаж байгаа интернетийн сүлжээ ашиглалтын талаар УМС-ээс зааварчилгаа авч, арга зүйгээр хангуулж ажиллаа. Мөн эргэлзээтэй асуудлыг утас болон мессенжерээр харьцаж алдаа дутагдалаа  цаг алдалгүй шуурхай засаж ажилласан.

 УМС-ээс зохиогдсон нэгдсэн сургалтанд В. Ариунзаяа инженер  хамрагдаж шинжилгээний ажилд гарч буй гол гол алдаа, дутагдлуудыг судлаж, эргэлзсэн асуудлуудаа мэдэж, загварын аргуудыг нарийвчилан судлаж үр дүнг мэдээнд яаж ашиглах талаар заавар зөвлөмж авсан.  Үүнтэй холбоотой илэрсэн алдаа, дутагдлаа засах төлөвлөгөө гарган, оператор, техникч нарт сургалт зохион байгуулан ажилласан.

Бүх зураг мэдээгээ ЦУ-ын дотоод сүлжээний вэб сервер болон FTP программ, интернетийн бусад хаягаар орж, мэдээ мэдээлэл зохиохдоо авч ашиглаж байна. Эхний 11 сарын байдлаар Урьдчилсан мэдээ 96.2%-тай улсын дунджаас 0.8%-ийн ахисан, 7-р байранд байна.

2015 оны эхний 11 сарын УМ-ны ажил, үйлчилгээний дүн 96.2% тай ажилласан

         Хагас хоногийн урьдчилсан мэдээний ирц, таарц: Улиастай сумын цаг агаарын хагас хоногийн мэдээг тус бүр 334 удаа зохиож таарц нь 95.7%, улсын дунджаас 1.1%-иар ахисан байна.

        Хоногийн урьдчилсан мэдээний ирц, таарц: Улиастай сумын цаг агаарын хоногийн мэдээг тус бүр 334 удаа зохиож ирц, таарц нь 92.9%, улсын дунджаас 0.4%-иар ахисан байна.

       Аюул, агаар мэдээний ирц, чанарын талаар:Цаг уурын өртөө, харуулуудаас зохиож ирүүлдэг байгаль ус цаг агаарын аюултай үзэгдлийн 1821 аюул, агаар мэдээнд хяналт тавьж шалгасан байна. Ирц, чанарын дундаж 99.2%-тай улсын дунджаас 0.4%-иар буурсан байна.

       Kлимат мэдээний ирц, чанарын талаар:10 хоногийн 33 климат / 1 өртөө /, сарын 55 климат / 5 өртөө / мэдээг шалгаж, дамжуулалтанд нь хяналт тавьж ирсэн, ирц чанар 99.9%-тай улсын дундажтай ижил байна.

      АY, ГҮ-г урьдчилан мэдээлсэн байдал: 5 удаа сэрэмжлүүлэх мэдээ зарласан чанар 88.6%-тай улсын дунджаас 3.3%-иар ахиу байна.

      Урьдчилан сэргийлэх мэдээ (УСМ), сэрэмжлүүлэх мэдээний (СМ) чанар, онч: Эхний 11 сарын байдлаар гамшигт үзэгдлээс Урьдчилан сэргийлэх мэдээ зохиох цаг агаарын нөхцөл бүрдээгүй байна.

       Анхааруулга мэдээг бичиж зарласан байдал: Анхааруулах мэдээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, малчид, ногоочид, тариаланчдад зориулан нийт 94 удаагийн мэдээ гаргаж  үйлчилсэн . \ Түймэр буюу хуурайшилтаар-65, цасан болон шороон шуурга -15, шар ус, уруйн үерийн-5, цочир хүйтрэлт-3, их халуун-4, их цас-2, \

Тусгай хэрэгцээний мэдээ-94 удаа зохиож дамжуулсан.

Нислэгийн цаг уур:

Нислэгийн цаг уурын төвтэй namhem, FTP, OPMET программ болон mail хаяг, утсаар мэдээ болон заавар зөвлөмжийг солилцож ажиллаа.

НЦУТөвөөс ирүүлсэн сар бүрийн дүнтэй танилцаж, холбогдох асуудлаар заавар зөвлөмж авч байсан. Мөн TAF, METAR мэдээний дамжуулалтыг өдөр бүр хянаж гаргасан алдаанд заавар өгч ажилласан.

Доной нисэх буудлын техникч нарын мэдлэгийг ахиулах зорилгоор Техникч нарын давтан сургалтанд хуваарийн дагуу Б. Сумъяаням,Ё. Баярцэнгэл нар хамрагдаж Б. Сумъяням нислэгт үйлчлэх эрхийн гэрчилгээ шинээр авсан. Мөн В.Ариунзаяа инженер НЦУТөвд 2 хоног сургалтанд хамрагдсан. Инженерүүд өглөөний 5 цагийн TAF мэдээг өөрийн биеэр ирж зураг мэдээтэй танилцан дамжуулж байна.

Мэдээлэл үйлчилгээ: Эхний 11 сарын байдлаар үндсэн буудлын 212, бэлтгэл буудлын 112 нислэгийг цаг агаарын мэдээ мэдээллээр хангаж ажиллаа.

Нислэгийн саатал:Цаг агаараас шалтгаалж 1 саатал гарсан.

Цаг агаарын мэдээний хангалтын ажлын дүн:

Эхний 11 сарын байдлаар 97.1%-тай улсын дунджаас 0.2%-иар ахиу, 6-р байранд байгаа харин өмнөх онтой харьцуулахад 1.0 %-иар буурсан байна.

       

          Энэ буурсан шалтгаан нь 3 сард Д. Алзахгүй инженер өөрийн буруугаас болж өглөөний 05 цагийн мэдээг хоцроож дамжуулан, шуурхай үйлчилгээний дүнгээс 50 оноо хасагдаж дүгнэгдсэн.

 

      Аюул агаар болон климат мэдээнийн хувьд  Өртөө, харуулуудын погоды мэдээ, аюул агаар болон климат мэдээнд гарсан алдаа дутагдалын талаар зааварчилгаа бичиж  хүргүүлсэн. Салбаруудын өдөр тутмын погоды, аюул агаар мэдээнд хяналт тавьж, гаргасан зөрчлийг тухай бүр нь утсаар зааварчлан ажилласан. Аюул агаар мэдээнд гаргасан алдааг тухайн үед нь утсаар заавар өгч гаргасан алдааг нь дахин гаргуулахгүйн үүднээс зөвлөмж бичиж, аюул агаар мэдээний чанарыг дүгнэсэн зааварчилгааг 2 удаа явуулан хяналт тавин ажиллаж байна. Мөн 1-11 сараар дүнг нэгтгэн гаргасан. Дүнг харуулбал:

“Ус  цаг агаар, байгаль орчны төлөв байдлын  мэдээ, мэдээлэлээр нийгмийн хэрэгцээг хангаж үйлчлэх ажлыг зохион байгуулах” гэсэн ажлын хүрээнд:

Урьдчилсан мэдээ, тойм зөвлөмж:  Тус албанаас эхний 11 сарын байдлаар дараах мэдээ тойм зөвлөмжийг гаргаж үйлчилсэн. Үүнд:

  1. Цаг агаарын урьдчилсан мэдээ, төлөв, зөвлөмж

Хоногийн урьдчилсан мэдээ бүх сумдын нутгаар- 334

5 хоногийн урьдчилсан мэдээ-  -334 / 74

7 хоногийн урьдчилсан мэдээ- 48

Сарын төлөв-11

Улирлын төлөв-3 удаа тус тус зохиож боловсруулан үйлчилсэн байна .

АҮ-ийн сэрэмжлүүлэг- 5 / их хүйтэн -1, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга-2,  их халуун-1, цочир хүйтрэлт-1/

Мөн масс мессэжээр 5 сард сургалтанд сууж, анхааруулга болон сэрэмжлүүлэг мэдээг  4 удаа зарлаж нийт 32624 хүнд мэдээ түгээсэн байна.

Нийт сумдын масс мессэжээр мэдээ түгээсэн байдлыг хүснэгтээр харуулбал:

Анхааруулга –94 /Түймэр буюу хуурайшилтаар-65, цасан болон шороон шуурга -15, шар ус, уруйн үерийн-5, цочир хүйтрэлт-3, их халуун-4, их цас-2, /

Тусгай хэрэгцээний мэдээ-41

       Тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээгээр хэрэглэгчдийг хангаж, үйлчилсэн байдал:

Цаг агаарын мэдээ мэдээллээр Дөрвөлжин сумын нутгаар Баян-Айраг эксполрэйшн ХХК-тай гэрээтэй ажиллаж нийт 94 мэдээ, мөн АЗЗА замын компанид утсаар 5 хоногийн мэдээг тухай бүр гаргаж үйлчилсэн байна.

  1. Мэдээ, материалийн бүртгэл, судалгаа
  • Урьдчилан мэдээлэх аргын тооцоо
  • Урьдчилсан мэдээний таарц, судалгаа
  • Таараагүй мэдээнд задлан шинжилгээ хийсэн тухай бүртгэл
  • АҮ, ГҮ-ийн бүртгэл, учирсан хохирол, үзэгдлийн катологи тус тус хөтлөж байна.

       Нийтийн хэрэгцээний урьдчилсан мэдээгээр үйлчилсэн байдал:

Улирал, сар, 7, 1-5 хоног, 12 цагийн урьдчилалтай гаргадаг цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, бодит болон тойм мэдээ, Сэрэмжлүүлэг, Анхааруулга мэдээг аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэдэд Facebook хаяг болон tsag agaar.mn, Zavkhan.mn сайтанд болон tsag agaar application тогтмол байршуулан ажиллаж байна. Орон нутгийн удирдлагуудад сар, улирлын мэдээг товхимол хэлбэрээр, өдөр тутмын мэдээг цахим хэлбэрээр имайль хаягаар өдөр бүр явуулан үйлчилж байна. Завхан цаг уур гэсэн FACEBOOK хаягаар нийт 1358 хэрэглэгч бидний өдөр тутамдаа гаргаж буй урьдчилсан болон бодит мэдээ, мөн өөрийн орон нутгийн цаг агаарын мэдээг нарийвчлан гаргаж хэрэглчид хүргэж байна. Мөн дараах хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, шуурхайд цаг агаарын, цаг үеийн хүндэрсэн байдлын мэдээллээр шуурхай танилцуулж үйлчилсэн.

  • Завхан аймгийн БОС-т ажилсагдын нэгдсэн зөвлөгөөнд-1
  • Малчид тариаланчдын зөвлөгөөнд-1
  • Mercy Cops болон ОБЕГ-аас хамтран зохион байгуулсан “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ, ҮНЭЛЭХ НЬ” сэдэвт сургалтанд-1
  • Бүх сумдын багийн дарга нарын зөвлөгөөнд-1
  • Статистикийн газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал-1
  • Аймгийн онцгой комист цаг үеийн хүндэрсэн болон үзэгдэлтэй үед-8
  • Бүх сумдын дарга нарын зөвлөгөөнд хүйтний болон дулааны улирлын төлөв-3

      Мэдээлэл үйлчилгээний ажлын хүрээнд:

      Энэ онд мэдээлэл үйлчилгээний ажил харьцангуй сайжирч байгаа хэдий ч зарим салбар тайланг хугацаа хоцроох, үйлчилгээний хүрээ цөөн зэрэг дутагдал арилахгүй байгаад анхаарч ажиллах хэрэгтэй. Албанаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч орон нутгийн удирдлага болон ард иргэдэд үйлчлэх ажлыг чанартай сайн гүйцэтгэдэг Нөмрөг, Тосонцэнгэл, Цэцэн-уул өртөөд,  харуулуудаас Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Цагаанчулуут зэрэг салбарууд байна. 

     Тайлан ирүүлдэггүй мэдээлэл үйлчилгээний ажлыг ор нэр төдийг хийж гүйцэтгэдэг Баян-уул өртөө, Ургамал харуул байгаа нь мэдээлэл үйлчилгээний ажлын чанарт нөлөөлж байна.

Дараах байдлаар дүнг харуулбал:  

2.3 Ус цаг уурын мэдээл-лийг солилцох, хиймэл дагуулын мэдээллийг ашиглах, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах

Сүлжээ, шилэн кабель болон тоног төхөөрөмжийн тасралтгүй байдал бүрэн хангагдаж ажилласан  байна.  MODIS Хиймэл дагуулын мэдээлэл цасан бүрхүүлийн зураглалыг 11 удаа , бэлчээрийн ургамалжилтын зураглалыг одоогоор 2 удаа авч шуурхай үйлчилгээнд ашиглаж гаргасан байна . Мөн орон нутгийн Тосонцэнгэл, Дөрвөлжин, Баянтэс, Цагаанчулуут, Тэс, Түдэвтэй салбарууд дээрх мэдээллээр удирдлагуудаа  үйлчилж ажилласан байна .

Тэлмэн, Тосонцэнгэл, Ихуул сумдад гарсан ой түймэр нь богино хугацаанд үргэлжлэн унтраасан тул Хиймэл дагуулын   мэдээлэл, зураглалд илрээгүй болно.

2.4. Ус, цаг уур, хаа-н цаг уур, байгаль орчны шуурхай зураг, мэдээллийг цаг хугацаанд нь дамжуулах ажлыг зохион байгуулах

  1. “Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа” гэсэн байгууллага (нэгж)-ын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээний хүрээнд

Албаны 36 компьютерийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж, гэмтэл гарсан үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн тухай бүрд нь зассан.

  • Улиастай, Тосонцэнгэл, Завханмандал, Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс   өртөөдийн цаг уурын автомат станцын компьютерийн интернэт сүлжээ, автоматын программын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж, гэмтэл гарсан тохиолдолд очиж мөн интернэт сүлжээгээр teamviewer дэлгэцийн удирдлагат программыг ашиглан гэмтлийг засварласан.
  • Албаны бүх компьютерт Kaspersky вирусын программыг суулгасан.
  • Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн хүрээнд байгууллагын санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор албаны www.icc.mn/aimag/Zavkhan цахим хуудсанд “шилэн данс” цэсийг нэмүүлсэн 11 сараас www.namem.gov.mn/Aimag/Zavkhan/ веб сайтыг нээж ажиллуулсан.
  • Цахим хэрэглээг хөгжүүлэх ажлын хүрээнд өртөө, харуулуудыг нэгдсэн и-мэйл хаягтай болгох ажил эхэлж Отгон, Баянтэс, Идэр, Их-Уул салбаруудад yahoo и-мэйл хаяг нээн ажиллуулсан.

2.“Ус цаг уур, орчны төлөв байдлын урьдчилсан мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах” гэсэн байгууллагын стратегийн зорилтын хүрээнд

  • Цаг уурын мэдээний төрөл ба 2015 оны 1- 12-р сард хүлээн авсан, дамжуулсан мэдээгүзүүлвэл 

         Дээрх хүснэгтээс харахад цаг уурын 8-н өртөөний АК-01 мэдээ 15 хугацааны тасралттай бусад нь тасраагүй бөгөөд тухайн тасралттай мэдээний хувьд 3 дугаар сард Завханмандал, Цэцэн-Уул сум цахилгаангүй болсноос утасны сүлжээ унаж мэдээгээ хоцроож дамжуулсан учир тасарснаар бүртгэгдэж ажлын дүнгээс хойш татсан байна. Цаг уурын бүх төрлийн мэдээг хяналтын хугацаанд хүлээн авч төвд дамжуулах процесс болон хоцролтын шалтгааныг зурагчлан үзүүлбэл:

Сумдад 1, 5, 7 хоногийн урьдчилсан текстэн, пунктэн мэдээ буюу богино хугацааны мэдээг утсаар сумдын цаг уурын салбаруудад  тухай бүр түргэн шуурхай хүргэж ажиллаж байна.

4. мэдлэг чадвараа дээшлүүлэх” стратегийн зорилтын  хүрээнд

  • Албаны мэргэжлийн сургалт хөтөлбөрийн хүрээнд мэдэх зайлшгүй шаардлагатай хичээлүүдэд сүлжээний хэсгийнхэн идэвхтэй сууж, мэдлэгээ дээшлүүлсэн.
  • 2015 оны 05 сарын 19, 20-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй  MON13-301 төслийн хүрээнд буй аюул, гамшиг түүний эрсдлээс урьчдилан сэргийлэх, аюулын мэдээллийг хурдан шуурхай ард иргэдэд дамжуулах “Mass message” сэдэвт сургалтанд хамрагдсан.

 

2.5 Аймгийн нутагт нислэг үйлдэж буй бүх төрлийн агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нислэгийн цаг агаарын мэдээгээр үйлчлэх

Нислэгийн цаг уурын төвтэй namhem, FTP, OPMET программ болон mail хаяг, утсаар мэдээ болон заавар зөвлөмжийг солилцож ажиллаа.

НЦУТөвөөс ирүүлсэн сар бүрийн дүнтэй танилцаж, холбогдох асуудлаар заавар зөвлөмж авч байсан. Мөн TAF, METAR мэдээний дамжуулалтыг өдөр бүр хянаж гаргасан алдаанд заавар өгч ажилласан. Инженерүүд өглөөний 4 цагийн TAF мэдээг өөрийн биеэр ирж зураг мэдээтэй танилцан дамжуулж байна.

Мэдээлэл үйлчилгээ: 5 сарын байдлаар үндсэн буудлын 96, бэлтгэл буудлын 38 нислэгийг цаг агаарын мэдээ мэдээллээр хангаж ажиллаа.   Нислэгийн саатал: Гаргаагүй.

  • оног төхөөрөмж сүлжээ: Хэвийн ажиллаж байна. Эхний 5 сарын байдлаар 96.0%-тай

          Гурав.”Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээ, баримтыг хадгалах, хамгаалах, архивын мэдээллээр хэрэглэгчдэд үйлчлэх” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд :

  3.1 Ус цаг уур, орчны мэдээллийн дэд сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Уур амьсгалын горимын мэдээний нөхөн бүрдүүлэлт: Цаг уурын 8-н өртөө, 15-н харуулын 2014.11-2015.10 саруудын уур амьсгалын горимын мэдээний 840 файлыг Мэдээллийн нэгдсэн санд  /МНС /дамжууулан, мэдээг цахимаар болон ашиглалтын, нөөц зөөврийн HARD-нд хуулж хадгалсан.

Автомат станцын нөхөн бүрдүүлэлт:  Зургаан өртөөдийн цаг уурын автомат станцын мэдээний 2282 файлыг МНС-д дамжуулан, мэдээг ашиглалтын  болон нөөц HARD-нд хуулж хадгалсан. Энэ онд шинээр улсын сүлжээнд Баян-Уул, Завханмандал өртөөд 2015.09 сараас, Дөрвөлжин, Нөмрөг өртөөд 2015.10 сараас цаг уурын автомат станцын мэдээгээ өгч эхлэсэн. Нарны автомат станцын мэдээг 2015.07 сараас эхлэн мэдээллийн нэгдсэн санд дамжуулж эхлэсэн. 2015 оны 5 сараас “AWS Tasaldal” програмыг нэвтрүүлж ажилласнаар автомат станцын мэдээний цагийн тасалдалыг богино хугацаанд илрүүлэн шалгаж, ажлын цагийг хөнгөвчлөсөн үр дүнтэй ажил болсон.

Өөрөө бичигчүүдийн нөхөн бүрдүүлэлт: Энэ онд термограф, гигрограф, барографын 4744 лентийг скайнердаж цахим архив үүсгэсэн ба термограф, гигрограф, барограф, гелиографын 5338 лентийг хадгаламжийн санд бүслүүрдэж байршуулсан. Лентний цахим файлаа МНС-д дамжуулан, цахимаар болон нөөц, ашиглалтын зөөврийн HARD-нд хуулж хадгалсан.

Цаг агаарын элементийн түүврийн нөхөн бүрдүүлэлтЗавхан аймгийн уур амьсгалын лавлах гаргах ажлын хүрээнд УЦУОШГ-т хүсэлт тавьж МНС-аас 8-н станц, 15-н харуулын 22 элементийн түүврийг гаргуулж  боловсруулалтын ажил хийгдэж байна. 1985-1999 оны 15 харуулын ISX-г дахин нягтлан алдааг засуулж, 1985-2014 оны 15 харуулын, 1999-2014 оны станцын үзэгдлийн болон хоногийн түүврийг TAB-наас түүн архивлан, судалгаа шинжилгээнд ашиглаж байна. Энэ ажилд  албаны бүх ажилчид идэвхи зүтгэлтэй оролцсон.

Архивын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлууд: Албаны  6-н хөмрөгийн бүх баримтанд ээлжит болон гэнэтийн тооллогыг хийж дуусгалаа. Тооллогоор 1955-2014 оны 63536 хуудастай 4049 х.н-тэй цаасан баримт тоологдсон. Албаны архивт 1985-2014 оны 15,89GB хэмжээтэй цахим архив хадгалагдаж байна. Цахим баримтын сангийн удирдлагын ADRSS системд Цаг уурын хөмрөг-1955-2014 оны 427706 хуудастай 2602х.н, Нарны цацраг судлалын хөмрөг-1971-2014 оны 51599 хуудастай 97х.н, ХААЦУ-ын хөмрөг-1967-2014 оны 20784 хуудастай 426х.н, Ус судлалын хөмрөг-1956-2014 оны 115295 хуудастай 696х.н, Байгаль орчны хяналт шинжилгээний хөмрөг-1989-2014 оны 4969 хуудастай 220х.н, Цаг агаарын зургийн хөмрөг- 2007-2014 оны 1560 хуудастай 8х.н буюу нийт 621913 хуудастай 4049х.н-ийг дахин шивэж програмд оруулж мэдээллийн санг бүрдүүлсэн. Эдгээр 4049 хадгаламжийн нэгжийг зориулалтын цаасан хайрцагт хийн баталгаа, товьёог, заагуурыг бичиж хадгаламжийн санд стандартын дагуу байршуулсан. Архивын өрөөний модон хаалгыг төмөр бүргэд хаалгаар сольж хамгаалалтыг сайжруулсан. Мөн галын булангийн элсний уутыг шинээр сольж хийсэн. Баримт бичиг нягтлан шалгах ажлын хэсгийн хурлыг 2015 онд 3 удаа хийж, тайланг тухайн үед нь дотоод сүлжээгээр ТАМСХ-д хүргүүлсэн. 2014 оны УЦУОШАлбаны архивын мэдээллийн үндсэн баримтын мэдээ / маягт 1, 2 /-г гаргаж албаны даргаар хянуулж МНС-д 2015 оны 11 сарын 13-нд FTP-ээр хүргүүлсэн. Архивын өрөөнд хуваарийн дагуу цэвэрлэгээ, ариутгалыг хийж, чийг температурыг хэмжиж тэмдэглэл хөтлөн ажилласан .

Үйлчилгээ: Мэдээллийн дэд санд орсон мэдээллээр ард иргэд болон бусад байгууллагад нийт 6 хэрэглэгчдэд үйлчилсэн. Мөн дотоод хэрэгцээнд ашиглуулахаар судлаач, инженер,  техникч, мэргэжилтэнгүүдэд архивын баримтын 571 х.н-ээр 49 хүнд үйлчилсэн.

Сургалт хөтөлбөрийн хүрээнд: 2015.05.11-15-ны хооронд Улаанбаатар хотод Ус цаг уур орчны шинжилгээний газраас зохион байгуулсан Архив, Мэдээллийн дэд сангийн зохицуулагч нарын сургалтанд оролцож “СЕРТИФИКАТ”-тай төгссөн. УЦУОШГ-аас бүх аймгийн албадад цахим архив хадгалах зориулалттай 2TB TO /трио/-гийн зөөврийн HARD-аар хангасан нь цахим архивын хадгалалт хамгаалалтанд ихээхэн ач холбогдол өгсөн.

Мэдээллийн дэд сан нь 2015 онд 99,9 %-тай, улсын дунджаас 0,4%-иар ахисан дүнтэй  гүйцэтгэж  улсад II байранд орсон байна .

 

     

         Дөрөв.”Аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд :

 Нэг: Зохион байгуулалт

Монгол улсын Засгийн газрын 96 дугаар тогтоол, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжилтийг ханган Завхан Бороо-1экспедиц 2015 онд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хамжээг гол зорилт болгон дэвшүүлж  бэлтгэл ажлыг ханган үйл ажиллагаагаа  амжилттай зохион байгуулан  ажиллаа.

1. Аймгийн нутаг дэвсгэрт зориудаар хур тунадас нэмэгдүүлж ган, цөлжилтийн нөлөөг бууруулах  үйл ажиллагаанд ОНХС, аймгийн Засаг даргын  хөрөнгөнөөс  9.8 сая төгрөгийг  шийдвэрлүүлэн үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 2800.000₮-ийг  шатахуун, иридиум гар утасны зардалд, 7.000.000₮ -ийг JFJ-1a пуужин авахаар төлөвлөн ЦУОШГ- т пуужингийн  захиалга өгч хүлээгдэж байна.

2. Газрын генераторыг  04 дүгээр сарын 15-ний өдөр  Ургамал сумын Тосгуур баг Сувраа, Хульж баг Дух гэдэг газруудад байршуулан газар дээр нь сургалт зохион байгуула, гэрээт ажилтан хоёр хүн авч, төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх  гэрээг байгуулан ажиллаж 10 дугаар сарын 14 –ний өдөр буцаан татаж авсан.

3. Экспедицийн  үйл ажиллагаа явуулах хугацаанд синоптик инженерүүдийн цагийг уртсган ажиллуулж тухайн процессын аэросиноптик нөхцлүүдийн талаар шуурхай мэдээллэл авах боломжоор хангагдаж  үйл ажиллагаагаа хэвийн явуулан ажилласан.

     4. Хур тунадас нэмэгдүүлэх хээрийн ажлын үед мэдээ мэдээлэл солилцооны найдвартай байдлыг ханган Mobicom Corporation-той хамтран ажиллах гэрээг байгуулж “Иридиум“ утасны эрхийг сэргээж,  газрын генераторын 2 гэрээт ажилтанд G mobiel-н утасны эрхийг 10.000₮ -өөр цэнэглэж, богино хугацааны мэдээллээр ханган ажил үйлчилгээгээ явуулан ажиллаж ирсэн. 

      5. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан Байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн  хамгаалал аюулгүй байдлыг хангуулах сарын аяны нээлттэй хаалгын өдөрлөгт хамтран оролцож Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд мэдээлэл суртчилгаа хийж ажилласан.

   

Цаг агаарт зориудаар нөлөөлөх  үйл ажиллагааны талаар суртчилгаа хийж  байгаа нь / 2015-06-09/

6.ЦАЗН-х үйл ажиллагаа явуулсан тухай мэдээллийг www.Tsag-agaar.mn хаягаар  тавьж үйлчилсэн.

       Хоёр: Цаг агаарт зориудаар нөлөөлөж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа.

       Хур тунадас нэмэгдүүлэх  үйл ажиллагааг Завхан бороо-1 экспедиц 2015 оны 05 дугаар сарын 08-нээс 6 дугаар сарын 22 хүртэл 12 удаагийн үйл ажиллагаа явуулж  JFJ-1a пуужин  43 ширхэг зарцуулсан бол, Ургамал сумын Тосгуур багийн Сувраа ууланд  байршуулсан газрын генератор  05 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 12-н хүртэл 10 удаагийн үйл ажиллагаагаар 33ш түлш, Хульж багийн Дух- ууланд байршуулсан газрын генератор 05 дугаар сарын 08-наас 8 дугаар сарын 12-ны  хооронд 9 удаа үйл ажиллагаа  явуулж 33 ширхэг түлш шатааж нийт 29 удаагийн үйл ажиллагаагаар  855гр реагент зарцуулсан байна. Хур тунадас нэмэгдүүлэх үйл явуулахад нийт 5754км зам туулсан.  Цаг агаарт зориудаар нөлөөлөх хур тунадас нэмэгдүүлсэн үеийн үйл ажиллагааны зураглалыг 05 дугаар сарын 08, 06 дугаар сарын 17,18,22,өдрүүдээр түүвэрлэн  харуулав.  

Алдар хаан сум Чигэстэй баг Загастайн даваа, Тэлмэн сум Шурах  гэдэг газруудад ЦАЗН- ж хур тунадас нэмэгдүүлсэн  үйл ажиллагаа явуулсны  дараах байдал      /2015 -05-08/

 

Цаг агаар зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явууласны дараах байдал

/ Дөрвөлжин сум Завхан голын гүүр, Сархайрханы ард тогтсон борооны ус  2015-06-18/

   

Цаг агаар зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулсны дараах  хөрсний гүний чийгшил, орсон хур  тунадасыг хэмжиж байгаа нь                                

/ Дөрвөлжин сум Завхан голын гүүр, Дөввөлжин-Тээл усны харуул 2015-06-18/

    

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсны дараах  орон нутагт аадар бороо,мөндөр орсон  байдал

/Алдархаан сум Ямаан ус, Эрдэнэхайрхан сум  Хүйтний сээр, Дөрвөлжин сум Иххайрхан 2015-06-22/

   

Цаг агаар зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүсэн үйл ажиллагааг үед хийсэн хэмжилтүүд/Хөрсний гүний чийгшил 15 см мөндөрийн зузаан 12см  хялгана өндөр 20см 2015-06-22- өдөр/

Цаг агаарт зориудаар нөлөөлөх хур тунадас нэмэгдүүлэх  үйл ажиллагаанд

  • Пуужин -6.095.441.78сая₮          
  • Газрын генераторын шатаах  түлш 
  • 7,358,377,62сая ₮
  • Газрын генераторын түлш шатаагч  2- гэрээтийн    цалинд 1,920.000₮
  •  Орон нутгийн хөгжүүлэх сангаас Шатахуун 1.984.006.₮
  • Орон нутгийн хөгжүүлэх сангаас Иридиум  Утас -815.994.00₮
  • Орон нутгийн хөгжүүлэх сангаас пуужин 7.000.000₮
  •  нийт зардал   25.141.818 сая ₮ зарцуулсан байна.

Гурав: Үр дүн 

  • Өнгөрсөн намар, өвөл аймгийн нийт нутгаар хур тунадас бага, хуурайшилт ихтэй, хөрсний угтвар чийгшил бага, ойн хээрийн түймэр гарах магадлал их байсан тул Албаны даргын шийдвэрээр цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 29 удаа  явуулж 855 гр реагент зарцуулсан байна.

   Ус судлалЗавхан аймгийн голуудын 6 дугаар сард Хожуул, Идэр-Дээдтолгой, Буянт, Завхан, Идэр-Их уул харуулууд голын түвшин олон жилийн дунджаас их. Тэс, Тээл, Хомын хоолой, Хүнгүй, Идэр, Яруу  голуудын түвшин олон жилийн дунджийн   орчим буюу түүнээс бага байв.

  1.  Идэр-Идэр гол 5 дугаар сард  хатсан ч 06 дугаар сарын 2-5 ний өдрүүдэд хур тунадас нэмэгдүүлэлтийн үр дүнгээр голын ус сэргэж хэвийн хэмжээнд хүрч тасралтгүй урсал устай болсон  байна .
  2. Галуутай, Идэр, Богд, Гацааны усан цахилгаан станцууд  усны түвшин хэвийн  тасралтгүй үйл ажиллагаагаа  явуулсан.

 Бэлчээр ургамлын хувьд Аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын бүрхэцийн судалгааг өртөө харуулын анхан шатны ажиглалтын материалаас  бүсчлэн авч үзвэл: говийн бүсийн ургамлын хагдын эзлэх хувь буурч, халцгай газрын хэмжээ нэмэгдсэн, хангай, хээрийн бүсийн ургамлын ногоон массын эзлэх хувь  нэмэгдсэн байна. Доорхи графикаас  харна уу.

 

Хур тунадас:

  • Хур тунадасны хазайлт тооцох зааврын дагуу үйл ажиллагаа явуулсан  цаг хугацааны тунадасыг сар сараар тооцож хүснэгтээр  харуулав.

 

  •  

Сарын дундаж нийлбэр

хур тунадас

  •  
  • жилийн дундаж нийлбэр хур тунадас
  •  

Хур тунадасны

хазайлт

  •  

Олон жилийн дунджийн

  1.  
  1.  
  1.  
  1.  
  1. 07,4
  •  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  •  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  •  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  1.  
  •  
 

 

           ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУР:

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг  2008 оноос явуулж эхэлснээс хойш судалгаанаас харахад нийт нутгийн бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны ургацын

хэмжээг урьд онтой харьцуулахад 1,1 хувиар нэмэгдсэн сайн  үзүүлэлтэй байна.

Энэ жил аймгийн нийт нутгийн  ургамлын бүрхэцийн ногоон масс өмнөх оноос 6%-иар өссөн,  халцгай газрын эзлэх хувь 6% хувиар буурсан үр дүнтэй

байна.

 

Манай аймгийн хэмжээнд өвөлдөө цас багатай байснаас хаврын улиралдаа хуурайшилт ихтэй 5 дугаар сарын дунд арав хоног хүртэл зуншлага муу байсан. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 05 дугаар сарын 08ны өдрөөс эхлэн  явуулсны  үр дүнд  06 дугаар сарын дунд арван хоногоос бэлчээрийн ургамлын ургалт сайжирч бэлчээрийн ургамлын ургалтын даацыг 08 дугаар сарын гурав дугаар арав хоногт гаргахад 2015 онд нийт нутгийн 85%-д зуншлага хэвийн гэсэн үнэлгээтэй байна. ЦУОШГ-ын даргын тушаалаар 07 дугаар сарын эхээр үлдэгдэл пуужинг Булган аймаг руу шилжүүлсэн тул экспедиц ажиллаагүй болно.

Аймгийн хэмжээнд Төмс 211,7га-д тариалж 1888,3тонн, хүнсний ногоо 116,8га-д тариалалт хийж 1222,2тонн, үр тариа 1500 га-д тариалснаас 380 га нь 

 

ургац алдсан, 300га нь ногоон тэжээл болж 730 тн ургац хураан авсан байна.

Долоо: Судалгаа. 2008-2015 онд ЦАЗНөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс  ЗавханБороо экспедицүүд, газрын генераторуудын зарцуулсан реагентын хэмжээг нэгтгэн харуулвал нийт  6820грамм реагентыг доорх төрлийн үүлийн хэлбэрт зарцуулсан байна.

Үүлний хэлбэрийн давтагдалд зарцуулсан реагентын хэмжээг эзлэх хувиар нь тооцон харуулав./2008-2015/

 

 2015 онд үйл ажиллагаа явуулсан үеийн үүлний хэлбэрийн давтагдалд зарцуулсан реагентын хэмжээг доорх зургаар харуулав.

 

Тав.Эдийн засгийн үнэлгээ :

ММ5 загварийн  үр дүнгээр тооцоолж  05 дугаар сарын 13-ны  өдөр 3,0мм, 06 дугаар сарын 04, 19, 22-ны өдрүүдийг  3,0мм орохоор тооцоологдсон бол үүнээс их орсон тунадасыг     нэмэгдүүлсэн гэж үзэн нэг шоометр /м 3/ усыг  Монгол  Улсын Засгийн газрын  2009 оны 351 дүгээр тогтоолын хавсралтын ,,III”-т зааснаар нэг шоометр /м3/ усыг 20 төгрөгөөр үнэлнэ/. тогтоолын дагуу үнэлж тооцоог гаргав.  Завхан”Бороо-1” экспедиц 10 удаагийн үйл ажиллагаагаар 43  харвалт, газрын генератор 19 удаагийн үйл ажиллагаагаар  66 түлш шатааж цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг мөнгөн хэлбэрээр гаргаж тооцож үзэхэд  хурын усны үнэлгээ Ху=57.970.310₮ гарч байна.

         Тав.”Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, төрийн албаны удирдлагын болон албан хаагчдын манлайллыг хангах” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд :

5.1 Энэ онд МУ-ын Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль,Засгийн газрын тогтоол, хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Байгаль орчин ногоон хөгжлийнсайдын тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаал, хөтөлбөрийн хэрэгжилтийг ханганүйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан.

  Дээрх хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд нийт 40 гаруй салбарт шинжилгээ, ажил үйлчилгээ, холбоо мэдээлэл сүлжээний тасралтгүй ажиллагааг ханган, салбар нэгжийн шинжилгээ мэдээлэл үйлчилгээний хөтөлбөрт ажлыг удирдлага арга зүйгээр ханган тайлан мэдээг холбогдох газруудад мэдээлэн, ажил үйлчилгээгээ бүрэн ханган дараах ажлуудын зохион байгуулан ажиллаж ирлээ.Үүнд

        1.Уур амьсгалын өөрчлөлт- үндэсний хөтөлбөрийн хүрээнд Тэс, Баянхайрхан, Түдэвтэй, Алдархаан, Яруу,  Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын ОНХС-аас тус бүр нэг сая нийт 9 сая төгрөгний дэмжлэг цаг уурын харуулын шинжилгээний талбайг шинэчлэн өргөтгөж стандарт 20х16м хэмжээтэйгээр төхөөрөмжлөн шинжилгээний талбайн харагдах байдал, багажуудын байрлал стандарт болж гадны халдлага, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан явдалд талархалтай байна.

       2.Завханмандал, Дөрвөлжин,  Баянуул, Нөмрөг сумдын цаг уурын өртөөдөд Финланд улсад үйлдвэрлэсэн Vasiala фермийн ”AWS -310” маркийн автомат станц угсарч, суурьлуулан ажилд оруулсан.  Улсын төсвийн хөрөнгөөр  100 сая ₮ , нэмэлт санхүүжилт 4.2 сая хөрөнгийг орон нутгаас дэмжлэг авч гүйцэтгэсэн. Завханмандал сум ЗДТГ-800.0₮, суурин компьютер,   Баянтэс- 2 сая ₮, үүнээс суурин компьютер, тог тохируулагч,Хөдөө аж ахуйн цагуурын шинжилгээний талбайг шинэчлэхэд тор-75м,  Дөрвөлжин суурин компьютер  тус тус шийдвэрлэж  дэмжлэг үзүүлсэн.  

       3. 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагын ”Цөлжилтийг сааруулах төсөл”- ийн хүрээнд 7 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 25 зогсоол цэгт 2015 оны 08 сард 5 хүний бүрэлдэхүүнтэй  цөлжилтийн мониторингийн судалгааны ажлаар нийт 972 км  зам туулж, 540150 төгрөгний 675 литр шатахуун зарцуулж, сум орон нутгаас 360,750₮, албанаас 599,400₮ нийт 960150₮-ийг зарцуулсан. Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 14 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: Монитронгийн цэгийн байршил, хөрсний зүсэлтйн зүсэлтийн бичиглэл, морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл,  давсжилт,  урвалт орчин, ялзмаг, элсэн хуримтлал, шугаман эвдрэл, ялзмагт давхаргын зузаан, эзэлхүүн жин, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг үзүүлэлтийг тодорхойлон хэмжилт судалгааг хийсэн байна.

       4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргад хандснаар орон нутгийн хөгжүүлэх сангаас 9,800.000₮ -ийг шийдвэрлүүлж үүнээс 2.800.000₮-ийг унааны шатахуун,Иридиум утасны төлбөрд  зарцуулж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулан ажилласан харин 7.000.000₮ -ийг пуужин авахаар ЦУОШГ буюу Хятад улсад захилга өгөөд хүлээгдэж байна .

       5. 2015 оны 04 дүгээр сарын 01-нд Аймгийн засаг даргын А/54 тоот захирамжийг  гаргуулан бэлчээрийн ургац, хортон мэрэгч нягтшил тодорхойлох хөтөлбөрт ажлыг сумдын Засаг даргын тамгийн газартай хамтран багийн түвшинд хийж гүйцэтгэсэн нь  хөтөлбөрт ажлын үр дүн бодиттой болж, ажлын чанар сайжирч багаар ажиллах нөхцөл бүрдсэн. Мөн  мэргэжлийн чиг үүрэг ойролцоо мэргэжилтэн нартай  хамтран гүйцэтгэж ажилласан нь ажлын чанар үр дүнд ахиц гарсан. Ялангуяа харуулын түвшинд  орчин зүйн судлагаа хэмжилт явуулахад хүндрэлтэй байсан уг асуудлыг шийдвэрлэж чадсан. Сумдаас 22 автомашин,46 хүн хүч, 1040 л шатахуун, 1,976,000₮-ий дэмжлэг авсан байна .

        6.Аймгийн ОБГ-тай хамтран Багц мессеж ашиглах талаар 2015 оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргын А/249 тоот захирамж, журмын хамт гаргуулан бүх сумдын Засаг дарга, салбар нэгжүүдэд хүргүүлэн багц мессежийг явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүр сумдын Засаг даргын  нөөц санд суулган төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангуулан аймгийн ЗДТГ-895.0₮, сумдууд1.045.0₮, нийт 1.940.0 төгрөгний санхүүгийн дэмжлэг авч  хэвийн ажиллагааг хангаад байна. Энэ онд манай алба нийт 27.2 сая төгрөгний хөрөнгийг аймаг сумдын орон нутгийн хөгжлийн сан, нөөц хөрөнгөөс гаргуулан  бүрдүүлж  өртөө, харуулын цаг уур, хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний талбайн тохижилт сайжирч, нийт 4 өртөөнд автомат станцыг суурилуулан, улсын сүлжээнд амжилттай оруулсан, урьдчилан сэргийлэх мэдээллийн хүртээмжтэй байдал нэмэгдсэн,  ажлын байрны тав тухтай орчин нөхцөл сайжирсан явдалд манай хамт олон баяртай байна. Дээрх хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж манай албаны  материаллаг баазыг нэмэгдүүлсэн явдалд аймаг, сумдын удирдлагуудад талархснаа илэрхийлье.

  • Тайлант хугацаанд Төсвийн төвлөрүүлэн захирагчтай болон Төсвийн ерөнхийлэн захирагчтай  хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 19 нийт арга хэмжээний  ажил үйлчилгээг зохион байгуулан гүйцэтгэж 99.7% хэрэгжилттэй хангагдаж  ажилласан    байна.
  • Төсвийн төвлөрүүлэн захирагч / ЦУОШГ-ын даргатай / болон төсвийн ерөнхий менежертэй /аймгийн Засаг даргатай / хийсэн Үр дүнгийн гэрээ, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган үнэлж дүгнүүлэн мөн  2015 оны Үр дүнгийн гэрээ, албаны  үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулан ажилласнаар жилийн эцсийн ажлын үр дүнг тайлагнаж , хүргүүлэн ажиллаж ирлээ .

           5.2.Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Шилэн дансны хууль хэрэгжсэнтэй холбогдуулан  мэдээллийг  холбогдох журмын дагуу байршуулан ажиллах уг асуудлыг нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээнд тодотгон суулгаж ажиллаж хэрэгжилтийг ханган ажиллаж ирлээ.  Төсвийн ил тод байдал, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сар бүрийн 2-ны дотор аймгийн төрийн сан болон ЦУОШГ,БОНХАЖ яамны төрийн санд төсвийн гүйцэтгэлийн мэдээг  хүргүүлж  мөн байгууллагын ил тод мэдээллийн самбарт тавьж ажиллаж байна. Сар бүрийн 5-ны дотор шилэн дансны цахим хуудсанд мэдээ тайлангаа байршуулан, таван үндсэн зүйлийн 18-н мэдээллээс өөрийн байгууллагад холбогдох 18-н мэдээллийг шинэчлэн тавьж аймгийн аудитын газрын шилэн дансны хэрэгжилтийг хангах шалгалтанд хангалттай дүн үзүүлэн ажилласан байна.

5.3.Албаны хэлтэс, цаг уурын өртөөдийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөршүүлэх

          Тус албаны хэлтэс, тасгийн  болон өртөө, харуулын 2014 оны Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэн ажиллаж  Маш сайн-28, сайн-38, Хангалттай-25, дутагдалтай-8, маш хангалтгүй-2 үнэлгээгээр дүгнэгдсэн байна.  Маш сайн, сайн ажилчдыг  урамшуулан 15-20% . дутагдалтай, хангалтгүй үнэлгээ авсан хүмүүст 1-2 сарын хугацаатай арга хэмжээ авч ажилласан байна.

Тус хэлтэс, тасгийн ажилтан нарын 2015 оны Үр дүнгийн гэрээ, жилийн ажлын төлөвлөгөөг баталгаажуулан ажиллан, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаа  шинэчлэн  мөрдөж ажиллаж байна . Энэ онд нийт ажилчдын хурлыг 4 удаа, албаны  даргын зөвлөл 8 удаа хуралдаж, 25 асуудлыг  хэлэлцэн холбогдох арга хэмжээг авч, үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллаж ирсэн байна.

 Шагнал: Дэлхийн болон МУ-ын Цаг уурчдын баярын өдрийг тохиолдуулан байгууллагын албан хаагчдыг шагналд БОНХАЖЯ, ЦУОШГ- ЗДТГ –ын  шагналд нийт 15 хүнийг тодорхойлж үүнээс  БОНХАЖЯ –ы “ Тэргүүний ажилтан”  цол тэмдгээр 4 хүн,  ЦУОШГ-ын Баярын бичиг -4, Жуух бичгээр 6 хүн,аймгийн ЗДТГ-ын “Тэргүүний ажилтан”-цол тэмдгээр -1 хүн,   нийт 15 хүн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдсан  байна.

             Албан хэрэг хөтлөлт: тайлангийн хугацаанд байгууллагын удирдлагаас төлөвлөн шийдвэрлэсэн  нийт 96 тушаалийг баримт бичгийн стандартын дагуу бичиж баримтжуулсан байна. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр 21 тушаал, боловсон хүчний чиглэлээр 75 тушаал гарснаас  тэтгэмж тусламжийн 8, шагнал 2, арга хэмжээ авсан 7 бусад чиглэлээр 79 тушаал  байна. Даргын зөвлөлийн 8 хурлын тэмдэглэл шивэгдсэн байна.

 Ирсэн бичиг, тайлан: Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр 358 бичиг ирснээс албан бичгээр 86, сумдын цаг уурын тайлан 98 ирсэн байна. Үүнээс хариутай бичиг 22 ирсэний хариуг цаг  хугацаанд нь   хүргүүлсэн.  Засгийн газрын тогтоол 1, Байгаль орчин аялал жуулчлал ногоон хөгжлийн яамны албан даалгавар 1, Цаг уур орчны шинжилгээний газрын даргын тушаал 12, Аймгийн засаг даргын захирамж 4,ирж холбогдох хүмүүст танилцуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Сумдаас ирсэн тайланг тухай бүр хүлээн авч бүртгэж холбогдох хүмүүст нь хүргэгдсэн байна .

Явуулсан бичиг: Энэ хугацаанд байгууллагаас нийт 197 албан бичиг гарч и-мэйлээр 20  бичиг явуулсэн байна.  Cарын урьдчилсан мэдээ 11 удаа 22 сумын цаг уур, аймгийн холбогдох 9 удирдлагад цаг хугацаанд нь цаасан болон цахим хэлбэрээр хүргэж ажилласан байна. Мөн хэлтэс, хэсгүүдээс гаргасан зөвлөмж болон бусад бичгийг сумдад хүргүүлж, хэлтэс хэсгүүдээс гаргасан бичиг тайланг сканердах, олшруулах, хэвлэх, холбогдох хүмүүст нь тараах, шууданд хийх зэрэг ажлыг цаг тухай бүрт нь хийж ажилласан.

 Ирсэн бичиг, явуулсан бичиг, өргөдөл гомдлын дэвтэр хөтөлж Албаны даргын тушаалын бүртгэл, томилолтоор явсан ажилчдын бүртгэлийг компьютерт хөтөлж мөн хариутай бичгийн тооцоог сар бүр гарган албаны даргаар батлуулж байна.

 Тайлангийн хугацаанд 17 өргөдөл  ирснээс ажил хүссэн 13, тэтгэвэрт гарах 1, бусад чиглэлээр 3 өргөдөл ирж бүгд  шийдвэрлэгдсэн байна. Ажил хүссэн хүмүүсээс 13 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдаж үүнээс нөөцөөс 2, мэргэжлийн сургууль төгсөж ирсэн 2,сонгон шалгаруулалтаар 9 хүн тус ажилд оржээ.

Удирдлагын архивын чиглэлээр   Архивын улсын үзлэгт Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх үзүүлэлт, аргачлалын  дагуу бэлтгэж дараах ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан .

          1. 2014 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу удирдлагын архивд 17 хадгаламжийн нэгжийг стандартын дагуу архивласан. Үүнээс байнга хадгалах 8ХН, түр хадгалах 9 ХН нэгж архивласан байна.  Цаг уурын хэлтэс, УОШХэлтсээс 3 хадгаламжийн нэгж, санхүүгээс-13 хадгаламжийн нэгжийг хуваарийн дагуу хүлээн авсан байна. Нийт 30 хадгаламжийн нэгж архивлагдсан байна.

2. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд оруулдаггүй, архивладаагүй байсан барилгын зургуудийг архивлаж бүртгэлд оруулж, байгууллагын түүхтэй холбоотой фото зургуудаар цахим архив үүсгэж хэлтэс хэсгүүдээс түүхэн зураг цуглуулж ажиллан, архивын гэрчилгээний хавсралтыг шинэчилсэн.

3. Архивын цаасан баримтыг Нягтлан бодогч, няравын хамтаар цэгцэлж, 2 оны баримтыг нэг хавтсанд үдсэн байсныг салгаж, муудсан хавтсыг сольж бүх баримтыг ангилан төрөлжүүлж он дараалалаар нэг төрлийн 10 см-ын хайрцагт хийж баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулан ажилласан. Байнга, түр хадгалах баримт бүртгэлийн дахин хянаж өмнөх оны тооллогоор илэрсэн баримтыг он дарааллын дагуу бүртгэлд оруулж баримтын ХН-ын дугаарыг нэг бүрчлэн засч, албанд ажиллаж байсан хүмүүсийн хувийн хэрэг, архивын лавлагааны бүртгэлийг үүсгэсэн.  Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлыг 3 удаа хийж зохион байгуулан, хурлын тэмдэглэл хөтөлж баримтжуулж ажилласан.  2015 онд 09 сард албаны ажилчдад Мэдээллийн дэд сангийн зохицуулагчийн хамт Архив албан хэргийн  сургалт хийж гарын авлагыг цахимаар тарааж мэдээлэл өгсөн байна.

4. Албаны удирдлагаас 2015 оны 08 сарын 20-нд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах i5 processor, 4.00GB ram-тай DELL компьютерээр хангасан.Уг компьютерийг  авснаар архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны ажлын ачааллыг хөнгөвчилж, ажлын бүтээмж сайжирсан.  Албаны даргын 2000 оноос хойш тушаалыг  скайнердаж оруулсан, 2000-2005 он хүртэл цахим архивын програмд оруулж, 2015 оны тушаалын бүртгэлд цахим файл хэлбэрээр хавсарган хадгалж  ажилласан байна.

5.4.Боловсон хүчнийг дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор дотоодод сургалтанд хамруулах

  • УБ хотод хэлтсийн дарга нарын,семинарт 2, Ус судлал, МДС,ХААЦУ,  нислэгийн цаг уурын төв,  хүний нөөцийн сургалтанд нийт 9 хүн хамрагдаж мэргэжлээ дээшлүүлэн  холбогдох мэдээллийг өгөгдсөн заавар, зөвлөмжийн дагуу албаны инженер, техникч, ажиглагч нарт хүргэж  ажилласан байна.
  • А. Орон нутагт: Албаны зардлаар Цаг уурын секторын технологич инженер Н.Баттөрийг авч судалгааны ажил хийх чиглэлээр тусгай хөтөлбөр гарган 32 цагийн хичээл заалгаж албаны бүх инженер, техникч нар хамрагдсан. Мөн БОХЗТЛ – ийн мэргэжилтэн Б.Цэрэндоржийг албаны зардлаар авч Автомат станц суурьлуулах, автомат станцтай холбоотой анхан шатны гэмтэл саатлыг арилгах чиглэлээр газар дээр нь зааж сургасан.  
  •   2015 оны 12 дугаар сарын 17 – 18 –нд БОХЗТЛ – ийн ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Довчин, мэргэжилтэн Цэрэндорж нарыг Дөрвөлжин сумын Баян – Айраг ХХК – д ажиллах хугацаанд нь авч нарны цацраг судлалын автоматын балансын датчикийг шалгах,  Нөмрөг өртөөний  автомат станцын салхины мэдрүүрийн  тоололт зэргийг газар дээр нь үзүүлэн дүгнэлтийг гаргуулан ажиллаа .
  •   Аймгийн Засаг даргын ивээл дор Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөний 3 дугаар сард зохион байгуулагдаж, түүнтэй  хамтатган албаныхаа нэгдсэн семинар хичээл сургалтыг  явуулан шинжилгээний ажилд гарч буй алдаа, дутагдал, мэргэжлийн аргазүйгээр хангаж, цаашид анхаарах ажлын чиглэл, зөвлөгөөг  өгч ажиллаа.
  • ОБЕГ-аас 5 дугаар сард багц мэдээний сургалтыг зохион байгуулан манай албаны өртөө харуулын ажилтан, төвийн холбогдох  инженерүүд хамрагдаж, сум,багийн түвшинд  иргэдийн утасны жагсаалтыг ЗДТГ-аар гаргуулан програмд мэдээллээ оруулан сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна. Мөн Завханмандал сумын цаг уурын өртөөний үйл ажиллагаатай танилцах  өртөөдийн дарга нарын  үзүүлэх сургалтыг  зохион байгуулан, тус өртөөний шинжилгээ, мэдээлэл, дотоод ажлын эмх цэгц, тохижилт соёлжилт, бүтээлч ажиллагааг харуулж,  багаар ажиллах чадварын   үр дүнг  мэдрүүлэн туршлага судлуулж, өөрсдийн түвшинд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, шинэ санаа, сэдлийг авч ажиллах, чухал ач холбогдолтой үзүүлэх сургалт болж өндөрлөв. Дээрх семинар сургалтанд нийт давхардсан тоогоор 60 орчим ажилтан хамрагдсан байна.

     Шинжилгээний ажлаар доголдож анхаарал татаж буй өртөө, харуул нийт  6 салбарт  ахлах техникч, инженерүүдийг  3-7 хоногоор  ажиллуулан, анхан шатны мэдлэг олгох хичээлийг  нийт 9 хүнд тус бүр 45 хоногийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу инженер техникийнхэн сургаж дадлагажуулан ажлын байраар хангасан  байна.

      Reki Regim программыг нэвтрүүлэн ус судлалын тайлан мэдээг шивэж оруулан, тайлан мэдээ боловсруулах, анализ хийх, хяналт тавих арга аргачлалыг заалган, харуулуудын хувийн хэрэг хөтлөлтийг хийж гүйцэтгэсэн.

5.5.Мэдээлэл, сурталчилгааг сайжруулах

   “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сэдэвт улсын хэмжээнд зохион байгуулсан байгаль хамгаалах сарын аяны хүрээнд байгаль орчны салбаруудын хамтарсан  нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан албаны  хэлтэс, тасгууд  амжилттай оролцож, байгууллага, ард иргэдэд мэдээлэл өгч, хамтарсан байгууллагууд хоорондоо мэдээ солилцож  ажиллав.

  • НҮБ –ын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж буй МАSS MESSAGE  програм хангамжийг нэвтрүүлж байгаль цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийг сэрэмжлүүлэх мэдээллийг  ард иргэдийн гар утсанд хүргэж үйлчлэх нөхцөл бүрдсэн.
  • Ус цаг уур, байгаль орчны бүх төрлийн буюу Улирал, сар, 7,1-5 хоног, 12 цагийн урьдчилалтай гаргадаг цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, бодит болон тойм мэдээ, Сэрэмжлүүлэг, Анхааруулга мэдээг аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэдэд Facebook хаяг болон www.tsag agaar.mn, Zavkhan.mn ,www.icc.mn/aimag/Zavkhan цахим хуудсанд, 11 сараас www.namem.gov.mn/Aimag/Zavkhan/ веб сайтыг нээж  бүх төрлийн мэдээллийг байршуулан ажиллаж байна . Орон нутгийн удирдлагуудад сар, улирлын мэдээг товхимол хэлбэрээр, өдөр тутмын мэдээг цахим хэлбэрээр и-майль хаягаар өдөр бүр явуулан үйлчилж байна. Завхан цаг уур гэсэн FACEBOOK хаягаар нийт 1358 хэрэглэгч бидний өдөр тутамдаа гаргаж буй урьдчилсан болон бодит мэдээ, мөн өөрийн орон нутгийн цаг агаарын мэдээг нарийвчлан хэрэглэгчдэд үйлчилж байна  09 сараас хойш FACEBOOK хаагдсан тул мэдээлэл цацагдахгүй байна.
  • Судалгааны ажлын хүрээнд албаны хэмжээнд цаг уурын мэргэжлийн бүх инженер техникч нар 1985-1999 оны харуулын цахим / isx- /  дахин нягтлан шалгаж, дутуу шивэгдсэн зарим элементийг нөхөж шивэн алдааг шалгаж шинээр / isx res tab/  файл үүсгэж архивлаж, олон жилийн цувааг бодиттой үнэн зөв үүсгэх ажлыг хийж дуусгасан. Харин бусад инженер техникч нар 1985 оноос өмнөх харуулын агаарын дундаж температур, үнэмлэхүй их бага температур, нийлбэр хур тунадас, салхины дундаж болон их хурдыг хүснэгт лавлахтай тулган шалгаж түүвэрлэж дуусгасан.
  • 1966-2015.03 сар хүртлэх үзэгдлийн болон хоногийн түүврийг хүснэгт, дэвтэр, цахим / тав- / аас түүж  архивлаж байна. Энэ ажилд албаны бүх ажилчид идэвхи зүтгэлтэй оролцож байна. 2016 онд Завхан аймагт Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 80 жилийн ой угтаж Завхан аймгийн Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлох, лавлах гаргах зорилт тавин албаны инженер техникийн ажилчдад архивын материалаас сум сумаар салбаруудыг хувиарьлан түүвэр судлагааны ажлыг хийж мэргэжлийн өндөр түвшинд гаргахын тулд зөвлөх, редактораар Ус цаг уур, орчны судлагаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг уурын секторын ахлах технологич Н.Баттөртэй гэрээний дагуу хамтран ажиллаж байна.

 Хамтын гэрээний дагуу судлагааны ажлын хүрээнд Завхан аймгийн уур амьсгалын лавлах боловсруулах ажлын хүрээнд тус аймгийн харъяа цаг уурын 8 өртөө, 15 харуулын 1985-2014 он хүртэл 30 жилийн мэдээнд орон зайн болон цувааны анализ хийж, аргачлалын дагуу  боловсруулж, уур амьсгалын  лавлахыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. 

Агаарын температур, хур тунадасны мэдээнд хийсэн боловсруулалтын ажил

Энэ ажлын хүрээнд дараах тооцооллыг хийж гүйцэтгэлээ.

  • Агаарын температур, хур тунадасны экстремаль утгуудад хангамжуудыг тооцоолсон.
  • Агаарын температурын 1, 5, 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 95%-ийн хангамжийн утгууд
  • Агаарын температурын дундаж тодорхой заагийг дайран өнгөрөх хугацаа, тухайн заагаас дээш температуртай өдрийн тоо
  • Агаарын температурын  -35, -30, -25, -20, -15, -10, -5, 0, 5, 10, 15, 20, 25, 30°С-аас дээш температурын нийлбэр
  • Цочир хүйтэрсэн анхны буюу эцсийн хугацаа, хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацааг тооцоолж гаргалаа.  
  • Агаарын температур, хур тунадасны мэдээний нэгэн төрлийн байдлыг шалгаж, дундаж квадрат хазайц, вариацын коэффициент, ассимметрийн коэффициентуудыг тооцоолсон.
  • Цаг уурын 15 харуулын 1985-2014 он хүртэлх өдөр бүрийн мэдээг 8 хугацаанд шилжүүлж, сар, жил бүрийн мэдээг хугацааны хувьд нэгэн төрлийн цуваа болголоо.
  • Өртөө, харуулын мэдээ цуваа харилцан адилгүй байгаа бөгөөд цаг уурын элементүүдийн цувааг  жигдүүлэх шаардлагатай байдаг. Иймээс 15 харуулын мэдээг 1971 он уртасгаж, тооцооллыг хийж гүйцэтгэв.
  • Нэг хоногт орсон хамгийн их хур тунадасны хангамжийг тооцоолов.
  • Эдгээр боловсруулалтыг шуурхай болгох үүднээс аргачлалыг программчилж, мэдээний хуримтлалыг бий болгосон.

Ажиглалтын хугацаа харилцан адилгүйгээс цаг уурын элемент, хэмжигдэхүүнүүдийн цувааны нэг төрлийн байдал алдагддаг ба энэ нэг төрлийн бус байдлыг арилгах шаардлагатай болдог. Иймээс цаг уурын харуулын мэдээг 8 хугацаанд шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

Хариуцлага сахилгын хувьд: Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын зөрчил дутагдал гаргасан нэгж салбарын нийт 25 ажилтанд Хөдөлмөрийн хуулийн хүрээнд  сахилгын  шийтгэлийг тус тус ноогдуулсан байна. Үүнд: Баян–Уул өртөөний дарга Д.Агваанданзан, Их-Уул харуулын ажиглагч Ө.Сувд-Эрдэнэ, Идэр харуулын ажиглагч П.Нандин–Эрдэнэ, Цагаанчулуут харуулын ажиглагч Ж.Нямжаргал Тосонцэнгэл усны харуулын ажиглагч Гончигсумлаа, Сантмаргаз сумын цаг уурын харуулын ажиглагч О.Энхзул нарт  цалингийн,  Завханмандал, Цэцэн-уул сумын цаг уурын өртөөний техникч нар ажлын байранд архи ууж ажил тасалдуулсан тул ажлаас чөлөөлж сахилгын  шийтгэлийг тус тус ноогдуулсан байна.

       Зургаа.”Салбарын үйл ажиллагааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн нөөцөөр хангах” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

6.1 Батлагдсан төсөв хөтөлбөрийн дагуу албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэн зохион байгуулан ,батлагдсан төсөв, хөтөлбөрийн  хэрэгжилтийн ханган Төсвийн төвлөрүүлэн захирагч, Төсвийн ерөнхийлэн захирагч нартай байгуулсан гэрээний хүрээнд төсөв хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан түүнд хяналт тавьж ажиллаж байна. Он гарсаар  Албаны  2014  оны  үйл ажиллагааны ажлын тайланг бүх ажилчдад тавьж хэлэлцүүлэн, 2015 онд дэвшүүлэх зорилт,  үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар хэлтэс тасгуудаас санал авч нэгтгэн, өнгөрсөн оны ажлын алдаа оноонд нь дүгнэлт өгч  урамшилт цалин олгох болон  хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авч  ажилласан.

  • Байгууллагын санхүү болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, гэрээний биелэлтийг  цаг хугацаанд гаргаж тогтоосон хугацаанд мэдээлийг гаргаж тайлагнаж байна.
  • Аймгийн Аудитын газар 2014 оны санхүүгийн тайланд төрийн аудит хийж  өгсөн зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
  • Албаны үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хянах, хагас болон жилийн эцсийн тооллогыг хийхээр төлөвлөж мөн орон нутгийн өртөө, харуулын хөрөнгийг кооджуулах ажлын бэлтгэлийг хангаж ажиллаж байна.

6.2.Батлагдсан төсвийн хүрээнд цалин орон тооны дээд хязгаарыг баталж ажиллах

ЦУОШГ-ын даргын тушаалаар  Албадын дүрэм, зохион байгуулалт,  бүтцийн өөрчлөлт гарсантай холбогдуулан  албаны бүтэц чиг үүрэг, шинжилгээ,мэдээллийн хөтөлбөрийн дагуу батлагдсан цалингийн төсөв, орон тооны дээд хязгаарийг батлан  99 орон тоотойгоор гэрээт ажилтан  2 ажиллаж байна.

6.3.Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах

Татвар болон Нийгмийн даатгалын  зөрчилгүй, өргүй ажиллаж, бүх ажилчдын эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлтийг  хагас бүтэн жилээр  баталгаажуулан  ажиллаж байна.

6.4.Ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд

  • Батлагдсан тасвийн хүрээнд албаны төвийн албан хаагч нарт Хоол унааны хөнгөлөлт 13.956.2 төг, шөнийн нэмэгдэл 6.795.0 төг, илүү цаг 8.455.8 төг, баяр ёслол 7.030.8 төг, мэргэшлийн  зэргийн нэмэгдэл 17 хүнд 2.637.6 төг, урамшуулал  3.205.7 төг, ур чадвар 7.876.3 төг, шөнийн нэмэгдэл 6.795.0 төг, илүү цаг 8.455.8 төг, баяр ёслол 7.030.8 төг,  17 хүнд 2.637.6 төг зэргийн нэмэгдэл, 3 хүнд 300.0 төг сүүний мөнгийг олгсон байна.
  • Тэтгэвэрт гарах нэг хүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 2.9 сая төгрөгийг олгоод байна . Өндөр настангуудын хүндэтгэл үзүүлж нийт  20 хүнд 549.0 төг-ний эд зүйлс олгож хүндэтгэл үзүүлсэн байна
  • Мөн 2014 оны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлаар шалгарсан тэргүүний салбар Нөмрөг сумын цаг уурын өртөө, Сонгино сумын цаг уурын харуул, Ихуул  усны харуулууд тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналд нийт 200.0 төгрөг, мөн БОШЛ, МДС  инженер техникчдыг 50.000-100.000 төгрөгөөр тус тус шагнасан  байна

6.5.Батлагдсан төсвийн хүрээнд бараа үйлчилгээний зардлыг санхүүжүүлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах

      Онд батлагдсан 947.5сая төгрөгийг зориулалтын дагуу санхүүжүүлэн  бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна. Хөтөлбөрөөс гадуурх орчны шинжилгээ, тусгай хэрэгцээний мэдээ, суурь лавлагааны ажлаар  өөрийн орлого төвлөрүүлж нийт  2.4 сая бүрдүүлсэн байна.  Энэ онд өр авлагагүй ажиллаж чадсан.

      Багаж хангалтын хүрээнд ус судлалын харуулд: резин завь-3харуулд , вертушка-1харуулд,аврах хантааз-1харуулд,тэмдэгтийн тросс-2харуулд, усны термометр--1харуулд,  унадаг дугуй-1харуулд, 3ширхэг шон-1харуулд тус тус хувиарлаж олгосон байна.

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дээрх ажлын хүрээнд Өртөө харуулуудын ажиглагч өртөөдийн дарга,техникч нарын сургалтаар,  ус судлалын сургалтаар, Экспедицийн, лабораторийн инженер, техник нарт тус тус  ус цаг уур орчны ажилд мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зааврыг танилцуулан баталгаажуулалт хийж ажилласан.

Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникч нарт хор саармагжуулагч сүүний мөнгийг олгож  байна.

          Мөн байгаль орчны шинжилгээний лабораторийн татах шүүгээг ажилд оруулан хэвийн ажиллагааг хангасан .

Ажилчдын нормын хувцасанд Экспедицийн инженер техникч нарт  ажлын куртик , гутал, Лабораторын инженер техникч нарт ажлын халаад нийт 528.7төг зарцуулсан. 

    

ЦУОШГ-с ус судлалын харуулын шинжилгээний ажлын хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын хангаж 3 ширхэг завиар хангасныг  ус судлалын харуулуудад олгосон.

Албаны гэнэтийн ослын үед барилгаас гарах гарцийн схем зэрэг зураглалуудыг хийж ажлын өрөө бүрт байршуулсан.

  • Ус судлалын хэсэгт 100м тэмдэгтийн тросс, авто машинд 3ш дугуй олгой хаймерний хамт, Галын хор 10ш , урсгал засвар зардал 1.079.0 төг тус тус зарцуулсан байна.

6.6.Бүтээлч ажлын хүрээнд

 Байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж 10ширхэг галын хорыг шинээр авч, хоёр  конторт байршуулан  Албаны галын буланг шинэчилсэн. Архивын өрөөний тавиурын даацаа тооцоолж хөмрөгийн байршлыг өөрчилж ХН-үүдээ байршлын заагуур бичиж байршуулсан.

          Галын булан, архивын өрөөний хаалга шинэчилсэн нь

 Зураг 4 - II, III тавиур Цаг уур, ХААЦУ, Ус судлалын хөмрөгүүдийн баримтууд

Цаг уурын хөмрөгийн хүснэгтүүд, өрөөний чийг, температур хэмжигч болон чийг температурын бүртгэлийн хүснэгт

Дүгнэлт:

  1. Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний  хөтөлбөрт ажлыг хөтөлбөрийн дагуу бүрэн хэрэгжүүлэн  ажилласан байна.
  2. Цаг уурын автомат станцыг суурилахад сум орон нутгаас хөрөнгө мөнгөний дэмжлэг цаг уурын 8 төрлийн 30 гаруй  элемэнтийг шууд тодорхойлож байна.
  3.  Нэр бүхий 10 сумаас ОНХС-аас дэмжлэг авч Цаг уурын харуулын талбай, ХААЦУ Шинжилгээний талбайг бүрэн шинэчлэн  өргөтгөж хэмжилт судлагаа хийхгдэх нөхцөл бүрдсэн байна.
  4.  Аймгийн нутаг дэвсгэрт Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл   ажиллагаанд 9.8 сая дэмжлэг авч үүнээс 2.8 сая зарцуулагдаж нийт нутгийн 85% зуншлага хэвийн  байх нөхцлийг  бүрдүүлэн зорилтод болон хөтөлбөрт ажил үүргээ амжилттай хэрэгжүүлсэн.
  5. Төсөв санхүү хүндрэлтэй ч манай албаны хувьд амжилт бүтээл арвин жил болсон байна.
  6. Тавих санал:

1.Завхан аймагт Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээнд төлөвлөгдсөн 7 сая төгрөгөөр  пуужин, газрын генераторын түлш худалдан авахад зарцуулагдах бараа материалын  худалдан авалт хийгдээгүй болно. Хятад улсын талаас худалдан авах ажиллагаанд  тодорхой шалгуур тавьсан тул хүлээлт үүсч, 2016 он гарсаар  гэрээ контракт хийгдэж авах болсон тул хүлээгдэж буй зардал болох дээрх санхүүжилт нь  шинэ он гарангуут худалдан авалтын ажиллагаа хийгдэх болсон тул буцаан олгох асуудлыг зохицуулж дэмжиж өгнө үү.

ТАЙЛАН БИЧСЭН:                  Э.МӨНГӨНЦЭЦЭГ

                           Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба

2016 оны 1 дүгээр сарын 26                          

Утас: 70462103                                                                                                                                

Факс: 70462206

Вэб хуудас : http://www.icc.mn/aimag/Zavkhan/                                   e_mail: mnza_oper@yahoo.com, tsaguur_za@yahoo.com

2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

                                                  Агаарын температур

Энэ сарын агаарын  температурын дундаж нь нутгийн хойд  болон Хангайн уулсаар  23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн бөгөөд, ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн баруун өмнөд хэсэг  буюу Дөрвөлжин сумын нийт нутаг, Ургамал, Завханмандал сумдын баруун өмнөд, Их-Уул сумын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй /1 дүгээр зураг/.

            Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн, говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхний хагаст болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч  нутгийн хойд болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд нутгийн хойд болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ХУР ТУНАДАС, САЛХИ

Энэ сард орох хур тунадас нь ихэнх нутгаар олон  жилийн дунджаас ахиу, Ургамал, Дөрвөлжин, Их-Уул, Тосонцэнгэл сумдын нийт нутаг, Завханмандал сумын баруун зах хэсгээр олон  жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.  /2 дугаар зураг/. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим нутгаар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр говь талын  нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн баруун өмнөд хэсэг  буюу Дөрвөлжин сумын нийт нутаг, Ургамал, Завханмандал сумдын баруун өмнөд, Их-Уул сумын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, цас ихэнх нутгаар олон  жилийн дунджаас ахиу, Ургамал, Дөрвөлжин, Их-Уул, Тосонцэнгэл сумдын нийт нутаг, Завханмандал сумын баруун зах хэсгээр олон  жилийн дунджийн орчим орохоор байна.

Одоогийн байдлаар нийт нутаар цасан бүрхүүлтэй байгаагаас 2-28 см зузаан буюу нягт нь 0,09-0,24 гр/см3 Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Отгон, Яруу,  Цэцэн-уул, Идэр, Ургамал, Эрдэнэхайрхан, Их-уул сумдад 12-28 см зузаан буюу 0,15 - 0,24 гр/см3 нягттай байна.

Цаашид цас их орж, цасны зузаан улам нэмэгдэж, нягтарч хатууран мал өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна. Мөн үе үе хүчтэй цасан шуурга шуурч, малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд хүндрэл учруулж болзошгүйг онцгойлон анхаарна уу.

Зураг 1: Агаарын температурын прогноз                                              Зураг 2:  Хур тунадасны прогноз

            

    

2016 оны III-IV сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд болон Хангайн уулсаар 12-17 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг ба урьдчилсан мэдээгээр нийт нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. (3 дугаар зураг)  

Уур амьсгалын дунджаар Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар 0.4-2.5 мм, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй сумдын нутгаар 5-7.5 мм, бусад нутгаар 3-5 мм цас унадаг байна. Урьдчилсан мэдээгээр нутгийн хойд хэсэг буюу Тэс, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. ( 4 дүгээр зураг)

   

                                             

Дөрөвдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байдаг ба урьдчилсан мэдээгээр нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй байна. ( 5 дугаар зураг

Уур амьсгалын дунджаар Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдын нутгаар 1.4-5.0 мм, бусад нутгаар 6-10 мм цас унадаг байна. Урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. (6 дугаар зураг)

                                                   

Мэдээ бичсэн синоптик инженер Д.Алзахгүй

Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба

Цаг уурын хэлтэс

2015 оны 12 дугаар сарын 02

2015 оны 12 сарын 01-ний 08 цагаас 02-ны 08 цаг хүртэлх цаг агаарын элемент, үзэгдлийн түүвэр

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн жил бүрийн VI/20, IX/10, XI/20, I/10, III/20 гэх мэт тодорхой хугацаануудад зураглал хийж эрсдэлийн тойм мэдээ, хэрэв өвөлжилт, хаваржилт муудаж цаг хүндэрвэл зудын эрсдэлийн тухай мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байх юм.

Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд нийтдээ 15 үзүүлэлт сонгож авсан бөгөөд өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй төрлийн мэдээн дээр үндэслэн эрсдэлийн зургийг гаргав.

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн үед эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

                  

 

Мэдээ мэдээлэл