Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Худалдан авах ажиллагааны алба

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/45 тоот захирамжаар 4 орон тоотой байгуулагдан дарга, ахлах мэргэжилтэн, 2 мэргэжилтэнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус алба нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д заасан улс болон бүс нутгийн чанартай төсөл, арга хэмжээ, мөн зүйлийн 45.2.1 дэх хэсэгт заасан өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн алба юм.

Албаны даргаар Т.Пүрэвжаргал

Ахлах мэргэжилтэн С.Ганболд

Мэргэжилтэн Г.Нямдаваа, М.Урантуяа нар тус тус ажиллаж байна.

Зорилго

Худалдан авах ажиллагаанд ил, тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, харицулагатай байх зарчмыг баримтлан хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхэм зорилготой

Зорилт

  • Худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг ил тод, шударга болгоно.
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа ил тод, өрсөлөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх нөхцөлийг хангах
  •  Аймгийн төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийнхийг мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөр хангах
  • Цахим худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх
  • Худалдан авах ажиллагааны үр дүн, гарсан хэмнэлтийг тухай бүр тооцож холбогдох захиалагч байгууллагууд, болон мэдээллийн самбарт мэдээлж байх
  • Худалдан авах ажиллагааны хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд худалдан авах ажиллагааны А-3 сертификат олгох сургалтанд иргэд олон нийтийг  хамруулах, үнэлгээний хорооны гишүүдийг чадавхижуулах
  • Худалдан авах ажиллагаанд оролцогч сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг чадавхижуулах, сургалтанд хамруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Зарчим

Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

                         2013 ОНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
                                ХУДАЛДАН АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Шинээр эхлэх хөрөнгө оруулалт

Нийт 3,117,5 сая төгрөгийн өртөг бүхий 74 ажил

  • Тоног төхөөрөмж нийлүүлэх ажил

Нийт 11,145,0 сая төгрөг өртөг бүхий 52 ажил

  • Их засварын ажил

Нийт 1,288,2 сая төгрөгийн өртөг бүхий 50 ажил

  •  Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил

Нийт 189,5 сая төгрөгийн өртөг бүхий 4 ажил

  • Бусад арга хэмжээ

Нийт 1,203,8 сая төгрөгийн өртөг бүхий 45 ажил

  • Сумдад эрх шилжүүлсэн нийт 1,350,1 сая төгрөгийн өртөг бүхий 101 ажил
  • Мөн салбар, яамдаас эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд

Үнэлгээний хороо

Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутгат тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдын хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын ажилтнууд ордог.

Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны мэрэгшүүлэх сургалтанд хамрагдаж тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах эрх буюу А-3 сертифекат авсан 181 хүн байгаагийн 18 хүн иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын, 30 хүн төрийн байгууллагын, 18 хүн иргэдийн төлөөлөл сумдад 115 хүн байна.

ТЕНДЕРИЙН ЗАРЫН ЛАВЛАГАА

           Цахим хаягууд

Албаны Факс: 70462370 Утас: 70462369

Албаны дарга: Т.Пүрэвжаргал99033822

Ахлах мэргэжилтэн: С.Ганболд95283968

Мэргэжилтэн: Г.Нямдаваа98201144

Мэргэжилтэн: М.Урантуяа93013173

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл