Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн
хэлтсийн танилцуулга

• 1927.07.27-ны өдрийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хурлаар Завхан аймагт Пионерийн байгууллага байгуулах тухай хэлэлцэж анхны бүлгэмийг 50 пионертэйгээр байгуулсан бөгөөд 1927-1990 он хүртэл Пионерийн бүлгэм, зөвлөл нэртэйгээр 63 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй.
• 1990-1994 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө төв нэртэйгээр;
• Аймгийн засаг даргын 1994.04.26-ны өдрийн 81 тоот захирамжаар тус байгууллагыг аймгийн хүүхдийн “Даян” зуслантай нэгтгэж Аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын төв болгон өргөжүүлсэн.
• Монгол улсын Засгийн газрын 2008.12.24-ний 67 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө хэлтэс болгов.
• Аймгийн засаг даргын 2009.10.13-ны 215 тоот захирамжаар Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэд Хүүхэд залуучууд, гэр бүл, нийгэм соёлын хөгжлийн төв байгуулагдав.
• Монгол улсын засгийн газрын 2012.09.15-ны 32 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС болон өргөжсөн.

Эрхэм зорилго

Гэр бүлийн тулгуур үнэт зүйлд суурилсан хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгааллыг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий тасралтгүй хөгжигч, манлайлагч байгууллага байна.

Алсын хараа

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг бүс нутагтаа үлгэрлэн хэрэгжүүлэгч, үндэсний хэмжээний шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэгч Хүүхэд хамгаалал, хөгжил-оролцооны оюуны төв байх

Манай хамт олон

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1/төрөөс хүүхдийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого,үйл ажиллагааг зохион байгуулах;

2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;           

3/эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

 4/хүүхдийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах болон  бусад чиг үүрэг хэрэгжүүлж байна.
Завхан аймгийн Засаг даргын  2009 оны 215 тоот захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Хүүхэд залуучууд,  гэр бүл, нийгэм соёлын хөгжлийн төв  байгуулагдаж одоо 10 төрлийн дугуйлан /Англи хэл, япон хэл, цаасан урлал, компьютер, шатар, бүжиг,  дуу хөгжим, драм,  морин хуур, теннис/ хичээллэж  192 гаруй хүүхэд суралцаж байна.      

 

 БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН:


• Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга бөгөөд Хүүхэд Залуучууд, гэр бүлийн нийгэм соёлын хөгжлийн төвийн захирал Г.Мягмарсүрэн  /Утас-99009942/ meil- jalkhanz@yahoo.com
• Хүүхэд Залуучууд, гэр бүлийн нийгэм соёлын хөгжлийн төвийн дэд захирал Д.Төмөрбаасан / утас-93013059 /zavkhan_huuhed@yahoo.com
• Байгууллагын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Долгормаа                  /утас- 88469938/ dolgormaa_dg@yahoo.com
• Хүүхдийн эрх зүй, нийгмийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Цэгмид  /утас-93013066/ d.tsegmid@yahoo.com
• Хүүхдийн хөгжил, оролцоо, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Х.Цэдэвсүрэн / утас-86908860/ kh.tseegii@yahoo.com
• Хүүхэд хөгжлийн сайн дурын ажилтан, сургагч багш Ота Юми /утас- 94233116/ yumi717m@yahoo.com
• Соёл үйлчилгээ хариуцсан зохион байгууллагч С.Энхбаатар /утас-93013062/
• Нягтлан бодогч Б.Галбаа  /утас-94422028/ galbaa_oh@yahoo.com
• Нярав, архив бичиг хэргийн ажилтан Т.Лхамаахүү /утас-93013064/ t.lhamaa@yahoo.com
• Манаач, жижүүр С.Жаргалбуян /утас-93013067/
• Үйлчлэгч Н.Жаргалсайхан /утас-99467023/
• Үйлчлэгч Ч.Уртнасан  /утас-99467201/
• Жолооч Г.Чананбаатар /утас-88191803/ гэсэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна

Даргын зөвлөл

Ёс зүйн хороо

Хүүхэд хөгжил төв

Аж ахуй, үйлчилгээний ажилчид

 

Та бүхэн өөрсдийн санал бодлоо доорхи хаягаар ирүүлээрэй.

Таны санал маш чухал болно.

 

ХГББХэлтэс: www.facebook.com/zavkhan.huuhed

АХНЗөвлөл: www.facebook.com/ahnz.zavkhan

Ажлын утас: 7046-2202, 7046-2339

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

 

Хөдөөгийн хүүхдүүддээ урлагаар үйлчлэв.

Завхан аймгийн ХГБХ-ийн хэлтсийн Хүүхэд залуучуудын ордонд урлаг, уран бүтээлийн, танин мэдэхүйн 9 төрлийн дугуйланд 260 гаруй хүүхдүүд суралцаж, авьяас билгээ тодруулан хөгжүүлж, амьдрах арга ухаанд суралцдаг юм. Уг дугуйланд суралцагчдын төлөөлөл 17 хүний бүрэлдхүүнтэй урлагийн авьяас "Экипаж" хүүхдүүдийн улирлын амралтаар Завхан аймгийнхаа Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл сумдаар аялан тоглолтоо хийгээд ирлээ. Үеийн найз нөхөддөө сурч мэдсэн зүйлээ сонирхуулахаар замдаа гарсан дугуйлангийн авьяаслаг хүүхдүүдийг маань байнга дахиулж ахиад ирээрэй гэсэн урилгаар дарж байсан нь аялан тоглолтын багийнханы урамшил, баяслыг төрүүлж байв.

 

 

“Хүрэл тулга”, “Уран жиргээ”, “Би эстрадын дуучин ” наадмын аймгийн аваргууд тодорлоо

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь хүүхэд багачуудын уран унших авьяас чадварыг нээн илрүүлэх, хөхүүлэн дэмжих, уран уншлагын урлагийг хөгжүүлэх, тэдэнд  монголын  болон дэлхийн шилдэг утга зохиолыг  сурталчлан таниулах зорилгоор өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2014” ,“Уран жиргээ-2014” уран уншлагын тэмцээн, мөн хүүхдийг дуулах урлагт сургах дууны утга санааг ойлгож мэдрэх чадвартай болгох, ирээдүйн эстрадын дуучдыг тодруулах зорилготой “Би эстрадын дуучин-2014” тэмцээнүүдийг  2014 оны 3 дугаар сарын 14,15,16 -ний өдрүүдэд Хүүхэд залуучуудын ордоноо амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнүүд цэцэрлэгийн нас, сургуулийн бага нас, дунд нас, ахлах нас гэсэн 4 ангиллаар явагдаж  24 сумын сургууль, цэцэрлэгийн  250 гаруй хүүхэд багачууд авъяас чадвараа сорин оролцлоо. Тэмцээнийг мэргэжлийн шүүгчид шүүн явуулсан ба хүүхдүүдийн ур чадвар урд оныхоос ахисан байгааг сайшааж байсан юм.

            “Хүрэл тулга”, “Би эстрадын дуучин” тэмцээний ангилал тус бүрээс тэргүүн байранд орсон хүүхдүүд Улаанбаатар хотноо 4 сард  болох улсын уралдаанд оролцохоор тэмцээний бэлтгэлдээ ороод байна.

 

 

 

Мэдээ мэдээлэл