Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Хөдөлмөрийн хэлтэс

Хөдөлмөрийн хэлтсийн танилцуулга

Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2012 оны 12 сарын 01-ээс эхлэн “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны алба”, “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний алба”,”Захиргаа санхүүгийн алба” гэсэн 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны алба

Тус алба нь “Ажилтай орлоготой Монгол хүн”үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх (Тухайн орон нутагт хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийг боловсруулан орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлөөр хэлэлцэн ирүүлэх, төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэх) Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний хөтөлбөр, Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, 40-өөс дээш болон ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Эзэнтэй монгол хөтөлбөр гэсэндэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  2. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал (Цалин хөлс бүтээмжийн судалгаа ХААЭА хууль эрх зүй)
  3. Хөдөлмөр эрхлэлтийг сургалт бусад сургалт (ХЭ-ийн сургалтын байгууллагатай хийсэн гэрээний биелэлт, ХЭ-ийн хэрэгцээг гаргах, ажил олгогчоос шаардлагатай мэргэжилтэй ажилчдын захиалга авах)
  4. Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөр (зээлийн олголт, зээлээр бий болгосон ажлын байр, зөвлөгөө, сургалт)
  5. Жижиг зээл нийтийг хамарсан ажил
  6. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн ажил үйлчилгээг төлөвлөх шинэчлэхэд чиглэх (үйлчлүүлэгчдийн угтаж үйлчлэх ажилтнуудын харилцаа ёс зүй)

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний алба

Тус алба нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Ажил зуучлах үйлчилгээ (иргэдийг ажилд зуучлах, орон нутгийн ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын шинэ байрны бүртгэл)
  2. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх (иргэд ЕБС, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, хөдөлмөрийн өдөрлөг, яармаг зохион байгуулах)
  3. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээлэл, тайлагнал

Захиргаа санхүүгийн алба

Тус алба нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Үйлчлэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн ажил үйлчилгээг төлөвлөх, шинэчлэхэд чиглэгдэнэ.
  2. Мэдээлэл харилцааны технологийг түлхүү ашиглахад чиглэх
  3. Байгууллагын дотоод зохион байгуулалт, мэргэжилтэнүүдийн ур чадварыг байнга дээшлүүлэх
  4. Салбар нэгжрүү илгээх болон удирдах байгуулагад хүргэх мэдээллийн 2 урсгалыг бий болгох дотоод харилцааг сайжруулахад анхаарах
  5. Мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх хөтөлбөрийг байгуулагын зорилт зорилготой уялдуулахаас гадна үйл ажиллагаа явуулж буй орчны өөрчлөлттэй байнга уялдуулна.

Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүрэг:

  1. Орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг аймаг нийслэл дүүргийн төсөвт жил бүр тусгуулах талаар санал боловсруулах
  2. ХЭД тухай хууль тогтоомж, ХЭД арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах хяналт тавих
  3. Нийт ажлын байр шинээр бий болсон, байхгүй болсон болон сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг ажил олгогчоос гаргуулж авах
  4. Ажил хайгчийг тохирох ажлын байранд зуучлах
  5. Хөдөлмөрийн хувийн биржид санал, дүгнэлт гаргах, үйл ажиллагаанд хяналт тавих
  6. ХЭД тухай хууль тогтоомжийг байгууллага, иргэнд сурталчлах
  7. Ажил олоход хүндрэлтэй иргэдийн бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн санд бүрдүүлэх.
  8. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх
  9. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх
  10. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх
  11. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг дунд үйлдвэр эрхлэлгчдийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх
  12. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн аж ахуй нэгж байгууллагад сурталчлах, хяналт тавих
  13. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

 

Мэдээ мэдээлэл