Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Цагдаагийн газар

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх

“Алтан гадас” одонт цагдаагийн газар

1924 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын хуралдаанаар Хантайшир-Уул аймгийн Улиастайд “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс хамгаалан тэмцэх, олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулах” зорилгоор бага дарга-1, цагдаа цэрэг-4 оронтойгоор ажиллуулахыг Цэргийн яаманд даалгаснаар Монголын Цагдаагийн байгууллагын хөдөө орон нутаг дахь анхны нэгж Завхан аймгийн Цагдаагийн газрын суурь тавигджээ.

1938 оны 07 дугаар сард аймгийн Дотоодыг хамгаалах газрын харъяа Цагдан сэргийлэх анги болон өргөжиж, даргаар нь хошууч Д.Даржаа томилогдсон байна.

1946-1959 онд Цагдан сэргийлэх ангийг мэргэжлийн албадаар бэхжүүлж, сэргийлэн хамгаалах, мөрдөн байцаах, паспорт, иргэний гэр бүл,  өмчийн, 1959 оноос насанд хүрээгүй хүүхдийн асуудал хариуцсан орон тоо бий болгож, 3-4 сумдын дунд хэсгийн төлөөлөгч тус тус ажиллаж эхэлжээ.

        БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 14-ний 243 дугаар зарлигаар Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангийг  “Алтан гадас” одонгоор шагнасан.

         Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар тушаалаар “Алтан гадас” одонт тус Цагдаагийн газрыг “Жанжин туг”-тай болгосон.

1961 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Цагдан сэргийлэх групп байгуулагджээ.

        Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 310 дугаар тушаалаар тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийг  хэлтэс болгосон .

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар тушаалаар тус газрыг “Цагдаагийн газар” болгон өргөтгөн зохион байгуулсан.

ОРОН ТОО, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН

Цагдаагийн газрын даргын зөвлөл нь:

  1. Гантөмөрийн Эрдэнэбаатар-Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа
  2. Очирбатын Одхүү-Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа
  3. Энхбаатарын Бат-Эрдэнэ-Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа
  4. Тогоохүүгийн Мөнх-Очир- Эрүүгийн тасгийн  дарга, цагдаагийн хошууч
  5. Нанжийхүүгийн Баатар-Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа
  6. Доржсүрэнгийн Самдан-Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч
  7. Жамъянгийн Үүрийнцолмон- Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч
  8. Чулуутын Мөнх-Очир- Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн  хошууч
  9. Бямбажавын Ганбат- Ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэгдэн ажиллаж байна.

КОБАНЫ БАЙР

2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алдархаан, Цэцэн-Уул, Завханмандал 3,

2012 онд Тэлмэн,  Идэр,  Дөрвөлжин,  Баянхайрхан,  Цагаанчулуут, Их Уул, Сантмаргац 7 суманд кобан барих хөрөнгийг асуудлыг шийдвэрлүүлж, кобаны барилгыг ашиглалтанд оруулан,  одоогийн байдлаар 15 суманд кобан барих асуудлыг шийдвэрлээд байна.

2013 онд Яруу, Ургамал суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар кобан барих хөрөнгийг асуудлийг шийдвэрлүүлж, барилгын тендерыг зарлаж бэлтгэл ажлыг хангаж байна.

      Одоо кобангүй байгаа Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Асгат  сумдад судалгааны ажил хийгдэж байна.

www.zavkhanpolice.mn

Мэдээ мэдээлэл