Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

                Манай хамт олон

Байгууллагын алсын хараа

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар НҮБ-аас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго, эрхэмлэх үндсэн зарчим

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго нь шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчид шуурхай үйлчлэхэд оршино.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын стратегийн зорилт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны дараахь стратеги зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.Үүнд:

Стратегийн зорилт 1.Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

Стратегийн зорилт 2. Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэгтгэн зохион байгуулах;

Стратегийн зорилт 3. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах;

Стратегийн зорилт 4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах эрх зүйн орчныг  бүрдүүлэх, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх;

Бүтэц зохион байгуулалт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга ахмад Д.Мөнхбаяр, Даргын зөвлөл, Дэд дарга буюу Цагдан хорих байрны дарга ахмад Б.Ганзориг, Санхүү аж ахуй хошууч Д.Гэрэлхүү, Шийдвэр гүйцэтгэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Д.Эрдэнэтуяа нар томилогдон ажиллаж байна

Түүхэн замнал:

Тус алба нь 1991 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 123 дугаар тогтоолоор ХБУГ-ын харьяа “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги “нэртэйгээр байгуулагдан 1999 он хүртэл  ШШБЕГ-ын харьяа Хорих 451 дүгээр анги, 2002 оны 9 дүгээр сараас ШШГ алба нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдсан.

Одоо тус алба нь цагдан хорих, баривчлах ял эдлүүлэх байр, Тосонцэнгэл суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, шийдвэр гүйцэтгэлийн 5 тойрогтой 39 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Тус алба анх БНМАУ-ын АИХТ-ийн 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 123-р тогтоолоор Хорих байгууллагуудыг удирдах газрын харъяа “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги” нэртэйгээр Алдархаан сумын “Агьтийн ам” гэдэг газар 10 албан хаагчтайгаар байгуулагджээ. Улмаар 1994 онд Донойн хөндийд, 1996 онд Улиастай сумын Өлзийт багийн “Шохойн ам ” гэдэг газар тус тус шилжин байршиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 451 дүгээр анги нэртэйгээр шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн ялтнуудын хорих ялыг эдлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны А/169 дүгээр тушаалаар Шүүхийн харьяанд байсан шийдвэр гүйцэтгэлийн хэсгийг хорих 451 дүгээр ангитай нэгтгэн ШШГА-болгон өргөжүүлэн зохион байгуулжээ. Тус албаны даргаар 1991-1994 онд ахмад Д. Энхтайван, ,1994-1995 онд хошууч В. Содномцэрэн, 1995-1996 онд ахлах дэслэгч Д. Пашка 1996-1998 онд дэд хурандаа П. Болд 1999-2004 онд хурандаа Д. Бат-Эрдэнэ,2004-2007 онд хурандаа В. Хосбаяр , 2007-2011 онд дэд хурандаа Ц. Ишдорж, 2011-2012 онд дэд хурандаа С.Энхтуяа нар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 5 сараас одоог хүртэл ахмад Д.Мөнхбаяр ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, тасаг, Цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байр гэсэн үндсэн 4 чиглэлд , 38 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж - Иргэний хэргийн талаар гарсан Шүүхийн шийдвэр , түүнчлэн эрүүгийн хэргийн талаар гарсан торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх, - Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 5 тойргоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бодит биелэлт 71 хувьд хүрч өмнөх оныхоос ахисан үзүүлэлттэй байна.

Нийт албан хаагчдын 80 хувийг 22-35 насны залуучууд эзэлж, 80 гаруй хувь нь дээд боловсролтой ажилтнууд ажиллаж байна. Тосонцэнгэл суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэг ажиллаж үндсэн чиг үүрэг нь мөн адил хэрэгжиж байна. Тус алба нь 2005-2006 онуудад системийн хэмжээнд “Тэргүүний алба”-аар 2009 онд 3 дугаар байранд шалгарч 2011 онд ШШГЕГ-аас зарласан “Гэмт хэрэг зөрчилгүй бүтээлч хамт олон” болох уралдааны болзлыг ханган биелүүлсэн. Албаны баг тамирчид 2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний 4 дүгээр байр, 2010 онд 3-р байр эзэлж хүрэл медаль, 2012 онд Монголын бүх ард түмний спартакиадын гар бөмбөгийн аймгийн аврага шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, аймаг орон нутагт зохиогддог уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцон 1-3 байр эзэлж хамт олныхоо нэрийг гаргасаар байна.

Мэдээ мэдээлэл