Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Шүүхийн шинжилгээний алба

            ЗАВХАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

                АЛБАНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 тоот тогтоолоор Эрүүл мэндийн яамны харъяа  “Шүүх эмнэлгийн магадлах  төв” Сангийн сайдын дэргэдэх “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо” Цагдаагийн ерөнхий газрын “Шинжилгээний хүрээлэн” гэсэн гурван байгууллагыг нэгтгэн Хуульзүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 19 дүгээр тогтоолоор тус байгууллагыг “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн” болгов. Шүүхийн шинжилгээний байгууллагыг улсын хэмжээнд                                      нэгдсэн зохион байгуулалтад оруулах бодлого зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270, 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор “Аймаг, Нийслэлийн  Шүүхийн шинжилгээний алба”-ыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч  агентлагийн статустайгаар байгуулсан байна. Завхан  аймагт 2009 оны 01 сарын 01-ээс “Шүүхийн шинжилгээний алба”-ыг байгуулсан юм.

 

                                                             АЛБАНЫ ДАРГА
                                               ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Ц.БАТЦОГТ

 

Шүүхийн шинжилгээний байгууллагын
эрхэм зорилго:

Шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ судалгааны онол арга барилд түшиглэн хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримт цуглуулах, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн тогтоол, захирамжийг үндэслэн хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримт материалуудад өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт магадлагаа гарган өгөх, нарийн мэргэжлийн чадварлаг зарчимч, шударга, үнэнч, мэргэшсэн алба хаагчдыг үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Шүүхийн шинжилгээний байгууллагын
2014 онд дэвшүүлсэн зорилт
    1.Шинжээч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үзлэг шинжилгээний дүгнэлтийн чанар, хууль шинжлэх ухааны үндэслэлийг ахиулахад онцгой анхаарах.
    2. Байгууллагын бүтэц тогтолцоог оновчтой зохион байгуулж, үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцоход цахим сүлжээг өргөнөөр ашиглах, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх асуудлыг тус тус дэвшүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг
Тус байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах  чиг үүрэг  бүхий төрийн байгууллага юм.

 

Завхан аймгийнУлиастай сумын төвд:
    Албаны дарга-1
    Нягтлан бодогч -1
    Криминалистикийн шинжээч-4,
    Шинжээч эмч - 2,
    Гарын хээний санч -1,
    Туслах ажилтан -1,

 

 

 

 

 

 

 

Тосонцэнгэл сум дахь
Шүүхийн шинжилгээний хэсэгт:
    Криминалистикийн ахлах шинжээч -1,
    Криминалистикийн шинжээч-1,
    Шинжээч эмч -1,
    Туслах ажилтан -1 гэсэн орон тоотойгоор дараах үйл ажиллагааг явуулж байна.Үүнд:


1.Криминалистикийн шинжилгээ:
-Гарын мөр
-Мөр судлал
-Бичиг баримт судлал
-Бичиг техник
-Галт зэвсэг
-Дүр зураг
2.Шүүх эмнэлгийн шинжилгээ:
-Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ
-Бэлгийн холбогдолтой шинжилгээ
-Нас тогтоох шинжилгээ
-Цогцост хийсэн шинжилгээ
-Эцэг тогтоох шинжилгээ
3.Тусгай шинжилгээ:
-Хими
-Биологийн шинжилгээ эдгээрийг хийхээс гадна ДНХ-ийн шинжилгээний дээж авч байна.
Мөн аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн  А/13 дугаарзахирамжаар Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус гишүүдийг томилов.

Мөн Аймгийн Засаг Даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний алба нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хуулиуд, УИХ, Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын захирамж, тогтоол, шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн Шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага, байгууллагын стандарт, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэн ажиллаж байна.

Хаяг:   Завхан аймаг Улиастай сум  Богдын гол баг

Цагдаагийн газар 2 давхар

www.Zavhan-nifs.mn Утас: 7046-2236 Факс: 01170462236

ЗАВХАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБА ХААГЧИД

“ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН –ЭРҮҮЛМЭНД” ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

Аймгийн Засаг даргын 2013 оны 12-р сарын 06-ны өдрийн А/322 тоот “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран “Идэвхитэй хөдөлгөөн Эрүүл мэнд” тэмцээнийг 2015 оны 01-р сарын 17-ны өдөр аймгийн Дэвшил сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийт улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын 20-н баг оролцож багийн амжилтаараа Шүүхийн шинжилгээний алба  ”Тэргүүн” байр эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

    

 

                                     Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн болов

       

2015 оны албаны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж холбогдох хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд:

2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1-р улирлын “Нээлттэй хаалганы өдөр”-өөр Завхан аймгийн Идэр сумын иргэдэд Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагааг сурталчиллаа.Мөн албаны танилцуулга, криминалистикийн самбар-1, шүүх эмнэлгийн самбар 1-ийг, ном товхимолууд болон техник хэрэгслийг дэлгэн харуулж, албанд хийгддэг бүх төрлийн шинжилгээ, шүүх эмнэлгийн талаарх мэдээлэл, албаны танилцуулга зэргийг проектер дэлгэц ашиглан танилцуулав.

    

Нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирсэн 200 гаруй иргэдэд албаны танилцуулга тарааж,   гарын хээний дардасыг  тусгай зориулалтын бэхээр бэхжүүлэн цаасан дээр буулган иргэдийн гэрэл зургийг авч байгууллагын логоны хамт дурсгав.

    

Нээлттэй хаалганы өдөрт оролцсон  160 гаруй хүний гарын хээний дардасыг  тусгай зориулалтын бэхээр бэхжүүлэн цаасан дээр буулган иргэдийн гэрэл зургийг авч байгууллагын логоны хамт дурсгав. Иргэдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тус өдөрлөгт оролцсон иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион  байгуулж эхний гурван байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль болон дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан юм.Үүнд: 1-р байранд тус сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багш Н.Баяржаргал,2-р байранд тус сумын монитор Т.Идэрбат3-р байранд тус сумын сургуулийн газар зүйн багш М.Ням-Осор нар тус тус шалгарлаа.

               ЗАВХАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ШИНЖЭЭЧИД

                                     АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО

   Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн б/378 дугаар тушаалаар тус албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Зоригтын Бямбаноровт хугацааны ахлах дэслэгч цол олголоо. Мөн  94 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  захирлын 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн б/380 дугаар тушаалаар тус албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч З.Бямбаноров, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Отгонбаяр нарыг “Баярын бичиг”-ээр шагнав.

                             Завхан аймгийн ШША-НЫ ажилтны тангараг өргөв

 Завхан аймгийн ШША-НЫ Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэргэлэнбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтаны тангараг өргөв.

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл