Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Эрүүл мэндийн газар

         

 

  Сум өрхийн Нийгмийн Эрүүл мэндийн арга зүйч нарыг  чадавхжуулах  “Нийгмийн эрүүл мэндэд-олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт хийгдлээ

   

Аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхээр Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтивын санаачлагаар “Эрүүл мэнд-эрс шинэчлэн” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

“Эрүүл мэнд- эрс шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд сум өрхийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нарыг чадавхжуулах “Нийгмийн эрүүл мэндэд- олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг Өрнөх хөгжил сүлжээ ТББ, Аймгийн ЭМГ-ын НЭМ хэлтэс, Эрүүл энхийн төлөө хамтдаа ТББ, SASA! Активистуудын сүлжээ гэрээлэн 2014 оны 07 сарын 23-26 ны өдрүүдэд хийж сургалтанд сум, өрхийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйч 30 хүн хамрагдлаа.

Сургалтын зорилго: Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зүйд суралцах эрх мэдлийн тэгш бус байдал, эрүүл мэндийн хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар иргэдийн эрүүл мэндэдээ оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх юм

    

         

Сургалтаас дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан амжилттай боллоо.

  • Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нарын олон нийтийн оролцоог дайчлах, сургалт сурталчилгаа хийх, иргэдийг идэвхжүүлэх  чадавхыг бэхжүүлэх:
  • Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах  урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлах SASAI аргачлал, ялангуяа SASAI-гийн “Эхлэл,” “Ухамсар” үе шатуудын талаар ойлголт, мэдлэг олгох 
  • SASAI-гийн онолын хүрээ, арга барил, үйл ажиллагааг үр дүнтэй ашиглах, тэр дундаа  суурь шалтгаан руу хандсан, хүний эрхэд суурилсан хандлага, аргазүйг хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх
  • Нэгдмэл зорилго, үнэт зүйл, зарчимд суурилсан, ардчилсан, үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааг өрнүүлэн SASA! Активистууд-Нийгмийн эрүүл мэндийн  сүлжээг бэхжүүлэх

Сургалтаар: Төрийн албан хаагчийн дүр төрх ямар байх вэ?, Имиджээ хэрхэн  бүрдүүлэх,  Харилцааны ур чадварт яаж суралцах,  SASAI гэж юу болох?  SASA-актавистуудын оролцоо, санал болгодог асуудлууд, SASAI бүлгээр ажиллаж амжилт олох нь SASAI-чуудын хамт олныг дайчлах олон нийтийг идэвхжүүлэх арга зүй, SASAI Активистуудын  “Сэтгэлийн илгээмж”  Амьдралын туршлагаа хуваалцах   аргаас суралцлаа.

 

Мөн Иргэний танхим-иргэдийн дуу хоолойны индэр болох нь,  Сайн засаглалд иргэдийн оролцоо, иргэдийг эрх мэдэлжүүлэх нь хөгжлийн гарц,  ОНХСанд иргэдийн оролцоо,  Тайландын Махидолын Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн “Олон нийтийн оролцоог дайчилдаг туршлага Хамтарсан багийн тухай ойлголт Хамтарсан багаар ажиллах арга зүй,  Сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?  Бясалгахын ач тус, үр нөлөө Хүмүүнлэг-Иргэний нийгмийн иргэдийн  “Эрх чөлөө, эрх мэдлийн хэрэгжилт” зэрэг сэдвүүдээр суралцаж, бүлэг багаар ажиллан, өөрсдийн арга туршлагаасаа хуваалцлаа.                                                                                       

Сургалтын төгсгөлд оролцогч бүр өөрийн сум багт хэрэгжүүлэх төслийн санаа гаргаж, SASAI аргачлалыг ажилдаа хэрхэн ашиглаж, ямар үйл ажилагаа явуулах цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан хамт олондоо танилцуулан хэрэгжүүлэхээ амлалаа.

Гэр бүлийн амар амгалан, хүйсийн тэгш байдлын талаар багаараа зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, дууны үг зохиож хамт олныг идэвхжүүлэх аргаас суралцлаа

Жендэрийн тэгш нөхөрлөл нь                        

Зүрхнээс гэрэл гаргана

Жендэрийн тэгш бус нөхөрлөл нь

Нүднээс нулимас гаргана

Хүчирхийлэгч болох нь эцэг эхээсээ

Хүнлэг байх хүмүүжлээсээ                    

 

                Гэр бүлийн гурван сайхан

Архи ууж агсам тавиагүй үед аав нэг сайхан

Аашилж загнаж уурлаагүй үед ээж нэг сайхан

Аль аль нь тайван үед гэр бүлээрээ нэг сайхан       

                                       Овилгогүй араншин дуу 

 

Архи хэзээ ч уухгүй гээд амлаад байсан чинь яалаа даа

Ахиад чамайгаа зовоохгүй гээд бардагнаад байсан чинь яалаа даа

Ханиа хэзээ ч зовоохгүй гээд хэлээд байсан чинь яалаа даа

Хашаа байшингаа засна гээд томроод байсан чинь яалаа даа

 

            Хамгийн түрүүнд эхнэрээ буруутгаж гар хүрдэгээ болиоч дээ

            Хавийн юмыг тоочоод хашгираад байдгаа засаач дээ

            Архи уусан үедээ арслан бар шиг болдогоо болиоч дээ

            Авгай хүүхдээ чичрүүлээд айлгаж байдгаа засаач дээ

 

                                                                                                                             

                      ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭЭДЛЭГЧ ӨРХ, ИРГЭН

                                           ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

НЭГ. ЗОРИЛГО:

            Өрх гэр бүл, иргэн өөрсдөө эрүүл мэндээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлсэн, эрүүл мэндийн хувьд үлгэр жишээ өрх гэр бүл, ирэгнийг урамшуулах, тэднийг бусдад үлгэр дуурайлал үзүүлэхийг дэмжихэд энэхүү журмын гол зорилго оршино.

ХОЁР. ШАЛГАРУУЛАЛТ:

2.1 Аймгийн хэмжээнд жил бүр “Эрүүл мэндийг дээдлэгч өрх”-өөр 10-с доошгүй өрхийг, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр 10–с доошгүй иргэнийг шалгаруулан Эрүүл мэндийн эрс шинэчлэл хөтөлбөрийн санхүүжилтээс урамшуулна.

2.2 “Эрүүл мэндийг дээдлэгч өрх” өргөмжлөлийг 45-50 оноо авсан өрхөд олгоно.

2.3 “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн” өргөмжлөлийг 45-50 оноо авсан иргэнд олгоно.

2.4 “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн” шагналыг өрх, иргэнд зөвхөн нэг удаа олгоно.

2.5 “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн” болзолд заасны дагуу хорт зуршил хэрэглэдэг болон биеийн жингийн индексээр  таргалалтын 2-р зэргээс дээш бол оноо хүрсэн ч шалгаруулалтанд оруулахгүй. Тухайн өрхийн гишүүдийн болон иргэний биеийн жин таргалалтын зэрэг илтэд буурсан бол зохих оноог өгнө. Мөн хорт зуршлаас ангижраад  6 сар ба дээш болсон бол хорт зуршилгүй гэж үзнэ.

2.6 Нотлох баримтад өрх гэр бүл, иргэний зураг орсон байна. Энэ нь сүүлийн 1 сар авахуулсан зураг бүтнээр орсон байна.

2.7 Болзол шалгаруулалтанд  үнэн зөв материал ирүүлэх ба хууран мэхлэх замаар материал бүрдүүлсэн бол шууд хасна.

2.8 “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн”-ийг шалгаруулах үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагдана.

А. Эхний шат:

  • Аймгийн хэмжээнд зохион байгуулагдана.
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Эрүүл мэндийн газартай хамтран ажлын хэсэг байгуулан, болзол журмын шалгуур үзүүлэлтийн дагуу Аймгийн “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн”-ийг тодруулна.
  • Эхний шалгаруулалтаар Улиастай сумаас 10 хүртлэх өрх, 10 хүртлэх иргэнийг тус тус тодруулж ажлын хэсгийн илтгэх хуудас, өрх, иргэний холбогдох материалыг тухайн сумын Засаг даргын албан бичгийн хамт 09 дүгээр сарын 10-ны дотор Аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлнэ. Хугацаа хожимдсон материал хүлээн авахгүй.

Б.  Хоёрдугаар шат:

  • Аймгийн ажлын хэсэг нь  Улиастай сумаас ирүүлсэн материалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд өрх гэрээр нь очиж үзэх, иргэнийг дуудаж ярилцсаны үндсэн дээр шалгаруулалтыг дүгнэж жил бүрийн 10 дугаар сарын 20-ны дотор Аймгийн “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн” –ийг шалгаруулж сурталчлах  ажлыг зохион байгуулна.

ГУРАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

            3.1 Хоёрдугаар шатны шалгаруулалтаар тус болзолын биелэлтийг хангасан “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн”-д өргөмжлөл , мөнгөн шагнал олгоно.

            3.2 “Эрүүл мэндийг дээдлэгч өрх”-ийн шагнал 100.000 төгрөгөөс багагүй. “Эрүүл мэндийг дээдлэгч  иргэн” –ий шагнал 80.000 төгрөгөөс багагүй байна.

3.3  Аймгийн “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн”-д олгох урамшууллын асуудлыг Эрүүл мэндийн эрс шинэчлэл хөтөлбөрийн санхүүжилтээс урамшуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

Үзүүлэлт

Оноо

Шалгуур, нотолгоо

Нэг. Өрхийн эрүүл мэнд

1.

Өрхийн гишүүд эрүүл мэндийн нэг ба хоёрдугаар бүлэгт хамрагдсан байх

Хамрагдсан-3

Үгүй бол -0

ӨЭМТ-ийн тодорхойлолт

2.

Өрхийн гишүүд эрүүл мэндээ сайжруулах талаар санаачлагатай ажилладаг байх, дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн байх

Хангалттай - 5 Дутуу – 1

Хангалтгүй - 0

Биеийн тамирын секц дугуйлан, хамтлаг клубт хамрагдсан тухай баримтууд

3.

Өрхийн гишүүд биеийн жин хэвийн байх

Тийм – 5

Илүүдэл жинтэй бол – 2

Үгүй - 0

Биеийн жингийн индекс, бусад нотлох баримт

4.

Өрхийн гишүүд  тамхи татдаггүй байх

Татдаггүй – 5

Татдаг - 0

Тамхинаас гарсан байж болно.

5.

Өрхийн гишүүд  архи хэрэглэдэггүй байх

Хэрэглэдэггүй – 5

Хэрэглэдэг - 0

Архи согтууруулах ундаа хэрэглэхээ больсон байж болно.

6.

Зөв зохистой хооллолт, эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж амьдрал ахуйдаа хэвшүүлсэн байх

Хангалттай - 5 Дутуу – 2

Хангалтгүй - 0

Хоол судлалын мэргэжилтний үнэлгээ болон бусад нотлох баримтууд

7.

Гэр бүлийн гишүүдээс сүүлийн 3 жилд халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөөгүй байх

Тийм – 5

Үгүй - 0

ӨЭМТ-ийн эмч

ЭМГ– ийн мэдээ

8.

Яаралтай тусламжийн эмийн сантай байх

Эмийн сантай – 2

Үгүй - 0

Эмийн сан

9.

Өрхийн гишүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам хамрагдсан байх

Тийм – 5

Үгүй - 0

Үзүүлсэн баримт бичиг

Хоёр. Орчны эрүүл ахуй ариун цэврийн талаар

 

10.

Угаагуур, бие засах газар / 00-н өрөө/ нь ариун цэврийн шаардлага хангасан байх, төрөл бүрийн ариутгалын уусмалуудыг ашигладаг байх

Хангалттай - 5

Хангалтгүй - 0

Гэр хороолол бол стандартын 00, бохир усны цооногтой байх, зураг

11.

Орон байрны ойролцоох орчны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах талаар идэвхи санаачлагатай ажилладаг байх

Хангалттай - 3

Хангалтгүй - 0

Багийн  тодорхойлолт бусад нотлох баримт

12.

Эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар тодорхой мэдлэгтэй байх

Тийм – 2

Үгүй - 0

Өрхийн эмч шалгаж, дүгнэлт гаргана.

БҮГД

50 ОНОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

Үзүүлэлт

Оноо

Шалгуур, нотолгоо

1.

Эрүүл мэндийн I ба II бүлэгт хамрагдсан байх

Тийм – 5

Үгүй - 0

ӨЭМТ-ийн тодорхойлолт

2.

Эрүүл мэндийн байдалдаа хяналт тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа жилд 1 удаа хамрагдсан байх

Хамрагдсан бол – 5

2 жилд 1 удаа – 2

Огт хамрагдаагүй - 0

 

Нотлох баримт

3.

Тамхи татдаггүй байх

Татдаггүй – 5

Татдаг - 0

Өрхийн эмчийн тодорхойлолт

4.

Архи хэрэглэдэггүй байх

Хэрэглэдэггүй – 5

Хэрэглэдэг - 0

Өрхийн эмчийн тодорхойлолт

5.

Биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг байх

Тогтмол – 5

Хааяа – 2

Үгүй - 0

Секц дугуйланд хамрагдсан тухай болон бусад нотлох баримт

6.

Эрүүл, зөв зохистой хооллолтын талаар мэдлэгтэй, түүнийгээ  амьдралд  хэвшүүлсэн байх

 

Тийм – 5

Үгүй - 0

Иргэний өөрийнх нь мэдлэг шалгах тест бусад нотлох баримт

7.

Биеийн жин хэвийн байх / Кетлийн индексээр/

Хэвийн бол – 5

Илүүдэл жинтэй бол – 2

Таргалалттай бол - 0

БЖИ-г тодорхойлсон байх

Сүүлд авахуулсан зураг байх

8.

Эрүүл аж төрөх энгийн аргуудыг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлдэг байх Үүнд :

-Хувийн ариун цэврийг чанд сахидаг байх

- Гараа угаах

- Ариутгал халдваргүйтгэлийн бодис найруулж хэрэглэж мэддэг гм

Тийм – 5

Хааяа – 3

Үгүй - 0

Өөрөөс нь асууж тодруулсан тэмдэглэл, ярилцлага, тест

9.

Эрүүл мэндийн мэдлэгээ бусдад зааж сургадаг байх эсвэл сайн санааны туслагч / сайн дурын идэвхтэн/ байх

Тийм – 5

Үгүй - 0

Өөрөөс нь асууж тодруулсан тэмдэглэл, албан байгууллагын тодорхойлт

10.

Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд / Байгууллага, сургууль амьдарч буй орчин/ идэвхитэй оролцдог байх

Тийм – 5

Үгүй - 0

ӨЭМТ, албан байгууллагын тодорхойлт

БҮГД

50 ОНОО

 

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс  утас 70462110 , 98087877, 96881748

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхижил буурахгүй байна.

            Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Алтай сумд, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхижиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын эпизоот өндөр идэвхитэй буюу тасралтгүй тахлын өсгөвөр илэрсээр байна. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

 

Халдвар хэрхэн дамжих вэ?  

  1. Өвчтэй тарвага агнах, арьс өвчих мах эвдэхэд арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед
  2. Тарваганы нүх, ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүргэнд хазуулсан үед
  3. Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс ойр орчмын хүмүүс амьсгалын замаар халдварт өртөх 
  4. Тарваганы махыг түүхий, шүүрхий идсэнээс хоол боловсруулах замаар дамжин халдварлана.

      Тарваган тахлаар өвчлөгсдийн 70,5% нь шууд хавьтлын замаар буюу тарвага агнах, арьс махыг нь авах явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой халдвар авч тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвдсөн байна.

Илрэх шинж тэмдэг

       Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

 

Тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа 6 хоногийн дотор дараах шинж тэмдэг илэрвэл Яаралтай эмчид ханд !

-Өндөр халуурна
-Булчирхай цочиж томрон эмзэглэнэ
-Цээжээр өвдөж, цустай цэр гарна
-Арьс, салстаар халдвар авсан тохиолдолд тэр хэсгийн булчирхай цочиж томрон эмзэглэн -хөндүүрлэнэ.

Тарваган тахлаас сэргийлэхийн  тулд:

  • Тарвага зурам агнахыг хориглох, түүнтэй харьцахгүй байх
    Хавхаар барьсан,нохой зууж ирсэн тарвага нь тахлаар өвдсөн байх магадлал өндөртэйг анхаар
    Тарваганы ичээ, нүх ухаж, нүх дошны дэргэд сууж амрахгүй байх
    Тарваганы бүүрэгт хазуулахгүй байх
    Тарваганы түүхий мах хэрэглэхгүй байх
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.
  • Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
  • Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
  • Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэхТарваган тахлын голомттой нутгийн хүн ам болон тухайн нутагт зорчих иргэд, тарвага болон мэрэгч амьтдын түүхий эдийн үйлдвэр худалдаа эрхлэгчид тахлаас сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай байдаг байна.

                                                   Зоонозын өвчин судлалын төв

 

“УРУУЛ ТАГНАЙН ТӨРӨЛХИЙН ЭМГЭГТЭЙ ӨВЧТӨНИЙ ЭМЧИЛГЭЭ,ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ НЬ” ТӨСЛИЙН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ.

 

Завхан Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр  алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орон нутагт ажиллаж буй мэс заслын эмч нарын ур чадварыг дээшлүүлэх,  Уруул тагнайн төрөлхийн  эмгэгтэй өвчтөнүүдэд  мэс засал, хэл засал, гажиг заслын  нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг  үнэ төлбөргүй  үзүүлэх зорилгоор  ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч нарын баг 2014 оны  07 сарын 18-25-ны өдрүүдэд  ажиллаа.  Багийн бүрэлдэхүүнд:

  1. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга
  2. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн их эмч Д.Цэрэндулам
  3. ЭХЭМҮТ-ийн  согог гажиг заслын эмч М.Эрдэнэсайхан
  4. ЭХЭМҮТ-ийн унтуулгын эмч Б.Баярсайхан
  5. ЭХЭМҮТ-ийн хэл заслын эмч Б.Булган
  6. ЭХЭМҮТ-ийн мэс заслын болон унтуулгын сувилагч Л.Мөнхзаяа, Ж.Жавзан
  7. Монголын уруул тагнайн нийгэмлэгийн эцэг эхийн зөвлөлийн зохицуулагч Б.Ням-Очир
  8. Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгч

Эмч нарын баг уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд мэс засал эмчилгээг хийхийн зэрэгцээ  хэл яриа, гажиг заслын эм­чил­гээг мөн хийж байгаа бөгөөд  Орон нутагт ажил­лах эмч эм­нэл­гийн мэргэ­жилтнүүд, эцэг эхчүүд энэ эмгэгийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 07 сарын 22-ны өдрүүдэд 100 гаруй хүнд сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар :

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд:

  • Уруул тагнай төрөлхийн эмгэгийн талаархи ойлголт, эмчилгээ
  • Уруул тагнай төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгаа
  • Мэс заслын дараах хүндэрлүүдээс урьдчилан сэргийлэх
  • Уруул тагнай  төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх хэл яриа, гажиг заслын эмчилгээ

Эцэг эх, гэр бүлийн гишүүдэд:

  • Уруул тагнай төрөлхийн  эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгаа
  • Уг  эмгэгтэй өвчтөнүүд түүний гэр бүлийн сэтгэл зүйн асуудал
  • Нярайн үеийн хөхөөр хооллолт

Уруул тагнай төрөлхийн  эмгэгтэй болон бусад төрлийн эмгэгтэй 2-42 насны  40 өвчтөнд үзлэг хийснээс 24 хүнд мэс заслын эмчилгээ (уруулын анхдагч мэс засал-1, тагнайн мэс засал-5, хамар уруулын хэлбэр засах-4, хамрын хэлбэр засах-3,  гилжгий хүзүү засах-2, түүшин яс нөхөх мэс засал-2, хэл уруулын хөвч уртасгах-5, гоо сайхны мэс засал-2 ), 17 хүнд хэл заслын эмчилгээ, 11 хүнд гажиг заслын эмчилгээ (авагддаг аппарат-8, авагддаггүй аппарат-3) хийн 44 хүнд зөвөлгөө өгсөн байна.

Мөн  Монголын Уруул тагнайн эмгэг судлалын  нийгэмлэг нь уг эмгэгтэй өвчтөний эцэг эхийн салбар зөвлөлийг 16 дахь аймагтаа буюу Завхан аймагт байгуулсан ба хүүх­дийнхээ сайн сайхны төлөө цаг үргэлж санаа зовж яваа эцэг, эхчүүд энэ зөвлөлд  сайн дураараа нэг­дэж, салбар зөвлөлөөрөө дамжуулан мэдээ мэдээллээ солил­цох боломжтой болсны зэрэгцээ амьдралын боломж муутай  уруул тагнайн  төрөлхийн эмгэгтэй  өвчтөний  Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх тээврийн зардлыг нөхөн олгох юм.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай

Завхан аймаг 2014.04.24

 

“УРУУЛ ТАГНАЙН ТӨРӨЛХИЙН ЭМГЭГТЭЙ ӨВЧТӨНИЙ ЭМЧИЛГЭЭ,ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ НЬ” ТӨСЛИЙН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАА.

 

Завхан Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр  алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орон нутагт ажиллаж буй мэс заслын эмч нарын ур чадварыг дээшлүүлэх,  Уруул тагнайн төрөлхийн  эмгэгтэй өвчтөнүүдэд  мэс засал, хэл засал, гажиг заслын  нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг  үнэ төлбөргүй  үзүүлэх зорилгоор  ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч нарын баг 2014 оны  07 сарын 18-25-ны өдрүүдэд  ажиллаа.  Багийн бүрэлдэхүүнд:

  1. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга
  2. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн их эмч Д.Цэрэндулам
  3. ЭХЭМҮТ-ийн  согог гажиг заслын эмч М.Эрдэнэсайхан
  4. ЭХЭМҮТ-ийн унтуулгын эмч Б.Баярсайхан
  5. ЭХЭМҮТ-ийн хэл заслын эмч Б.Булган
  6. ЭХЭМҮТ-ийн мэс заслын болон унтуулгын сувилагч Л.Мөнхзаяа, Ж.Жавзан
  7. Монголын уруул тагнайн нийгэмлэгийн эцэг эхийн зөвлөлийн зохицуулагч Б.Ням-Очир
  8. Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгч

Эмч нарын баг уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд мэс засал эмчилгээг хийхийн зэрэгцээ  хэл яриа, гажиг заслын эм­чил­гээг мөн хийж байгаа бөгөөд  Орон нутагт ажил­лах эмч эм­нэл­гийн мэргэ­жилтнүүд, эцэг эхчүүд энэ эмгэгийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 07 сарын 22-ны өдрүүдэд 100 гаруй хүнд сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар :

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд:

  • Уруул тагнай төрөлхийн эмгэгийн талаархи ойлголт, эмчилгээ
  • Уруул тагнай төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгаа
  • Мэс заслын дараах хүндэрлүүдээс урьдчилан сэргийлэх
  • Уруул тагнай  төрөлхийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх хэл яриа, гажиг заслын эмчилгээ

Эцэг эх, гэр бүлийн гишүүдэд:

  • Уруул тагнай төрөлхийн  эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх асаргаа сувилгаа
  • Уг  эмгэгтэй өвчтөнүүд түүний гэр бүлийн сэтгэл зүйн асуудал
  • Нярайн үеийн хөхөөр хооллолт

Уруул тагнай төрөлхийн  эмгэгтэй болон бусад төрлийн эмгэгтэй 2-42 насны  40 өвчтөнд үзлэг хийснээс 24 хүнд мэс заслын эмчилгээ (уруулын анхдагч мэс засал-1, тагнайн мэс засал-5, хамар уруулын хэлбэр засах-4, хамрын хэлбэр засах-3,  гилжгий хүзүү засах-2, түүшин яс нөхөх мэс засал-2, хэл уруулын хөвч уртасгах-5, гоо сайхны мэс засал-2 ), 17 хүнд хэл заслын эмчилгээ, 11 хүнд гажиг заслын эмчилгээ (авагддаг аппарат-8, авагддаггүй аппарат-3) хийн 44 хүнд зөвөлгөө өгсөн байна.

Мөн  Монголын Уруул тагнайн эмгэг судлалын  нийгэмлэг нь уг эмгэгтэй өвчтөний эцэг эхийн салбар зөвлөлийг 16 дахь аймагтаа буюу Завхан аймагт байгуулсан ба хүүх­дийнхээ сайн сайхны төлөө цаг үргэлж санаа зовж яваа эцэг, эхчүүд энэ зөвлөлд  сайн дураараа нэг­дэж, салбар зөвлөлөөрөө дамжуулан мэдээ мэдээллээ солил­цох боломжтой болсны зэрэгцээ амьдралын боломж муутай  уруул тагнайн  төрөлхийн эмгэгтэй  өвчтөний  Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх тээврийн зардлыг нөхөн олгох юм.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай

                                                 Завхан аймаг 2014.04.24

 

 

 

ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖДАГ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудаас гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах хадгалах, хэрэглэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Түлхүүр 1: Цэвэр байх.

  • Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Хоол хүн бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
  • Гал тогоонд ялаа, шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Түлхүүр 2: Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал.

  • Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
  • Мах, ногооны модыг буса болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
  • Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэ

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болго.

  • Хоол хүнсийг 70 С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх
  • Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
  • Шөлтэй хоолыг буцал тал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгал.

  • Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (60 С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаасилүү хугацаагаар байлгаж болохгүй.
  • Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчид (50С-аас бага) хадгалах
  • Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
  • Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх

 

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго.

  • Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
  • Усыг буцалгаж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
  • Сүүг буцалгаж, ариутгаж хэрэглэх.
  • Хугацааньдууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр хоол хүнсээр дамждаг өвчннөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.

Хоол хүнсээр дамждаг өвчнөөр өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

  • Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.
  • Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

                                                                            Эрүүл мэндийн газар

                              ХОРИН НЭГЭН ДАДЛЫГ ОЛГОХ ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын  127 тоот тушаал “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд 21 дадлыг олгох “Сургагч багш”-ийг бэлтгэх сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газар,өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд оролцов. Сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв,Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс багш нарын баг бүрэлдхүүн ирж энэ сарын 03-07-ны өдрүүдэд Увс аймагт баруун бүсийн сургалт зохион байгуулагдав  Тус сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг танилцуулан, 21 дадлыг эзэмшүүлэх арга зүй, ур чадвар бий болгох, эрүүл мэндийн мэдээлэл авах, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх нь  эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэн, иргэдэд хүрч үйлчилж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх аж. Ингэснээр иргэдэд хүрэх эрүүл мэндийн боловсролын хүртээмж нэмэгдэн, иргэд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг амьдралдаа төлөвшүүлэх боломж бий болох юм.

 

                                               Эрүүл мэндийн газар

Та тарваган тахал өвчнөөр өвчлөхгүйн тулд:

  • Тарваган тахал өвчнөөр 8,9,10-р сард хүний өвчлөл гардаг улирлыг угтуулан тарвагатай ойртохгүй байх, тарваганы бүүрэг ширхэнд хазуулахаас өөрийгөө хамгаалах
  • Тарвага, тарваганы нойтон арьс,  түүхий  махыг төв сурин газарт оруулахгүй байх.
  •  Хүүхэд, бага насны хүүхдийг аль болох тарвага зурамтай хавьтуулахгүй байх
  • Нохой, хавх, шувуу, урхиар ан агнах, нохой зууж ирсэн тарваганд хүрэхийг хатуу цээрлэх нь зүйтэй 

Тарвагатай харьцах тарваганы бүүрэг, ширхэнд хазуулсны дараа 2-3 хоногийн дотор халуурах, булчирхай цочиж,ихээхэнхөндүүрлэсэн үед мэргэжлийн байгууллагад яаралтай хандах /Утас 70462432/

  • Голомттой нутгийн хүн ам болон түүхий эдийн үйлдвэр худалдаа эрхлэгчид, тарваганы мах идэх дуртай хүмүүс  тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг  07-р сарын 19-ноос 25 ны хооронд өөрийн харъяалалын Өрхийн эрүүл мэндийн төвд очиж хийлгэснээр та өөрийгөө тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

 

/1 дэх мэдээлэл нь:/

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо нь ЭМЯ-ы дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2012/03/27-ны өдрийн 03 тоот тогтоолын дагуу байгуулагдсан.

Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнд:

  • Д.Ганчимэг – Салбар хорооны дарга                 /эмчийн төлөөлөл/
  • Г.Цогзолмаа – Салбар хорооны орлогч дарга  /эмчийн төлөөлөл/
  • Г.Шинэсүх – Салбар хорооны нарийн бичгийн дарга /ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн/
  • Ё.Жавзанпагма – гишүүн                     /Хууль эрх зүйн мэргэжилтний төлөөлөл/
  • Д.Бямбаа – гишүүн                               /Сувилагч тусгай мэргэжилтний төлөөлөл /
  • Н.Янжив– гишүүн                                /Үйлчлүүлэгч, иргэд олон нийтийн  төлөөлөл /
  • Д.Амгалан – гишүүн                            /Эвлэрүүлэн зуучлагч ёс зүйн ажилтан/
  • Д.Санжханд – гишүүн                          /Эм зүйч, эм найруулагчийн төлөөлөл/
  • Б.Цэрэндулам – гишүүн                 /Төрийн бус байгууллагын төлөөлөл /  нар  байна.

Ёс зүйн салбар хорооны зорилго:

Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.

Салбар хорооны эрх:

  • Хэлэлцэх асуудлын талаар шаардагдах бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, гомдол гаргагч иргэнээс гаргуулан авах, тэднээс тайлбар авах
  • Ёс зүйн хэм хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хороонд уламжлах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй буюу зөрчсөн хүмүүст хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх тухай саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавих

Үүнд:

  1. Эмнэлгийн мэргэжилтний  ёс үйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн  мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг судалж, мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоолыг  ЭМЯ-ны ёс зүйн хороонд хүргүүлж, шийдвэрлүүлэх
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг ноогдуулах саналыг байгууллагын удирдлагад тавих
  3. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үүрэг өгөх
  4. Мэргэжлийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний шалгалт дахин өгүүлэх

 

Салбар хорооны үүрэг:

  1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг  орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон тухайн байгууллагын хэмжээнд  мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, харьяалах байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах
  2. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон тухайн байгууллагын хэмжээнд ёс зүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
  3. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой иргэд, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэх
  4. Харьяаллын бус асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг тайлбарлан өргөдөл гомдол гаргагчид буцаах, зөвөлгөө өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллагад шилжүүлэх
  5. Хороо салбар хорооны шийдвэрийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
  6. Салбар хорооны шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих
  7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой илэрсэн зөрчил доголдлыг арилгах, багасгах талаар арга хэмжээ авах
  8. Үйл ажиллагаагаа хагас жил тутамд хороонд тайлагнах
  9. Эмнэлгийн  мэргэжилтний ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдлын мэдээний сан хөтлөх, тайланг холбогдох маягтын дагуу улирал тутамд хороонд хүргүүлэх
  10. Холбогдох журмын дагуу ажлын тайлан, бусад мэдээ, мэдээллийг хороонд тухай бүр цахим хэлбэрээр хүргүүлж, хорооны цахим хуудаст байршуулах

/2 дахь мэдээлэл нь/

Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний салбар хороо нь 2014 оны эхний хагас жилд ёс зүйн чиглэлээр 3 сургалт зохион байгууллаа.

  1. ¨ñ ç¿éí ñàëáàð хорооны дарга Д.Ганчимэг Их-уул суманд 14 хоног ажиллахдаа “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр 03 сарын 27 өдөр сургалтыг сумын эрүүл мэндийн төвийн 23 ажилчдад зохион байгуулсан.

Сургалтанд оролцсон Их- уул сумын эмнэлгийн мэргэжилтнүүд:

 

 

 

 

 

 

 

  1. 04 сарын 25-нд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт нэг өдрийн сургалтын хөтөлбөр гарган 18 сумын нийт 36 НЭМАЗ, эх баригч нарт зохион байгуулсан.

 

Ёс зүйн салбах хорооны гишүүн хуулийн зөвлөх Ё.Жавзанпагма - “Ёс зүйн салбар хорооны эрх үүрэг”

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ёс зүйн салбар хорооны гишүүн Д.Бямбаа-“Ìàíëàéëàë, õàðèëöààíû íóóöóóä”

 

 

 

 

 

  1. 05 сарын 23-нд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр нэг өдрийн хөтөлбөртэйгөөр 23 сумын эрхлэгч эмчид сургалт зохион байгуулан гэрчилгээжүүлэн ажиллалаа.

 

Ёс зүйн салбар хорооны дарга Д.Ганчимэг-”Ýìíýëãèéí ìýðãýæèëòí¿¿äèéí ¸ñ ç¿éí õýì õýìæýý”  /ÝÌß-íû ñàéäûí  2013 оны 11 сарын 25-íû ºäðèéí  446 òîîò òóøààëûí òàíèëöóóëãà/, ёс  зүйн дүрэм, журам

 

 

 

 

Ёс зүйн салбар хорооны гишүүн Д.Санжханд - “Багаар ажиллах чадвар”

 

 

 

 

 

Сургалтын өмнөх сонжуураар нийт оролцогчийн дундаж оноо 57,5% байсан бол сургалтын дараа 89,7% болж өссөн нь сургалт амжилттай болж байгааг харуулж байгаа юмаа.

 

“Ýð¿¿ë áàéõûíòºëºº õàìòäàà” ñïîðò ÿâãàí àÿëàë áîëëîî

 

Ìîíãîë Уëñûí Çàñãèéí Ãàçðûí 2009 оны 05-ð òîãòîîë, àéìãèéí Çàñàã äàðãûí 2014 оны 332 дугаар çàõèðàìæèéã õýðýãæ¿¿ëæ тºð, төрийн бус байгууллага, àæ àõóé íýãæ áàéãóóëëàãóóäûí àæèëòàí àëáàí õààã÷äûí äóíä “Ýð¿¿ë áàéõûí òºëºº õàìòäàà”ñïîðò ÿâãàí àÿëàëûã àéìãèéí Ýð¿¿ë ìýíäèéí ãàçàð ,Íýãäñýí ýìíýëýã, Çîîíîçûí ºâ÷èí ñóäëàëûí òºâ õàìòран  4-ð ñàðûí 26 ºäºð çîõèîí áàéãóóëëàà.

Үйл ажиллагаанд 12 àëáàí áàéãóóëëàãûí100 ãàðèó àæèëòàí àëáàí õààã÷èä оролцож 16 км явган аяллаа.

Àÿëàëûí ¿åýð àëáàí áàéãóóëëàãóóä õîîðîíäîî ìýíä÷èëãýý ÿâóóëæ, õºãæèëòýé áóóõèà, óóëûí îðãèë áóëààëäàõ, àçè ìóòààð ÿâàõ, т¿¿äýã àñààõ çýðýã õóðä àâõààëæ ñàìáàà øààðäñàí íºõºðñºã òýìöýýí ÿâóóëæ íýã ºäðèéí àìðàëò ÷ºëººò öàãàà öýâýð àãààðò ¿ð àøèãòàé ºíãºðººëºº.

Аялалын үеэр зохион байгуулсан сïîðòын òýìöýýíä

1-ð áàéð àéìãèéí Ïðîêóðîðûí ãàçàð

2-ð áàéð Íýãäñýí ýìíýëýã

3-ð áàéð Óñ öàã óóð îð÷íû øèíæèëãýýíèé àëáà

Òóñãàé áàéðàíä Õÿðãàñ íóóð Зàâõàí ãîëûí ñàâ ãàçðûí çàõèðãàà, Îíöãîé áàéäëûí õýëòýñ òóñ òóñ øàëãàð÷  öîì,ìåäàëü, ºðãºìæëºëèéí ýçäýýð òîäîðëîî.

 

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар

Завхан аймагт Японы эмч нар ажиллалаа

Япон улсын “Heart saving project” ашгийн бус төрийн бус байгууллага нь Япон улсын хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын гадаад улсад сайн дурын буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг дэмждэг сайн дурын байгууллага юм.

ЭХЭМҮТөв, “Heart saving project” сайн дурын байгууллагын хүүхдийн зүрхний эмч нарын хамтарсан баг 2014 îíû4-ð ñàðûí 30 ºäðººñ 5-ð ñàðûí 1 ºäð¿¿äýä Завхан аймагт ажиллалаа.

Хүүхдийн зүрхний эмч нарын багийн бүрэлдэхүүн

  1. Ахлагч Ямамото Эйччи
  2. Хүүхдийн зүрх судасны эмч Савада Мадока
  3. Хүүхдийн зүрх судасны эмч Сүзүки Ясүо
  4. Хүүхдийн зүрх судасны эмч Кигүчи Хисако
  5. Хүүхдийн зүрх судасны эмч Ханэда Ясүхиро
  6. Техникч Яно Хироши
  7. ЭХЭМҮТ-ийн эмч Ж.Батундрах
  8. Орчуулагч Б.Отгонбаатар
  9. Орчуулагч Ч.Хүрэлболд

Зохион байгуулсан үзлэг, шинжилгээнд хºäººгийн аëñëàãäñàíáàã,ñóìûíòºâ, Óëèàñòàéñóìûí нийт-122 хүүхэд хамрагдснаас 48 хүүхэд зүрхний эмгэгтэй байсан ба 8 хүүхдийн шинээр оношлосон, 1 хүүхэд катетр эмчилгээ хийлгэхээр 2 хүүхэд яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэх болсон.

 

Эх баригчдын аймгийн аврага шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа.

 “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”- ийн хүрээнд Олон улсын эх баригчдын өдрийг угтаж “Нярай хүүхдэд үзүүлэх эх барихын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт ажил мэргэжлийн аймгийн аврага шалгаруулах II-р шатны уралдааныг 2014 оны 04 сарын 28-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа.

 

 

Уралдааны зорилго нь “Асаргаасувилгааныүндсэнзарчим”-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, нярай, хүүхдэд үзүүлэх эх барихын, сувилахуйн тусламж үйлчилгээнд түгээмэл үйлдлийн MNS4621:2008 стандартыг мөрдөж хэвшүүлэх байсан. Уралдаанд сум, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөөгийн багт ажиллаж буй 19 бага эмч, эх баригч оролцож мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.

Уралдааны гардан үйлдлийн сэдвүүд

  • нярайн рефлексийг үзэж үнэлэх,
  • нярайн хүй цэвэрлэх,
  • нярайг усанд оруулах,
  • нярайн ам цэвэрлэх,
  • нярайд эм уулгах,
  • тууралттай нярай хүүхдийн асаргаа сувилгаа,
  • нярайг зөв хөхүүлэх арга барил,
  • нярайн нүд, чих, ам цэвэрлэх, нүдэнд эм дусаах,
  • нярайн хоол тэжээлээр зөвлөгөө өгөх,
  • нярайн урт, өндрийг үзэх,
  • нярайд хүчилтөрөгч өгөх

Ажил мэргэжлийн уралдаанд:

Тэргүүн байр: Яруу сумын ЭМТ-ийн эх баригч Ц.Хишигмаа 

АНЭ-ийн төрөх тасгийн эх баригч  А.Ариунтуяа

Дэд байр: Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Г.Янжиндулам

Гутгаар байр: Идэр сумын ЭМТ-ийн эх баригч Т.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцсон нийт эх баригч нарыг Сувилахуйн амьдрал төвийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын Улан Үдэ хотод 30%-ийн хөнгөлөлттэй аялах, туршлага солилцох эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

Тус уралдаан нь алслагдсан багийн бага эмч, сумдын эх баригч, бага эмч нарыг хамруулан II үе шаттай зохион байгуулагдсан, удахгүй болох мэргэжлийн зэргийн шалгалтын өмнөх сорил болсон онцлогтой байлаа.

    

Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хойд сумдын Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаа

Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан мэргэжлийн баг  хойд сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгэээнд  хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч харилцан ярилцаж, эрүүл мэндээ хамгаалах, эрсдэлт зан үйлээс татгалзахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

СумдынНЭМСЗ, Эрүүл мэндийн төвүүд, бусад байгууллагуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийсэн ажлыг үзэж арга зүйгээр хангасан ба  иргэд олон нийтийн  эрүүл мэндийн  боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор иргэд хөдөлмөрчдийн дунд эрүүл мэндийн АХАтэмцээнийг НЭМСЗ, эрүүл мэндийн төвүүдтэй зохион байгуулж, бусдыгаа хошуучлан оролцогчдооос тус бүр 3 байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаарурамшуулахын зэрэгцээ нийт оролцогчдод эрүүл мэндийн холбогдолтой гарын авлага санамж  тараасан.

    

Мэргэжилтнүүд цэнгээнт бүжиг явуулахын зэрэгцээ“Та оролц Бид туслая” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг Зохистой хооллолт, Идэвхтэй хөдөлгөөн, Эмийн зохистой хэрэглээ,Орчны эрүүл мэнд,Архи тамхины хор нөлөө,Нөхөн үржихүйн эрүүл мэнд хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа,Халдварт ба Халдварт бус өвчнөөс сэргийлэх,чиглэлээр зохион байгуулжсумдын 800 гаруй иргэд хөдөлмөрчид хамрагдаж эрүүл мэндийн мэдлэгээ нэмэгдүүллээ.

Баруун бүс нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн III зөвлөгөөн боллоо

“Сувилахуйн хөгжлийн стратегибодлого”-ыг хэрэгжүүлэх, “Эх хүүхдийн сувилахуй тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор 2014 оны олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхүйл ажиллагааны хүрээд Завхан аймгийн Эрүүл мэндийг газар санаачлан “Сувилахуйн амьдрал” төв төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын “Баруун бүс нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн III зөвлөгөөн”-ийг 2014 оны 04-р сарын 16-18-ны өдрүүдэд Улиастай хотод амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьяантив, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Гүрсэд, ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ганчимэг, МУ-ын хүний гавъяат их эмч У.Оргил, Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн Т.Сүрэнхай, Монголын Мэс заслын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл, Ховд аймаг дахь БОЭТ-ийн сувилахуйн зөвлөх Ц.Солонго  нар  урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.

Зөвлөгөөнд 400 гаруй зочид, төлөөлөгч, сувилагч мэрэгжилтнүүд оролцсон бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

  1. “Эх хүүхдийн сувилахуй тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” дор аймаг тус бүр өөрсдийн үйл ажиллагааны тайлан, туршлагыг танилцуулсан.
  2. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, сувилахуйн арга заслыг хэрэгжүүлэхэд нэвтрүүлж буй талаар аймаг бүр гурван дэвшилтэд арга ажиллагааг танилцуулан хэлэлцүүллээ. Шилдэг дэвшилтэт арга:
  • Тэргүүн байр: Хүнд хэвтрийн эмчлүүлэгчдэд үзүүлэх сувилахуйн арга заслын иж бүрдлийг санаачлан хийсэн Говь-алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Л.Энхжаргал нарын хамтын бүтээл “Цэвэрхэн” толгой угаах иж бүрдэл
  • Дэд байр: Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн сувилагчдын хамтын бүтээл ”Төвөнхийн бачууралын үед хэрэглэх бүхээг”, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  хөдөөгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч н.Эрдэнчимэг, н.Содбилэг нарын бүтээл “Зөөврийн дуслын штатив”
  • Гутгаар байр: Баян-өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас зохион байгуулсан “Сувилагч шинэ санаа” цогц үйл ажиллагаа шалгарлаа.
  1. Сувилахуйн ухааныг хөгжүүлэхэд тулгамдсан асуудлаар аймаг бүрээс хоёр нийт 10 илтгэл хэлэлцүүлсэн.
  • Тэргүүн байр: БОЭТ-ийн Сувилахуйн албаны арга зүйчХ. Навчаа “Ховд аймгийн БОЭТ-ийн эх, хүүхдийн сувилахуйн тусламжийн чанарт тулгамдаж буй асуудал”;
  • Дэд байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хөдөөгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч “Хүүхдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийн өнөөгийн байдлыг үнэлэх нь”;
  • Гутгаар байр: Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн сувилагч “Сувилагчийн нийгмийн асуудал” илтгэлүүд шалгарлаа.
  1.  “Бүсийн тэргүүний зөвлөгч” шалгаруулах уралдаанд 12 сувилагч, эх баригч оролцон зөвлөгөө өгөх ур чадвараараа өрсөлдлөө.
  • Тэргүүн байр:  Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Г.Балхүү;
  • Дэд байр:Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч н. Гантуяа;
  • Гутгаар байр: Увс аймгийн Өмнөговь сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч н. Дэнсмаа нар шалгаран алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
  1. Зөвлөгөөнд оролцогчдын дунд 4 төрлийн спортын тэмцээн зохион байгуулж, нийлбэр дүнгээр
  • Алтан,медаль, цом - Говь алтай аймгийн баг тамирчид
  • Мөнгөн медаль             Завхан аймгийн  баг  тамирчид
  • Хүрэл медаль                Увс,  Ховд аймгийн баг  тамирчид
  • Тусгай байрыг                Баян өлгий аймгийн баг  тамирчид шалгарлаа.
  1. Аймгуудын жолооч нарт тусгайлан хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл, дурсгалын зүйл олгосон нь олны талархалыг зүй ёсоор хүлээсэн онцгой явдал байлаа.
  2. “Сувилахуйн амьдрал” төв Буриад улсын нэгдсэн IV эмнэлэгтэй байгуулсан гэрээний дагуу зөвлөгөөнд амжилтай оролцсон Г. Балхүү, Л. Энхжаргал,                    Н. Навчаа нарыг 100% хөнгөлөлттэй эрхээр, П.Мажигсүрэн, М. Мөнхсолонго,                 З. Алимаа нарыг 40% хөнгөлөлттэй эрхээр 2014 оны 05-р сарын 21-26-ны өдрүүдэд “Туршлага судлах” сургалтанд хамрагдах эрхээр урамшууллаа.
  3. Монголын Мэс заслын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”“Хөдөлмөрийн аюулгүй байдал”,  “Хяналтын хуудас”, “Хувь хүн өөрийгөө эрсдлээссэргийлэхнь”, “Байгууллагын соёлд ажилчдын харилцаа нөлөөлөх нь”  сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Зөвлөгөөн нь салбарын дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажилллагааг бэхжүүлсэн, харилцан туршлага солилцох, хамтран зөвлөлдөх боломж олгосон, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн үйл ажиллагаа боллоо. 

 

“МОНГОЛ ОРНЫ АЛСЛАГДСАН БҮС НУТАГ ДАХЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ”
ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Каритас Чех Олон Улсын байгууллага хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Бүгд Найрамдах Чех Улсын томоохон ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь 2006 оноос Монгол Улсад нийгмийн ажил, сургуулийн өмнөх боловсрол, хөдөө аж ахуй, малчдын амьжиргаа, малчдын боловсрол, мэргэжлийн боловсрол, зудыг нөхөн сэргээх, эрүүл мэнд, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр богино болон урт хугацааны төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Монгол орны алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг 2011-2013 онд хэрэгжүүлсэн.

Төслийн гол зорилго нь хөдөөгийн багийн нүүдлийн гэр эмнэлгийг тохижуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулснаар алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах юм.

Төслийн хүрээнд хийгдсэн гол үйл ажиллагаа:

  1. Төсөл хэрэгжих хугацаанд хөдөөгийн 23 сумын, 38 багт нүүдлийн гэр эмнэлгийг шаардлагатай эмнэлгийн болон эмнэлгийн бус төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж,   нэн шаардлагатай зарим төрлийн эм, оношлуураар хангасан.
  2. 7 сумын Эрүүл мэндийн төвд ЭХО аппарат  олгосон.
  3. Аймгийн 114 багийн эмчийг “Нярай болон бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чадавх, зүрх судас болон бөөр шээсний замын өвчин” сэдэвт 3 өдрийн хөтөлбөрт сургалт, “НЭМ-ийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах багийн эмчийг чадавхжуулах нь” сэдэвт  2 өдрийн сургалт, Олон нийтэд суурилсан ХӨЦМ-ийн 5 өдрийн хөтөлбөрт сургалтаар чадавхжуулсан.
  4. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 65000 (жаран таван мянга) хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэсэн байна.
  5. 2012 онд “Төрийн цогц үйлчилгээг багт хүргэх” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, чих хамар хоолой, арьс харшил, шүдний эмчийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нүүдлийн гэр эмнэлгийг түшиглэн малчдад хүргэсэн. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 9577 хүн хамрагдсан.
  6. Мөн төсөл хэрэгжих хугацаанд санхүүжүүлэгч байгууллагаас 7 удаагийн хяналт, үнэлгээг зохион байгуулсан.  

Төслийн нийт санхүүжилт: 352000 ам.доллар (2011, 2012, 2013 оны нийт санхүүжилт)

Төслийн ач холбогдол, үр дүн:

  1. Хөдөөгийн 38 баг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.
  2. Багийн эмч нар багаж тоног, төхөөрөмжтэй ажиллах чадварт суралцсан.
  3. Багийн эмч нарын артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг үнэлэх, хянах, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, чадвар нэмэгдсэн.
  4. Сумдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, 0-1 насны хүүхдийн эндэгдэл буурч, хүн амын нас бууралтын түвшин /10000 хүн амд/ өмнөх онтой харьцуулахад 6,22- 0,98 хүртэл проммилээр буурсан.
  5. Яаралтай тусламжийн дуудлагын тоо сум бүрт дундажаар 20 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй  байна.

 

Ундны цэвэр ус, ариун цэврийн хангамж нь хүний үндсэн эрх

  • Дэлхий дээр өнөөдөр 1,1 миллиард хүн ундны усаар гачигдаж, хором тутамд 1 хүүхэд буюу жилд 2,2 сая хүүхэд шингэний дутагдалд орж нас барсаар байна
  • Æèëäýý äýëõèéí õýìæýýãýýð 1.5 ñàÿ õ¿¿õýä òàâàí íàñ õ¿ðýëã¿é ãýäýñíèé ñóóëãà ºâ÷íººð ýíäýæ áàéíà.
  • Монголд шаардлага хангаагүй ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан жил бүр давхардсан тоогоор 1,3 сая суулгалт өвчин, улмаар 250 гаруй зуурдын эндэгдэл, 1 иргэнд дунджаар 8 ам долларын эдийн засгийн хохирол жил бүр гарч байна.
  • Нийт халдварт өвчний 21.4% гэдэсний замын буюу бохир гараар дамжсан өвчин байна. Бүх нянгийн 80-95 хувь нь гарын арьс, хумсны завсарт агуулагдаж байдаг /2012 îí/
  • Õ¿¿õäèéí ýíäýãäëèéí ãîë øàëòãààí íü óóøèãíû ¿ðýâñëèéí óäààõ íü ñóóëãà ºâ÷èí áîëæ áàéíà.
  • Ãýäýñíèé ñóóëãà ºâ÷íººñ øàëòãààëñàí íàñ áàðàëòûí 88 õóâü íü óíäíû óñíû õîìñäîë, ýð¿¿ë àõóéí íºõöºë áàéäàë ìóóãààñ áîëæýý.
  • Ундны усны эх үүсвэрүүдийн 70 % нь эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй,  хамгаалалтгүй  
  • Ундны усны эх үүсвэрүүдийн 30 % нь ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажилтгүй, паспортгүй 
  • Гэрийн нөхцөлд хадгалж буй усны 77,2% д гэдэсний савханцараар  E.coli (Өрхийн  усны чанарын судалгаа 2009-2010)
  • Хот суурийн газрын өрхийн 78 % нь, хөдөөгийн өрхийн 50% нь химийн бодис хадгалж байсан саванд усаа хадгалдаг байна\ Орчны эрүүл мэндийн тайлан , 20011\

                               “Анхан шатны яаралтай тусламж” сэдэвт 
                                                  сургалт зохион байгууллаа

Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Австралийн Мэдээгүйжүүлэгч Эмч нарын нийгэмлэг, Завхан аймгийн эрүүл мэндийн газар хамтран 2014 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт “Анхан шатны яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад сумын болон түргэн тусламжийн 28 эмч хамрагдаж хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдийн үед үзүүлэх яаралтай тусламжийн талаарх онолын мэдлэгээ нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулах дадлага  

      ажлуудыг хийлээ.

 

Мэдээ мэдээлэл