Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс

ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32–р тогтоолоор  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон өөрчлөн зохион байгуулагдаж Захиргаа хяналтын алба Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан алба гэсэн бүтэцтэй, 54 орон тоотойгоор халамжийн үйлчлэх хүрээг зөв оновчтой тогтоож, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч үйлчлэх эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс  нь 2013 оны 3-р улирлын байдлаар:

  • 10317 иргэнд 4,171,2 сая төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээ
  • Эхийн алдар 1-р одонтой 2508 эхэд 498,0 сая төгрөг, 2-р одонтой 3978 эхэд 397,3 сая төгрөгийн мөнгөн тусламж
  • 0 - 18 нас хүртлэх 20640 хүүхдэд сар бүр 20,000 төгрөгийн “хүүхдийн мөнгө”
  • Эх орны хишиг хувиа авч чадаагүй үлдсэн 2023 иргэнд  343,9 сая  төгрөг,
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 626 орхөд 213,9 сая төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгож ажиллалаа.

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна

1.Харъяалах байгууллага аж ахуй нэгжгүй ахмад настнуудад “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн дагуу хүндэтгэл үзүүлэх  - Монголын уламжлалт Цагаан сарын баярыг  тохиолдуулан албан байгууллагын харъяалалгүй 4821 ахмадад хүндэтгэл үзүүлж 31,728,0 мянган төгрөгийг зарцууллаа.

Хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, Улиастай сумын Засаг дарга, Тамгын газартай хамтран Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд 300 ахмад настныг, аймгийн ХЖТ-т 680 ахмад настныг хүлээн авч гарын бэлэг гардуулан хүндэтгэлийн тоглолт үзүүллээ.


Ахмадын баярыг тохиолдуулан бүх сумдын ахмад настнуудын дунд урлаг спортын тэмцээн уралдаан зохион байгуулж шагнаж урамшууллаа.

Мөн ХЖТ-т Улиастай сумын 400 ахмадыг хүлээн авч лекц, концерт тоглуулан гарын бэлэг гардууллаа. 

2.Ахмад дайчин, хүндэт донор, харж хандах хүнгүй амьдрал ядуу ахмад настнуудад түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлэх – Аймгийн хэмжээнд ахмад дайчин 16, гавъяат цолтон 13, хүндэт донор 36, ахмад настан болон харж хандах хүнгүй амьдрал ядуу 602, нийт 667 иргэнд 94.780,0 мянган төгрөгний түлээ нүүрсний үнийг хөнгөлөлт үзүүлжээ.

3.Улаан хаалга дахь рашаан сувилал болон хэлтсийн дэргэдэх ахмадын сувилалд ахмад настныг амраах - Хэлтсийн дэргэдэх ахмадын сувилал, Улаанхаалгын рашаан сувилалд 170 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амруулан шаардлагатай эмчилгээ сувилгааг хийж үйлчилэн 8026,0  мянган төгрөгийн эрхийн бичгийн хөнгөлөлтийг халамжийн сангаас олголоо.

4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүдийг сонгон шалгаруулж 1 сая хүртэл төгрөгийн 16-аас доошгүй төслийг санхүүжүүлж дэмжлэг  үзүүлнэ - Зорилтот бүлгийн иргэдээс модон эдлэл үйлдвэрлэх, хүнсний ногоо тариалах, зөөлөн оёдол хийх, автозасвар, компьютерийн үйлчилгээ, монгол гутал хийх, гар утас засвар, талх нарийн боов үйлдвэрлэх болон бусад чиглэлийн нийт 40 бүлгийн төслийг шалгаруулж, 41,000 мянган төгрөгийн санхүүжилт олгоод байна. Санхүүжилт авсан бүлгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

5.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгтэй холбож иргэн, ТББ, ААН байгууллагаар гүйцэтгүүлэх - НХҮЕГ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ олгосон Наранбулаг БЭБТН эмнэлэг, Мөнхийн алба ӨЭМТ /өдрийн үйлчилгээ/, Баян-Оргих клиник сувилал, Гэгээлэг үүдэн эмнэлэг /уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ/, Эрдэм эрүүл орчин ТББ, ХБХЭЭХ-ны салбар /гэрийн асрамж халамж/, Хатансэмбэрүү ТББ /сургалт зохион байгуулах/ -уудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Санхүүжилтийг гүйцэтгэлийн түвшингээр олгож байгаа бөгөөд 24,818 мянган төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Нийт үйлчилгээний биелэлт 80 % болно.

Бусад ажлын чиглэлээр:

Байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал авлигаас ангид хамт олон болох, ажилтнуудын дэг журам хариуцлагыг сайжруулах, ажил хариуцах чадварыг нэмэгдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг хурдан шуурхай чирэгдэлгүй хүргэн ажиллахыг зорилт болгон ажиллаж улирал тутамд “Халамжлагч” сонин, 14 хоног тутамд “Халамжийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд хүргэж, байгууллагын цахим хуудсыг шинэчлэн ажиллаж байна.

            Мэргэжилтнүүдийг ажлын байран дээрээ хөгжих, багаар ажиллаж тодорхой үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дотоод хяналт, ил тод байдлыг хангах баг, Мэдээлэл сурталчилгааны баг,  Сургалтын баг, Соёл олон нийтийн ажил хариуцсан баг, Бүтээлч ажлын баг хэмээн багийн зохион байгуулалтаар ажиллуулж хэлтсийн дотоод үйл ажиллагааг чиглэл тус бүрд нь зохион байгуулах ажлыг хариуцуулж албадын дарга нар үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

            Нийгмийн ажилтны мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг туршлагыг эзэмшүүлэх зорилго бүхий нийгмийн ажилтныг чадавхжуулах анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж хэлтсийн нийт албан хаагчдыг хамрууллаа.

Цахим хүнсний эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүрүүдийг

 сонгон шалгаруулна

 

Нийгмийн халамжийн тухай  шинэчлэгдэн батлагдсан хуульд нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн бүлэг  шинээр нэмэгдсэний дагуу уг үйлчилгээний нэг төрөл болох хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх болсон юм.

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны  Журам  , заавар, жагсаалт, маягт батлах тухай А/18  дугаар тушаалаар “Хүнсний эрхийн бичиг олгох журам” –ыг мөрдөн ажиллаж байна.

Журмын дагуу хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн төвд Нийгмийн  халамж, үйлчилгээний хэлтэс, суманд Сумын засаг дарга холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, гэрээ байгуулна.

Дэлгүүрсонгоншалгаруулахадтавигдахшаардлага:

-Тухайн дэлгүүр нь аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг байх, цахим хэлбэрийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой, карт уншигч машин суурилуулах нөхцөл бүрдсэн, мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэхэд бараа эргэлтийн боломж, бололцоотой байх.

-Хүнснийталонавдагөрхөдбүтээгдэхүүнийхээүнийгнэмжборлуулахгүй, зүйбусхарьцахгүй, жиндутууөгөхгүй, хугацааньдууссанбүтээгдэхүүнборлуулахгүй, зөвшөөрөгдсөнбүтээгдэхүүнээсөөрбүтээгдэхүүнхудалдахгүй / ариунцэврийнхэрэглэл, лаазалсанбүтээгдэхүүн, хиам, кофе, уутгэхмэт/ байх, мөнбүтээгдэхүүнийүнийг нийтэдхарагдахаарилтавих, хүнснийталоноорархи, согтууруулахундаа, тамхи, ахуйнбараахудалдахыгхориглохзэрэгшаардлагыгбиелүүлэхүйцчадавхибүхийбайх.

Хүнсний эрхийн бичгээр  дараах 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг олгоно.

1.Мах дайвар бүтээгдэхүүнд худалдан  борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал , малын гэдэс дотор, толгой шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хамаарахгүй.

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэгт хуурай болон  шингэн сүү, тараг , аарц хамаарна.

3. Гурил, гурилан бүтээгдэхүүнд бялуу, кекс хамаарахгүй.

4. Төмс, хүнсний ногоо гэдэгт дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хамаарахгүй.

5.Будаа гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн хамаарна.

6.Жимс, жимсгэнэ гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

7.Элсэн чихэр

8.ургамалын тос

9.Өндөг

10.Цөцгийн  тос

Бүрдүүлэх материал:

  • Тухайн аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хүнсний бүтээгдэхүүний стандарт чанарын баталгаа
  • Хувийн өргөдөл
  • 10 нэр  төрлийн бүтээгдэхүүний үнийн санал

Улиастай сумын хэмжээнд  хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрүүдийн материалыг 2014 оны 03 сарын 19- ний өдрөөс 21 ний өдрийн 18 цаг хүртэл Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс дээр хүлээж авна.

 

                  НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээ мэдээлэл