Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

ХААН банк

                                                           Хаан банк

Өнөөдрийн байдлаар ХААН банкны Завхан аймаг дахь 601-р салбар нь аймаг, сумын төв, Арцсуурийн хилийн боомт дахь 27 салбар тооцооны төвөөрөө дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. ХААН банк иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид, байгууллагын харилцагч нартаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж ирлээ.

ХААН банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Үүний үр дүнд Улиастай суманд 4 АТМ, Улиастай суманд 24 картаар үйлчлэгч байгууллага /КҮБ/, Тосонцэнгэл суманд 6 КҮБ, Тэлмэн суманд 1 КҮБ тус тус  байрлуулсанаар цаг хугацаа орон зайнаас үл хамааран төлбөр тооцоо, худалдан авалт, бэлэн мөнгөө хүссэн үедээ авахаас гадна интернэт, мобайл, мессеж, ухаалаг банк гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг аль ч хэлбэрээр тав тухтай, түргэн шуурхай, хялбар авах боломжтой боллоо.

 

ХААН банкны Завхан салбарын захирал Б.Өрнөхжаргал

 

ХААН банкны Завхан аймаг дахь тооцооны төвийн эрхлэгч эдийн засагч нарын сургалтын үеэр

 

Эрхэм зорилго

 

ХААН Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ.

ХААН Банкны бизнесийн стратегийн ерөнхий чиг хандлага нь Монгол улсын өнцөг булан бүр, Улаанбаатар хот, орон нутагт үйл ажиллагаагаа тэлж, харилцагчиддаа санхүүгийн шинэлэг үйлчилгээг үзүүлэх  тэргүүлэгч арилжааны банкны байр сууриа хэвээр хадгалах юм.

Банкны стратегийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

  • Иргэдийн банкны үйлчилгээгээр тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалах;
  • Байгууллагын банкны чиглэлээр  үйл ажиллагааг өргөжүүлэх;
  • Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төр засгийн үйлчилгээг олон нийтэд хүргэх;
  • Банкны санхүүгийн эх үүсвэрийг төрөлжүүлэх;
  • Банк санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  байнга сайжруулж хөгжүүлэх,
  • Банкны бус нэмэлт санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх;
  • Олон улсын түвшинд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх

Шагналууд  2013-2014 онд

 

  • Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер
  •  Оны шилдэг банк 
  •  Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэгААН
  •  Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн
  •  Монгол Улсын шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч шилдэг банк
  • Монгол улс дахь Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хамгийн идэвхитэй үзүүлэгч банк

                      МҮХАҮТ

 

                     Best of Mongolia 2013

                     Өглөөний сонин

            

                     Өглөөний сонин

                     Retail bank ОУ-ын  байгууллага

.

.

 

 

 

 

УРАМШУУЛАЛТ АЯН

ХААН банкны Завхан салбараас Харилцагч олондоо чиглэсэн зээл, хадгаламж, цахим банкны урамшуулалт аяныг жил бүр зохион байгуулдаг.

2011 онд Туулай жилийн урамшуулал зээлийн аян

2012 онд Хийморьлог Завханчууд” хадгаламжийн урамшуулалт аян

2013 онд ХААН-ы аялалд хамтдаа”  хадгаламжийн урамшуулалт аян

2014 онд “Урин хаврын ухаалаг хуримтлал” хадгаламжийн урамшуулалт аян

Урин хаврын ухаалаг хуримтлал хадгаламжийн урамшуулалт аяны азтан шалгаруулах үйл ажиллагааг 2014.07.07-ны өдөр Улиастай захын урд талбайд зохион байгуулж азтануудаа шалгарууллаа. Азтан шалгаруулалтыг Шинэ завхан TV, AIR 1 TV-үүд, иргэдийн төлөөлөл хянагчаар ажиллаа.

 

Супер азтан Гадаадад аялах эрхээр Улиастай сумын харилцагч Я.Сарангэрэл шалгарч азтаны шагналаа гардан авлаа.

 

“Мөн энэ өдөр Танд талархах өдөр” өдөрлөгийг зохион байгуулж харилцагчиддаа банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ бүтээгдхүүний хүсэлт хүлээн авч бүртгэх, лизингийн зээлийн олголтыг газар дээр нь хийх зэргээр ажиллалаа.

 

 

 

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг шалгаруулан “ХААН банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулж сургалтын тэтгэлэг олгодог. Завхан аймагт 2007 оноос хойш жил бүр 5 сурагч, нийт 35 сурагчийг энэхүү хөтөлбөрт хамруулаад байна.

 

“Оньсон тоглоом оюунлаг ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна.

 

Цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхэд багачуудын тоглоомын нэр төрлийг олшруулах, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор Монгол уламжлалт, сэтгэхүй хөгжүүлдэг оньсон тоглоомыг цэцэрлэгүүдэд олгох “Оньсон тоглоом оюунлаг ирээдүй” төслөөр Улиастай сумын цэцэрлэгүүд, Тосонцэнгэл сумын цэцэрлэгүүдэд 44 нэр төрлийн оньсон, эвлүүлж өрөх, оюуны түлхүүр болон тооны тоглоом бэлэглэлээ.

  • Таны цус амьдрал бэлэглэнэ” аянд ХААН банкны ажилтнууд нэгдлээ.

Аймгийн төв дээрхи салбар нэгжийн ажилтнууд “Таны цус амьдрал бэлэглэнэ” гэсэн уриатай “Цус хандивлах аян”-г 2014 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.  

 

Энэхүү аянд Завхан аймаг дахь ХААН Банкны салбар тооцооны төвийн ажилтнууд нэгдэж сайн дураараа цусаа хандивлаж, бусаддаа амь амьдрал бэлэглэх үйлсэд нэгдлээ.

 

  • Хавдрын эсрэг үндэсний аян” Завхан аймагт

ХААН банк сангаас нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хавдрын өвчинтэй тэмцэх зорилгоор олон нийтийг хавдрын үзлэг оношлогоонд хамруулах, урьдчилан сэргийлэх хавдрын аяныг эхлүүлсэн билээ. Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ-тэй хамтран 2014 оны 05 дугаар сарын 19-өөс 25-ны өдрийн хугацаанд “Хавдрын эсрэг үндэсний аян 2014” Завхан аймагт хэрэгжлээ.

 
  • Аяны хугацаанд нийт 1,544 иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 
  • хавдрын сэжигтэй тохиолдол-19
  • хоргүй хавдар-166
  • хавдрын урьдал-97 илэрсэн ба эсийн шинжилгээ -180, эдийн шинжилгээ-24, leep эмчилгээ-6 хүнд тус тус хийгдсэн байна.

 

 

 

 

 

“ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”ийг тохиолдуулан 2014.06.01-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ХААН банк ХБКоллежтой хамтан “Авъяас хотхон”-ыг ХБК-той хамтран зохион байгууллаа.

Энэ өдөр хүүхдүүдийн дунд Цаасан наамлын уралдаан зохион байгуулж банкны гарын бэлгээр шагнаж урамшууллаа. Мөн ХААН банк сангаас хүргүүлсэн эмзэг бүлгийн 20 хүүхдэд баярын бэлэг өгч энхрий бяцхан хүүхдүүдийн ч итгэлт анд нөхөр гэдгээ харууллаа.

 

 

 

ХААН банк нэр бүхий даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжийг харилцагчиддаа бүрдүүлсэн. 2013 оны 4 сараас орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлж байна.

 

 

 “Даатгал зуучлал”-ын үйлчилгээг харилцагчиддаа таниулах аяныг 2014.04.28-09.30-ны өдрийг дуустал ХААН банкны бүх салбар нэгжээр зарлаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЦАХИМ БАНК

Кибер банк

ХААН Банк дэвшилтэт технологи, орчин үеийн шинэлэг загвар дизайныг хослуулсан Интернэт банк үйлчилгээний шинэ хувилбар болох “Кибер банк” үйлчилгээг харилцагч таны хэрэглээнд нэвтрүүллээ. Банк санхүүгийн цогц үйлчилгээг “нэг дороос” авах бүрэн боломжийг бид танд санал болгож байна. 

Кибер банкны давуу талууд:

  • Банк хоорондын гүйлгээ/ шилжүүлэг хийх;
  • ХААН Банкны данс хооронд гүйлгээ/шилжүүлэг хийх;
  • Олон улсын гүйлгээ хийх;
  • Нэрийн гуйвуулга хийх;
  • Зээлийн төлбөр төлөх;
  • ХААН Банк дахь харилцах, хадгаламжийн дансны хуулга харах, лавлах, хянах;
  • Валютын арилжааны болон албан ханшийн мэдээ авах;
  • Багц гүйлгээ хийх;
  • Нэвтрэх нууц үгээ автоматаар сэргээх зэрэг олон боломжуудыг эдлэх юм.
  • Данс нээх,
  • Арилжааны хэлцэл хийх,
  • Єєрийн мэдээлэл засах, єєрчлєх.
  • үйлчилгээнд ашиглах дансдаа нэмж, хасах,
  • Бусад цахим үйлчилгээнд бүртгүүлэх,
  • Татварын мэдээлэл харах, тєлєх,
  • Харилцагчийн лимитийг бууруулах.

 

 

 

 

Мобайл банк

Харилцагч та өөрийн гар утсаа ашиглан хаанаас ч банкны үйлчилгээг авч санхүүгийн төлбөр тооцоогоо хийх, хянах дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ.

Мобайл банк үйлчилгээний хүрээ, давуу талууд :

  • Харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдлээ шалгах боломжтой.
  • ХААН Банкны данс хооронд гүйлгээ/шилжүүлэг хийнэ.
  • Зээлийн төлбөрөө шуурхай төлнө.
  • Дансны хуулга авах болон гүйлгээгээ лавлах эрхтэй.
  • Валютын арилжааны ханшийн мэдээ болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авна.
  • Харилцагч өөрийн мобайл банк үйлчилгээнд хэдэн ч данс бүртгүүлэх боломжтой.

Мобайл банкны хэрэглэгч болох

Харилцагч та ХААН Банкны өөрт ойр салбар, нэгж дээр өөрийн биеэр хvрэлцэн ирж, хэрэглэгчийн хүсэлтийн маягт бөглөн Мобайл банкинд бүртгүүлээрэй.

Шимтгэл хураамж:

Жилийн хураамж

3000 төгрөг

Гүйлгээ хийхэд өндөр нууцлал бүхий мессеж дамжуулсны төлбөр

40 төгрөг

Мобайл банк үйлчилгээг утсандаа суулгахад анхаарах зүйлс :

  • Гар утаснаасаа “ON” гэсэн мессежийг 586 дугаарт илгээж зааврын дагуу үйлдэл хийснээр Мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой болно.
  • Данс тус бүрийг 4 оронтой тоогоор төлөөлүүлэн та өөрөө мобайл банкиндаа бүртгүүлнэ.

Ухаалаг банк

“УХААЛАГ БАНК” үйлчилгээний тусламжтайгаар iPhone, Android, Blackberry үүрэн утас ашигладаг харилцагчдад цахим банкны дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах, банкны үйлчилгээг хялбар авах боломжийг ХААН Банк олгож байна.

Харилцагч та “УХААЛАГ БАНК” үйлчилгээний хэрэглэгч болсноор:

  • Банк хоорондын гүйлгээ хийх
  • ХААН Банкны салбар хоорондын гүйлгээ хийх
  • Төлбөрийн гүйлгээ хийх
  • Олон улсын гүйлгээ хийх
  • Хувийн санхүүг тооцох, үлдэгдлээ шалгах
  • Хадгаламжийн болон зээлийн бүтээгдэхүүний тооцоолол
  • Валютын арилжааны болон албан ханшийн мэдээ авах
  • Салбар тооцооны төвүүдийн байршил, цагийн хуваарь, холбоо барих утасны талаарх нарийвчилсан мэдээ авах зэрэг үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авах боломжтой

 “УХААЛАГ БАНК” үйлчилгээгээр дамжуулан төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой ГҮЙЛГЭЭ хийхэд ХААН Банкны Интернэт банкны хэрэглэгч байх шаардлагатай. 

Давуу талууд:

  • Интернэт банк үйлчилгээний эрхтэй харилцагчид энэхүү үйлчилгээний хэрэглэгч болохын тулд банкны аль нэг салбар дээр очиж үйлчилгээ авах хүсэлтийн маягт бөглөх  шаардлагагүй
  • iPhone, Android төрлийн үүрэн утастай Иргэн бүр ХААН Банкны харилцагч эсэхээс үл хамааран “УХААЛАГ БАНК” аппликейшныг утсандаа ҮНЭГҮЙ татан авч суулгах боломжтой
  • ХААН Банкны Интернэт банкны хэрэглэгч бол үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгээрээ аппликейшн-руу нэвтрэн орж ГҮЙЛГЭЭ хийнэ
  • Олон Улсын шилжүүлгээс бусад гүйлгээ шимтгэлгүй 

Гар утсанд тавигдах шаардлага:

Интернэтэд холбогдсон 2G, 3G тохиргоо хйигдсэн эсвэл WiFi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Байршлын мэдээллийг харахын тулд утасныхаа GPS тохиргоог асаасан байна.

Гар утасны үйлдлийн систем

  • Iphone- iOS 4.3 ба түүнээс дээш
  • Blackberry 5.0-7.1 хооронд
  • Android OS 2.3 ба түүнээс дээш

Телефон банкны үйлчилгээ

ХААН Банк Монголд анхлан хурдацтай хөгжиж буй IVR буюу “Interactive voice response” технологийг ашиглан харилцагч та бүхэнд зориулан Телефон банкны үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. 

Телефон банк үйлчилгээний харилцагчдад олгох боломж:

Та Телефон банкны үйлчилгээг авснаар:

  1. Үйлчилгээнд бүртгүүлсэн өөрийн үүрэн утаснаас 18001917 дугаарт холбогдон

             - ХААН Банкны данс хооронд гүйлгээ хийх

             - ХААН Банкны өөрийн харилцах, хадгаламж, зээлийн дансны үлдэгдлээ лавлах

             - Хэрэглээний төлбөрөө төлөх /Та хэрэглээний төлбөрөө төлөхийн тулд И-биллинг үйлчилгээний хэрэглэгч байх шаардлагатай./

        2.  Үйлчилгээнд бүртгүүлсэн өөрийн утаснаас зааврын дагуу 131917 дугаарт мессеж илгээн

             - ХААН Банкны өөрийн харилцах, хадгаламж, зээлийн дансны үлдэгдлийн мэдээлэл

             - ХААН Банк болон Монголбанкны валютын албан ханшийн мэдээллийг өөрийн утсандаа мессежээр хүлээн авах

        3.  Дурын үүрэн утаснаас 18001917 дугаарт холбогдон

             - Хаясан, гээсэн картаа хаах

             - ХААН лоялти картын үлдэгдлээ шалгах боломжтой.

Телефон банк үйлчилгээнд хамрагдах:

Та ХААН Банкны харилцагч бөгөөд үүрэн телефоны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаний хэрэглэгч бол ХААН Банкны өөрт ойр байрлах салбар, нэгж дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, хүсэлтийн маягт бөглөн гэрээ байгуулснаар Телефон банкны хэрэглэгч болно.

Телефон банк үйлчилгээний хураамж:

             -  Телефон банк үйлчилгээний жилийн хураамж: 1000₮ 

             -  Оператор компаниудын үйлчилгээний тариф:

                         · 18001917 дугаарт холбогдох энгийн утасны тариф

                         · 131917 дугаарт илгээх мессежний тариф-Мобиком 40 нэгж, Скайтел 22 нэгж, Юнител 15-30 нэгж, Жи-Мобайл 20-25 нэгж

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт холбогдон үйлчилгээ авах заавар:

Та 18001917 дугаарт холбогдон 1 товчлуурыг даран “Телефон банк”-ны хэсэгт холбогдсоноор өөрт тохирох үйлчилгээг сонгон авах боломжтой.

 131917 дугаарт мессеж илгээн үйлчилгээ авах заавар:

Та өөрийн мэдээлэл авах үйлчилгээний кодыг бичээд зай аван үйлчилгээнд бүртгүүлсэн нууц дугаараа бичин 131917 дугаарт мессеж илгээснээр өөрийн утсандаа мессежээр мэдээллийг авах боломжтой.

Үйлчилгээний нэр                                                                                  Үйлчилгээний код

  1. Дансны үлдэгдэл шалгах                                                                        BAL
  2. ХААН Банкны валютын ханшийн мэдээлэл авах                             CURKB

      3.   Монголбанкны валютын ханшийн мэдээлэл авах                            CURMB

 

Үйлчилгээний кодоо бичээд зай аваад нууц дугаараа оруулж SEND товчийг дарж vvрэн телефоний тусгай дугаар руу мессеж илгээнэ. Үүнд:

 

 

Ухаалаг мэдээ

Харилцагч та дансандаа хийгдсэн гvйлгээ бvрийн мэдээллийг шууд гар утсандаа хүлээн авахыг хvсч байгаа бол ухаалаг мэдээ vйлчилгээг сонгоорой.

“Ухаалаг мэдээ” үйлчилгээний хүрээ, давуу талууд :

  • Дансанд хийгдсэн 5,000 төгрөг болон тvvнээс дээш дvнтэй орлого зарлагын гvйлгээ бvрийг таны гар утсанд цаг алдалгvй мэдээлнэ.
  • Дансныхаа зарцуулалтыг тогтмол хянах учир дансны хуулгаа авах гэж банкинд ирэх шаардлагагvй.
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдлээс хамгаална.
  • Картаар төлбөр тооцоо хийхэд илvv эсвэл давхар гvйлгээ хийгдэж магадгvй гэж санаа зовох шаардлагагvй.
  • Аль ч vvрэн телефоны хэрэглэгчид УХААЛАГ МЭДЭЭГ СОНГОХ бvрэн боломжтой.

CASH BACK үйлчилгээ

ХААН Банкны төлбөрийн карт эзэмшигч та Картаар үйлчлэгч байгууллагаас төлбөрийн карт ашиглан худалдан авалт хийснээр бэлэн мөнгө авах Cash Back үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Cash Back үйлчилгээний хүрээ, давуу талууд:

  • Нэг цэгээс худалдан авалт хийнгээ бэлэн мөнгө авна.
  • Цаг хугацаа болон зардал хэмнэнэ.
  • Банкны салбар, АТМ-ээс хамаарахгїйгээр бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангана.
  • Та ХААН Банкны төлбөрийн карт эзэмшигч бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Cash Back үйлчилгээ үзүүлэгч гэрээтэй худалдаа үйлчилгээний байгууллагаас хэрэглээний зүйлсээ худалдан авахдаа бэлэн мөнгө картнаасаа газар дээр нь авах боломжтой юм.

Нөхцөл, шимтгэл хураамж:

  • Худалдан авалтын доод хэмжээ:       5,000 төгрөг
  • Бэлэн мөнгөний дээд хэмжээ:             100,000 төгрөг
  • Худалдан авалт:                                     шимтгэлгүй
  • Бэлэн мөнгө авах шимтгэл:                  100 төгрөг

 

 

 

И-Биллинг

Та сар бүр орон сууц, хэрэглээний төлбөрөө банкинд очихгүйгээр банк таны өмнөөс хэрэглээний төлбөрийг тань шилжүүлдэг үйлчилгээ юм. Харилцагч та ХААН Банкаар төлдөг дараах хэрэглээний төлбөрүүдээ “И-Биллинг” үйлчилгээнд холбуулах боломжтой.

  • Орон сууц
  • Цахилгаан
  • СӨХ
  • Кабелийн телевиз
  • Интернэт

И-Биллинг үйлчилгээний хүрээ, давуу талууд:

  • Энэхүү үйлчилгээг хэрэглээний төлбөрөө ХААН Банкаар төлдөг харилцагч иргэд болон байгууллагууд хураамжгүй авах боломжтой.
  • И-Биллинг үйлчилгээнд харилцагч иргэд болон байгууллагын дангаар болон хамтран өмчлөх дансыг холбож болох ба зөвхөн төгрөгийн харилцах, хугацаагүй хадгаламжийн дансыг бүртгэнэ.
  • Харилцагч та орон сууцны төлбөрөө төлөх гэж дугаарлан зогсох шаардлагагүй боллоо. Таны алтан цагийг хэмнэж банкны үйлчилгээг илүү хялбар, улам ойрхон болгох үүднээс бид танд хэрэглээний төлбөрөө данснаасаа шууд төлөх боломжийг олгож байна.
  • И-Биллинг үйлчилгээнд бүртгүүлснээр ямар ч үнэ төлбөргүйгээр хэрэглээнийхээ төлбөрүүдийг автоматаар суутгуулахаас гадна, төлбөр төлөгдсөн баримт бүхий мэдээллээ тэр даруйд нь и-мэйл хаягаар хүлээн авна. Шаардлагатай тохиолдолд төлбөрийн баримтаа банкнаас баталгаажуулж авч болно.

И-Биллинг үйлчилгээний хэрэглэгч болох

Харилцагч та ХААН Банкны өөрт ойр салбар, нэгж дээр өөрийн биеэр хvрэлцэн ирж, маягт бөглөн и-биллинг үйлчилгээнд бүртгүүлээрэй.

Шимтгэл хураамж :

Үнэ төлбөргүй

 

Kисс карт

ХААН Банк Монгол орныхоо ирээдүй болсон залуучууддаа зориулан шинэ загвар, шилдэг технологийн хослол "Кисс карт" багц бүтээгдэхүүнийг анх удаа нэвтрүүллээ. 

Мэдрэгчтэй карт гэж юу вэ?  

Мэдрэгчтэй буюу contactless төлбөрийн хэрэгсэл нь карт уншигч төхөөрөмжинд богино долгионоор мэдээллийг дамжуулснаар хамгийн богино хугацаанд гүйлгээ хийх боломж бүхий технологи юм.

Та    тэмдэг бүхий карт уншигч төхөөрөмжинд төлбөрийн хэрэгслээ 4 см-ээс бага зайд ойртуулахад гүйлгээ хийгдэнэ.

Харилцагч та доорхи данстай бол Кисс картыг авах боломжтой. Хэрэв та доорхи данс дээр карттай бол Кисс картаар сольж авах боломжтой бөгөөд та хоёр картаа давхар ашиглах боломжтой.

  • Цалингийн харилцах
  • Оюутан карт
  • Хугацаагүй хадгаламж
  • Иргэдийн харилцах

 

 

Кредит карт

Кредит карт гэдэг нь банкнаас тухайн харилцагчийн хэрэглээнд зориулан олгосон зээлжих эрх бүхий төлбөрийн карт бөгөөд ашигласан зарцуулалтаа сар бүр эргэн төлөх, дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглагдах боломжтой юм.

ХААН Банкнаас дараах төрлийн кредит картуудыг санал болгодог.

Visa карт (ам.долларын):

  • Алтан карт
  • Байгууллагын карт

MasterCard карт (төгрөгийн):

  • Энгийн карт
  • Алтан карт
  • Байгууллагын карт
  • Титаниум карт

Кредит картын давуу талууд:

  • Гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх боломжтой.
  • Хэрэглээний зээл, цалингийн зээл авах шаардлагагүй.
  • Картаа ашиглан дотоодод болон гадаадад хаана ч өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангана. 

 

Олон улсын карт

 

 

ХААН Банкны олон улсын дебит Виза картыг эзэмшсэнээр дэлхийн бэлэн бус төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээнд хамрагдаж дэлхийн аль ч оронд картаараа үйлчлүүлэх боломжтой.

Юнион Пэй карт


ХААН Банкны нэрийн Юнион Пэй картыг эзэмшсэнээр та Ази тив болон Хятадад хамгийн их ашиглагддаг картын өргөн сүлжээгээр үйлчлүүлэх боломжтой болох юм.

Дэлхийн 92 улс түүнээс Азийн 70 гаруй улсын АТМ болон КҮБ-ээр үйлчлүүлнэ.

Төгрөгийн данстай энэхүү карт нь ямар ч улсад тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хөрвөх боложтой юм.

Платинум карт

Платинум карт нь хүндэт зочин, шилдэг харилцагч, итгэлтэй түншийн илэрхийлэл бөгөөд таны нэр төрийн баталгаа болно. Эрхэм харилцагч та Платинум картыг эзэмшиж, дэлхийн аль ч оронд дээд зэрэглэлийн үйлчилгээ аваарай.

Карт эзэмшигч та дараах үйлчилгээг аваарай.

Дээд зэрэглэлийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр

Дэлхий дахинд платинум виза картын гишүүн бүхий олон үйлчилгээний байгууллага байдаг. Та томоохон дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр авах, тусгай клуб болон зочид буудлуудад хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой.

Приорити пасс

Дэлхийн 100 гаруй орны 300 хотын 600 гаруй нисэх онгоцны буудлын vip хүлээлгийн танхимаар нислэгийн зэрэглэл үл хамааран хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх бүхий карт юм.

Консиерж үйлчилгээ

Платинум карт эзэмшсэнээр харилцагч аль ч оронд олон улсын нислэгийн тийз захиалах, аялал, жуулчлалын мэдээлэл, зөвлөгөө авах, зочид буудлын захиалга, автомашины түрээс, албан уулзалт зохион байгуулах гэх мэт олон тусгай үйлчилгээг утас, интернэтээр холбогдож, түргэн шуурхай, үнэ төлбөргүй авах боломжтой.

Цахим банк

Хүссэн үедээ дансаа хянах цахим банкны цогц үйлчилгээг танд санал болгож байна.

Хөнгөлөлттэй эмнэлгийн үйлчилгээ

Та ХААН Банкны олон улсын төлбөрийн картаар Солонгос улсын “Чэйл”, “Балгун сэсанг”, “BK” эмнэлэг, Сингапур улсын Раффлес эмнэлгүүдэд үйлчлүүлэн 10% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

Гадаадад зорчигчдын даатгал

Та гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалд хамрагдсанаар Монгол улсаас гадаад оронруу аялал жуулчлал, бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, семинарт оролцож буй тохиолдолд таны амь нас, эрүүл мэнд, хуваарьт нислэг хойшлогдсоноос үүдэх аливаа хохирол, даатгуулагчийн ачаа тээш, бичиг баримт алдагдах бүхий л эрсдэлээс бүрэн хамгаалагдана.

Дотоодын карт

Виза карт


ХААН Банкны дотоодын төлбөрийн карт монгол орны өнцөг булан бүрт байрших 514 салбар, 370 гаруй АТМ, 3000 гаруй картаар үйлчлүүлэгч байгууллага(КҮБ)-аар дамжуулан харилцагч таньд банкны үйлчилгээг ойртуулна.

₮ карт


ХААН Банк үндэсний брэнд "₮-карт" төлбөрийн картаа 1.8 сая харилцагчидынхаа санхүүгийн иж бүрэн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, монгол брэнд картыг шинэ үеийн залуусдаа олгож байна.

 

 

 

 

 

 

Хугацаатай хадгаламж

Энгийн хугацаатай хадгаламж


Хугацаанаас хамааран мөнгөн хөрөнгөндөө өндөр хүү бодуулж, мөнгөн хөрөнгөө арвижуулах боломжийг олгодог хадгаламж юм.

Хадгаламжийн сертификат


Мөнгөн хөрөнгөө өндөр хүүтэйгээр тодорхой хугацаанд арвижуулах боломжтой хадгаламж юм.Хадгаламжийн сертификат нь өндөр хүүтэйгээс гадна бусад хугацаатай хадгаламжаас ялгагдах гол онцлог нь зах зээлд өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх, худалдах зэргээр чөлөөтэй хөрвөх чадвартай.

"Боловсрол-Хүүхдийн Ирээдүй" хадгаламж


18 хүртэлх насны хүүхдийн нэр дээр 18 нас хүртэл нь ирээдүйн боловсрол, амьдралд нь зориулан хадгалах мөнгөн хөрөнгийг банкны хамгийн өндөр хүүгээр өсгөн хуримтлуулах,автомат сунгалттай хадгаламж.

Нөхцөлт хадгаламж


Харилцагчийн хадгалсан мөнгөн хөрөнгийг ХААН Банкны хамгийн өндөр хүүгээр өсгөж өгөх,гэрээт хугацааны дундуур орлого,зарлагын гүйлгээ хийхгүй хугацаат хадгаламж.

Урьдчилсан хүүт хадгаламж


Хадгаламжийн хүүг тооцон сар бүр эсвэл хугацааны эхэнд урьдчилан олгож болдог хугацаатай хадгаламж.

"Хишиг Арвижих" хадгаламж


Харьцангуй өндөр хүүтэй,сар бүр хадгаламжийн хүүгээ харилцах дансандаа авч болдог төгрөгийн хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн.

"Малчин" хугацаатай хадгаламж


Малчин иргэдийн мөнгөн хөрөнгийг урт хугацаанд хадгалан хүүг нь сар бүр тооцон олгож байх зорилготой хугацаатай хадгаламж. Сар бүрийн хүүг харилцах дансанд нь шилжүүлнэ.

Малчид, тариаланчдын хадгаламж


Малчид тариаланчдын мөнгөн хөрөнгийг өсгөж өгөх зорилготой, сар бүр хүүгээс хүү тооцож олгодог хугацаатай хадгаламж.

Хугацаатай хадгаламж нээлгэхэд бүрдүүлэх материал


 

Хэрэглээний зээл

ХААН Банк нь иргэний хувийн болон өрхийн хэрэгцээнд зориулагдан олгогдох Хэрэглээний зээлийг та бүхэнд санал болгож байна.

 

Цалингийн зээл


ХААН Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтнуудад зориулан олгогдох хэрэглээний зээл юм.

Өрхийн зээл


Иргэний хувийн болон өрхийн бэлэн мөнгөний бүхий л хэрэгцээнд зориулагдах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох зээл юм.

Хэрэглээний лизинг


ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй иргэдэд тухайн худалдан авч буй барааг барьцаалан олгох зээл юм.

Тэтгэврийн зээл


Нийгмийн даатгалын сангаас олгож буй өндөр насны, тахир дутуугийн,тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг ХААН Банкаар дамжуулан авч буй иргэдэд зориулсан зээл юм.

Хадгаламж барьцаалсан зээл


ХААН Банкинд төгрөгийн болон валютын хугацаат хадгаламжтай иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор олгогдоно.

 

Орон сууцны зээл

Орон сууц худалдан авах зээл


Тогтмол орлоготой аливаа иргэнд амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авахад зориулан олгогдоно.

Амины сууц, хашаа байшин худалдан авах зээл


Тогтмол орлоготой аливаа иргэнд амины сууц, хашаа байшин худалдан авахад нь зориулан олгогдоно.

Амины сууц, хашаа байшин барих зээл


Амины сууц, хашаа байшин барих болон баригдаж дуусаагүй барилгыг санхүүжүүлэхэд зориулан олгогдоно

Бизнесийн зээл

Бизнесийн зээл


Бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулагдана.

Шуурхай бичил зээл


Бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулагдсан зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалан олгогдоно.

Гэрээ барьцаалсан бизнесийн зээл


Төрийн байгууллага болон хувийн аж ахуйн нэгж, иргэний хооронд хийгдсэн бараа,ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдсан ирээдүйд орж ирэх орлогоор төлөгдөх зээл юм.

Барилгын зээл


Барилгын норм дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн барих орон сууцны барилга, орон сууцны бус барилга, инженерийн байгууламж барихад зориулагдана.

Хөдөө аж ахуй зээл


Газар тариалангийн зээл нь газар тариалан эрхлэгчдэд хөрөнгө худалдан авах болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, бусад шаардлагатай санхүүжилтийг хийх зориулалтаар олгогдоно.

Импортын зээл


Импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд ноогдуулах албан татвар, хураамж, тээврийн хөлсийг төлөх зориулалтаар олгогдоно.

Санхүүгийн түрээс


Бизнес эрхлэгч та ХААН Банкны санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдсанаар өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр ашиг авчрах тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн түрээсийн гэрээгээр эзэмшин ашиглаж, бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

Төслийн зээл

Зээлийн батлан даалтын сан


ХААН Банк нь тус сантай хамтран ажилаах гэрээ байгуулсанаар барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжтой юм.

АНУОУХА-ын Баталгаа гаргах хөтөлбөр


ХААН Банк нь АНУОУХА-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар өөрийн банкны бизнесийн зээлүүдийг зээлийн баталгаанд хамруулах эрхтэй болсон.

Малын индексжүүлсэн даатгал төсөл


МУ-ын Засгийн Газар, Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Малын Индексжүүлсэн Даатгал/МИД/ төсөл нь Малын Эрсдэлийн Даатгал /МЭД/-д хамрагдсан малчинд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, МЭД-ын хураамжийн зээл олгох гэсэн 2 чиглэлээр хэрэгжиж байна.

Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн зээл


ХААН Банк “Тогтвортой амжиргаа төсөл”-ийн хүрээнд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сантай хамтран хөдөө орон нутгийн алсдагдсан сум суурин газрын иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор орон нутгийн бага болон дунд орлоготой өрх иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлнэ.

Малчны зээл

Зээлийн зориулалт:

Малчин өрх болон малчны хадгаламж эзэмшигч малчинд хөрөнгө худалдан авах болон хувийн хэрэглээнд нь зориулан олгох зээл юм.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хүү: Тухайн орон нутагт мөрдөж буй хүүгийн түвшин
Зээлийн хугацаа: 12-24 сар

Хураамж шимтгэл:

Зээлийн өргөдлийн хураамж: 1000 төгрөг
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: олгосон зээлийн 1% буюу 1.5 сая хүртэл төгрөг

Тавигдах шаардлага:

  • Банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг, оршин суух бүртгэлтэй байх,
  • Мал аж ахуйн зохих туршлага хуримтлуулсан байх,
  • Бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг түүхтэй эсвэл ирээдүйд бэлэн мөнгөөр борлуулалт хийж зээлийг буцаан төлөх бололцоотой байх,
  • Малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч малаа даатгуулсан малчдад зээл олгохыг чухалчилна,
  • Бусад

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • Орлого баталгаажуулах баримт бичиг
  • Барьцаанд тавих хөрөнгийн жагсаалт, бичиг баримтууд
  • Зээл хүсэгчийн нэр дээр тоологдсон жилийн эцсийн мал тооллогын дүн буюу малын тоо толгойн дэлгэрэнгүй лавлагаа 
  • Бусад

 

WWW.KHANBANK.COM

Мэдээ мэдээлэл