Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Хас банк

Бидний хэтийн зорилт

Бид үнэ цэнэтэй санхүүгийн цогц үйлчилгээгээрээ бүхий л түвшний харилцагчдад таашаагдсан шилдэг бизнесийн үйл ажиллагаатай банк болохын зэрэгцээ бичил санхүүгийн салбар дахь манлайллаа хадгалах болно.

Бидний эрхэм зорилго

ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч байгууллага байна.

Бидний үнэт зүйлс

Бид хэтийн зорилт, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллана. Үүнд:

  1. Манлайлах эрч хүч

Бид ажилд хандахдаа хойш сууж үлдэх биш харин хамтдаа манлайлж ордог, аливааг хийхдээ цагийг нь тулгаж биш харин урьдчилан тооцоолон, сайн төлөвлөөд, эрч хүчтэйгээр ажлаа нугалж хэвшихийг зорино.

  1. Нийгмийн хариуцлага

Бидний, миний хийж байгаа үйлдлийн үр дагавар нь олон эрх ашгууд, тухайлбал: нийгмийн, харилцагчдын, хувь нийлүүлэгчдийн, хамт олны, миний өөрийн гэсэн эрэмбээр, олон эрх ашгуудыг харгалзсан байхаар аливаад чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандаж хэвшүүлэхийг зорино.

  1. Бүх түвшний харилцагч

Бид бүх түвшний харилцагчдад харилцан үнэ цэнэтэй байх зарчимд нийцүүлэн тус бүрийнх нь онцлогтой уялдуулсан ялгаатай бодлогын хүрээнд чин сэтгэлээсээ үйлчилдэг байгууллага байхыг эрхэмлэнэ.

  1. Бүтээлч сэтгэлгээ

Бид бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээ хүргэх суваг, технологийн шийдлээрээ шинэлэг байхыг эрмэлзэнэ. Үзүүлээд хэвшчихсэн шийдлүүддээ ч гэсэн сэтгэл ханалгүйгээр илүү оновчтойгоор сайжруулах боломжийг эрэлхийлдэг байна.

  1. Харилцагч төвтэй үйл ажиллагаа

Бид бүтээгдэхүүнээ боловсруулахдаа ч, үйлчилгээгээ хүргэхдээ ч гэсэн харилцагчиддынхаа оронд өөрийгөө тавин санхүүгийн хэрэгцээг нь зөв таньж, оновчтойгоор шийдэж, өөриймсөг үйлчилнэ гэдэг зарчмыг байнга санаж ажиллана.

  1. Мэргэжлийн өндөр түвшин

Бид хувь хүний төдийгүй байгууллага даяараа мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн ажилдаа эзэн болж мэргэшихийг байнга хичээж ажиллана.


БИДНИЙ ТҮҮХ

ХасБанк нь 2001 онд Монголын анхны ББСБ-ууд болох Хөгжлийн Алтан Сан, Говийн эхлэл ББСБ-уудын нэгдлийн дүнд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн бөгөөд өдгөө Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалахын зэрэгцээ үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн, жижиг дунд бизнес, байгууллагын банкны салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн тэдний санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байна.

ХасБанк нь байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна.

Компанийн засаглал, Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 103 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,700 мэргэшсэн ажилтан, 1,300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

Салбарын Захирал Б.ГҮРРАГЧАА.

 

ХАСБАНКНЫ 15-Р САЛБАР.

ЗАХИРАЛ Ш.МЯНГАНБАЯР

Утас: 01462-21034

WWW.XACBANK.MN

 

Мэдээ мэдээлэл