Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Завхан баялаг ХК

Компаний нэр:  “ЗАВХАНБАЯЛАГ” ХК

          МЭНДЧИЛГЭЭ

   Аймгийн веб хуудсаар дамжиж манай компанид  зочилж буй танд хамт олныхоо чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.

           Онгон байгалынхаа цэвэр түүхий эдээс  дээжлэн авч бэлтгэсэн  чанартай шинэлэг материалыг  80 гаруй  жилийн баялаг туршлагатай ууган  үйлдвэрийн тэргүүний хүнсчидийн хүч хөдөлмөрөөр байгаль, эрүүл мэндэд халгүй технологиор , MNS, ISO  Стандартуудын  шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн  эрүүл шинэ  хүнсийг хэрэглэгч танд зориулан хүртээж байгаадаа  бид сэтгэл хангалуун бөгөөд урам зориг дүүрэн байдаг юм.

           Таныг манай компанаар болон нэрийн барааны дэлгүүрүүдээр зочлон ирж  хэрэглэгчдэдээ зориулж буй шинэ чанартай бүтээгдэхүүнээс амталж  бидний дотно хамтрагч, найдвартай хэрэглэгч болоорой, бидэнтэй харилцахыг хүсвэл таныг  найрсгаар угтан авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, компани үйлдвэрээ танилцуулж байгааг минь хүлээн авна уу.

              1.   “ ЗАВХАНБАЯЛАГ” ХК-ний танилцуулга

Манай үйлдвэрийн түүхийн хуудас

1925 онд Архины Хороо

1935 оноос  Сангийн архины 4-р хэлтэс

1941 оноос  Идэш тэжээлийн комбинат

1960 оноос    Хүнсний үйлдвэр

1985 оноос Хүнсний шинэ үйлдвэр, Тосонцэнгэлд салбар үйлдвэр байгуулагдаж ажиллаж байна.

  • Хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний үйлдвэр
  • Жимс жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсын тэргүүний  үйлдвэр
  • Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага
  • Монгол улсын Найдвартай татвар төлөгч байгууллага
  • Завхан аймгийн шилдэг аж ахуйн нэгж
  • Хүнсний ууган үйлдвэр

      Завханбаялаг ХК Хүнсний үйлдвэрлэл худалдааны  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн өмчийн  компани бөгөөд Завхан аймгийн Улиастай хотод төв үйлдвэр, Тосонцэнгэл хот, Улаанбаатар хотуудад төлөөлөгчийн газар  худалдааны салбар ажиллуулж, жилд 300 тн архи, ундаа, жүүс, 100 тн жимсний дарс, 20 тн жимсний чанамал, 300 тн цэвэр ус, 30 тн нарийн боов, 1000 тн давс үйлдвэрлэх суурилуулсан хүчин чадалтай. Хүнсний үйлдвэрлэлийн зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулж, Архи ундааны үйлдвэрлэл , Цэвэршүүлсэн ус, Пластик савны цех , Дарс жүүсний цех, Чихэр, чанамалын цех, Талх, нарийн боовны цех, Иоджуулсан давсны цехийг ажиллуулж байна

        Компани 2013 оны байдлаар нийт 43 ажиллагсадтайгаар ажиллаж сүүлийн 10 жилд 3.5 тэр бум төгрөгний татварыг улсадаа төлж, аймгийнхаа хэрэглэгчид ард иргэдийн хүнсийг 80 гаруй жил бэлтгэж төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирлээ.

   

Тус компаний ажлын амжилтын үнэлж

 Монгол улсын Засгийн газар төрийн захиргааны төв байгуулагуудаас

  • Монгол улсын найдвартай татвар төлөгч байгууллага
  •  Хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний үйлдвэр,
  •  Жимс жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсын тэргүүний  үйлдвэр
  • Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага
  • Монгол улсын Найдвартай татвар төлөгч байгууллага
  • Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж
  • “ Шилдэг менежменттэй  байгууллага”
  •    МҮХАҮТанхимын  ИНТЕРПРЕНЕИРээр 2 удаа дараалан шалгарсан

Завхан аймгийн төр захиргааний байгууллагуудаас

  • 2 удаа  Аймгийн хэрэглэгчдийн найдвартай түнш    байгууллага
  •  5 удаа Аймгийн Шилдэг Аж ахуйн нэгж,
  • 3 жил дараалан  Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж,
  •  6 жил дараалан  Аймгийн ТОП 10 аж ахуйн нэгжээр шалгарсан байна .

Компаний удирдлагын бүтэц

Манай эрхэм зорилго

           Монгол түмнийхээ  эрүүл мэндийг хамгаалж, алдагдсан амин дэмийг нөхөж чадах   байгалын гаралтай цэвэр  шинэ бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи,  дэлхийн Стандартад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ таашаалд нь нийцүүлэн үйлдвэрлэн худалдаалж  , бүс нутагтаа  төдийгүй Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байх.

Зорилт, хөгжлийн хэтийн төлөв

  • Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний  чанарт онцгой анхаарч үйлдвэрлэлдээ  Чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж ISO 9000 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  • Жимс хүнсний ногоо, давс боловсруулах үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдолтой салбар болгон хөгжүүлэн  үйлдвэрлэлд Шинэ  технологи техник нэвтрүүлж хүнсний нэмэлтгүй  цэвэр шүүс, жимсний чанамал, чацарганы тос, сармисны ханд, ногооны салад  зэрэг шинэ бүтээгдэхүүний  үйлдвэрлэлээр дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж,  гадаад зах зээл  борлуулах боломжыг бүрдүүлж,  харилцагч түнштэй болох
  • Компаний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг шинэчлэн одоогийн гэрээт жимс бэлтгэн нийлүүлэгчдийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх  дэд бүтэц дэмжлэгийг бий болгохын хамт , 50 га жимс, ногооны  усалгаатай плантацийг байгуулж, жимс жимсгэнэ  ногоо хадгалах хөргөлттэй  зоорь бий болгох
  • Үйлдвэрийн байрны ашиглалтгүй байгаа  корпусыг  шинэчлэн тохижуулж ашиглалтанд оруулж,   Ноос угаах, боловсруулах үйлдвэр, оёдлын цех ажиллуулах замаар орон нутгийн түүхий эдэд түшиглэсэн экспортын чиглэлийн ба импортыг орлох  бүтээгдэхүүн үйлдвэрлэх  зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж  байна.

Компаний ажлын алба

           Гүйцэтгэх захирал Я.Өлзийбүрэн                               Ерөнхий технологич М.Алтанцэцэг

          Мастер технологич С.Бадамгарав                             Лабораторийн эрхлэгч Б.Энхтүвшин

Үйлдвэрийн хамт олон

Чихрийн цех

Архи, ундааны цех

Нарийн боовны цех

Дарс, жимсний цех

Хэрэглэгчдэдээ зориулсан   бүтээгдэхүүний танилцуулга

 

А.    ОТГОНТЭНГЭР АРХИ

Монголчуудын шүтээн  Отгонтэнгэр уул шиг Эрхэмсэг сүрлэг, чанарлаг бөгөөд  хэрэглэгчдийн  тааламжтай бөгөөд  ихэмсэг тансаг байдлыг хангаж чадах давтагда­шгүй  чанартай бүтээгдэхүүн билээ.

          “Отгонтэнгэр” тансаг архи 0.7 литр , Отгонтэнгэр өвөрмөц архи 0.5 литр, Бадархундага 0.25 литр зэрэг 3 төрлийн  архийг үйлдвэрлэж байна.           

  • Б.     “УЛИАСТАЙ” зэрлэг жимсний дарс

Тус Компанийн Архи, Дарсны цехийн бүтээгдэхүүн.

  • Монголын халуун хүйтний тууль болсон Завхан аймгийн Онгон байгальд эрс тэс уур амьсгальд зохицон ургадаг Эрүүл мэндийг хамгаалж эмийг орлох, амин дэмээр хангах, алдагдсан инергийг нөхөн  Нэрс, Аньс,  Чацаргана зэрэг  зэрлэг жимсийг эрүүл мэндэд халгүй технологиор үйлдвэрлэсэн   экологийн цэвэр бүтээгдэхүүн юм
  • Нэрсний дарс С, РР Витамин, Чихэрлэг  бодис,  пектин,  антоксин,  болон бусадорганик бодис агуулдаг, Ходоод гэдэс, Нүд, амны хөндийн үрэвсэлт өвчнийг  анагааж, нас уртасгаж тамир тэнхээг сайжруулан бие организмыг  сэргээж таашаал төрүүлэх увьдастай идээ болно

    Чацарганы дарс:  С,РР, А, В1, В2,Е ветаминаар баялаг чацаргана  нь  Хоол боловсруулах  эрхтэн, зүрх судасны ажиллагааг сайжруулах, цус төлжүүлэх, Цусны даралтыг тогтворжуулах, хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах онцгой үйлчилгээтэй  нас уртасгаж тамир тэнхээг сайжруулан бие организмыг  сэргээж таашаал төрүүлэх увьдастай идээ болно

     Монголын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний хорооны  шийдвэрээр “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” хэрэглэх эрх авсан бүтээгдэхүүн

  • Баруун бүсийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааны мөнгөн медаль, Ховд, Завхан түншлэл Үзэсгэлэн  худалдааны  шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртсэн юм 

                         В .Амин дэмт Баялаг  жүүс

Завхан аймгийн Онгон байгальд эрс тэс уур амьсгальд зохицон ургадаг Эрүүл мэндийг хамгаалж эмийг орлох, амин дэмээр хангах, алдагдсан инергийг нөхөн  увидастай Нэрс, Аньс,  Чацаргана зэрэг  зэрлэг жимсийг эрүүл мэндэд халгүй технологиор  боловсруулж  савласан   химийн хольцгүй байгалын цэвэр бүтээгдэхүүн. 

                С, РР,  А, В1, В2,Е Витамин, Чихэрлэг  бодис,  пектин,  антоксин,  болон бусад органик бодис агуулсан  тааламжтай тансаг чанарлаг  Амин дэмийн цуглуулга болсон  Энэхүү бүтээгдэхүүн химийн хольцгүйгээрээ, шинэлэг байдлаараа, зэрлэг жимснээс гаргаж авсанаараа адил төрлийн бүтээгдэхүүнээсээ  давуу  өгөөд хэрэглэгчдэд эмчилгээний аяч тустай болно. Энэхүү жүүсийг шууд уух буюу өөрийн таашаалд тохируулан баг зэрэг шингэлж хэрэглэхэд тохиромжтой

                              

 

 

Г. Жимсний өтгөрүүлсэн шүүс

Хангай нурууны онгон байгалд ургасан Нэрс, Завхан голын ай саваар ургадаг зэрлэг чацаргана  жимсний мяханик аргаар шахаж  гарсан цэвэр шүүсийг ариутган  элсэн чихрээр баяжуулж   химийн бодис оруулж  гүн боловсруулалт хийхгүйгээр савласан Нэрсний болон Чацарганы цэвэр шүүсийг  байгалын цэвэр бүтээгдэхүүн болно.

 Шүүс цэвэрээрээ Чацаргана тостойгоо байгаа тул   өөрийн тайшаалдаа нийцүүлэн  5- 7 дахин шингэлж  хэрэглэх ба . Байгалын амин дэмээр баялаг тул эмийн болон витаминий  зориулалтаар хэрэглэж байна.

             Д . Зэрлэг жимсний  “БАЯЛАГ” чанамал

          

    Баялаг чанамал нь Завхан нутгийн  онгон байгалд ургасан  Зэрлэг нэрс, зэрлэг үхрийн нүд, зэрлэг чацаргана жимснүүдийг боловсруулж,  элсэн чихрийн хамгийн тохиромжтой найрлагаар  химийн  ямарч  бодис  оролцуулахгүйгээр  үйлдвэрлэсэн  бөгөөд тухайн жимснийхээ   амт үнэр чанар найрлагыг  бүрэн  хадгалсан шинэ бүтээгдэхүүн болсон ба 3 төрлийн чанамал, 1 төрлийн повидлог үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг  буцалсан усанд хутгаж цайны зориулалтаар  хэрэглэх буюу талх боовнд тавиж амтатны зориулалтаар шууд хэрэглэх боломжтой

 Манай Баялаг чанамал Монголын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвийн

шийдвэрээр “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” хэрэглэх эрх авсан бүтээгдэүүн юм.  Завхан Түншлэл, Улаанбаатарын Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааны Эклогийн цэвэр бүтээгдэхүүний шагналтай

            Е . Чацарганы  цэвэр тос

         Энэ тос нь биологийн идэвхит бодис, каротиноид, токоферол, Филилохинон, А,С, Е болон бусад олон  витамин Олейн, глицерид, Ленил,  Пальмитины хүчил  зэрэг эмчилгээний  чанар сайтай  онцгой бодисыг агуулдаг ба   гэрлийн  цацрагаас хамгаалах, бодисын солилцоо алдагдах, цус алдах , Уушиг  элэг, дотрын өвчин, ходоод гэдэсний  өвчинг анагаах ба гадна дотор  шарх болон  хөлдөлт түлэгдэлтийн шархыг анагаах увидастай  эрхэм зоог, онцгой цэвэр хүнс, шидэт эм болно.

  •  Энэ тос  “Баруун бүсийн Экологийн  бүтээгдэхүүн  2004” үзэсгэлэнгийн Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн өргөмжлөл алтан медаль, Завхан түншлэлийн Алтан медалийг хүртсэн

                      Ж.  Завханы БАЯЛАГ чихэр

Баялаг Хатуу чихэр, Баялаг Зөөлөн чихэр, Баялаг Самартай чихэр,Өрөмтэй чихэр, Үрлэн чихэр, Баялаг Шоколод зэрэг 6 нэрийн  амтат чихэрийг  тусгай  савалгаатайгаар үйлдвэрлэж байна.   Энэ  чихэр нь Завханчуудын идээний дээж, идээний чимэг, найз нөхөд ах дүүстээ барих бэлэг болсон онцлог бүтээгдэхүүн байдаг.

  • Уламжлалт технологиор  Завханы  Сармай дээлт хэмээх Завханы бренд бүтээгдэхүүнийг залгамжлан 1930 оноос хойш хэрэглэж ирсэн  ба энэ уламжлалыг хадгалж үйлдвэрлэлээ явуулж байна
  •   Монгол  чихрийн удам,  өвөрмөц технологийг хадгалсан  цорын ганц бүтээгдэхүүн билээ

Энэ чихэрнүүд  сүүлийн 3 жилд  “Завхантүншлэл”,  “Ховд Түншлэл” “  Говь-Алтай түншлэл үзэсгэлэн  худалдаануудаас 4 удаа шилдэг бүтээгдэхүүний шагнал, Алтан медалыг  авсан байна,

 Баялаг Самартай чихэр нь Монголын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвийн шийдвэрээр “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” хэрэглэх эрх авсан бүтээгдэхүүн юм.

     З.     ИОДЖУУЛСАН ДАВС

2000 оноос эхлэн нуурын давсыг цэвэрлэж нунтаглан иоджуулж, хүн амыг иод дутлын эмгэгээс сэргийлэх зорилгоор ажиллуулж, байгалын цэвэр давсыг боловсруулан гадны хольц нэмэгдэл баяжуулалтгүйгээр худалдаанд гаргаж  Иод дутлын эмгэгтэй тэмцэж бамбайн өвчнийг анагаах , эрүүл Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Моголын анханы баяжуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн   юм.

               2000 оноос жилд 50 тн-оос 200 тн хүртэл давсыг үйлдвэрлэж борлуулалт хийсэн. Үйлдвэрлэлийн арга технологийг сайжруулж  давс хатаах, савлах төхөөрөмж, давсны бутлагч,  давс цэвэршүүлэх бассейг  хийж  давсыг цэвэршүүлж  чанарыг сайжруулж байна.

               Нàмрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааны шилдэг зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээр шалгарч\Үзэсгэлэнгийн цом өргөмжлөл, МҮХАҮТ-аас  Ногоон шошго хэрэглэх эрх цом, Үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагналаар шагнагдсан ба Монголын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвийн шийдвэрээр “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” хэрэглэх эрх авсан бүтээгдэхүүн юм.

И.  Цэвэр ус.

Отгон тэнгэрийн мөнх цас, Отгонтэнгэр, улаан хаалгын рашаанаас   эх авсан байгалын цэвэр усыг хүнд шаардлагатай амин дэм эрдэс бодисыг алддагдуулахгүйгээр орчин үеийн технологиор боловсруулж савласан  Отгонтэнгэр ариун эрдэст ус , Баялаг цэвэр усыг 0.5 ба  1,25 литрээр савлаж худалдаалж байна. Эх газрын  диваажин болсон Отгон тэнгэр хайрханы рашаан ариун уснаас өөр гайхамшиг, тансаг,  ариун гэж энэ дэлхийд үгүй билээ.                                                                                        

К. Баялаг нарийн боов

Өндөгт, Бүжин, Баялагт, Саран,  Хэвийн боов, Еэвэн  зэрэг  15 нэрийн нарийн боов талх үйлдвэрлэдэг ба үйлдвэрээс гарсан халуухан шинэлэг боов, талх таны аюулгүй бөгөөд  шинэлэг хүнс шинэ амин дэм өдөр бүрийн хэрэглээ билээ. Хүн амын хэрэглээ шаардлагад нийцүүлэн хэвэгтэй боов, Чацарганатай боов, хөх тарианы болон хэвэгтэй талх зэрэг шинэ нэрийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндийг хамгаалах аюулгүй цэвэр хүнс болсон юм 

            Шагнал:   2006 оны Улиастай хотын Бренд бүтээгдэхүүний өргөмжлөлтэй бөгөөд Монголын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвийн шийдвэрээр “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” хэрэглэх эрх авсан бүтээгдэхүүн юм.

 

 Л. Завхан цай

Хангайн нурууны онгон байгалд ургадаг уламжлалт цайны ургамал, Үхрийн нүдний навч , Чацаргана жимсний үр хальс, навч, нохойн хушууний жимс, Сөд өвс зэрэг байгалын эмийн ургамалыг түүж хийсэн байгалын цэвэр бүтээгдэхүүн ба эмчилгээний ач холбогдолтой  бүтээгдэхүүн бөгөөд Завхан аймгийнхаа 90 жилийн ойп зориулан хийсэн шинэчилсэн бүтээгдэхүүн болно

                           М. Сартуул ноосоор хийсэн Шаахай

Сартуул хонины ноосноос  ялгаж авсан ноолуураар хийсэн дулаан шаахай нь тус компаний  шинэ бүтээгдэхүүн бөгөөд Өмсөхөд  хөнгөн дулаан, цэвэр ноосоор хийсэн  онцгой чанартай юм.  

Борлуулалтын сүлжээ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төлөөлөгчийн газар, Завхан аймгийн Улиастай хот, Жинст, Богдын гол багуудад өөрийн нэрийн барааны бөөний төв, Тосонцэнгэл суманд бөөний төв, Завхан аймгийн бусад сумдад 24 гэрээт борлуулагч ажилладаг.  

ГовьАлтай ,Ховд, Ар хангай аймгийн төвүүдэд гэрээт борлуулагч нарт өөрийн барааг нийлүүлж байна

МАнай бүтээгдэхүүнийг  дээрхи газруудаас авахын хамт гэрээ байгуулах  хамтран ажиллах  болон манай бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй холбоотой  шаардлагатай асуудлаар дараах утас хаягаар  холбоо барина уу. 

Улаанбаатарт Харилцах утас 99085646, Завханд 99469629, 99469014, 99068603

 
Хаяг: Завхан аймаг,  Улиастай сум, Өлзийт баг
Утас: 70462821
Факс: 976-01462-21121
Имэйл: yuralavag@yahoo.com

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл