Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Мобиком Завхан салбар

Мобиком Завхан салбар

НьюТел ХХК нь үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлдэг анхны бөгөөд зах зээлд тэргүүлэгч борлуулалтын сүлжээний компани юм.

НьюТел компани анх 2000 онд байгуулагдсан бөгөөд 16 ажиллагсадтай үйлчилгээний төв, 2 салбартайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тус компани өнөөдөр 600 гаруй ажиллагсадтай, Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний ТЕДИ төв, Улаанбаатар хот болон орон нутагт нийт 90 гаруй салбар, 2050 гаруй гэрээт борлуулалтын цэг, 7000 орчим мобайл дилерээр 170 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсын хэмжээгээр Мобикомын 1300000 орчим хэрэглэгчдэд үзүүлдэг “Үйлчилгээний оператор” компани юм.

 

“НЬЮТЕЛ” ХХК-ийн Завхан салбарын товч танилцуулга

“НЬЮТЕЛ” ХХК-ийн Завхан салбар нь Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилготойгоор анх 2003.07.10-нд байгуулагдсан Завхан аймгийн анхны үүрэн холбооны үйлчилгээний салбар юм.

“НЬЮТЕЛ” ХХК-ийн Завхан салбар анх Мобиком корпорацийн салбар нэгж болон 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд 2006 оны 11 сард Мобиком корпорацийн 100 хувь хөрөнгө оруулалттай “НЬЮТЕЛ” ХХК-нд амжилттай шилжсэн. Өнөөдөр тус салбар нь 3 үндсэн ажилтантай, 3 гэрээт ажилтантай 30 гэрээт борлуулагч 180 орчим мобайл дилерээр нийт бүтээгдэхүүн үйлчилгээг Завхан аймаг орчим дахь Мобикомын 20000 орчим  хэрэглэгчдэд үзүүлдэг үйлчилгээний салбар болон ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл