Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ YЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Завхан аймаг дахь МСҮТ нь 50 жилийн түүхтэй Монгол улсын аж үйлдвэрийн салбарт 16000 гаруй  мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн тус улсын ууган сургуулийн нэг юм.

Түүхэн замнал

            1963 онд Барилгын байнгын курс

            1964 онд Сургууль комбинат

1966 онд Барилгын техник Мэргэжлийн сургууль

1982 онд Барилгын Техник Мэргэжлийн  дунд сургууль болон  өргөжиж сурагчдад

мэргэжлийн ба бүрэн дунд боловсролыг хамт эзэмшүүлж эхэлсэн.

1990 онд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болж мэргэжлийн чиглэлүүдийг

өргөжүүлсэн.

Манай хамт олон

Алсын хараа:

Бид таны ирээдүйг бүтээлцэнэ

               Эрхэм зорилго:

Шинэ технологи шилдэг орчинг бүрдүүлж, эрэлтэд нийцсэн чанартай сургалтаар чадамжтай төгсөгчийг бэлтгэж, ажлын байранд шилжүүлэх .

Манай сургууль өнөөдөр

            Сургалтын алба, олон нийттэй харилцахалба, аж ахуйн хангамж үйлчилгээний алба  бүхий бүтэцтэй,70 гаруй багш ажиллагсадтай 800 гаруй суралцагчидтай. Тус  сургууль 240 хүүхдийн суудал бүхий  хичээлийн байр, 16 мастерийн газар, 140  хүүхдийн дотуур байр, механик цех, мэдээллийн технологийн 3 лаборатори,   10 мянга орчим номын фондтой цахим номын сан,   биеийн тамирын заал бүхий сургалт үйлдвэрлэлийн  хосолсон цогцолбор болж 17   мэргэжлээр сургалт явуулж хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.

2009 онд “УЛСЫН ШИЛДЭГ ТҮНШЛЭГЧТЭЙ СУРГУУЛЬ

2009 онд Магадлан итгэмжлэгдсэн

2010 онд Тосонцэнгэл суманд салбараа нээсэн

2011 онд МБС-ын Улсын “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ” болсон.

           2011 онд Баруун бүсийн Мэргэжлийн Боловсрол Сургалтын бүсийн арга зүйн төв болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.           

Манай  сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авдаг.

Нэг: БАРИЛГЫН YЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

  1. Барилгын Засал чимэглэл

Энэ мэргэжлээр 1200 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Жилд 60-80  суралцагчидад, 3 инженер, 2 мастер багштайгаарсургалт явуулж  сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж  байна.

2. Өрөг угсрагч

Энэ мэргэжлээр 900 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Жилд  60-80 суралцагчидад, 2 инженер багштайгаар барилга үйлдвэрлэлийн салбарт өндөр ур чадвартай өрлөгчин бэлтгэж байна.

3.Бетон арматурчин

Энэ мэргэжлээр 700 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын төсөлд хамрагдаж сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Одоо Швейцарын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгний төсөл хэрэгжиж байна.

4.Барилгын сантехникч

Энэ мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Жилд 85-90 суралцагч суралцаж байна.  2009-2010 онд Азийн хөгжлийн банкны боловсролын хөгжлийг дэмжих хөтөлбөр III төслийн хүрээнд 15.7сая,  2012 онд ММСС-ийн техник мэргэжлийн боловсролын  төслөөр 169 сая төгрөгийн, орчин үеийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн.

5.Модон эдлэлийн мужаан

Энэ мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн.Жилд 80-90 суралцагч суралцаж төгсдөг.

6.Барилгын цахилгаанчин

Энэ мэргэжлээр 100 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Германы хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар тоноглогдсон цахилгаан техникийн лабораторитой. Төгсөгчид 100 хувь  ажлын байраар хангагддаг.

Хоёр: ТЭЭВРИЙН САЛБАР

1. Авто машины засварчин                                                         2. Авто машины жолооч

Авто засвар, жолоо мэргэжлээр 500 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Азийн хөгжлийн банк, БХХ-3 төслөөр  сүүлийн үеийн авто оношлогоо, лабораторийн тоног төхөөрөмж шинээр суурилуулсан. Онол болон ЗХХД-ийн кабинеттай.  

Гурав:МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАР

  1. Компьютерийн техник хангамжийн техникч

Компьютерийн техник туслалцааны  мэргэжлээр 150 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Онолын 3 лабораторитой.

2. Цахим техник хэрэгслэлийн засварчин

1997 онд анх радио электрон багаж хэрэгслийн  засварчин мэргэжлээр  элсэлт авч   150 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. 2010 оноос  цахим хэрэгслэлийн засварчин мэргэжлээр сургаж байна. Онол, дадлагын 2 кабинетад жилдээ   40-50  суралцагч байна.

Дөрөв: YЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

  1. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

Энэ мэргэжлээр  600 гаруй  мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ.

Суралцагчдад өндөр ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, сургалтын орчныг боловсронгуй болгох, мэргэжлийн үйл ажиллагааг улс, бүс, аймагт сурталчлах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх болно.

2. Үсчин

Үсчин-зурагчин, үсчин-гоо засалч  хос  мэргэжлээр,үс заслийн дагнасан мэргэжлээр 400 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Дадлагын газар, онолын кабинет, мэргэжлийн хоёр багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

3.Гоо засалч

Үсчин-гоо засалч  хос  мэргэжлээр  гоо засалч дагнасан мэргэжлээр 400 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн. Дадлагын газар, онолын кабинет мэргэжлийн нэг багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.

4.Тогооч

Энэ мэргэжлээр 300 гаруй мэргэжилтэй ажилтайн бэлтгэсэн. 2012 оноос тогооч мэргэжлээр элсэлт авч онол дадлагын газар, дөрвөн багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

5.Гагнуурчин

Гагнуурчин, мэргэжлээр жилд 60-70 суралцагч суралцаж байна.Гагнуурчний дадлагын газар нь  орчин үеийн хийн ба цахилгаангагнуурын багаж, халаагч төхөөрөмжийг ашиглан металлэдлэлийг гагнах, зүсэх, засварлах чадамжтайгаар эзэмшүүлж байна.

Тав:УУЛ УУРХАЙ САЛБАР

  1. Хүнд машин механизмын оператор

Энэ оноос шинээр нээгдэн 60 гаруй суралцагчидтай   хичээллэж байна.

Хүнд машин механизмын 5 төрлийн 10 ширхэг загвар орчин үеийн цахим тоног төхөөрөмж /semulator/ дээр сургалт явагдаж байна.

Зургаа: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

  1. Зуухны машинч

ЭЭнэ мэргэжлээр 30 гаруй мэргэжилтэй ажилтай бэлтгэгдэж ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж байна. Энэ онд 57 суралцагч элсэн суралцаж байна.

Долоо. ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН

 БЭЛТГЭХ  ХӨТӨЛБӨРИЙН  ЗАХИАЛГАТ  СУРГАЛТ

Насанд хүрэгчид

Монгол Улсын Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр болон 2012 онд Оюу толгой төслийн хүрээнд ажил олгогчийн захиалгаар, богино хугацааны сургалт явуулж 10 мэргэжлээр 50 гаруй байгууллагын 350 хүн хамрагдаж 100 хувийн ажлын байртай болгосны дээр одоо 100 ажиллагсад түр сургалтанд суралцаж байна.

БАРУУН БҮСИЙН АРГА ЗҮЙН ТӨВ

Завхан аймаг дахь МСҮТ  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ-н даргын 2011 оны 11-р сарын 15-ны  дугаар тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалтын “Баруун  бүсийн  арга зүйн төв” –өөр сонгогдон ажиллаж байна.             

            ММСС-ийн төслөөр 230 гаруй сая төгрөгийн Мультимедиа лаборатори, дүрс бүчлэгийн  студи, дуу бичлэгийн студи, видео хурал өрөө бүхий хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай тоногтөхөөрөмжөөр тоноглогдсон   дөрвөн  танхимтай.

          Мультимедиа лаборатори                                                    Аудио студи

             Видео конфренцийн өрөө                                           Видео студи        

Харилцаа, хамтын ажиллагаа

ММСС-гийн МБС-ын төсөл, Швейцарын хөгжлийн агентлаг, АНУ-ын Энхтайвны корпус, орон нутаг дахьАDRA, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Германы КонстанцийнТехник Мэргэжлийн сургууль, хамтын ажиллагааны зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

            Тус сургууль  6-8  мэргэжлээр түр сургалтзохион байгуулж хамруулсан байна.         Манай  сургуулийн төгсөгчид нь  суралцах хугацаандаа80 гаруй  үйлдвэр аж ахуйн газруудад үйлвэрлэлийн дадлага хийдэг. Төгсөгчдийн ажил эрхлэлт 80 орчим хувьтай хүрч байна.

Манай хаяг: Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг

                                                Завхан аймаг дахь МСҮТөв

                         Утас: 70462848

                                       web:www.zavkhanvtc.mn

Хөрөнгө оруулалт \сүүлийн 5 жилээр\

  • АХБ-ны ”Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3” төслөөр
    • Хичээлийн байрны их  засвар                                            230 сая ₮
    • Автомехникийн тоног төхөөрөмжийн шинэчлэл                 189.5 сая ₮
    • Барилгын тоног төхөөрөмжийн шинэчлэл                          96.2 сая ₮
    • Мэдээллийн технологийн лаборатори                               13.1сая ₮
    • Цахим номын сан                                                               12.6сая ₮
    • Биеийн тамирын хэрэглэгдэхүүн                                        6.4сая   ₮
    • Ширээ сандал, үзүүлэнгийн шкаф                                      14.5 сая ₮
    • Багш хөгжлийн төвд тоног төхөөрөмж                              6.4 сая ₮
    • Дотуур байрны тавилга тоног төхөөрөмж                         33.2 сая ₮

АХБ-ны санхүүжилтийн дүн 601.9 сая ₮

  • Монголын Мянганы сорилтын сан
    • Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт оролцож төсөл бичиж 42000$-ийн санхүүжилтээр  “Төгсөгчдөд мэдээллээр үйлчлэх төв” байгуулсан.
    • Гагнуурын дадлагын газрын байрыг шинэчлэх, засварлах             330 сая₮
    • Бүсийн арга зүйн төвийг тоног төхөөрөмжөөр хангах                   230 сая
    • Гагнуур сантехникийн дадлагын газрын тогног төхөөрөмжийн шинэчлэл   хийх    750 сая

ММСС-ийн санхүүжилт1,138 сая₮

  • БСШУЯ-ны санхүүжилт
    • Тосонцэнгэлийн салбарын ширээ сандал, мэдээллийн технологийн лаборатори  9.5 сая ₮
    • Төв сургуулийн нийтийн халуун ус-00-ийн барилга                                     45 сая₮

БСШУЯ-ны санхүүжилт54.5 сая ₮

  • Швейцарын хөгжлийн агентлаг ирээдүйд                                                  
    • Барилгын бетон арматурын дадлагын байрыг цогцоор нь шинэчлэх
    • Бүсийн арга зүйн төвийг тоног төхөөрөмжөөр хангах
  • Дэлхийн зөн Олон Улсын байгууллага
    • Нийтийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, үсчин гоо заслын дадлагын газрын тоног төхөөрөмжийн шинэчлэл                                                   5 сая ₮

Нийт хөрөнгө оруулалтын дүн1799.4 сая ₮                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл