Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Музей

Завхан аймгийн музейн түүхэн танилцуулга

Аймгийн Музей анх 1924 оны 12 сарын 11-ний өдөр “Музейн Үзэсгэлэнгийн хороо” нэртэйгээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улиастайн Гэсэр сүмд нээн байгуулагдаж Монголын ууган музейн нэг болон түүхэнд тэмдэглэгдсэн. 1938 онд “Орон нутаг судлах булан”, 1947 онд “Орон нутаг судлах кабинет”, 1967 онд “Орон нутаг судлах музей” болон өргөжсөн. Музейн сан хөмрөг нь 10000 гаруй үзмэртэй бөгөөд тэдгээрийн дотор 10-15 мянган жилийн тэртээх арслан зааны дунд чөмөг, сүүн шүд, 80 сая жилийн өмнөх чулуужсан мод, 1820 онд дархан Эрдэнэцогтын хийсэн хүрэл тогоо, шармал Жүжигшал Жанрайсаг бурхан, Жамсран бурханы улаан шүрэн баг, халх эмэгтэйн иж бүрэн толгойн гоёл, иж бүрэн хувцас, халх эрэгтэйн луун хээтэй шүр сувсаар чимэглэсэн нударга бүхий дээл, Алдарт уран сийлбэрч Ц. Сүрэн, Б. Гүрбадам нарын модон сийлбэрүүд, түүхийн ховор бичиг дурсгалын олдвор болох Манжийн үеийн морин өртөөний схем зураг, 1923 оныг хүртлэх Улиастай хотын судалбар зураг мөн алдартнуудын зохиол бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд өлөг зэрэг ховор нандин түүх соёлын дурсгал хадгалагдан сурталчилагдаж байдаг.

Манай байгууллагын хамт олон

Эдүгээ Орон нутгийн музей болон Алдартны музей гэсэн  2 төрлийн музейд 10.000 гаруй үзмэр хадгалагдан сурталчилагдаж  үзэгч олны мэдлэг оюуны хүртээл болж байна.

Орон нутгийн музей нь:

  • Байгаль
  • Түүх
  • Угсаатны зүй 2
  • Шашны 2
  • Орчин үе гэсэн 6 үндсэн танхимтай

ОНС музей

                  Алдартны музей нь

  • Завхан аймгаас төрсөн 10 хутагт
  • МУ-ын анхны ерөнхийлөгч П. Очирбат
  • МУ-ын анхны хоёр дахь ерөнхийлөгч Н. Багабанди
  • Дорны их яруу найрагч МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Б. Явуухулан
  • МУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн Л. Ванган
  • МУ-ын хөдөлмөрийн батаатар Ш. Отгонбилэг
  • МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван
  • МУ-ын баатар, армийн генерал Б. Дорж
  • Хурандаа комиссар Д. Загдгочоо
  • Уулын спортын ОУХМ Ө. Батманлай нарын тус тусын танхимуудаас бүрддэг.

Алдартны музей

                                                                   Музейн ажиллагсдын судалгаа

Ажилчдын овог нэр

Албан тушаал

Ажилласан жил

Гавьяа шагнал

1

Төмөрбаатар Рэнчинванжил

захирал

8 жил

СТА, тэргүүний залуу алтан медаль,АХ-ын 90 жил, аймгийн 90 жилийн ойн медаль

2

Ламжав. Оюунцэцэг

Нягтлан бодогч

28 жил

Санхүү, банкны тэргүүний ажилтан, СТА,Эдийн засгийн тэргүүний ажилтан,санхүүгийн хүндэт тэмдэг, Сангийн яамны жуух БСШУЯаны  жуух,Залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч,Санхүүгийн 100 жилийн ойн медаль, АХ-ын 80,90 жилийн ойн медаль, Аймгий хүндэт тэмдэг, Аймгийн 90 жилийн ойн медаль, 2003 , 2009 онд аймгийн шилдэг санхүүч, 2005,2006, 2007, 2008, 2009 ондуудад БСГ-ын системийн тэргүүний санхүүч, ҮЭ-ийн хүндэт тэмдэг, МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч,МУ-ын мэргэшсэн дотоод Аудитор

3

Очирбат Түмэнчимэг

Бүртгэл мэдээллийн санч

4 жил

 

4

Жамцхүү Баярбат

 

Арга зүйч

 8жил

 

5

Сүрэнжав Цэрэннадмид

 

Тайлбарлагч-боловсролын ажилтан

1 жил

Чингис хааны дурсгалын медаль

6

Бор Цолмон

 

э/ш-ний ажилтан

8жил

Арга зүйч багш

7

Ишдорж Баярмаа

 

Сан хөмрөгч

5жил

Аймгийн 90 жилийн ойн медаль

8

Амаржаргал Батцоож

 

а/а-н нярав

5 жил

Аймгийн хүндэт тэмдэг, Аймгийн 90 жилийн ойн медаль

9

Чулуун Алтанцэцэг

 

Үзмэр харагч-бичиг хэрэг

31 жил

АХ-ын 80,90 жилийн ойн медаль,Аймгийн хүндэт тэмдэг, Аймгийн 90 жилийн ойн медаль, СТА, БСШУЯамны жуух,ҮЭ-ийн хүндэт тэмдэг

10

Доржбал Цэцгээ

 

Үзмэр харагч

17жил

Аймгийн 90 жилийн ойн медаль

11

Амарбаяр Уламбаяр

 

харуул

1жил

 

12

Дамдинсүрэн Сүрэнхор

 

харуул

5 жил

 

13

Готов Баяраа

 

харуул

34 жил

БСШУЯамны жуух, Аймгийн 80,90 жилийн ойн медаль,Аймгийн хүндэт тэмдэг, СТА,АХ-ын 80,90 жилийн ойн медаль

14

Жадамбаа Баасандэмбэрэл

 

харуул

2 жил

 

 

Мэдээ мэдээлэл