Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Номын сан

Б.Явуухулангийн нэрэмжит  аймгийн Төв номын сан

            Эрхэм зорилго: Номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололттой хослуулж хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд эрдэм мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Завхан аймгийн номын сан 1946 онд аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтойгоор анх байгуулагдсан.

Монгол улсын Засгийн газрын 1999 оны 109-р тогтоолоор төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит болсон.

Одоо 11 орон тоотой захирал, нягтлан бодогч, ном зүйч, мэдээллийн технологич, мэдээллийн ажилтан, фондчин, номын санч-3, зөөврийн номын санч жолооч ,үйлчлэгч сахиул тус тус ажиллаж байна.

Манай байгууллагын хамт олон

 

Уншлага үйлчилгээний талаар

  • Нийтийн уншлагын танхим, Хүүхдийн уншлагын танхим, Тогтмол хэвлэл болон гэрээр ном олгох тасаг, Ном зүй мэдээллийн тасаг , Англи хэлний сургалтын номын сан тус тус ажиллаж байна
  • Албан байгууллагуудад зөөврийн номын сангийн гэрээг байгуулж зөөврийн номоор үйлчлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
  • 1-р улиралд 894 уншигч 2300 ирэгсдэд 6618 ном олгож үйлчиллээ.

Фонд каталогийн ажлын талаар

Одоо 63,0 гаруй боть номтой, Монгол, Англи, Орос, Түвд хэл дээрх ном байдаг.

 Орон нутгийн онцлог, уншигчдын эрэлт хэрэгцээ шаардлагыг үндэслэн төсөв, төсөл, бэлэг хандивын журмаар фондоо бүрдүүлж байна.

  • 2014 оны эхний улирлын фондын бүрдүүлэлтийг уншигчдад хэрэгцээ шаардлагатай байгаа 42 нэрийн 109 ширхэг 1348890 төгрөгийн  номоор хийж фондоо баяжууллаа.
  • Бүрэн дунд 4-р сургуулийн номч клубын хүүхдүүдтэй хамтран 48 номыг сэлбэн засах ажлыг зохион байгууллаа.
  • Нийт 134 ширхэг шинээр ирсэн номонд техник арга ажиллагаа хийж үндсэн фонд болон танхимуудад хүлээлгэж өгч уншлаганд гаргалаа.
  • Шинэ номын мэдээ гаргаж номзүйн самбар болон уншлагын танхимд  мөн байгууллагын фэйсбүүк группт байрлуулан ажиллаж байна.
  • Уншигчдад электрон каталогоос хайлт хийх талаар мэдээллийг тогтмол  хийж байна.

Дэвшилтэт шинэ үйлчилгээ бүтээлч ажлын хүрээнд

  • Төв номын сан нь нийт уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан угтах, зөвлөх үйлчилгээг нээн  уншигчдад зориулсан хайлтын компьютерийг ажиллуулж байна .

https://scontent-b-vie.xx.fbcdn.net/hphotos-frc1/t1.0-9/1920595_608250259253686_823528640_n.jpg

 

  • Мөн интернэт WIFI орчин бий болгож уншигчдын  таатай үйлчлүүлэх  нөхцөл боломжийг нээн өгч байна.  
  • Сургалтын номын санд уншигчдад зориулсан интернетийн 4ш компьютерийг байрлуулж интернет болон дотоод сүлжээнд холбон уншигчдад ашиглуулж байна.

Ном зүйн ажлын талаар

  • Б.Явуухулангийн мэндэлсний 85 насны ойд зориулж “ Дорнын их яруу найрагч” намтар номзүйг хийж ном болгон хэвлэн гаргалаа.

121212121 002.jpg

  • Шинэ номын мэдээллийг  Шинэ Завхан ТВ-ээр сурталчилж байна.
  • * Явуу танаа* телевизийн нэвтрүүлгийг Шинэ Завхан телевизтэй хамтран бүтээлээ.

Соёл олон түмний ажлын талаар

2014 онд Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний 85 насны ой тохиож байгаа бөгөөд уг ойн арга хэмжээг орон нутгийнхаа ард иргэд, ЕБС-н суралцагчидтай хамтран өнгөрүүлэхээр зорьж доорхи  ажлуудыг зохион байгууллаа.

  • Улиастай сумын ЕБС-дын 10-р ангийн суралцагчдын  дунд Б.Явуухулангийн амьдрал уран бүтээлээр уншигчдын бага хурал болон танин мэдэхүйн АХА тэмцээнийг  зохион байгууллаа. Уншигчдын бага хурлын үеэр номын сангийн ном зүйч М.Энхтүвшин “Б.Явуухуланд зориулсан хойч үеийн бүтээлүүд” сэдвээр илтгэл тавилаа.

 

100_5585.JPG

  • ЕБС-н ном клубын суралцагчидын дунд * Шилдэг номч клуб шалгаруулах уралдааныг зарлаж * Шилдэг ном клуб *-ээр Энхтуяа багштай бүрэн дунд 4-р сургуулийн номч клуб  тэргүүн байр эзэллээ.

  • Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ажилтнуудын дунд * Би хаана төрөө вэ? *  Б.Явуухулангийн зохиосон шүлгээр бүтсэн дууны уралдаан зохион байгуулж нийт 15 байгууллага оролцсон бөгөөд

           1-р байрыг Зэвсэгт хүчний 325-р ангийн Сүхбаатар

           2-р байрыг 3-р цэцэрлэгийн багш Д.Батжаргал

          3-р байрыг  ЧЭҮЛСургуулийн багш Ундармаа нар тус тус эзэллээ.

  • 2014 оны 3 сарын 14-ний өдөр Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа болсон бөгөөд уг үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Гүрсэд, Зэвсэгт хүчний 325-р ангийн орлогч дэд хурандаа Мэндбаяр, Аймгийн Музейн дарга Т.Ренчинванжил, ССАЖГ-ын соёлын мэргэжилтэн Б.Оюун, ЕБС-ийн номч клубын суралцагчид болон сургуулийн номын санч, багш нар  оролцлоо.

  • Цэцэг өргөх үйл ажиллагааны үеэр ЕБС-дын номч клубуудын * Бид бүтээж чадна * сэдэвт уралдаан  болон * Би хаана төрөө вэ?* дууны тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын Явуугийн төрсөн өдөрт зориулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж танилцууллаа. Энэ үеэр  Б.Явуухулангийн зохиол бүтээлээр номын  үзэсгэлэн, Аймгийн музейгээс Б.Явуухулангийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр явуулын үзэсгэлэн  гаргаж уншигчдад сурталчиллаа

                                                                                                         

 

  • 2014 оны 3 сарын 17-ний өдөр Зэвсэгт хүчний 325-р ангитай хамтран * Би эх орны цэрэг* уралдааныг амжилттай зохион байгуулан

1-р байрыг Э.Сарантуяа

2-р байрыг Ч.Ганбаатар

3-р байрыг Б.Гантулга нар тус тус эзэллээ.

  • Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Боловсролын газартай хамтран “Завханы нэвтэрхий толийг судлахуй” танин мэдэхүйн АХА тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. 1-р үе шатыг анги дээрээ, 2- үе шатыг сургууль дээрээ зохион байгуулан анги  тус бүрээс шалгарсан 6-11-р ангийн  сурагчдын дунд Төв номын сан дээр танин мэдэхүйн тэмцээнийг анги тус бүрээр зохион байгуулан эхний 3 байрын буюу нийт 18 суралцагчдыг шагнаж урамшууллаа.

Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Хас банктай хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Би монгол хүүхэд" сэдэвт ёс заншлын олимпиадыг зохион байгуулж 22 сум сургуулийн суралцагчид оролцсоноос 

1-р байрыг Яруу сумын дунд сургуулийн 5а ангийн сурагч Б.Сайнзаяа

2-р байрыг  Нөмрөг сумын дунд сургуулийн5а ангийн сурагч  А.Жавзандулам

3-р байрыг Дэвшил сургуулийн 5а ангийн сурагч Э.Өлзийхутаг

Тусгай байрыг Цагаанчулуут сумын дунд сургуулийн 5а ангийн сурагч Б.Сарантуяа, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 5в ангийн сурагч С.Түвшинзаяа нар тус тус эзэллээ.

Уг олимпиадын үеэр номын сангийн захирал Ш.Болор-Эрдэнэ * Би монгол хүүхэд*  сэдвээр илтгэл тавилаа. https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1.0-9/1982026_423558917778967_1583101877_n.jpg

  • Улиастай сумын 1-р цэцэрлэгийн Даариймаа багштай ахлах бүлгийн õ¿¿õä¿¿äèéã íîìûí ñàíòàé, íîìòîé òàíèëöóóëàõûí çýðýãöýý áÿöõàí óíøèã÷äûí ñîíèðõñîí 6 ¿ëãýðèéí íîìîîð ÷àíãà óíøëàãа  õèéëýý.

  • ХБК-ийн 8-10-р ангийн сурагчдын дунд * Завханы  танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж 10б ангийн сурагч У. Баасандаш түрүүлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Жинст багийн өрхийн эмнэлгийн эмч Банзрагчтай хамтран * Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх* ,*Шүдний өвчлөлийн талаар*, *  Яагаад гараа угаах хэрэгтэй вэ*, *Хэзээ гараа угаах вэ*, *Хэрхэн гараа угаах вэ* гэсэн сэдвүүдээр уншигч хүүхдүүдтэй харилцан ярилцаж эрүүл мэндийн ярилцлага зохион байгууллаа. Ярилцлаганд 30 хүүхэд оролцлоо.

  • Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран      * Үлгэрийн баатраа хэн сайн мэдэх вэ? * гар зургийн  уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулж 1-р шатанд 181 хүүхдийн бүтээл ирсэнээс 43 хүүхдийн бүтээл 2-р шатанд шалгаран оролцсон  бөгөөд  3-р шатыг номын сан дээр зохион байгуулж үлгэрийн баатрын зураг сонгон зуруулснаас

1-р байрыг ЧЭҮЛСургуулийн 4в ангийн сурагч Ч.Ням-Очир

2-р байрыг Дэвшил сургуулийн 4а ангийн сурагч Ч.Ариунаа

3-р байрыгЧЭҮЛСургуулийн 4в ангийн сурагч Б.Өлзийсайхан нар тус тус эзэллээ.

100_5775.jpg100_5785.jpg

  • Уншигч, хүүхэд багачуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор насан хүрэгчдийн Adve-toefl class, оюутан залуучуудын дунд Pre-toefl class, хүүхэд багачуудын дунд Speaking club, Movie club, Writing club тогтмол хичээллүүлж байна.

  •  Англи эрчимжүүлсэн 1 сарын төлбөртэй сургалт хичээллүүлж сургалтын хүүхдүүдээр бяцхан ном хийлгэх, минутын уншлага үгийг галиглан уншуулах, асуулт хариултаар өгүүлбэр зохиолгох, багаар ажиллуулах чадвар эзэмшүүлэх тал дээр анхаарч сургалтыг зохион байгууллаа.

 

  • БГазар болон гадаадын сайн дурын ажилтнуудтай хамтран Англи хэлний Эссэ бичлэгийн олимпиадыг  зохион явууллаа.

 

 

 

 

 

 

 

  • Олон улсын театрын өдрийг тохиолдуулан 2014 оны 03 сарын 27-ны өдөр ХЖТ-т шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчиллаа.

 

Арга зүйн ажлын талаар

  • Сумдын номын санч нарын 2013 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авч нэгтгэлээ.
  • Сумдын номын сангийн Monbiblio програмын 2013 оны тайланг хүлээн авч ССАЖЯ-ны серверт байрлуулах ажлыг зохион байгууллаа.  
  • ССАЖГ-аас зохион байгуулсан “Даншгийн аваргуудыг алдаршуулах нь” Хөдөөгийн хүчтэн бөхийн барилдааны үеэр  бүсийн соёлын ажилтануудын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Энэ ажлын хүрээнд аймгийн урд бүс болох Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон зэрэг сумдын сургалтыг Шилүүстэй сумын төвд, баруун бүс болох Завханмандал, Яруу, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин зэрэг сумдын сургалтыг Завханмандал сумын төвд, хойд бүс болох Сонгино, Сантмаргаз, Түдэвтэй, Цэцэн-Уул, Нөмрөг, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс зэрэг сумдын сургалтыг Сонгино сумын төв дээр тус тус зохион байгуулж ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн захирал Ш.Болор-Эрдэнэ, мэдээллийн технологич П.Мөнхтулга нар   номын санчдад “Номын сангийн автоматжуулалт”, * Харилцааны соёл *  сэдвээр хичээл зааж Monbiblio программын дадлага ажлын хичээлийг зохион байгуулж явууллаа.

  • Баянтэс сумын сургуулийн номын санчид номын санд хөтлөгддөг анхан шатны бүртгэлүүд болон фондын зохион байгуулалт, ном ангилах арга,  ном ажиллах үйл явцуудыг практик дээр зааж өгч дадлага хийлгэлээ.
  • Аймгийн мэргэжлийн хяналтын газар болон ЗДТГ номын сан байгуулж байгаатай холбогдуулж номын санд шаардагдах тоног төхөөрөмж, бүртгэлүүд зэргийн талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • Завхан аймгийн Цагдаагийн газар номын сан байгуулж байгаатай холбогдуулан номын сангаас 50 ширхэг номын хандив өгч мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

 

 

 

Мэдээ мэдээлэл