Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН

 ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын засгийн газрын 9 дүгээр тогтоолыг үндэслэн Байгаль Орчны Сайдын  1994  оны 3 сарын 22 өдрийн 40 –р тушаалаар Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа байгуулагдан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хангайн уулархаг экосистем, түүхэн уламжлагдаж ирсэн тахилгат уулс, цэвэр усны эх, хагалбар бүхий ховор, нэн ховор амьтан ургамлын амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг унаган  төрхөөр нь хадгалан хамгаалж, одоо болон хойч үедээ өвлүүлэн үлдээх оновчтой зөв менежментийг хэрэгжүүлж, байгальд  халгүй, иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэн нутгийн ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд оршино.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

   Хамгаалалтын захиргаа нь Дарга, нягтлан бодогч, 4 мэргэжилтэн, 6 байгаль хамгаалагч, жолооч, үйлчлэгч, нярaв гэсэн 15 aжилтaнтaй ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • ТХГН-ийн ач холбогдол, хамгаалах шаардлага, биологийн олон янз байдал, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар, тоох соёлын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчилан таниулах
  • Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Байгалийн нөөцийг хамгаалах
  • Байгалийн баялгийг зохистой ашиглах
  • Байгаль орчныг нөхөн сэргээх
  • Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, экологийн боловсрол мэдлэг олгох
  • Хяналт шалгалт хуулийн хэрэгжилтийг хангуулах
  • ТХГН-ийн мэдээллийн сан бүрдүүлэх

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦАН ХАМГААЛДАГ НУТАГ ДЭВСГЭР

1. ОТГОНТЭНГЭРИЙН  ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР  

1992 онд Отгон, Алдархаан сумын 95510 га  талбайг  Улсын  бага хурлын 11 дүгээр тогтоолоор  улсын тусгай хамгаалалтанд авч, 1995 оны  УИХ-ын  26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар  баталгаажуулсан.

2. ТАРВАГАТАЙН НУРУУНЫ  БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

2000 онд Тарвагатайн нурууны 525440 га талбайг УИХ-ын 29 дүгээр тогтоолоор  БЦГазрын  ангиллаар Улсын тусгай хамгаалалт авч  хамгаалалтын менежментийг Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллаж байгаад 2007 оны 01-р сараас БО-ны сайдын тушаалаар Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааг Тосонцэнгэл суманд байгуулснаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын зарим хэсэг шинээр байгуулагдсан захиргаанд шилжүүлж

Тарвагатайн нурууны БЦГ-ын Алдархаан, Идэр сумын 200,000 га газар нутгийг Отгонтэнгэрийн УТХГ хариуцан ажиллаж байна.

3. УЛААГЧНЫ ХАР НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

2010 онд УИХ-ын  6 дугаар тогтоолоор  Улаагчны Хар нуур орчмын  253300 га талбайг  БЦГ-ын  ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авсан.

БОАЖСайдын 2011 оны 09-р сарын 28 өдрийн А-138 дугаар тушаалаар Улаагчны хар нуурын БЦГ-ын хамгаалалтын менежментийг Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.

Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа нь  нийт 548,810 га талбайг  хариуцан ажиллаж байна.

 

 

 

 

Мэдээ мэдээлэл