Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар

ТАРВАГАТАЙ   НУРУУНЫ   БАЙГАЛИЙН   ЦОГЦОЛБОРТ   ГАЗРЫН             

   ХАМГААЛАЛТЫН    ЗАХИРГААНЫ   ТАНИЛЦУУЛГА 

Эрхэм зорилго:  Хангайн   нурууны  төв  хэсгийн  өндөр  уулын  бүсийн   давтагдашгүй    экологийн   онцлог  хэв  шинжийг  төлөөлсөн, байгалийн  үзэсгэлэнт  газрын  унаган төрхөө   хадгалан үлдсэн, Монгол орны хамгийн том гол Сэлэнгэ мөрний  эх, ус  хагалбарийн  муж,  ховор   амьтан   ургамлын   амьдрах нөхцөл болсон, түүх  соёлын  дурсгалт   газрууд, эмчилгээний  чанартай   халуун   рашаан амралт  сувилал, бүхий  байгалийн   хосгүй   гайхамшигт   газар   нутгийг   хойч үедээ өвлүүлэн үлдээх оновчтой зөв менежментийг хэрэгжүүлж, иргэдэд түшиглэсэн байгальд   халгүй аялал   жуулчлалын  бүс  нутаг  болгон  хөгжүүлэхэд  оршино.

Завхан  аймгийн Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Архангай  аймгийн Цахир сумдын нутгийг хамарсан Тарвагатай нуруу орчмын  525,4 мян.га газар нутгийг Монгол  Улсын  УИХ-ын  2000 оны  04-р  сарын  14-ний   өдрийн  29-р  тогтоолоор  Байгалийн  цогцолборт  газрын  ангиллаар  Улсын   тусгай  хамгаалалтанд  авсан.

2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тосонцэнгэл суманд Тарвагатай нурууны Байгалийн  цогцолборт газрын биеэ даасан хамгаалалтын захиргаа үүсгэн байгуулагдаж байсан.

 Одоо тус   хамгаалалтын   захиргаа нь  дарга,  3 мэргэжилтэн, 7 байгаль хамгаалагч, нягтлан,  нярав бичиг хэрэг,  жолооч, сахиул  гэсэн 15 хүний орон тоотойгоор  үйл  ажиллагаа  явуулан  ажиллаж  байна.

.

Зартын Цагаан уул.      

Энэ уулын өврөөс улсын цолтой олон бөхчүүд мэндэлжээ
Улсын заан Жамсран, Гончиг,  Яндаг, улсын начин Г.Батамгалан, Б.Бадамсамбуу гэх мэт

Тосонцэнгэл сум Эрдэнэ уул.
Бодлын үзүүрт нутгаа тээсээр                                              Аа аа аа Аавын минь тахилгатай
Буурал хангайгаа зориод ирэхэд                                           Шүтээн хайрхан
Сүүдэр дайрдаггүй цагаан овоо минь                                 Аа аа аа Ээжийн минь цацалтай
Сүрлэгхэн аавыг минь санагдуулж угтана                             Эрдэнийн овоо

     Үгийг З.Цогтбаатар, Д.Туяа  

Аяыг МУСТА Я.Батбаяр

                                           Тарвагатай нуруу Монголын нутаг

Эцгийн гар шиг түшин өсгөсөн Цагаан уулаа                   Өвөг дээдсээс шүтэн ирсэн Эрдэнэ уул аа

Эхийг сүү шиг ивлэн ундаалсан Зартын гол оо               Үзэсгэлэнт хангайн гүнж нь болсон  Тэгшийн гол оо

Хан тэнгэрт орой нь шүргэсэн Загастай уулаа               Сэрүүхэн хангайн эм нь болсон халуун рашаан

Халхад алдартай Солонготын даваа    Миний нутгаа      Сэтгэлд дотно Тарвагатай нуруу   Бидний нутаг аа

  

Хамаг нууцыг өөртөө хадгалагч Маруз уулаа                Арван өртөөнөөс алслан харагдах Очирт хайрхан

Хатан Сэлэнгийн цутгал болсон Идрийн голоо             Амьдрал тэтгэх Тарвагатай нуруу Монголын нутаг аа

                                                                                          Амьдрал тэтгэх Тарвагатай нуруу  Миний  нутаг  аа

ТНБЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилтан, байгаль хамгаалагчид

Хамгаалалтын захиргааны ажилтнууд зэрлэг амьтдыг бэлчээр нутагт нь ая тухтай амьдрах, өсөн үржих нөхцлийг нь хангах зорилгоор  өвс, хужир тавьж биотехникийн арга хэмжээ авч байгаа нь

2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгосонтой холбогдуулан ХЗ-наас“Байгаль орчин эдийн засаг 2 ийн аль нь чухал вэ” мэтгэлцээн,” Ой”, “Амьтан”, “Ургамал”, “Газар”, “Ус” сэдвүүдээр сургалт, “Ногоон хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт, Тариат суманд байгаль орчны нээлттэй хаалган өдөр болон “Эх дэлхий бидний гэр” тэмцээн, Их уул суманд “Байгаль хамгаалахад бидний оролцоо” АСТ-ыг тус тус зохион байгууллаа

 

 

Мэдээ мэдээлэл