Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Адра Монгол ОУБ

АДРА Монгол ОУБ нь нийгэмд эерэг, бодит өөрчлөлт авчрахын төлөө ажилладаг олон улсын, төрийн бус байгууллага юм.

АДРА Монгол ОУБ-ын Эдийн Засгийг Дэмжих Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төсөл нь Завхан, Сэлэнгэ аймгуудын хоршоодыг дэмжих, бизнесийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд, зөвлөх үйлчилгээ, зээлийн холбон зуучлал, нэмэгдсэн өртөгийн сүлжээг хөгжүүлж, зах зээлийн холболт хийх үйлчилгээ үзүүлэх замаар тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил,  тогтвортой амьжиргаа, аюулгүй байдлыг хангах, ядуурлыг бууруулах зорилго тавин ажиллаж байна. 2013 оны 9 сарын байдлаар Улаанбаатар хотын 9 дүүрэг, Завхан, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн нийт 37 сумын 1760 иргэд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд болох 6160 иргэд төсөлд хамрагдан үр шим хүртэж байна. 

Анхлан байгуулагдсан, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүний борлуулалт, худалдааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, зах зээлд танигдах нь бэрхшээлтэй асуудлуудын нэг байдаг. Хөтөлбөрийн зүгээс бид энэ асуудлыг нь шийдвэрлэхэд нь туслах төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

Завхан аймгийн хувьд Европын холбоо болон Шинэ Зеландын засгийн газрын санхүүжилттэй “Хөдөөгийн Эдийн Засгийг Хөгжүүлэх” 2 төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ноос, газар тариалан, сүү цагаан идээний 28 хоршооны 1042 гишүүдтэй хамтран ажиллаж байна.

Холбоо барих хаяг: Завхан хаяг: Бэлчээр ашиглалтын холбоо ТББ байранд Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төсөл delgermaa@adra.org.mn utas; 88018863, 99884308  www.adra.org.mn

 

 

Мэдээ мэдээлэл