Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Дэлхийн зөн олон улсын байгууллага

Дэлхийн зөн олон улсын байгууллага

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагыг үндэслэгч Боб Пийрс 1948 онд Солонгос улсад байх хугацаандаа дайнд нэрвэгдсэн ард түмэн,
өнчирч хоцорсон хүүхдүүдийн зовлон шаналалыг зүрх сэтгэлээрээ мэдэрчээ. Тиймээс тэрээр Америкийн Нэгдсэн Улсад эргэж ирээд тэдгээр ард түмэнд яаралтай тусламж үзүүлэх, амьдралыг нь өөрчлөхөд өөрийн ажил үйлсээ зориулж эхэлжээ. Түүний энэ үйлс олон нийтэд хүрч чадсанаар Дэлхийн Зөн 1950 онд байгуулагдсан юм.
Тэр үеэс өнөөг хүртэл Дэлхийн Зөн 100 гаруй улсад өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын томоохон хүмүүнлэгийн тусламжийн хөгжлийн байгууллага болж чаджээ. Манай ажилчид сая сая хүүхэд, гэр бүлийн амьдралыг өөрчлөхийн тулд хаана бидний тусламж хэрэгтэй байна тэнд хүрч, тэдэнтэй хамтран ажиллахыг зорилгоо болгодог юм. 2008 оны байдлаар Дэлхийн Зөн ОУБ дэлхийн 3,1 сая хүүхдийг өөрийн ивээн тэтгэх хөтөлбөрт хамруулан, жил бүр 120 сая хүнд хүрч ажиллаж байна.
Бид арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, нас хүйсийг үл харгалзан хүүхэд түүний гэр бүл, орон нутгийн амьдралыг хувьсган өөрчилж, хөгжүүлэхээр ажилладаг билээ.

Холбоо барих

Дэлхийн зөн Завхан ОНХХөтөлбөр.                                       Дэлхийн зөн Завханхангай ОНХХөтөлбөр.

Менежер О.Өлзийбаяр                                                            Менежер Ц.Амгалан

Утас: 01462-23840                                                                     Утас: 01462-21035

И-мэйл: ulziibayar_orosoo@wvi.org                                       И-мэйл: amgalan_tsedendamba@wvi.org

Мэдээ мэдээлэл