Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Мерси кор олон улсын байгууллага

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Мерси Кор Олон Улсын байгууллагын эрхэм зорилго нь аюулгүй, үр бүтээлтэй, шударга нийгмийг цогцлуулан бүтээхэд нь хүмүүст туслах замаар дэлхий нийтийн хэмжээнд ядуурал, зовлон зүдгүүр, дарангуйллыг бууруулахад оршино.

УЛС ОРНЫ ЗОРИЛГО

Мерси Кор Монгол байгууллага нь хөдөө орон нутгийн иргэдийг хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд дасан зохицох чадвартай, нийгэм, эдийн засгийн хэрэгцээгээ хангахын тулд бүхий л нөөцийг дайчилж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Бид юу хийдэг вэ

Мерси Кор Монгол байгууллага нь тавьсан зорилгодоо хүрэхэд стратегийн ач холбогдол бүхий харилцан хамааралтай доорх гурван салбарт тогтвортой өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнд

  1. Тэнцвэртэй хөгжил:

Бизнесийг дэмжих үйлчилгээг орон нутгаасаа авах боломж нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулахуйц үйлчилгээ, үзэл баримтлалыг бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлснээр орон нутгийн орлого, бүтээмж сайжирна. Энэ үйл явцыг хөгжүүлснээр хүмүүс зөвхөн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд туслаад зогсохгүй илүү баян чинээлэг амьдрах, түүнчлэн орон нутгийн олон нийт өөрсдийн нийгэм-эдийн засгийн сайн сайхан байдлын төлөө тогтвортой хөгжлийг өөрсдөө манлайлах боломж чадавхтай болох юм. Мөн идэвхтэй хувийн сектортой болж, ядууст орлого олох боломжийг бүрдүүлсэн хүртээмжтэй зах зээлийн систем (эдийн засгийн дэд бүтцийг хөшүүрэг болгон ) тогтоно.

  1. Сайн засаглал

Орон нутгийн иргэд, олон нийт нийгмийн болон эдийн засгийн шийдвэр гаргахдаа авсан мэдээлэлдээ тулгуурладаг байх, мөн төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, чадавхтай байхад ньарга зүйн дэмжлэг үзүүлэхзорилготой .хөтөлбөр юм. Энэ үйл явцыг бэхжүүлснээр нийгмийн тусгаарлагдсан бүлгүүд нийгмийн амьдралд үр нөлөөтэйгөөр оролцдог болохоос гадна төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд үр дүнтэй харилцаа холбоо тогтож, орон нутаг, бүс нутаг, цаашлаад үндэсний түвшинд хариуцлагатай, чадавхтай засаглал тогтох юм.

  1. Байгаль орчны хариуцлагатай удирдлага

Хэрэгцээтэй мэдээлэл болон шинэ технологийн хүртээмжтэй байдлыг бий болгон, ашиглах замаар гамшгийн эрсдлийг бууруулах боломжтой юм. Энэ үйл явцыг дэмжсэнээр иргэд, олон нийт тогтворгүй нөхцөл байдал үүссэн үед зохион байгуулалттай, мэдээлэлтэй байх бөгөөд аливаа гамшгийг хохирол багатай даван туулж, дасан зохицох чадвар нэмэгдэнэ.

Мерси Кор Монгол  Олон улсын байгууллагын Завхан аймаг дахь Алтайн бүсийн  танилцуулга.

ХУРААНГУЙ

Мерси Кор Монгол  Олон улсын байгууллагын Завхан  аймаг дахьТөлөөлөгчийн газар  2004 оны8 сард байгуулагдсанаас хойш  өнөөг хүртэл орон нутагт бизнесийн хөгжил, иргэний нийгэм, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж[U1] байна. Энэ хугацаанд нийт 6 төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ба одоогийн байдлаар 2 төслийг[U2] орон нутгийн ИНБ, болон Төрийн байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж аймгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна. Төлөөлөгчийн газар нь 2004 оноос 2012 онхүртэл хөтөлбөрийн төлөөлөгч, хөтөлбөрийн ажилтан туслах ажилтан, жолооч гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2012 оны 6 сард МК ОУБ нь бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор МК байгууллагын Алтайн бүсийн төв болон өөрчлөгдөж, бүсийн зохицуулагч, бүсийн захиргаа санхүүгийн ажилтан, туслах ажилтан, аймгийн түншлэлийн зохицуулагч гэсэн[U3] нийт 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрэгжиж дууссан төслүүд

  1. 2004 - 2006 он Хөдөөгийн Агрибизнесийг Дэмжих Хөтөлбөр[U4] (RASP)
  2. 2004 – 2013 он Зээлийн Баталгаа Гаргах  Хөтөлбөр (LGM)
  3. 2009 – 2012 он Хөдөөгийн Бизнес Эрхлэгчдэд олгох Зах Зээлийн Боломжууд төсөл (MORE)
  4. 2011-201- он Монгол Ралли
  5. 2011-2012 он   Монгол Дарби
  6. 2011 – 2012 он Нийгмийн Хамгааллын Сүлжээ төсөл

Төлөөлөгчийн газар нь дээрх  төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлсний үр дүнд[U5] :

  • Малчдыг [U6] хэсэг, бүлгээрээ хамтын зохион байгуулалтанд орж ажиллах зохион байгуулалтын шинэ хэлбэр болох "Малчны бүлэг"-ийн зохион байгуулалтын загварыг бий болгосон
  • МК Монгол ОУБ аас явуулсан сургалт, зөвлөгөө, туршлага судлах аялал гэх мэт үйл ажиллагаанд малчид хамрагдаж мал маллагааны менежментээ сайжруулж, бизнесийн ур чадвараа ахиулсан төдийгүй орон нутгийн бизнес эрхлэгчид оролцож өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулан орлогоо нэмэгдүүлсэн
  •  Үйлдвэрлэлийн өргөтгаөсөн[U7]  бүлэг байгуулагдан  бизнесээ өргөжүүлэн ажлын байрыг шинээр бий болгосон.  [U8] 
  • Зах зээлийн өдөрлөг, уулзалт зохион байгуулахад  ҮӨБүлэг оролцсоноор борлуулалтаа нэмэгдүүлсэн ба бусад орон нутгийн үйл ажиллагаа явуулж буй ҮӨБ ээс туршлага судалсан ба хамтын ажиллагаа сайжирсан төдийгүй өөр хоорондоо гэрээг амжилттай байгуулж боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нэмэгдсэн
  • Аймагт үйл ажиллагаа явуулдаг  Бизнесийг Дэмжих Байгууллагын орлого өсч, эх үүсвэр нь олширсон
  • Аймгийн БДБ ууд хүний нөөцийн хувьд сайжирч ахиц гарсан ба  тэдний үйл ажиллагаа орон нутгийн төдийгүй бүс, үндэсний хэмжээнд  танигдсан.

Одоо хэрэгжүүлж буй төслүүдийн талаар:

  1. Орон нутгийн хариуцлагатай  засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл (APPEAL)

Төслийн зорилго

Орон нутаг дахь төрийн тодорхой хэлтэс албадын хууль дээдлэх, хэрэгжүүлэх, удирдах явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих

Төслийн зорилт

  • Мэдлэг- Орон нутгийн төвшинд төрийн байгууллагууд, түүний албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сайн засаглалыг бэхжүүлэх, авилгалаас ангид байхтай холбоотой Монгол улсын хууль эрх зүйн гол элементүүдийн талаар ойлгож, холбоо хамаарлуудыг нь мэддэг болсон байна.
  • Үйл хэрэг- Орон нутгийн төвшинд засаглалын чанар, үр нөлөөг илүү сайжруулахын тулд төрийн байгууллагууд эрх мэдлээ хэрэгжүүлэх болон үйлчилгээгээ хүргэхдээ ил тод, хариуцлагатай удирдлагыг нэвтрүүлж, хууль дээдлэх, хэрэгжүүлэх аргачлын үр нөлөө дээшилсэн байна.

Түншлэгч байгууллагууд

  • Аймгийн ИТХ
  • Засаг Даргын Тамгын Газар
  • Хууль Зүйн Хэлтэс
  • Төрийн Захиргаа Удирдлагын Хэлтэс
  • Халамж Үйлчилгээний хэлтэс
  • ИНБ ууд
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Төслийн санхүүжүүлэгч

USAID- Америкийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг

Төсөл хэрэгжих хугацаа

               2012 оны 6 сараас 2014 оны 9 сар

  1. Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байлыг бэхжүүлэх төсөл(iCOGS)

Төслийн зорилго

                        Төрийн худалдан авах ажиллагааг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор төлөвлөж, нээлттэй, ил тод, хариуцлагатай, үр ашигтай, хэмнэлттэй зарчмаар зохион байгуулж, чанартай бараа, ажил үйчилгээг нийлүүлдэг тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

Төслөөс хүлээгдэж буй үр дүн

Үр дүн 1- Төрийн худалдан авах ажиллагаан дахь иргэдийн оролцоо, худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгуулах төрийн албан хаагчдын болон гэрээний гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих иргэний нийгмийн байгууллагуудын чадавх сайжирсан байна.

Үр дүн 2- Төрийн худалдан авах ажиллагаанд аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууүллагууд  үр дүнтэй, хариуцлагатайгаар  оролцох боломж нэмэгдсэн байна

Үр дүн 3- Бизнес эрхлэгч, иргэд, олон нийт төрийн худалдан авах ажиллагааны цогц мэдээлэл авах хүртээмж нэмэгдсэн байна.

Түншлэгч байгууллагууд

  • Аймгийн ИТХ
  • Засаг Даргын Тамгын Газар
  • ЗДТГ ын дэргэдэх Худалдан Авах Ажиллагааны Алба
  • Иргэний нийгмийн байгууллагууд
  • Гурван талт түншлэлийн зөвлөл
  • Бизнес эрхлэгчид ба иргэд

Төслийн санхүүжүүлэгч

SDC-Швецарийн Хөгжлийн Агентлаг

Төслийн хугацаа

  1. 5 сараас 2015 оны 3 сар
  2. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр (LGM)  хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго

Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудаас зээл авахад нь зээлийн баталгаа гарган дэмжлэг үзүүлнэ.

Төслийн зорилт

  1. Бизнес санаагаа хэрэгжүүлэх, бизнесээ өргөжүүлэх зорилготой орон нутгийн иргэдийн санхүүгийн чадавхыг нь сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх
  2. Орон нутгийн бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн зээл, санхүүгийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлж, чадваржуулах
  3. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг илүү тааламжтай болгохын тулд санхүүгийн байгууллагуудын хоорондор шударга өрсөлдөөнийг дэмжих, тэдний санал болгож буй үйлчилгээний нөхцөлд эерэгээр хандах

Түншлэгч байгууллагууд

ХАС БАНК, ХААН БАНК

Төслийн санхүүжүүлэгч

USDA- АНУ ын Хөдөө Аж Ахуйн Яас

Төслийн хугацаа

2004 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2012 оны 9 сараас түр хугацаагаар үйл ажиллагааг зогсоосон байгаа ба цаашид хэрхэн хэрэгжих талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус боловсруулах шатандаа байгаа

  1. Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах төсөл-LTS

Төслийн зорилго

Орон нутгийн иргэдийн дунд цаг агаарын урьдчилсан мэдээллийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлж, зуднаас авсан сургамж, даван туулах шилдэг аргуудыг нэгтгэж түгээснээр малчид болон орон нутгийн эдийн засагт учирч болох зудын аюул, хохирлыг багасгах

Төслийн зорилт

  1. 2012-2013 оны зуднаас авсан сургамжийг нэгтгэх, зудын эсрэг орон нутгийн төр, хувийн хэвшлийн авсан арга хэмжээнд үнэлгээ хийх
  2. Сургалт, техникийн тусламж үзүүлж орон нутгийн байгууллагуудын зудтай тэмцэх чадавхыг сайжруулах
  3. Цаг агаарын мэдээг малчны бизнесийн мэдээтэй хамт иргэдэд хүргэх технологийг нэвтрүүлэх

Түншлэгч байгууллагууд

Аймаг сумдын Засаг дарга нар

Онцгой байдлын ерөнхий Газар

Цаг уур, орчны шинжилгээний Алба

Малчдын бүлэг

Төслийн санхүүжүүлэгч

OFDA- АНУ ын Олон Улсын Агентлагийн Харьяа Гамшигт Нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар

 

Төслийн хугацаа

  1. оны 6 сараас 2014 оны 5 сар

Хаяг:Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг дахь Бэлчээр ашиглагчдын холбооны байр

Утас: 70462465
Факс: 70462458

Вэб хуудас: mercycorps.org.mn

Ажилтнуудтай холбоо барих хаяг

  • Ц.Мандахнар

Алтайн бүсийн зохицуулагч

Утас: 99 08 76 11

Мэйл хаяг:  mandakhnar@mn.mercycorps.org

  • Ш.Сарангэрэл

Аймгийн Түншлэлийн зохицуулагч

Утас: 86 71 02 48

Мэйл хаяг:  sarangerel@mn.mercycorps.org

  • Ө.Батманлай

Алтайн бүсийн туслах ажилтан

Утас: 99 46 91 83

Мэйл хаяг:  Batmanlai@mn.mercycorps.org

  • Э.Дэлгэр

Алтайн бүсийн Захиргаа Санхүүгийн Ажилтан

Утас: 88 92 13 00

Мэйл хаяг:  delger@mn.mercycorps.org


 

Мэдээ мэдээлэл