Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

ХАҮТанхим

Танхимын товч танилцуулга:

Завхан аймгийн ХАҮТанхим нь МҮХАҮТанхимын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчныг таатай болгох, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн өмгөөллийг хэрэгжүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нийт гишүүдийн тоо 110-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд өргөжин тэлж байна.

1. Манай салбар танхим дараах ажил,үйлчилгээг  жил бүр  зохион байгуулдаг:

  1.   “Арц – Суурь” хилийн хавар намрын үзэсгэлэн худалдаа
  2. “Завхан түншлэл” бүсийн үзэсгэлэн худалдаа
  3. “Эх орны шим” Цагаан сарын үзэсгэлэн худалдаа
  4. Оны эцэст шилдгүүдийг шалгаруулах ENTREPRENEUR
  5. Онлайн сургалт
  6. Гишүүний хөнгөлөлтийн карт
  7. Гадаад оронд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаа, чуулга уулзалт
  8. Салбарын уулзалт зөвөлгөөн
  9. Телевизийн нэвтрүүлэг

3. Завхан аймгийн ХАҮТанхимын тэргүүлэгчид:

  1. Г. Бадамхатан / Танхимын дарга/
  2. Л.Юра / Завхан Баялаг ХХК-ны захирал/
  3. Д. Лхагвасүрэн / Санмин ХХК/-ны захирал/
  4. А.Гомбодорж / Хадгаламж банк Завхан салбарын захирал/
  5. Н.Гунаажав /Бэр Сүм ХХК-ны захирал/
  6. Д.Батбаяр /Эрхэм Оргил ХХК-ны захирал/
  7. С. Бямбадоо /Манлай-Од ХХК БИТөв захирал/
  8. С. Мижиддорж /Хувиараа бизнес эрхлэгч/
  9. З. Нямжав /хувиараа бизнес эрхлэгч/

4. Салбар танхимын ажилтан:

Танхимын дарга Г. Бадамхатан

Танхимын санхүү, ГОНХ ажилтан Н.Болормаа

Танхимын сургалт,  судалгаа  хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г. Булганхишиг

Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Will James

Танхим нь дараах ажилийг  хамтран хийж  байна.

 

 

 

 

 

 

 

Олон улсын чацарганы холбооны VI их хурлын мэдээлэл

Сүүлийн 8 жилийн дотор чацаргана дэлхийн хөдөө аж ахуйн хамгийн ирээдүйтэй таримлын нэг болж чадсан. Олон талын ач холбогдолтой энэ ургамалын сайн чанарууд болох азот шингээгч, шим тэжээлт хүнсий хэрэглээ, эмийн бэлдмэл, байгаль орчины хамгаалал зэргээрээ энэхүү хүчит ургамалд олон нийтийн сонирхолд орсон болно.

10 жилийн өмнө, ISA-ийн анхдугаар хурал Берлинд болсон. Түүнээс хойш олон олон уулзалтууд дэлхий даяар амжилттай зохион байгуулагдсан. Өнөө үед тэрхүү үр өгөөжтэй арга хэмжээнүүдийн үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уулзалт ISA xурал шаардлагатай болоx нь тодорхой болсон.

Олон улсын шинжлэx ухаан болон худалдааны салбарууд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнээс үүдэн шинжлэх ухааны мэдлэгээ солилцох сонирхол маш их байна. ISA-ийн Орос /2009/ болон Хятад /2011/д болсон хурлуудын үеэр шинжлэх ухаан, технологийн гайхалтай ололтууд нээгдэж байгаа нь тодорхой болоод байгаа.

Чацарганыг хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, шинжлэх ухааны талаас сонирхож буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаад үндэслэн ISA-ийн удирдах зөвлөл 2013 оны хурлыг Германы Потсдам хотод "Чацаргана - технологи, эрүүл мэнд, байгаль орчин дахь шинэ хандлага" уриан дор явуулахаар шийдвэрлэсэн.

Германы Чацаргана болон Зэрлэг Жимсний Нийгэмлэг нь ISA-ийн нэрийн өмнөөс та бүхнийг ISA-ийн VI их хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Бидний үндсэн зорилго бол чацарганыг ямар хүчирхэг ургамал болохыг дэлхий дахинд сурталчилаx, шинжлэх ухаан болон үйлдвэрлэл, худалдааны хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Их хурлын зорилгууд:
- чацаргана судлалын өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх,
- чацаргана боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх,
- тариалах, боловсруулах шинэ технологийг танилцуулах,
- тарих, үржүүлэх шинэ мэдлэг , мэдээлэл солилцох,
- чацарганы эрүүл мэндийн ашиг тус, үйлдвэрлэл худалдааны хэрэглээг танилцуулаx

Хурлын чухал асуудлууд:
- Чацарганы шинжлэх ухааны судалгаа,
- Чацарганы эрүүл мэндийн болон эмчилгээний хэрэглээ, судалгаа
- Чацарганыг ургуулах, хураах, боловсруулах технологи
- Чацарганы сортууд,
- Чацарганаас гаргах органик бүтээгдэхүүний шинэ технологи
- Чацарганы бүтээгдэхүүний чанар
- Чацарганы олон улсын хамтын ажиллагаа

Бүртгэлийн хураамж:
Жирийн оролцогч - 450 €
6/30-аас өмнө бүртгүүлбэл - 400 €
хямдаруулсан үнэ - 300 € (OECD DAC - олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагад орсон улсууд- /Монгол орсон байна/) 

жирийн оролцогч - нэг өдөр - 150 €
оюутан - 100 €
оюутан 6/30-аас өмнө бүртгүүлвэл - 50 €
их сургуулийн баталгаат бичигтэй хамтран оролцогч - 100 €

(хураамжид хурлын материал болон оройн хоол, кофе завсарлага багтсан)

Холбоо барих утас: 94155566, 86465566

Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

мэдээлэл

ЖДҮ эрхлэгчдийн анхааралд

ЖДҮ-ийн зээл олголт дээр Зээлийн батлан даалтын сан “Голомт” банктай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан Зээлийн батлан даалтын сан зээл авахаар барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа ЖДҮ эрхлэгчид батлан даалт гаргах чиглэлээр “Голомт” банктай хамтран ажиллахаар боллоо.  Энэ талын гэрээг дээрх хоёр байгууллага саяхан байгуулсан юм. Ингэснээр, зээлийн барьцаа хөрөнгөгүй ЖДҮ эрхлэгчид одооноос эхлэн “Голомт” банкинд хандан авах зээлийнхээ 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргуулах боломж нээгдэж байна.

Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулсан “Голомт” болон Төрийн банкны аль ч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргаж батлан даалтад хамрагдах боломжтой болж байна.

сургалт

ЧАЦАРГАНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

2013.06.04-05 өдрүүдэд Увс аймагт Чацарганы хортон шавьж нартай хэрхэн тэмцэх тухай практик сургалт болох гэж байна. Энэхүү сургалтанд тухайн салбарын эрдэмтэн докторууд оролцох юм.

 Мэдээллийг 94155566, 86465566 дугаараас авна уу.

үзэсгэлэн худалдаа

Бизнес эрхлэгчдийн анхааралд "Import Shop Berlin" үзэсгэлэн

МҮХАҮТ-аас экспортыг дэмжин урамшуулах ажлын хүрээнд монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Герман улсын зах зээлд сурталчилан таниулах, бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох боломж олгох  зорилгоор “Import Shop Berlin”   үзэсгэлэнд оролцохыг урьж байна. “Import Shop Berlin” ОУ-ын  үзэсгэлэн худалдаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2013 оны 11-р сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхийн нийт үйлдвэрлэгчид болон гар урлал үйлдвэрлэгчид  өөрийн хийсэн  байгалийн гаралтай үнэт бүтээгдэхүүнээрээ оролцдог. Та үзэсгэлэнд 2 төрлөөр оролцох боломжтой.
1.    Үзэсгэлэнг үзэж сонирхох (visitor)
2.    Үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой.

Үзэсгэлэнгийн талбайн төлбөр: Хамгийн бага талбайн хэмжээ 10 мкв. 10 мкв талбайд 2 компани оролцож болно.
Талбайн төлбөр: 10 мкв =1653 Евро+19% НӨТ
Үзэсгэлэнгийн зарим тоног төхөөрөмж, хөргөгч, тавиур гэх мэт нэмэлт зардал гарч болно. Үзэсгэлэнд дараах бүтээгдэхүүний төрлөөр оролцох боломжтой.  Хувцас, Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн (гар аргаар нэхсэн), арьсан бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, жижиг тавилгууд, хивс хивсэнцэр, сав баглаа боодол, керамик эдлэл, шил, халуунд тэсвэртэй аяга тавга, орчин үеийн чимэглэл, эртний гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, үндэсний маягтай бүтээгдэхүүн, модон тоглоом, гэр ахуйн хэрэгсэл, мөн аялалын компаниуд өөрийн аялалын саналуудыг тавьж болно.

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2013 оны 11-р сарын 13-наас 17 ны хооронд
Бүртгэлийн хугацаа: 2013 оны 5-р сарын 28-ныг дуустал.

 

Худалдаа аж үйлдвэрийн танхим

Утас: 7046-2100, 94155566

Мэдээ мэдээлэл