Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

“Сэтгэлийн гоёл” Сэтгэл зүйн төв

“Сэтгэлийн гоёл” Сэтгэл зүйн төв

“Сэтгэлийн гоёл” Сэтгэл зүйн төв

Үндсэн үйл ажиллагаа

  • Сэтгэл зүйн  ЗӨВЛӨГӨӨ
  • Сэтгэл зүйн СУРГАЛТ
  • Сэтгэл зүйн ЛЕКЦ
  • Сэтгэл зүйн ОНОШИЛГОО, СУДАЛГАА

Манай төв нь 2012 оны 08 сарын 10-нд шинээр байгуулагдсан бөгөөд  сэтгэл зүйн үйлчилгээний хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо,  сургалт, судалгааг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, олон нийтэд зориулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг. 

Манай сэтгэл зүйн төв нь гэр бүлийн бүх насны  хүмүүст ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцааны болон бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтууд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэж дараах үйлчилгээг эрхэлж байна. Манай байгууллагад чадварлаг бизнесийн удирдлагын менежер, багш, хуульч, эмч, сэтгэл зүйч,  нийгмийн ажилтнаас бүрдсэн, чадварлаг хамт олон бүхий мэргэжлийн байгууллага юм.

  Тус төв нь үйлчлүүлэгчийн нууц эрхийг хамгаалж, гэр бүлийг эрүүл, бат бэх байлгахын төлөө мэргэжлийн түвшинд ажилтны ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллаж байна.

Алсын хараа-Бидний ирээдүй

Монголд сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, олон улсын жишигт хүргэн ажиллах, олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, цогц хэлбэрээр хүргэхийн төлөө ажиллана. 

Бидний эрхэм зорилго

“Сэтгэлийн гоёл” Сэтгэл зүйн төвийн эрхэм зорилго нь монгол хүний хөгжил, гэр бүлийн эрүүл саруул орчин, сайн сайхны төлөө сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Хэтийн зорилго

         Монгол улсад төдийгүй олон улсад нэр хүндтэй, нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг, монгол хүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучууд, гэр бүл хамт олны сэтгэлзүйн боловсрол, хувийн хөгжлийг дэмжиж нийгэмдээ зөв иргэнийг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, тэднийг сэтгэлзүйн хувьд бүрэн бүтэн аз жаргалтай амьдрахад уриалан дэмждэг шилдэг ТББ болно.

Зорилт

  • Олон нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчлан таниулах, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх (олон нийтийн мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах),
  • Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, мэргэжил нэгт судлаач, эрдэмтэдтэй туршлага солилцох, хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг судлан тодорхойлох зорилгоор сэтгэл судлалын суурь судалгаа явуулж, үр дүнг олон нийтэд танилцуулах, практикт нэвтрүүлэх, 
  • Хувь хүн, гэр бүл, хүүхэд, байгууллага, хамт олны хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харилцаа болон багаар ажиллах чадварыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн бүхий л төрлийн сургалт, тренинг зохион байгуулах,
  • Сэтгэл судлалын мэргэжилтнүүд болон олон нийтийн сэтгэл зүйн боловсролд зориулан сэтгэл зүйн сэтгүүл, ном, сурах бичиг, гарын авлага тууривах,
  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө явуулах

 

Байгууллагын нэр:                                                     "Сэтгэлийн гоёл" Сэтгэл зүйн төв

Байгууллагын регистрийн дугаар:                     8086109

Байгуулагдсан огноо:                                                2012.08.17

Хариуцлагын хэлбэр:                                                Нийгэмд үйлчилдэг ТББ

Байгууллагын гишүүнчлэл:                                   6 гишүүний бүрэлдэхүүнтэй

Үйлчилгээний газрын нэр:                                       "Сэтгэлийн гоёл " Сэтгэл зүйн зөвлөгөө,

              тусламж, дэмжлэг үзүүлэх төв

Холбоо барих хүн:                                                       Ц.Лхагвасүрэн

Хаяг:                                                                                Завхан аймгийн Улиастай сум Жинст баг

                                                                                             Хүүхдийн төлөө хэлтсийн 206 тоот

Утас:                                                                                9400-7972,, 9988-1317,

 Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх Итгэлийн утас 5009-7972

Имэйл:                                                                             tseepilmaa@yahoo.com

Вэб сайт:                                                                       www.zavkhan.mn

Мэдээ мэдээлэл