Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Аймгийн прокурорын газар

Аймгийн прокурорын газар

       БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор хуучин Хантайшир аймгийн татан буулгаж, Завхан аймгийг байгуулж, Завхан аймгийн түр хорооны дарга Дашням, аймгийн прокуророор Гэмпилийн Даншийцоодол нар томилогдсон байна. БНМАУ-ын Засгийн газрын энэ тогтоолыг биелүүлэхээр 1931 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Хувьсгалын түр хороо анхдугаар хурлаа хийж, Хантайшир аймгийн Яам ба Шүүн таслах газруудыг татан буулгаж, шинэ аймгийн зохион байгуулалтын Түр хороо ба Шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай хэлэлцсэн байна.

       Завхан аймгийн Прокурорын газрыг 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулахаар шийдвэрлэсэн ба жинхэнэ прокурор, мөрдөн байцаагч гэсэн орон тоотойгоор 36 сум, 280 гаруй багийг харъяалан хяналтын ажиллагаагаа эхэлж, 1931 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анх удаагаа эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Тус аймгийн Тосонцэнгэл суманд Сум дундын прокурорын газартай бөгөөд шүүхийн харъяаллыг дагаж Асгат, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдыг 2008 оны 10 дугаар сараас эхлэн харъяалан ажиллаж байна.

Одоо аймгийн прокурорын газар нь аймгийн прокурор, орлогч прокурор, мэдээлэл, дүн шинжилгээ бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор 5, прокурорын туслах ажилтан 2, даргын туслах-архивч, программист, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, жижүүр 4 гэсэн 9 прокурор, 11 захиргаа, үйлчилгээний ажилтан, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар нь ахлах прокурор, хяналтын прокурор 2, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, жижүүр-2 гэсэн 3 прокурор, 7 ажилтан, нийт 11 прокурор, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл