Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Аудитын газар

                                  Аймгийн аудитын газар

                                         ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЪЯА

                            ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Төрийн аудитын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж Монгол улсын ерөнхий аудиторын 1 дүгээр сарын 17-ны 05 тоот тушаалаар Үндэсний аудитын газрын харъяа Завхан аймгийн Аудитын газар болж өөрчлөгдлөө.

Монгол улсын ерөнхий аудиторын 2014 оны 1 дүгээр сарын 30-ний   22  дугаар тушаалаар батлагдсан орон тооны дагуу дарга тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор 2, аудитор 4, шинжээч 2, жолооч -1 бүгд 11 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Ажилтнуудын мэргэжлийн хувьд нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйн мэргэжилтэй магистрийн зэрэгтэй 3, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч 8 ажиллаж байна.

Шинэчлэгдсэн хуулийн өөрчлөлтөөр батлагдсан бүтцийн дагуу санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын багт хуваарлигдан аудитын ажлыг гүйцэтгэж байна.

Ажилтнуудын хөдөлмөрийг төр засгаас үнэлж төрийн дээд шагнал ”Алтан гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 2, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медель 1, “Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 6, “Төрийн хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 5, Санхүү банкны жуух бичиг, Төрийн хяналтын жуух бичиг”-ээр 10 хүн тус тус шагнагджээ.

                                                       МЭНДЧИЛГЭЭ

Завхан аймгийн Аудитын газрын цахим хуудсанд хандсан танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хүн төрөлхтөн өмч хөрөнгө, эдийн засгийн аливаа үйл ажиллагааг бүртгэн тэмдэглэж эхэлсэнтэй зэрэгцээд түүнийг ажиглах, хянах хэрэгцээ үүссэн гэж үздэг.

Манай улсын хувьд 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн мэдүүлснээр УИХ-ын 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль батлан гаргаж мөрдүүлснээр Монгол Улсад анх удаа төрийн хяналтын цоо шинэ тогтолцоо бий болсон юм. 

Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад төрөөс авч хэрэгжүүлж буй олон чухал арга хэмжээний нэг нь улсын секторын төсөв, санхүүгийн тогтолцооны шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн салшгүй нэг хэсэг нь  ардчилал, зах зээлийн харилцааны нөхцөлд тохирсон төрийн аудитын тогтолцоог бий болгох, бэхжүүлэх явдал байсан.

Монгол Улсын Төрийн аудитын тухай хууль УИХ-аар батлагдан 2003 онд мөрдөгдөж эхэлснээр аймгийн Хянан шалгах хорооны чиг үүрэг өөрчлөгдөж  Аудитын газар болон зохион байгуулагдсан.

Төрийн аудитын тухай хуульд 2014 онд нэмэлт өөрчлөлт орсоноор бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж Улсын Их Хурал орон нутагт хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийн үр ашиг, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, орон нутгийн эдийн засаг, санхүүг хөгжүүлэх оновчтой бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд нь үнэн бодитой, найдвартай мэдээллээр ханган ажиллах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээллийн технологийн хурдтай хөгжлийн үр шимээр бид бүхэн хийсэн аудитын тайлан, дүн, дүгнэлтээ та бүхэнд ил тод, нээлттэй хүргэх боломжтой болж байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн зарцуулалтад гарсан алдаа дутагдлыг зөвхөн төрийн аудитын байгууллага засч  залруулах, сайжруулахыг шаардахаас гадна иргэд, олон нийтийн зүгээс зохих шаардлага тавигдах  болж байгаад туйлын их талархалтай байна.

Манай цахим хуудсанд хандсан та бүхэн төрийн аудитын хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн,  байгууллагын аудитын тайлан, дүгнэлттэй танилцаж, үнэтэй санал, хүсэлт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

                        Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье.

                                                                     ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЬЯА

                                                                      ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗРЫН
                                                                  ДАРГА, ТЭРГҮҮЛЭХ  АУДИТОР Х.БОЛДБААТАР

           Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын баруун бүсийн сургалт семинар

Үндэсний аудитын газраас 2014.08.20-25 –ны хооронд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын баруун бүсийн сургалт” –нд амжилттай оролцлоо.

                Амралт чөлөөт цагаараа байгалийн сайханд аяллаа

Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ногоон нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газруудаар амралтын өдрүүдээр аялж алжаал ядаргаагаа тайлав.

 

Мэдээлэл:

1. Монгол Улсын Ерөнхий аудитороос 2014 онд нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, төрийн дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилт, төрийн захиргааны зардлыг бууруулах ажиллагаа үр дүнтэй явагдаж байгаа эсэхэд нийцлийн аудит хийгдэж байна.

2. Монгол Улсын Ерөнхий аудитороос 2014 онд нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийгдэж байна.

 

 

 

Мэдээ мэдээлэл