Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

ЗХ-ний 325-р анги

                                 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИЙН  ТАНИЛЦУУЛГА

                                                          АНГИЙН ТҮҮХ
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолоор Завхан аймгийн Улиастай суманд Зэвсэгт хүчний радиотехникийн тусгай хороог байгуулах шийдвэрийн дагуу Батлан Хамгаалахын сайдын 1997 оны дугаар тушаалаар тус анги анх байгуулагдсан.Тус ангийн суурин дээр 1921 онд Улиастайн цэргийг захиран сууж байсан Хатанбаатар Магсаржавын цэрэг, 1932 онд 8 дугаар морьт хороо тус тус байрлаж байсан. 1966 онд тус аймагт “Авто тээврийг удирдах газар” байгуулагдаж, энэ байрлал дээр авто тээврийн 20 дугаар бааз үйл ажиллагаагаа явуулж байжээ.

1997 оны 07 дугаар сард 20 дугаар баазын байрлаж байсан объектыг тус анги хүлээн авч засварлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1997 оны 11-р сарын 20-нд анги “Байлдааны туг”-аа хүлээн авсан.

1997 оны 12 дугаар сард тус хорооны бие бүрэлдэхүүн анхны байлдааны жижүүрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хороо анх байгуулагдахад 5 тусгай салбартай байсан ба одоогийн байдлаар харьяа 7 салбартайгаар үүрэг гүйцэтгэж байна.

               АНГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, чадварлаг болгон, байлдааны жижүүрлэлтийн ажиллагааг явуулах үндсэн дээр Монгол Улсын баруун бүсийн агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдалд тавих хяналтыг дээшлүүлэхэд оршино”

 

                    

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл