Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

2016-03-18 11:00

Аймгийн ҮАБ-г хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Туурга тусгаар эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж ирсэн түүхийн нэгэн чухал үе болох Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр 1921 оны 3 дугаар сарын 18-н буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал аймгийн ҮАБ-г хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд болон ахмад дайчдыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах нэр төртэй үүргийг гүйцэтгэж ирсэн үе үеийн ахмадууд, өнөө цагийн алба хаагчиддаа баяр хүргэж,  номын дээжийг өргөн барьлаа.