Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 21 гараг

2016-03-29 09:06

ЗАВХАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ

 
 
 

ЗАВХАН АЙМАГ

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Завхан  аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс  нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ   албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус  аймгийн Засаг даргын Тамгын газар дээр  2016 оны 04 дүгээр сарын 7-8-ны  өдөр  хүртэл  10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  3. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •  “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  •  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;

Жич:       “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
 
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Тус аймаг дахь нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд тус аймгийн ЗДТГ-ын 70463741, 98826166 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

ЗАВХАН  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцах асуудал

Ангилал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

ДЭС ТҮШМЭЛ

1

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Яаралтай гамшиг, эрсдлийн үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Яаралтай гамшгийн эрсдлийн үеийн тусламж үйлчилгээ

ТЗ-5

1

Анагаах ухааны баклавàр áîëîí ò¿¿íýýñ дээш боловсролтой

Хүний их эмч

Яаралтай тусламжийн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшсэн

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Ухаан санаа бие бялдрын хувьд эрүүл байх, Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

2

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Сум, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт

ТЗ-5

1

Анагаах ухааны баклавàр áîëîí ò¿¿íýýñ дээш боловсролтой

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Ухаан санаа бие бялдрын хувьд эрүүл байх, Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

3

Мэргэжлийн хяналтын газар

Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс

Улсын байцаагч

Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч

ТЗ-6

1

Дээд, бакалавр болон түүнээс дээш боловсролтой

Хүнсний технологич

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Ухаан санаа бие бялдрын хувьд эрүүл байх, Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

4

Мэргэжлийн хяналтын газар

Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс

Улсын байцаагч

Эмчилгээний хяналтын улсын байцаагч

ТЗ-6

1

Дээд, бакалавр болон түүнээс дээш боловсролтой

Хүний их эмч

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Ухаан санаа бие бялдрын хувьд эрүүл байх, Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

5

Хөдөлмөрийн хэлтэс

Хөдөлмөрийн хэлтсийн Отгон сум  хариуцсан мэргэжилтэн

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн

хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаархи мэдээллийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж, тухайн хөтөлбөрт хамрагдах шаардлага хангасан иргэдийг хамруулах

ТЗ-5

1

Дээд, бакалавраас дээш зэрэгтэй байх 

Багш, нийгмийн ажилтан

Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх байх, хөдөлмөрийн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, мэргэшсэн төслийн мэргэжилтэн, төрийн удирдлагын менежер

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн системд ажиллах чадвартай байх,  баримт бичиг боловсруулах,  Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаагаар мэргэшсэн байх

ТУСЛАХ ТҮШМЭЛ

1

Байгаль орчин аялал жуулчлалын газар

Улиастай  сум

Байгаль хамгаалагч

Байгаль орчны хамгаалалт, байгалийн баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт

ТЗ-2

1

Бакалавраас дээш боловсролтой

Байгаль орчны чиглэл

-ээр мэргэ

-жилтэй байх

Байгаль экологийн шинжлэх ухааны үндсэн мэдлэгтэй, мэргэшлийн зохих мэдлэгтэй байх

Харгалзахгүй

байгаль орчны тухай хууль тогтоомжуудыг бүрэн судалж ойлгосон заалтуудыг нь сахиулан биелүүлэх чадвартай байх, Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, байгаль орчны доройтлыг зогсоох, сааруулах арга замыг мэддэг, түүнийг иргэдэд зааж сургах арга зүйг эзэмшсэн байх

2

Нийгмийн даатгалын хэлтэс

Сонгино сум дахь Нийгмийн даатгалын байцаагч

Нийгмийн даатгалын байцаагч

Нийгмийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

ТЗ-3

1

Дээд боловсролтой

Нягтлан бодогч, эдийн засагч /өдрийн ангид суралцаж төгссөн/

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, Нууц хадгалах, Төрийн албаны болон нийгмийн Даатгалын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих, шударга зарчимч байх

 

ДҮН:  НИЙТ 7  ОРОН ТОО

 

                               ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС