Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

2016-04-05 09:19

Аймгийн Засаг дарга сумдын иргэдэд тайлангаа тавьж дууслаа

Аймгийн Засаг дарга жил бүр нийт сумдаар тойрон иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тухайн онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулгыг  хийдэг уламжлалтай. Өнгөрөгч 2 дугаар сараас эхэлсэн Засаг даргын тайлан тавих энэ оны ажил Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг сумдаар 2016 оны 03-р сарын 27-ноос 04-р сарын 2-ны хооронд ажилласнаар өндөрлөж байна. Сумдад ажиллах үеэр Засаг даргын 2015 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайланг тавьж, иргэдийн сонирхсон асуултад холбогдох албаныхан хариулт өгч ажиллаа.  Мөн  энэ үеэр аймгийн Засаг даргад иргэдээс хандаж тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх, нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

Хойд чиглэлийн сумдад ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засаг дарга Ж.Жамъянтив, ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс, ХХААГ-ын дарга Э.Балжинням, БСГ-ын мэргэжилтэн н.Уламбаяр, ЭМГ-ын Түргэн тусламж үйлчилгээ хариуцсан тасгийн дарга н.Ганчимэг, ЗДТГ-н Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар багтсан юм.