Өнөөдөр: 2017 оны 11-р сарын 18 гараг

2013-09-05 18:16

90 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ УГТАЖ 90 ИРГЭНЭЭ БАЯРЛУУЛЛАА

Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, Улиастай хот үүсч хөгжсөний түүхт 280 жилийн ойн баяр наадмын босгон дээр Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Улиастай суманд ажиллаж, амьдарч байгаа ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 90 иргэндээ үндэсний дээл хийлгэж, баярын бэлэг болгон гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Улиастай сумын ИТХ-ын дарга Ч.Нямхүү , Засаг дарга Д.Энх-амгалан нар оролцож 90 иргэнд дээлийг нь өмсгүүлж,  дурсгалын зураг авахуулсан юм.

Аймгийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан үндэснийхээ хувцасыг бэлгэнд авсан иргэд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

Энэ үеэр Шилүүстэй сумын “Мянганы эгшиглэн” морин хуурийн хамтлагийн хуурын аялгуу, аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран сайханчдын аялгуут сайхан дууг сонсгож  сэтгэлийн мялаалга өргөлөө.

Бусад мэдээ