Өнөөдөр: 2017 оны 11-р сарын 18 гараг

2014-07-23 18:08

Засаг даргын орлогч Ч.Пунцаг ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч нарын багынхантай уулзлаа

ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч нарын баг Тайваны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр  алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орон нутагт ажиллаж буй мэс заслын эмч нарын ур чадварыг дээшлүүлэх,  Уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй өвчитнүүдэд мэс засал, хэл засал, гажиг заслын  нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2014 оны  07 сарын 18-25-ны өдрүүдэд  ажиллаж байна.

Тус багынханы гишүүдийг аймгийн засаг даргын орлогч Ч.Пунцаг хүлээн авч хагалгаа хийлгэсэн хүүхдүүд, тэдний эцэг эх, иргэдийнхээ зүгээс талархал илэрхийллээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн гажиг заслын эмч Эрдэнэсайхныг аймгийн хүндэт тэмдэгээр шагналаа. Мөн багийн бүх  гишүүдэд Завхан аймгийн түүх номыг дурсгалаа.

   

Монголын Уруул тагнайн нийгэмлэг нь уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй эцэг эхийн салбар зөвлөлийг Завхан аймагт байгуулж хамтран ажиллахаар болсон байна.

Эмч нарын баг ийм эмгэгтэй өвчитнүүдэд мэс засал эмчилгээг хийхийн зэрэгцээ  хэл яриа, гажиг заслын эм­чил­гээг хийх  бөгөөд  орон нутагт ажил­лах эмч эмнэл­гийн мэргэ­жилтнүүд, эцэг эхчүүдэд энэ эмгэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 07 сарын 22-ны өдрүүдэд 100 гаруй хүнд сургалтыг зохион байгууллаа.