Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

2015-03-03 12:27

ЗАВХАН АЙМГИЙН “ЗАВХАН ХҮҮХЭД” ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл 

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн“Зөв монгол хүүхэд”хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн уг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан. 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “ЗАВХАН ХҮҮХЭДаймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж,хэрэгжүүлнэ гэж тус тус заасныг үндэс болгосон.

Өнөөгийн байдал:

Завхан аймагт 2013 оны байдлаар 36 цэцэрлэгт 4593 хүүхэд суралцаж, хамрагдвал зохих хүүхдийн74.4 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас 8,4 %-иар дээгүүрбайна. Сүүлийн 5 жилд7 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж, 14 цэцэрлэгийн барилгад урсгал болон их засвар хийгдэн, 44 гэр цэцэрлэгийг нийлүүлсэн явдал нь бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, хамран сургалт нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр боллоо. 

Ерөнхий боловсролын 30 сургуульд 14188 хүүхэд суралцаж, хамран сургалт 99.4 хувьтай байгаа нь ЕБС-ийн хамран сургалт улсын дунджаас дээгүүр боловч сум,  сургууль бүрийн хамран сургалт, ачаалал харилцан адилгүй байна.

Сургуулийн бүтэц хэв шинж алдагдан, анги, бүлэг дүүргэлт суралцагчдын тоо цөөрснөөс мэргэжлийн багш нарын үндсэн цаг хүрэлцэхгүй, бусад хичээлийг зааж байгаа нь хүүхдийн хөгжил доголдох нэг шалтгаан болж байна.

Тухайлбал 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 32,6 хувь нь  зөвхөн Улиастай сумын   5 сургуульд суралцаж,Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан сумын сургуулиуд хамран сургах тойргийн хүүхдийн дөнгөж 26,6-69,1 хувийг хамруулж байна. Зарим сургууль хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг хамарч чаддаггүйгээс бусад сургуулийн анги дүүргэлтийг нэмэгдүүлэн илүү ачаалал өгч байна.

Цэцэрлэг, сургуульд олгож байгаа эерэг зан үйл орчны сөрөг зан үйлийн дунд замхрах хандлагатай байгаа тул цэцэрлэг, сургууль, эцэг эхийн холбоог шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Энэ ажилд нийгмийн ажилтнуудын  гүйцэтгэх үүрэг нэн чухал шаардлагатай.

Хүүхэд, эцэгэх, багш нартай хамгийн ойр дотно байж, тэднийг холбох гүүр болж ажиллах үүрэг хүлээсэн 30 сургуулийн нийгмийн ажилтнуудын 23 нь  буюу 76,6 % нь мэргэжлийн бус хүн ажиллаж байна. Гэтэл тухайн мэргэжлийг эзэмшсэн  хүмүүс ажилгүй буюу өөр ажил эрхэлж байна.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн 57,5% нь өөртөө тохирсон стандартын шаардлагад нийцсэн ширээ сандлаар хангагдаагүйбайна.

            Завхан аймгийн “ЗАВХАН ХҮҮХЭД” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэний нийгмийн оролцоонд тулгуурлаж, өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны зөв төлөвшилтэй хувь хүн болгон хүүхэд бүрийг хөгжүүлнэ.

Хүүхэд бүр байгалиас заяасан авьяас, чадвараа нээн хөгжүүлснээр бага наснаасаа мэргэжлийн чиг баримжаатай болж, улмаар хийж бүтээх чиглэл, ажил, мэргэжлээ зөв сонгон, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж, сайхан амьдрах цогц мэдлэг, чадвартай иргэн болж төлөвших нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

 

 Хоёр. Хөтөлбөрийнзорилго

 Хүүхэд бүр эрүүл чийрэг бие бялдартай, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа амьдрах арга ухаанд суралцах чадвартай, монгол хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 

Гурав. Хөтөлбөрийнзарчим 

3.1. Хөтөлбөрийн агуулга, хэрэгжилт нь орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн, уян хатан байх.

3.2. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих аргазүй, технологийгхэрэгжүүлэх.

3.3. Хүүхэд бүрийгõºãæèõ, боловсрол эзэмших тэгш боломжоор хангах.

3.4. Боловсролын чанарыг хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, äàäàë, õàíäëàãà төлөвш뺺ð үнэлэх.

3.5. Гэр бүл, òºð, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 

4.1. 2013-2016 он

Тав. Хөтөлбөрийн бүтэц 

“ЗАВХАН ХҮҮХЭД” äýä хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.

 Зургаа. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” дэд хөтөлбөрийн зорилт,хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого,стратеги, орон нутгийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх
6.1.1.Õүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогод нийцүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээг түшиц цэцэрлэгт туршиж, бусад цэцэрлэгүүдэд хэрэгжүүлнэ. 6.1.2 Сургуулийн өмнөх боловсролын үндсэн хүрээг хэрэгжүүлэх аргазүйн сургалтанд багш нарыг хамруулан чадваржуулæ, үндсэн хүрээг орон нутаг цэцэрлэгийн онцлогтой уялдуулсан хөтөлбөрөөр  боловсруулан хэрэгжүүлнэ.

6.1.3 Áага, дунд боловсролын үндэсний стандарт, сургалтын хөтөлбөрийн туршилтанд  дүгнэлт гаргаж, хэрэгжүүлнэ. 6.1.4   хөтөлбөрийн туршилтанд  дүгнэлт гаргаж, хэрэгжүүлнэ. Монгол хэл, математик, байгалийн ухааны øèíý стандарт, орон нутгийн онцлогтîé  ахлах ангийн сургалтын хөтөлбөрийгхэрэгжүүлнэ.

6.1.5 Бага, дунд боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө,  үндэсний цөм хөтөлбөрийг орон нутаг,  сургуулийн онцлогтой уялдуулан,  сургуулийн түвшний хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

6.2. Хүүхэд бүр хөгжихүйц сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэх:

6.2.1 Хүүхэд бүрийг хөгжүүлэх,  багшийн аргазүйг сайжруулах сургалтуудыг мэргэжил бүрээр үе шаттай зохион байгуулж, суралцагчдыг мэдлэг, чадвар, бүтээх, хамтран ажиллах арга барил эзэмшихэд чиглүүлнэ.

6.2.2 Аймгийн багш нарын “Арга зүй технологийн сан" бүрдүүлж, түгээн дэлгэрүүлнэ.

6.2.3  Цэцэрлэг, сургуулийн  боловсролын үйлчилгээний чанарыг үнэлэх шалгуурыг шинэчилж хэрэгжүүлнэ.

6.2.4  Удирдах болон арга зүйн ажилтан, багш нарын үйлажиллагаанытөлөвлөлт, онол, арга зүйн мэдлэг, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барилыг шинэчлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.3. Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох:

6,3,1 Боловсролын газраас сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг үнэлэх арга технологийг боловсруулж, хэрэгжүүлíý.

6.3.2 Суралцагчдын хөгжлийн ахицыг үнэлэх чанарын үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлнэ.

6.3.3 5, 9-р ангид бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийг олон улсын үнэлгээний аргачлалаар хийнэ.

6.4. Нийгмийн захиалга, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангасан багш бэлтгэх болон багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бий болгох:

6.4.1 Багш мэргэжлийн стандартыг орон нутагт хэрэгжүүлнэ

6.4.2 Цэцэрлэгийн багшийг бакалавр, арга зүйч,  эрхлэгчийг магистр түүнээс дээш зэрэгтэй болгоно.

6.4.3 Цэцэрлэгүүдийг ээлжийн багштай болгох асуудлыг судалж үе шаттай төлөвлөж хэрэгжүүлнэ.

6.4.4 Ерөнхий боловсролын сургуулиудад магистр ба түүнээс дээш зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ.

6.4.5  Багш бэлтгэдэг их дээд сургуультай багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр  хамтран ажиллана. 

6.4.6  Багш болох авьяас сонирхолтой суралцагчдыг судалж, нээн илрүүлэх, дэмжих үйл ажиллагаа зохион байгуулна.

6.4.7  Багш мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлтийг судалж,  ажлын байраар хангахад  анхаарч ажиллана.6.4.8 Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, удирдах ажилтны аймгийн цахим мэдээллийн санг бүрдүүлж, тогтмол баяжуулж ашиглана.

6.4.9 "Хичээлийн судалгаа"-ны арга зүйг багш, удирдах ажилтан бүрийн мэргэжил боловсролоо ажлын байрандаа тасралтгүй хөгжүүлэх арга хэрэгсэл болгон хэрэгжүүлнэ.

6.4.10 Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх хэрэгцээг судàëæ хөгжүүлэхэд мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжиж ажиллана.

6.5. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг стандартад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, сурах бичгийн хангалт, ашиглалтын тогтолцоог боловсронгуй болгох:

6.5.1 Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын орчныã стандартад нийцүүлэх арга хэмжээã хэрэгжүүлнэ.

6.5.2 Цэцэрлэгийн тоог  нэмэгдүүлæ, ачааллыг жигдрүүлэх арга хэмжээг үе шаттай төлөвлөж хэрэгжүүлнэ.

6.5.3 Цэцэрлэгүүдийг стандартын шаардлага хангасан, хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн, чанартай тоглоом наадгай, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллана.

6.5.4 Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг өндөр хурдтай,  иíтернетийн сүлжээнд холбуулах ажлыг зохион байгуулна.

6.5.5 Багш, мэргэжилтэн, эцэг, эх, суралцагчид, олон нийтийн саналыг сурах бичиг зохиоход тусгуулна.

6.6. Боловсролын бүхшатны байгууллагыг чадавхжуулан байгууллага, хамт олон, ажилтны бие даасан бүтээлч үйлажиллагааг дэмжих:

6.6.1 Боловсролын газрын чиг үүргийг арга зүй технологийн туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллага болгоход чиглүүлэн шинэчлэнэ.

6.6.2  Цэцэрлэг, сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөхөд сонирхлын бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.  

6.6.3 Цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтныг орон нутгийн мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой сонгон шалгаруулж, ур чадварыг нь дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгож хэрэгжүүлнэ./ судлах, нөөцөд бүртгэх, мэрãýшүүлэх/

6.6.4  Цэцэрлэг, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн "Багш хөгжлийн төв"-тэй,  мэрãýшсэн сургагч багш нарын багтай болно.

6.6.5 Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх арга зүйг нэвтрүүлнэ.

Долоо.“Авьяас”дэд хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1. Хүүхдийг хөгжүүлэх аргазүй, технологийг боловсруулах:

7.1.1. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны  хүүхдийн  хөгжлийн суурь судалгаа хийнэ.

7.1.2. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулж, хүүхэд бүрийн хөгжлийнтүвшинг тодорхойлно 

7.1.3 Хүүхэд бүрийг хөгжүүлэх“ЭТҮГЭН- ХҮҮХЭД“ загвар боловсруулж хэрэгжүүлнэ.

7.1.4. Цэцэрлэг, сургууль бүрд “Монгол ёс заншлын танхим” байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулна.

7.1.5. Аймгийн  хэмжээнд  хүүхдийн   чуулганыг  2  жил тутамд зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын оролцооны байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.

7.1.6.Орон нутгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эцэг эхтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.7.2. Хүүхдийн авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх аргазүй, технологийг боловсруулж, түгээх:

7.2.1. Хэл-өгүүлэхүйн, хараа- орон зайн, хөдөлгөөн-тэнцвэрийн, хэмнэл- сонсголын,  логик-харилцааны мэдрэмжид суурилсан авьяасыг нээн хөгжүүлэх арга технологийг боловсруулж, түгээн дэлгэрүүлнэ.

7.2.2. Мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх үйл ажиллагааг орон нутгийн төрийн ба иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

7.3. Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж багш, эцэг эх, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх:

7.3.1.Хүүхдийн авьяас билгийг нээж, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг зэргийг хийж хэвлэл мэдээллээр сурталчилна.

7.3.2. Боловсролын газрын вэйб сайтанд цахим хуудсыг тогтмол ажиллуулна

7.3.3  Суралцагчдын дунд  эрдэм шинжилгээний бага хурал, лекцийг тогтмол  зохион байгуулна.

7.3.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан, секцийг мэргэжлийн болон  авьяаслаг иргэдтэй хамтран зохион байгуулна.

7.3.5. Технологи, техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх авьяастай хүүхэд, залуучуудыг дэмжин, тэдний бүтээлийг түгээн дэлгэрүүлнэ.

7.3.6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан нийлүүлнэ.

7.3.7.Хүүхдийн баярын өдрийг амжилт бүтээлээ тайлагнах “Өдөрлөг”болгон зохион байгуулна.

Найм. “Ном”дэд хөтөлбөрийн зорилт,хэрэгжүүлэх үйл ажиллагаа

8.1. Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах:

8.1.1. Номыг бүтээлчээр унших аргазүйн зөвлөмжийг Боловсролын газраас  улирал тутамд  “Хөтөч”сонинд тогтмол гарган сургууль цэцэрлэгт түгээнэ.

8.1.2. Хүүхэд болон иргэд олон нийтэд зориулсан телевизийн цуврал нэвтрүүлэг, теле хичээл улирал бүр явуулж хэвшинэ.

8.1.3“Ном”цахим хуудсыг Боловсролын газрын вэб хуудсанд байршуулан тогтмол ажиллуулж хүүхэд, насанд хүрэгчид ном унших, интернэт орчин бий болгож өргөжүүлнэ.

8.1.4 Цахим номын санг бүтээлчээр ашиглаж буй сургуулиудын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх

8.1.5. Фото болон уран зургийн чиглэлээр хүүхдийн туурвисан шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргаж шалгарсан бүтээлийг үндэсний хэмжээний“Хүүхдийн ном”–д оруулна. 

8.1.6 Хүүхдийн клуб, сонирхлын бүлгийн үйл ажиллагааг сургууль олон нийт, гэр бүл, иргэний нийгмийн байгууллага дэмжиж хамтран ажиллана.

8.1.7. Ахлах ангийн суралцагчдын дунд эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөнийг бүс болон аймагт зохион байгуулна.

8.1.8 Ном зохиох, хэвлэн нийтлэх, гэрийн болон явуулын номын сан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэд, төр, иргэний нийгмийн байгууллагыг дэмжиж ажиллана.

8.1.9. Номын сантай хамтран ховор номын үзэсгэлэн гаргах, номыг сэргээн засварлах, яармаг худалдаа зохион байгуулна.

8.2. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн ном зохиох, хэвлэн нийтлэх, эцэг эхэд зориулсан зөвлөмж бэлтгэх үйл ажиллагааг дэмжих:

8.2.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн номын санд хэрэгцээтэй номын жагсаалт гарган, бага, дунд, ахлах ангийг“Ангийн номын сан”-тай болгоно.

8.2.2. Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвд суралцагчдын дунд ардын аман зохиол, яруу найраг, зурагт номын уралдаан зарлаж хүүхдийн бүтээлийг сурталчилна.

8.2.3. “Би ном унших дуртай” төслийгерөнхий боловсролын сургуулийн болон насан туршийн боловсролын  суралцагчдын дунд жил бүрзарлаж шалгаруулан Б.Явуухулан тэмдэгтэн болгож  олон нийтэд сурталчилна.

8.2.4.Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга”наадмыг жил бүр зохион байгуулж, шилдэг бүтээлийн түүврээр ном бүтээнэ.

8.2.5. Насан туршийн боловсролын төвүүдийг цахим номоор, техник хэрэгслэлээр үе шаттайгаар хангана.

Ес. Хөтөлбөрийн санхүүжилт

Орон нутгийн төсөв/сая төгрөгөөр/ - Нэг зуун сая төгрөг

Арав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,  зохион байгуулалт

 10.1. Аймгийн Боловсролын газар нь доорх үүргийг хүлээнэ.

10.1.1.“ЗАВХАН ХҮҮХЭД” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг стратегийн бодлого, төлөвлөлтөөр хангах,    хяналт-шинжилгээ хийх, санхүүжүүлэх

10.1.2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурах бичгийг сургуулиудад түгээх

10.1.3. Багш, удирдах ажилтны мэргэжил, аргазүй, урчадварыг дээшлүүлж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн уян хатан, сонголттой, чанартай үйлчилгээ үзүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий аргазүй, технологийг түгээн дэлгэрүүлэх

10.1.4. Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний журмыг орон нутагт хэрэгжүүлэх

10.1.5. Багш нарын мэдлэг чадвар, арга зүйг  тасралтгүй хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

10.1.6. Боловсролын байгууллагыг чадавхжуулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах

10.1.7. Боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтнууд, суралцагч, эцэг эх, олон нийт, сайн дурын болон иргэний нийгмийн төлөөллийн оролцоог ханган хамтран ажиллах.

10.2. Орон нутгийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурал, Засаг дарга,  Засаг даргынТамгын газар нь доорх үүрэг хүлээнэ.

.10.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх үүргийг хүлээнэ.

Арван нэг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

11.1. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”дэд хөтөлбөр:

11.1.1. Ñургалтын үндсэн хүрээг амжилттай хэрэгжүүлсэн цэцэрлэгийн тоо;

11.1.2.Áоловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдуулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн тоо;

11.1.3. Õүүхэд бүрийг хөгжүүлэх аргазүй, тэргүүн туршлага түгээсэн багшнарын эзлэх хувь;

11.1.4. Áагш нарынхаа бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай болсон сургуулийн эзлэх хувь;

11.1.5. Ñургалтын шинэ аргазүй, технологи нэвтрүүлсэн багшийн эзлэх хувь;

11.1.6. Îлон улсын үнэлгээний аргачлалаар үндэсний хэмжээнд авсан сурлагын амжилтын үнэлгээний онооны зөрүү багассан хувь;

11.1.7. Áоловсролын стандарт, хөтөлбөрийн түвшин хангаагүй хүүхдүүдээс ахиц дэвшил гаргаж, амжилт үзүүлсэн сурагчдын эзлэх хувь;

11.1.8. Ñуралцагчдын хөгжлийн ахицыг үнэлэх олон улсын жишигт нийцсэн даалгаврын сангийн өсөлтийн хэмжээ;

 

11.1.10. Öэцэрлэгт магистр зэрэгтэй багшийн эзлэх хувь;

11.1.11. Åрөнхий боловсролын сургуульд магистр зэрэгтэй багшийн эзлэх хувь;

11.1.12. Áагш бэлтгэх их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны өсөлт, бууралтын хувь;

11.1.13. Ìэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багшийн эзлэх хувь;

11.1.14. Ñургалтын орчны стандартыг õýðýãæ¿¿ëñýí байдал, үр дүн;

11.1.15. Õүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн, чанартай тоглоом наадгай, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан цэцэрлэгийн тоо;

11.1.16. Ñòàíäàðòûí øààðäëàãà õàíãàñàí êàáèíåòèéí òîî :

11.1.17. Õүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн багшийн ажлын үнэлгээний аргазүй, аргачлалыг боловсруулсан байдал, үр дүн.

11.2. “Авьяас”дэд хөтөлбөр:

11.2.1. Хүүхдийн хөгжлийн суурь судалгаа хийсэн байдал, үр дүн;

11.2.2. Хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулсан байдал, үр дүн;
11.2.3. Хүүхэд бүрийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан цэцэрлэг, сургууль;

11.2.4. Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх аргазүй, технологийг боловсруулсан байдал, үр дүн;

11.2.5. Боловсруулж, түгээсэн гарын авлага, аргазүйн зөвлөмжийн тоо;

11.2.6. Багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын тоо, хамрагдсан хүний тоо;

11.2.7. ¯ндэсний хэмжээнд нэвтрүүлсэн теле хичээл, нэвтрүүлгийн тоо, чанар;

11.2.8. Çохион байгуулсан лекцийн тоо, ач холбогдол;

11.2.9.  Дугуйлан, секцийг удирдсан багш, сайн дурынхны тоо;

11.2.10.Äугуйлан, секц хичээллүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;

11.2.11. Õөтөлбөрийн хугацаанд дугуйлан, секц, клубт хамрагдсан суралцагчдын тоо;

11.2.12. Çохион бүтээх авьяастай хүүхэд, залуучуудын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бүтээлийн тоо:

11.3. “Ном”дэд хөтөлбөр

11.3.1. Номыг бүтээлчээр унших аргазүйн зөвлөмжийг боловсруулсан байдал, үр дүн;

11.3.2. Номыг бүтээлчээр унших аргазүйг эзэмшсэн суралцагчийн тоо;

11.3.3. Үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн теле хичээл, нэвтрүүлгийн тоо, чанар;

11.3.4.Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын шилдэг бүтээлээр үндэсний хэмжээнд туурвисан“Хүүхдийн ном”-ын чанар, хүртээмж;

11.3.5. Хүүхдийн номын клубын тоо, үйл ажиллагааны тогтворжилт;

11.3.6. Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын тоо, ач холбогдол;

11.3.7. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн, өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийг дэмжих чиглэлээр туурвисан бүтээлийн тоо, төрөл, чанар;

11.3.8. “Би ном унших дуртай” төслийн уралдаанд шалгарч, хэрэгжсэн төслийн тоо, үр дүн:

 

 

 

-----оОо-----
 

Бусад мэдээ