Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

2015-03-25 10:23

“Эрүүл мэнд-Эрс шинэчлэл” хөтөлбөрийг орон нутгийн хөгжлийн сангаас 46,4 сая төгрөгийн санхүүжилт олгон хэрэгжүүлэв.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, чанарыг сайжруулах “Эрүүл мэнд-Эрс шинэчлэл” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлуулан, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас 46,4 сая төгрөгийн санхүүжилт олгон хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн 4 зорилтын 39 үйл ажиллагааны хэрэгжилт 58,2% ба түүний 10 үйл ажиллагааг орон нутгийн төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн хөгжлийн сангаас 6 сая, “Итгэл  хавдаргүй монгол” сангийн хөрөнгө оруулалтаар 24 сая, нийт 30 сая төгрөгийг тоног төхөөрөмжтэй ХАВДАР, ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ тасгийг 6 ортойгоор зохион байгуулж, байгууллагын хөрөнгөөр эмч сувилагчийг бэлтгэн тогтвортой ажиллуулан 97 хүнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлснээс 4 хүнд 13 курс хими эмчилгээг орон нутагтаа амжилттай хийсэн байна. Мөн хүүхдийн шүдний тасгийг шинээр нээн ажиллуулснаар 6098 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 2180 хүүхдийн шүдийг эрүүлжүүлэн, давхардсан тоогоор 820 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн сургалтанд хамруулсны үр дүнд бага насны хүүхдийн шүд цоорлын эрчим улс, аймгийн дунджаас бага байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах, зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын маркатенги, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах 8 удаагийн сургалтаар 400 ажилтныг буюу эрүүл мэндийн салбарын нийт ажилтны 30 хувийг хамруулсны үр дүнд 26 байгууллага “Үйлчлүүлэгчийн эрх үүрэг” самбартай, 22 байгууллага угтах үйлчилгээний цэг, лавлагаа үйлчилгээний мэдээллийн самбартай, 18 байгууллага шинээр тохижуулсан эргэх өрөөтэй болсон байна. Түүнчлэн сэтгэлд нийцсэн эмчилгээ, оношилгоог үйлчлүүлэгчид гэрийн, өдрийн, амбулаторын, хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлж, үйлчилгээний талаар нотлогдсон алдаа зөрчил гаргаагүй байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Завханмандал сум дундын эмнэлэг 5 жилээр, Сонгино, Түдэвтэй сумд 4 жилээр Отгон, Ургамал сумд, Үе залгамжлагч эмнэлэг 3 жилээр, Шилүүстэй сум 2 жилээр тус тус магадлан итгэмжлэгдсэн байна.

 

 

Бусад мэдээ