Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Асгат танилцуулга

               СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

  Завхан аймгийн Асгат сум 1984 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүргэгч вангийн хошуу.

Аргалант, Суварга гэх 2 багтай, нийт 270 өрхөд 913 хүн амьдардаг, Завхан аймгийн хамгийн отгон сум юм. Хөгжлийн голлох салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл юм.

Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээгээр Завхан аймгийн 24 сумаас хамгийн бага, хүн амын нягтралаар 70 га талбайд нэг хүн ноогдож байна

Газар тариалан эрхлэхэд тохиромж бүхий эргэлтийн 20 мянган га үржил шимт талбайтай. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг газар тариалангийн талбай эзэлнэ.

Асгат сум байгуулагдсан нь

1984 оны 5-р сарын 01-ны өдөр Завхан аймгийн “Баянхайрханы ТАА” нэртэйгээр анх байгуулагдаж үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө хийж эхэлсэн түүхтэй.Манай сумын бүс нутаг нь хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын Дэлгэрхан уулын хошуу, 1931-1941 онд Хөвсгөл аймгийн Баянхайрхан, Баян-Уул (1969 оноос Баянтэс хэмээн нэрлэгдэх болсон) сумд, 1984-1986 онд Баянхайрхан сумын Асгатын ТАА-н нутагт хамаарагдаж байв.

Анх байгуулагдахдаа  автомашин (УАЗ496) 1, трактор 12, ажиллагсад 30-тайгаар газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалттайгаар  үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ үед газар тариалангийн 3 бригад, МАА-н 1 бригад, 4000 хурга бордох бордооны цогцолбор, авто аж ахуйн хэсэг 1, үтрэм 1-тэйгээр үйлдвэрлэлээ явуулан, 10 мянган толгой малтай, 20.1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 6,3 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилд дунджаар 10,3 сая төгрөгийн борлуулалтын үйл ажиллагаа явуулан оршиж байв. Эдийн засгийн гол салбар нь газар тариалан тэр дундаа үр тариа, ногоон тэжээл, хүнсний ногоо тариалахаар төлөвлөн зохион байгуулагдсан ажээ.

1984 оны 06-р сарын 12-ны өдөр Баянхайрхан сумаас элсэлтээр ирсэн тракторч Д.Намсрай атрын анхны шанг татаж Суварга уулын өврийн 84 га атрыг хагалж боловсруулж эхэлсэн. Шан татсан тэр өдөр 1 вагон сууц, 12 ДТ-75 трактор, 7 анжис, 1 УАЗ-469 машин, 19 техникч, дарга, жолооч, механик, бригадын дарга нар байжээ. Төв, Сэлэнгэ аймаг, Завхан аймгийн Тэс сум ТАА-гаас олон жил техник барьсан туршлагатай 18 механикжуулагчид шинэ залуу техникчдийг дагалдуулан 2 ээлжээр ажиллаж богино хугацаанд буюу ажлын 26 өдөрт багтаан 1984 оны 07-р сарын 08-ны өдөр гэхэд 9009 га атар уринш агротехникийн чанарын өндөр түвшинд боловсруулж дууссан.

Засаг даргын Тамгын газар

 

Сумын ЗДТГ нь Монгол улсын Засгийн газраас баталсан бүтэц орон тоогоор ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, чанартай болгох сумын давуу тал, уламжлалт онцлогт тохирсон эдийн засгийн болоод үйлвэрлэлийн зөв бодлого явуулж төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн тэдний бүтээлч идэвхийг өрнүүлэн Монгол улсын Засгийн газар, аймаг сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлэн тавьсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Нэг. Засгийн бодлогын хүрээнд:

Сумын төр захиргааны байгууллага нь аймаг, нийслэл дэх нутгийн зөвлөлтэй хамтран өөрийн давуу тал онцлог байдалд тулгуурлан эдийн засаг нийгмийн хөгжлийн ойрын болон алс хэтийн стратеги төлөвлөгөө боловсруулан уг асуудлаа сумын ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн ээлж дараатайгаар суулган үр дүнг нь тооцон ажилладаг.

Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн давуу талыг ХАА-н үйлдвэрлэл тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэн аймгийн тулгуур төв байх нөхцлийг бүрдүүлж байна.

Сумын газар нутгийн 40% нь газар тариалангийн эдэлбэр газар бөгөөд 2012 оноос эхлэн 5 мянган га-д Баян-Дарь ХХК малын тэжээл, улаан буудай тариалж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл сэргэснээр хүн амыг гурилаар, мал сүргийг өвс тэжээлээр бүрэн хангах боломж бүрдсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийг түшиж ажлын  байр нэмэгдэж ажилгүйдэл буурах нөхцөл бүрдлээ. 

Малчид хөдөлмөрчдийн шаргуу хөдөлмөр, байгаль цаг уурын таатай нөхцөл бий болсноор анх байгуулагдахад байсан мал сүрэг таван төрөл дээр 3 дахин өслөө. Өнөөдөр 4 хүн мянгат малчин, 2 хүн аймгийн сайн малчин , 1 байгууллага аймгийн тэргүүний тариаланч хамт олноор шалгарч сумын сайн малчин, өсөх малчны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 

Энэ хугацаанд 4 хүн аймгийн Алдарт уяачын цол тэмдэг авлаа. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаанд амжилт гаргасан 40 гаруй иргэнийг төрийн одон медаль, Засгийн газрын “Тэргүүн” –ний ажилтнаар  шалгаруулан шагнууллаа.

Хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулж инженерийн хийцтэй 30 гаруй худаг ашиглалтанд авлаа.

 

Хоёр. Хөгжлийн бодлогын хүрээнд:

Сум орны тохижилт, өнгө үзэмжийг дээшлүүлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, иргэдийг орон нутагтаа, тогтвор суурьшил, ая тухтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд үе үеийн Засаг дарга нар хичээл зүтгэл санаачилга гарган ажилласан.

Улсын төсвөөр болон Засгийн газраас хэрэгжүүлсэн тогтвортой амьжиргаа төсөл, бусад хөтөлбөрүүд орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжлийн сангийн санхүүжилтийг иргэдийн санал оролцоонд түшиглэн хувиарлаж төсөл тендер шалгаруулах журмаар хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд  нийтдээ 17 төсөл хөтөлбөр хэрэгжиж эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж шинэчлэгдэж мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаж бялдаржуулалтын тэнхимтэй болон 10 ортой эмнэлэг шинээр баригдаж байна.

Сумын 9  жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн материаллаг бааз өргөжиж тохилог орчинд сурч боловсрох,  хүмүүжих боломж нөхцөл бүрдэж байна. Сургуульд багш хөгжлийн төв, компьютерийн тэнхим, шатрын клуб, морин хуурын хамтлаг шинээр байгуулагдаж дотуур байрны сурагчдын тохилог орчин бүрдэж биеийн тамир спортын тоног төхөөрөмж шинэчлэгдэж спорт заалыг тохижуулж, суудлын авто машинтай болсон. Сургуулийг нэгдсэн халаалттай болгох асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын засвар хийгдэж дотоод орчин тоглоом наадгайгаар хангагдан шинээр тоглоомын талбай, нүүдлийн гэр цэцэрлэгтэй боллоо.

Соёлын төвийн техник хэрэгсэл, хөгжмийн зэмсэг тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж 300 хүний суудал бүхий соёлын төвийн шинэ барилгатай болох зураг төсөв нь хийгдсэн.

Сумын нутгийн удирдлагын байранд орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хөрөнгөөр их засвар хийлгэн, авто машинд парк шинэчлэлт хийлгэж. Мал эмнэлэг үржлийн тасаг Фермер УАЗ машинтай боллоо.

Багийн төв баригдаж техник тоног төхөөрөмж, ширээ сандлаар бүрэн хангагдлаа. Хөдөөгийн багийг нүүдлийн гэртэй болгон албаны мотоциклээр унаажууллаа.

Тамгын газрын Зочид буудалд их засвар хийлгэж, шинээр халуун усны барилгатай боллоо. Сумын төвийн 02, 04 квтын цахилгаан дамжуулах шугамын шинэчлэлийг бүрэн хийж 2 км газарт гудамжны гэрэлтүүлэгтэй боллоо.

Усны давааны булгийн эргэн тойронд хайс хамгаалт татаж хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Цагдаагийн байгууллагын ажилчдын ажиллаж, амьдрах орчны нөхцлийг бүрдүүлэн Кабоны барилга шинээр бариулж гадна орчныг нь тохижуулж, мөн халуун усны шинэ барилгатай боллоо.

Сумын ард иргэд, сайн санаат хүмүүсийн өглөг хандиваар Хийдийн барилгатай болсны дээр орон нутгийн иргэдийн хүч хөдөлмөрөөр Баярын талбай шинээр бариулж ашиглалтанд авлаа.

Иргэд өөрсдийн хүч хөрөнгөөр орон сууцны болон үйлчилгээний зориулалт бүхий барилга байшин барьж аятай тухтай амьдрах боломж бүрдүүлж энэ ажлын үр дүнд сумын тохижилт, өнгө үзэмж дээшилж байна.

Сумын төр захиргааны байгууллага иргэд хөдөлмөрчдийнхөө амьдрал ахуйг дээшлүүлэх ажилгүйдэл ядуурлыг бууруулах, үйлдвэр үйлчилгээг өргөтгөх зорилгоор орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийн сангийн шугамаар зээл олгуулж уг ажлын үр дүнгээр Блокны үйлдвэрлэл, гахайн аж ахуй, үсчин, гуталчин, зөөлөн оёдол, сүү цагаан идээ, суран эдлэл, талхан цех, цайны газар, дэлгүүр гэх мэт үйлдвэрлэл үйлчилгээний цэг салбарууд шинээр бий болж төсөл хэрэгжүүлэгчдийн амьдрал тодорхой хэмжээгээр дээшилж байна.  


2.2. Соёл, олон нийтийн байгууллагууд

Эрүүл мэндийн төв

Асгат сумын эрүүл мэндийн төв нь 1986 онд Түдэвтэй сумаас тасран Асгат сум ТАА нэр дээр 8-н ортой байгуулагдсан. Анхны их эмч Гүнчинсамбуу сувилагчаар Нарангэрэл, Гонгор нар ирж амбулаторын байдлаар хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан. 1987 оны сүүлээс эмнэлэг нь хүн хэвтүүлэн эмчлэх стационарын хэсэгтэй болсон. Их эмч Стариков, бага эмч Солонгоо, дүн бүртгэгч Мягмарсүрэн, сувилагч Саранхүү, Чулуундэмбэрэл, Жавзанноров, асрагч Долгор, Цэнд-Аюуш, Жаргалсайхан, тогооч Туяа, угаагч Цэрэннадмид, шил угаагч Өлзийжаргал.

1988 онд хүн эмнэлэг өргөжиж 8 ортой 11 ажилчинтай, эмнэлэгт хүмүүсийгхэвтүүлэн эмчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн.1989 онд дээрх орон тооноос их эмч Чингүүнжав дүн бүртгэгч Наранжаргал, эмийн санч Алтанхуяг, эх баригч Түмэнжаргал нар орж ажиллаж байсан.

1990 онд их эмч Гүнчинсамбуу, дүн бүртгэгч Цэрэндорж, эх баригч Түмэнжаргал, хүүхдийн сувилагчаар Чулуундэмбэрэл, бусад сувилагчаар Саранхүү, Мэнджаргал, Жавзанноров, асрагч Жаргалсайхан, Цэрэннадмид, Буянжаргал, Цэнд-аюуш, тогооч Уранцэцэг, жолооч Тогосбаяр, галч мөнхбат зэрэг ажиллаж байсан. 1992 онд салбарын эрхлэгч эмчээр Цэрэндорж, эх баригч Алтанцэцэг бусад бага эмч, сувилагч хэвээр ажиллаж байсан.

1995 онд салбарын эрхлэгчээр Цэрэндорж, эх баригч Алтанцэцэг, дүн бүртгэгч Баярмаа, сувилагч Саранхүү, Мэнджаргал, Чулуундэмбэрэл,Нансалмаа, вакцинатор Жавзанноров, галч Гомбосэд, нярав Цэрэнпил, угаагч Буянхишиг, асрагч Буянжаргал, Цэвээнжав, Цэцэгээ, Жаргалсайхан нар ажиллаж 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.

1997 онд салбарын эрхлэгчээр Алтанцэцэг дүн бүртгэгчээр Баярмаа, сувилагч Алтан-ойгон, Мэнджаргал, Чулуундэмбэрэл, вакцинатор Жавзанноров, асрагч Жаргалсайхан, Цэцэгээ, Буянжаргал, Цэвээнжав, тогооч Уранцэцэг, жолооч Гомбосэд, галч Бямбасүрэн, нярав Цэрэнпил нар ажиллаж байсан.

1998 онд салбарын эрхлэгч Алтанцэцэг, дүн бүртгэгч Баярмаа, вакцинатор Цээпилмаа, сувилагч Наранжаргал, бусад ажилчид орон тоогоор ажиллаж байсан.  2001 онд салбарын эрхлэгч Төмөрбаатар, вакцинатор бага эмчээр Наранжаргал, сувилагчаар Саранхүү, Жавзансүрэн, Пагмасүрэн, Чулуунбаатар асрагч Жаргалсайхан, тогооч Уранцэцэг, нярав Тумбаа, галч ус зөөгч Алтанхуяг нарын 11 ажилтантай 10 ортой ажиллаж байсан. Түргэн тусламжийн дуудлагын машинтай болсон.

2003 онд парк шинэчлэл хийгдсэн. 1997 онд эмнэлэгийн сүрлэн барилга баригдсан 2003 онд эх хүүхдэд ээлтэй эмнэлэгийн болзол ханган ажилласан.

2008 онд жилийн ажил дүгнэлтээр Завхан аймагт 3*р байр эзэлж байсан.

2006 оны 9-р сард Их эмч Төмөрбаатар шилжиж салбарын эрхлэгчээр Баярмаа, дүн бүртгэгчээр Сувдмаа, вакцинатор Наранжаргал, багийн эмч Баатар, эмийн санч Алтанхуяг, сувилагч Пагмасүрэн, Довдонням, Загдрагчаа, Саранхүү, нярав Тумбаа, жолооч Гомбосэд, тогооч Жаргалсайхан, Үйлчлэгч Батжаргал нар ажиллаж байсан. 2007 онд салбарын эрхлэгч Дангаа, дүн бүртгэгч Баярмаа, НЭМАЗ-ч Мягмарсүрэн, ня-бо Оюунжаргал, сувилагч Нандинцэцэг, эмийн санч Загдрагчаа бусад ажилчид хэвээр ажиллаж 10 ортой үйл ажиллагаа явуулж байсан. 2008 онд орон тоо хэвээр сувилагч Сиймаа, Уламбаяр нар ажилласан.

2009 онд Салбарын эрхлэгч Дангаа,Баярмаа, сувилагч Эрдэнэцэцэг, Мөнхгэрэл, Гантунгалаг, эмийн санч Гүрмаа, НЭМАЗ-ч Довдонням бусад ажилчид хэвээр ажиллаж байсан.

2010 онд салбарын эрхлэгчээр Баяраа, Наранзул, эх баригч Гүрмаа бусад ажилчид хэвээр 6 ортой ажиллаж байсан. 2011 онд салбарын эрхлэгч Наранзул, Баяраа, эх баригч Эрдэнэцэцэг, бусад ажилчид хэвээр ажиллаж байсан. 2012 онд салбарын эрхлэгч Оргилсайхан Баатар, эх баригч Нандинцэцэг, жолооч Баяржаргал бусад ажилчид хэвээр ажиллаж байсан. 2013 онд салбарын эрхлэгч Мөнхзаяа, Уранчимэг, лаборант Эрдэнэцэцэг, сувилагч Цэрэндулам, Хишигтогтох, бусад ажилчид хэвээр 6 ортой ажиллаж байсан.

2014 онд салбарын эрхлэгч Уранчимэг, дүн бүртгэгч Сувдмаа, эх баригч Нандинцэцэг, вакцинатор Наранжаргал, НЭМАЗ-ч Довдонням, лаборант Гүрмаа, ахлах сувилагч Сувдмаа, сувилагч Пагмасүрэн, Цэрэндулам, Уламбаяр, эмийн санч Алтанхуяг, ня-бо Оюунжаргал, нярав Тумбаа, багийн эмч Баатар, тогооч Жаргалсайхан, Үйлчлэгч Батжаргал, галч Уранцэцэг, жолооч Баяржаргал нийт 18 ажиллагсад, 6 ортой үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хүүхдийн цэцэрлэг

Асгат сумын тэжээлийн аж ахуй 1984 онд анх байгуулагдан газар тариалангийн үйлдвэрлэл өргөжиж хүн ам олноор төвлөрч, түүнд үйлчлэх нийгмийн үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр бусад албан гэзрууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, үүний нэг тус цэцэрлэг нь 1986 оны 9-р сарын 1-нд зориулалтын бус, орон сууцны зориулалтаар баригдсан байранд 25 хүүхэдтэй 4 ажилтантай анх үйл ажиллагаагаа явуулж . Үүнд:

  1. Эрхлэгч багш О.Наранцэцэг
  2. Туслах багш Б.Нансалмаа
  3. Тогооч Даваажав
  4. Галч угаагч Даваасамбуу нар ажиллаж эхэлсэн.

1990 оны 1 сарын 24-нд 50 хүүхдийн хүчин чадалтай 830000₮ өртөгтэй 280м2 ашигтай талбайтай 2 бүлэг, угаалгын өрөө, гал тогоо, хүлээн авах өрөө, склад бүхий зориулалтын шинэ барилга ашиглалтанд орж Эрхлэгч Б.Лхамхүү багш О.Наранцэцэг, М.Оюунчимэг цагаан хэрэглэл угаагч Б.Нансалмаа, тогооч Г.Долгорсүрэн, нярав Б.Сэлэгмаа, галч С.Алтансүх нар ажиллаж байсан. Гэвч зах зээлийн хямралт нөхцөл бий болж сумын гол аж ахуй болсон ТАА- газар тариалангийн үйл ажиллагаа зогсож сумын айл өрх олноор шилжин нүүж цэцэрлэгийн хүүхдийн нөөц багасч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж 1 бүлэг 25 хүүхэд 4 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байснаа 2008 оноос эхлэн 2 бүлэг ажиллуулж эрхлэгч Ж.Чимэдрэгзэн багш Б.Ууганцэцэг, С.Саранчимэг туслах багш С.Хоролгарав, Л.Сайханбаяр, тогооч А.Гармаажав нярав Н.Дуламжав, галч сахиул Т.Пүрэвдорж нар ажиллаж байв. 2009 оны 10 сарын 3-нд Тогтвортой амьжиргаа 2 төслөөр нам даралтын халаалт тавигдсанаар таатай орчин бүрдэж, 50 хүүхэд 10 орон тоотой үйл ажиллагаа явуулж байснаа одоо 11 орон тоотой Эрхлэгч Д.Уранчимэг, багш Б.Уянга, багш С.Хоролгарав, туслах багш Б.Самбуу, П.Дэлгэрмэнд, тогооч А.Гармаажав,туслах тогооч Г.Мөнх-Эрдэнэ, нярав М.Дуламжав. галч,сахиул Г.Төмөр-Очир, О.Энхбат,Б.Алтаншагай нар ажиллаж байна. Жил бүр бэлтгэл бүлгийн сургалтыг цэцэрлэг дээрээ явуулж, зуны нүүдлийн цэцэрлэгийг Тэсийн голд 1 сарын хугацаатай явуулж байна.

Соёлын төв

 

Тус улсын соёлын төв нь 1986 онд 4 айлын орон сууцны зориулалтаар баригдсан барилгындотор талын ханыг нь буулгаж, тайз засан 1992 оноос соёл урлагийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллаж ирсэн. 1992-2007 он хүртэл 3 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж 2007 оноос хойш эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музей-техникийн ажилтан, үйлчлэгч гэсэн 5 оронтоотойгоор ажил үйлчилгээ явуулж байна.

1992 онд 385ш номтой номын сан ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. 1999 онд тасалгаа хийж шилэн хорготой болсон. Одоогоор номын фонд нь 3679ш номтой, 2 компьютертой. Номын санч картаар болон явуулын номоор ард иргэдэд үйлчилдэг. Хөгжмийн багш Алтангэрэг нь Аймгийн засаг даргын 3 тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжсэн морин хуурч хүүхдүүдийг бэлтгэж одоогоор 48 шавьтай болж, аймаг сумын баяр ёслол, ойд оролцуулж ирлээ. Тус суманд 1985 оны 06 сараас эхлэн суурин кино цэгтэй анхны дэлгэцийн кино гарсан. Суурин кино цэг нь вагончигт үйл ажиллагаа явуулж, анхны кино механикчаар Ц.Бордух ажиллаж байсан байна.

Анх “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” зэрэг кинонуудаар нээлтээ хийжээ. 1985 оны 9 сараас Б.Ренчинсүрэн механикчаар ажиллаж эхэлжээ. Энэ үед суурин болон нүүдлийн киног ажиллуулж байжээ. 1993 он хүртэл Б.Ренчинсүрэн ажиллаж байгаад 1994 онд М.Чулуунбаатар ажиллаж эхэлсэн. 1995 оноос эхлэн Н.Агваанням киномеханикчаар орж, видео кинонуудыг гарган 2003 он хүртэл тогтмол кино гаргаж байжээ. 2009 онд музейн үзмэрүүд цуглуулж 2010 онд сургууль дээр орон нутаг судлах танхим нэртэйгээр байгуулагдсан. Одоо нийт 47 үзмэр байдгаас улсын бүртгэлд 37 нь бүртгэгдсэн.

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ

Сумын мал эмнэлэг үржлийн тасаг нь анх 1985 онд Б.Мижиддорж даргатай, Д.Чимэддорж малын эмчтэй үүсгэн байгуулагджээ.

1987 онд МЭҮТ нэртэй болж малын их эмчээр Насан-Эрдэнэ, малын бага эмч Б.Сэлэгмаа, мал зүйч Н.Болормаа нар ажиллаж байсан байна.

1994 онд даргаар Гомборагчаа, малын их эмчээр Ч.Алтанхуяг, мал зүйчээр Н.Очирбат нар ажиллаж байжээ.1994 онд Улсын үйлдвэр газар “Зандан мод” хоршоо байгуулагдаж захирлаар нь Н.Очирбат ажиллаж байжээ. 1999 онд дуудлага худалдаанд орж хувьчлагдсан. Хувьчлалаар МЭҮНэгж” Зандан мод” хоршоог малын их эмч Ч.Алтанхуяг худалдан авч ажиллуулж байсан бөгөөд 2002 оноос  малын эмч Д.Баянмөнх ажиллуулж байна.

2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд МЭҮТ нь 3 орон тоотойгоор байгуулагдаж тасгийн даргаар Ч.Алтанхуяг, Үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр мал зүйч Г.Шархүү, БГТЖДҮ хариуцсан мэргэжилтнээр Л.Борший нар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс ҮБХ мэргэжилтнээр Б.Цэнд-Очир ажиллаж байна.

 

АСГАТ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ

НУТГИЙН ЗӨВЛӨЛ

2011 онд Асгат сумын ИТХ-ын дарга Ц.Ганхуяг,Засагдарга Н.Анхбаяр болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэд, оюутан залуусын санал санаачлагаар байгуулагджээ. Нутгийн зөвлөлийнд аргаар М.Оюунцэцэг (ШУТИС-ийн КТМС-ийнбагш), тэргүүлэгчдээр Л.Баттөмөр (Зүүн хараа шүүхийн тамгын газрынд арга), Г.Даваажамц (Бизнес эрхлэгч), А.Балчин (Асгат сумын анхны дарга), Д.Жагдал (Асгат сумын анхны ерөнхий нягтлан бодогч), Ч.Бадмаанямбуу (Бизнес эрхлэгч), Н.Бямбадорж (Нийслэлийн 2-р сургуулийн биеийн тамирийн багш), Г.Баян-Эрдэнэ (“Баяндарь“ ХХК-нийгүйцэтгэх захирал) нар ажиллаж байна. Нутгийн зөвлөлийн эрхэм зорилгыг, нутгаа хайрлах сэтгэл, хүч, авьяас чадварыг нэгтгэн нутгийнхаа өнгө жавхааг нэмэх үйлст хувь нэмэр оруулах явдал мөн хэмээн тодорхойлжээ.

Асгатсумын оюутны зөвлөл .2010 оны 9-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо суралцаж буй хэсэг оюутнууд нэгдэн оюутны зөвлөлийг байгуулсан байна. Даргаар П.Даваапил, нарийн бичгийн даргаар Л.Баасансүрэн, урлаг-спортын албаны даргаар Б.Мөнхбаатар, гишүүдээр П.Давааням, Б.Лхагважаргал, Т.Баярмаа, Т.Даваацэрэн, Д.Өлзийнэмэх, Б.Сүмбэрмаа, Л.Тамжиддорж, Г.Энхбаатар, Ж.Доржсүрэн нар сонгогдсон байна.

Асгатын мэдээ. Сонин. Асгат сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан 2012 оны 4-р сард “Асгатын мэдээ” хэмээх улирал тутмын шинэ сониныг үүсгэн байгуулжээ. Тус сониныг нутгийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн КТМС-ийн багш М.Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Л.Баттөмөр, Асгат сумын оюутны зөвлөлийн дарга П.Даваапил нар үүсгэн байгуулсан байна.Нийт 12 нүүрээр улирал тутам хэвлэгдэн гарах тус сонины анхны дугаарт нутгийн зөвлөлийн даргын мэндчилгээ, Асгат сумыг үндэслэн байгуулагчдын нэг А.Балчингийн дурсамж, Асгат сумын засаг дарга Н.Анхбаяр, ИТХ-ын дарга Ц.Ганхуягнарын мэндчилгээ, “Завхан аймгийн Асгат сумын хөгжлийн давуу тал, түүний үр өгөөж” нийтлэл, “Асгат хөгжил” төслийн уралдааны удирдамж, төсөл бичих стандарт загвар, Асгат суманд бөхий ндэвжээ байгуулсан тухай болон Асгат сумын түүхэн дуу зэргийг багтаажээ.

Газар зүйн байршил

Завхан аймгийн зүүн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1027  км,
  • Аймгийн төвөөс 250 км зайд оршдог.

Хойд талаараа өөрийн аймгийн Баянтэс, зүүн талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, урд болон баруун талаараа өөрийн аймгийн Баянхайрхан сумдтай хил залган оршдог.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2000-2200 метрт өргөгдсөн, физик, газарзүйн хувьд Хангайн нурууны хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтдаг.

  Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий  мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой район юм.

Цаг уурын нөхцөл.

Хуурай, сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -30-45  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +25-35 °С

  • жилийн дундаж салхины хурд 6-10 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 250-280 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 65400 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

33382

51,0

Ойн сан бүхий газар

12000

18,3

Усан сан бүхий газар

1

0,002

Газар тариалангийн талбай

20000

30,6

Тосгон, суурингийн газар

16,4

0,03

Дэд бүтцийн газар

0,6

0,0009

 

ЭДИЙН ЗАСАГ 

Орон нутгийн төсөв.

  Сумын төсвийн нийт орлого нь 758,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 693,2 сая төгрөг, орон нутгийн татварын орлого 64,8 сая төгрөгнөөс тус тус бүрдэж байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 176,1 сая төгрөг байна. Нийт зардлын 78,7 хувь нь цалин,  8,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 11,9 хувийг урсгал шилжүүлэг, 0,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Төсвийн орлого, зарлагыг байгууллагаар, 2012 оны байдлаар задлан харуулбал: /мян. төг/

Байгууллагын нэр

Орлого

Зарлага

Нийт төсөвт эзлэх %

9 жилийн сургууль

290759,7

291218,7

38,3

Цэцэрлэг

111655,2

111645,1

14,7

Соёлын төв

30991,7

31704,5

4,0

Хүн эмнэлэг

131361,5

128317,9

17,3

 

     2012 онд сумын дүнгээр 758137,7 мянган төгрөгний орлого санхүүжилт хийгдсэн.

 

 

 

 

 

 

 

ЗДТГ-ын санхүүжилтийн эрхийн 55,7%-ийг татварын орлогоор бүрдүүлж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Баян-дарь ХХК-ны танилцуулга

Баян-дарь ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. 2008 оноос Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат, Орхон сумдад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2011 оноос Завхан аймгийн Асгат суманд салбар компаниа байгуулж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн дээрх сумдад 4000 га, Завхан аймгийн Асгат суманд 5000 га талбай эзэмшин тариалалт хийж байна. Тус компани нь Асгат суманд гурилын үйлдвэр ашиглалтанд оруулан Завхан аймгийн хойд сумдыг гурил, малын тэжээлээр хангах бодлого барин ажиллаж байна. Тус компани нь дугуйт трактор 7, комбайн 4, авто машин 4 бусад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд 985,6 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Захирал 1, ня-бо 1, нярав 1, бусад 27 үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Цаашид үйл ажиллагаа явуулахад 1. Гурилын үйлдвэрийн байр 2. Өвсний фонд, саравч 3. Үрийн агуулах нэн түрүүнд шаардлагатай байна. Тус компани нь 2011 онд 450 тонн улаан буудай, 2012 онд 1065 тонн улаан буудай хураан авсан байна. Баян-дарь ХХК нь 2013 оны байдлаар “Асгат гурил /1-р гурил, 2-р гурил, 3-р гурил/, Асгат тэжээл, Асгат буудай гэсэн 3 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна.

Тус суманд Хадгаламж банк, Шуудан үйлчилгээний салбар, МХСТӨК, АУЭХ зэрэг хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.  

Хөдөө аж ахуй

 

Малын бүтэц

   2012 онд сумын хэмжээнд 32554 толгой малтайгаас  тэмээ 4, адуу 1526, үхэр 1800, хонь 16893, ямаа 12331 байна.


Газар тариалан

  Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 2, иргэн хувиараа эрхлэх аж ахуй 18 байна.

 Сумын газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийг хүснэгтээр харуулбал: /сүүлийн 2 жилээр/

д/д

Хэрэгжүүлэх ажлууд

Хэмжих нэгж

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

он

он

2011

2012

2011

2012

1

Байгалийн хадлан

Тонн

210,0

691,0

670,0

691,0

2

Үүнээс аюулгүй нөөц

Тонн

100,0

100,0

100,0

100,0

3

Гар тэжээл

Тонн

51,0

60,2

1,0

60,2

4

Үүнээс сумын нөөц

Тонн

50,0

50,0

50,0

50,0

5

Малын тэжээл тариалсан талбай

Га

1,0

14,8

25

26

6

Малын тэжээл бэлтгэл

Тонн

2,1

25,0

70,0

70,0

7

Үр тариа

Га

-

1000

2900

3000

8

Хураан авах үр тариа

Тонн

-

725,8

4118,0

970,0

9

Төмс

Тариалсан талбай

Га

2,0

4,2

4,0

4,0

Хураан авах ургац

тонн

22,0

22,0

52,0

52,0

10

Хүнсний ногоо

Тариалсан талбай

Га

3,0

2,0

3,1

2,0

Хураан авах ургац

тонн

36,0

4,8

24,0

16,0

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Зам тээврийн хувьд сумын нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын Тува улстай холбосон босоо тэнхэлгийн зам дайран өнгөрнө. Мөн Увс аймгийн Зүүнхангай, Баруун туруун Зүүн говь, зэрэг сумдтай холбосон хэвтээ тэнхэлгийн зам дайран өнгөрнө. Сум багуудын хооронд шороон замаар холбогдоно.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 20 м3 багтаамжтай 2 усан сантай. Усан хангамжаас 150 өрх айл, 11 аж ахуйн нэгж байгууллага усаар хангагдаж байна.

Цахилгаан хангамж

   Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон Говь-Алтай аймгийн Тайшир дахь Усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангагддаг. Сумын төв дээр 110/35/10 квт-ын дэд станцтай. Суманд 2013 онд 04-ын цахилгааны шугамын шинэчлэлийг улсын төсвийн хөрөнгөөр хийнэ. Сум нь нийтийн усан сан, цэвэрлэх байгууламж ариутгах татуурга байхгүй ба холбогдох усан сангийн байгууламж нь байгаа болно.

  • Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

410

503

913

Нийт эрэгтэй

210

256

466

0-4 нас                               

26

39

65

5-9 нас                     

18

32

50

10-14 нас

29

27

56

15-18 нас

27

25

52

19-24 нас

21

16

37

24-29 нас

13

26

39

30-34 нас

13

21

34

35-39 нас

13

21

34

40-44 нас

13

16

29

45-49 нас

12

15

27

50-54 нас

11

4

15

55-59 нас

8

3

11

60-65 нас

4

5

9

65-аас дээш нас

2

6

8

Нийт эмэгтэй

200

247

447

0-4 нас

21

34

55

5-9 нас

13

18

31

10-14 нас

14

20

34

15-18 нас

23

27

50

19-24 нас

21

29

50

24-29 нас

12

30

42

30-34 нас

23

19

42

35-39 нас

16

29

45

40-44 нас

14

15

29

45-49 нас

17

7

24

50-54 нас

6

5

11

55-59 нас

8

8

16

60-65 нас

1

1

2

65-аас дээш нас

11

5

16

Өрхийн тоо

126

144

270

Суурин хүн ам

410

503

913

Түр оршин суугч

 

 

 

 

Шилжилт хөдөлгөөн

  Тус сумын нийт хүн амын 55% нь хөдөө амьдардаг. Хүн амын 60,3% нь залуу болон дунд насныхан, 31,8% нь хүүхэд, 7,9% нь өндөр настан, хөгшид байна. Үүнээс харахад насны бүтцээр харьцангуй залуу сум юм.

Орон сууцны хангамж

   Сумын хэмжээнд инженерийн төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц байхгүй бөгөөд 1984-1986 онуудад баригдсан 2ш 10 айлын багтаамжтай орон сууц, 2 айлын 10 сууц ашиглагдаж байна. Сүүлийн 2 жилд 11 айл өрх шинээр сууц барьсан, бусад нь гэрт амьдарч байна. Цаашид орон сууцжих хөдөлгөөн идэвхитэй өрнөж сум орны хөгжил, соёл дээшлэх төлөвтэй байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

320

2

Сургуулийн дотуур байр

ор

32

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

50

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

10

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

240

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

12

10

Банк

тоо

1

12

Халуун ус

шүршүүр

0

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

28

2

30

Хөдөө аж ахуй

Хүн

0

208

208

Үйлчилгээ

Хүн

17

0

17

Нийт

Хүн

45

210

255

Сумын хэмжээнд Төрийн албанд бүгд 93 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

  Суманд бүртгэлтэй ажилгүй 26 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 26 хувийг дээд, 8 хувийг тусгай дунд,  12 хувийг тусгай мэргэжлийн , 38 хувийг бүрэн  дунд, 12 хувийг бүрэн бус дунд 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Боловсрол

   Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 204 сурагч өдрөөр суралцаж байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 40 өрхийн 80 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,4 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 20 багш хамрагдаж байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль нь Суварга багийн нутаг дэвсгэрт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай барилгад 204 хүүхэд сурч боловсорч байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар удирдах ажилтан 1, сургалтын менежер 1, нийгмийн ажилтан 1, үндсэн багш 17, гүйцэтгэх ажилтан 14 бүгд 35 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бага ангийн 6 бүлэгт 128 сурагч, дунд ангийн 4 бүлэгт 76 сурагч суралцдаг.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль
  • Суварга багийн төвд байршилтай
  • 1988 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан дулааны системийн хангамжтай боловч ердийн галлагаагаар халдаг. Блокон ханатай, чанар сайтай барилга.
  • Цэцэрлэг

  •  

  • “Хүүхдийн цэцэрлэг” нь 1984 онд байгуулагдсан.  
  • Суварга багийн нутаг дэвсгэрт  байршилтай
  •  
  • 50 хүүхдийн хүчин чадалтай,  хүчин чадал бүрэн ашиглагдаж  байна
  • 5 багш, 5 ажилтантай
  • 1986 онд ашиглалтанд орсон  бетонон  суурь, блокон ханатай. Инженерийн төвлөрсөн халаалтын шугамтай, тэр нь бага оврын уурын зуухаар халдаг. Зориулалтын байртай.
  • Хүүхдийн тоглоомын талбайн тохьжилт, соёлжилт, шинэчлэлт сүүлийн үед хийгдээгүй, хуучин үеийн загварын тоглоомын талбайг ашиглаж байна. Цаашид шинэчлэл хийх шаардлагатай.
  •  

    • Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж,  их эмч 1, гүйцэтгэх  ажилтан 11, туслах ажилтан 5 нийт 17 орон тоотой ажиллаж байна.

      Тус эмнэлэг нь өөрийн харъяаны 900 гаруй иргэн, ойролцоох сум багийн иргэдэд эмнэлэгийн анхан шатны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Тус Эрүүл мэндийн төв нь сум дундын нэгдсэн эмнэлэгээс 55 км, аймгийн нэгдсэн эмнэлэгээс 254 км-т алслагдсан. 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр Эмнэлэгийн барилга барихаар төлөвлөгдсөн.

      Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн биелэлтийг сүүлийн 3 жилээр хүснэгтээр харуулбал:

    • д/д

      Үндсэн үзүүлэлт

      2010 он

      2011 он

      2012 он

      1

      Урьдчилан сэргийлэх үзлэг

      2063

      1456

      923

      2

      Амбулаторын үзлэг

      4927

      3475

      691

      3

      Диспансрын хяналт

      69

      98

      113

      4

      Гэрийн идэвхитэй үзлэг

      71

      96

      93

      5

      Нийт дуудлагын тоо

      404

      381

      271

      6

      Үүнээс алсын дуудлагын тоо

      250

      189

      157

      7

      Ойрын дуудлага

      154

      192

      114

      8

      Хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо

      298

      221

      280

      9

      Ор хоног

      2102

      1587

      2173

      10

      Дундаж ор хоног

      7,1

      7,2

      7,8

      11

      Нас баралт

      3

      13

      3

      12

      Төрсөн эх

      25

      19

      18

   Эмнэлэгийн барилга нь 1997 он ашиглалтанд орсон, сүрлэн ханатай, төмөр дээвэртэй, аргилитан тасалгаатай, обьект юм. Инжинерийн төвлөрсөн системгүй, нам даралтын уурын зуухаар халдаг бөгөөд уурын зуух нь солих шинэчлэх шаардлагатай.

Соёл, спорт, ахуйн үйлчилгээ

  • Тус сум үүсгэн байгуулагдсанаасаа хойш Соёлын төв, соёлын үйлчилгээний барилгагүй, зориулалтын бус, шаардлага хангаагүй, аюулгүй байдлын тухайд эрсдэлтэй барилгад үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тухайн барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон.

Соёлын төв

 

  • Сумын Соёлын төв нь Суварга багийн нутаг дэвсгэрт байршилтай. 1986 онд орон сууцны зориулалтаар баригдсан барилгатай. Модон ханатай, шифрэн дээвэртэй модон хийцтэй барилга юм.
  • ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

  • Хот байгуулалт, газрын харилцаа

      Асгат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.

      Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 2013 онд сумын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг шинээр хийлгэхээр болоод байна.

      Сумын төвийн суурьшлын бүс эрчим хүчний тогтвортой нөхцөлөөс шалтгаалан сүүлийн 2 жилийн хугацаанд  200га-аар нэмэгдсэн.

      Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 2400га
  • үйлдвэрлэлийн бүс 21000га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  5га
  •    Өнөөгийн байдлаар 140 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,5га газар өмчилж, 25 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 43га газар, 108 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 32га газар, 15 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 5га газар, 25 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5018га газар эзэмшиж байна.

    Засаг даргын Тамгын газрын барилга

  • хөдөө аж ахуйн бүс  1000га
  • зуслангийн бүс 400га

ЗДТГ-ын танилцуулга:

2008 оноос дээврээс цас борооны дусаал гоожиж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад тааз нь бүх талаараа өмхрөн унаж илжирсэн, мөн шувууны сангасаар дүүрч янз бүрийн хорхой шавьж дээврийн лампирнаас унан төрийн ажил, үйлчилгээ хийх тав тухтай орчинг алдагдуулан зарим ажилчид хамар бөглрөн толгой эргэж бөөлжис төрүүлэм үнэр үнэртэж, байж суухийн эцэсгүй болдог. Өрөөнүүдийн зай багтаамж бага өрөөний тоо цөөн стандарт бус талбайтай, нэг өрөөнд 3-6 хүн сууж төрийн ажил, үйлчилгээг явуулж байна. 2007 онд барихдаа тухайн үеийн төсвийн хөрөнгө оруулалтийн санхүүжилт нь хүрэлцээ муу байсан тул дээвэр болон бусад хийц материалыг хуучин материалаар хийж гүйцэтгүүлж байжээ. МХГ-ын үзэж харж дүгнэснээр энэ барилгыг зайлшгүй өргөтгөл их засвар хийх шаардлагатай гэж үзсэн.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • Азийн хөгжлийн банк
  • СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

    Тус сум нь “Мал аж ахуй,  гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • 1.Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх

  • 2.Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

  • 3.Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх
  • 4.Завхан аймгийн хойд бүсийн сумдыг гурил, малын тэжээлээр хангах
  • Засаг даргын Тамгын газрын хамт олон

АСГАТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА.

Сумын Эрүүл мэндийн төв нь 1997 онд ашиглалтанд орсон.17 ажилчинтай ба их эмч 1,гүйцэтгэх ажилчин 11,туслах ажилчин 5, нийт 6 ортой үйл ажиллагаагаа явуулж байна.Эрүүл мэндийн төв аймгийн төвөөс 254 км ба сум дундын эмнэлгээс 55 км алслагдсан өөрийн харъяаны 900 гаруй иргэд, ойролцоох сум багийн ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үйлчилж байна.

Зорилго:

Шаардлагатай мэдээлэл,мэдлэг тусламжийг хэрэгцээтэй үед түргэн шуурхай түгээх,материаллаг баазыг  нэмэгдүүлж эмчилгээ оношлгооны чанарыг дээшлүүлэх,эх хүүхдийн хяналтыг сайжруулж эхийн болон хүүхдийн эндэгдэлгүй ажиллах,эмч ажилчдын мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх,эмчилгээ оношлогооны стандартыг мөрдөж ажиллах.

Зорилтууд:

  1. Эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллана \2012 оныхоо үзүүлэлтийг  бууруулахгүй
  2. Эмчилгээ үйлчилгээний стандартыг мөрдөж ,эмнэлгийн анхан шатны  маягтын хөтлөлтийн сайжруулна.
  3. Иргэдийн эрүүл мэндийн боловролыг дээглүүлж өвчин эндэгдэлээс урьдчилан сэргийлж  ажиллана.
  4. Эмнэлгийн гадна орчин тохижуулж,үйлчлүүлэгчдэд тавтай орчин бүрдүүлнэ.
  5. Сумын хэмжээнд эм,ороох боох материалын хяналтыг  90%-д хүргэх зорилт тавьж ажиллана.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.