Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Баянхайрхан танилцуулга

МЭНДЧИЛГЭЭ

            Хошуу овооны тахилгатай Цэцэнхайрхан уулынхаа өвөр бэлд нь төрж , Баянхайрхан нутгынхаа зөөлөн шороон дээр мөлхөж  өссөн энэ  нутагт ажиллаж амьдарч байсан , хүйн холбоотой бүх хүмүүст  , алтан нутгийн ахан дүүс , анд найзууд нутаг амьтай Баянхайрханчууд та бүхэнд “Тийн ялгуусан ” хэмээх усан могой жилдээ ажил амьдрал нь өөдрөг , амжилт бүтээл дүүрэн байхыг бэлэгдэн мэндчилж байна.

            Төрөлх нутгийнхаа хөгжлийг өртөөлөн үргэлжлүүлэх хүндтэй агаад хариуцлагатай  үүрэг бид бүхэнд ноогдсон гэдгийг гүнээ ухамсарлаж ард иргэдийнхээ  итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийлье.

            2014 онд Сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн  ой тохиох бөгөөд энэ том ойгоо угтан хийж хэрэгжүүлэх  ажлаа төлөвлөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулсан билээ.

            Үүнд : Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудаас  дурьдвал

  • Түүхт 90 жилийн ойгоо угтаж  90 морин  хуурч хүүхэд бэлтгэхэд зориулан  15 хүүхдийн хувцас хэрэглэл бэлтгэх
  • Халуун усны барилга  барих
  • Сумын төвийн гудамжны гэрэлтүүлэгтэй болох
  • Сумын өнгө үзэмжийг сайжруулж Хаалган самбар  байрлуулах.
  • Сумын Хүндэтгэлийн өргөөтэй болох , зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх.
  • Сумын төвийн Гүний худагт цэвэршүүлэх төхөөрөмж суулгах
  • Жишиг хорооллыг барьж байгуулах
  • Сумын 4 багт сан байгуулж ажиллах
  • Аюулгүйн тэжээлийн нөөц бүрдүүлэх
  • Засаг даргын Тамгын газрын барилгын халаалтыг сайжруулж  засварлах
  • Шинээр баяр наадмын талбайг шинэчлэн барьж байгуулах
  • Сумын төвийн 04 кВт-ийн  шугам тавьж , айл өрхийг бүрэн тоолууржуулах  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр  төлөвлөгдөн хэрэгжиж байгаа билээ. 

Төрөлх сум маань байнгын эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсоноор  жижиг дунд үйлдвэрлэл  хөгжих боломж нэмэгдэж  байна. 2011 оноос хойш 40 гаруй иргэдэд нийтдээ 150 гаруй сая төгрөгний зээлийг  сум хөгжүүлэх сан болон төсөл хөтөлбөрүүдээс олгосон байна.

Хүү багатай , урт хугацааны зээлээр иргэд хөдөлмөрчид Талх , нарийн боовны цех ,  Дугуй засвар , мод модон  эдлэл , Оедол  , Цайны газар  , Сүү цагаан идээ  , Гагнуур , Хадлангийн талбай хашиж хамгаалах , Ногоо тарих , Блок үйлдвэрлэл зэрэг  ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа билээ.

Төрөлх нутгийн ахан дүүс , нийт Баянхайрхан суманд ажиллаж амьдарч байсан иргэд хөдөлмөрчид та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн Түүхт 90 жилийн ойн баяраараа эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА                       С.АЛТАНЦЭЦЭГ

ЗАСАГ ДАРГА                           Г.ГАНТӨМӨР

                                ИТХ-н  ДАРГА    С.АЛТАНЦЭЦЭГ                                     ЗАСАГ ДАРГА     Г.ГАНТӨМӨР   

БАЯНХАЙРХАН СУМЫН МАГТ ДУУ

 

Тэс Могойн ариун голууд жирэлзээд

Төөнт ичгийн өргөн хөндий цэлийгээд

Манай нутгийн байгаль сайхан

Малчин түмний зүтгэл оргилсон газар

                     Дүнгээ Цэцэн Баянхайрханы

                     Өндөр уулсын бэлдээ

                     Хөшөөт Төөнт Манчуурын

                     Өргөн их хөндий

Аварга тракторын сүрт хүчээр

Ажилсаг түмний бүтээлч гараа

Алтан тариа жигдрэн халиурсаар

Ажлын бүтээл өрнөж байна

                     Дүнгээ Цэцэн Баянхайрханы

                     Өндөр уулсын бэлдээ

                     Хөшөөт Төөнт Манчуурын

                     Өргөн их хөндий

Хөнөг хөнөгөөр сүүгээ

Бялхуулж байдаг саальчидтай

Хөдөлмөрийн. Өрнүүн бүтээлээр

Түмнээ сэтгэдэг малчидтай

                     Дүнгээ Цэцэн Баянхайрханы

                     Өндөр уулсын бэлдээ

                     Хөшөөт Төөнт Манчуурын

                     Өргөн их хөндий

           БАЯНХАЙРХАН СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

            Анх 1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууг  татан буулгаж  Мөн хошууны Цэцэн , Баян , Наран гэх гурван сумыг нэгтгэн Хөвсгөл аймгийн Баянхайрхан сум нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 1942 оны БНМАУ-ын  бага хурлын  Тэргүүлэгчдийн  81 дүгээр тогтоолоор Завхан аймагт шилжин ирсэн.

            Тус сум нь Завхан аймгийн Нөмрөг , Түдэвтэй , Сонгино , Баянтэс , Тэс , Увс аймгийн Зүүнхангай , Хөвсгөл айгмийн Цэцэрлэг сумуудтай тус хиллэдэг.

            Баянхайрхан сумаас Даншигийн арслан С.Шагдар , О.Нанзад , БНМАУ-ын сайн малчин А.Бадам , Ө.Даваажав , С.Манзаддиваа , П.Даваажав , БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар М.Гомбосүрэн , Д.Жадамбаа , Монгол Улсын Гавъяат багш Н.Жадамбаа, Ч.Дэчинпунцаг , Ө.Мөнхтогтох , Б.Равданжамц , Я.Аюушжав , Улсын аварга малчин Ц.Гомбожав , Д.Лхүндэвсамбуу зэрэг алдартан олонтой нутаг юм.

            Сумын нутаг дэвсгэрт Давс , шохойн чулуу , зэс , хүрмэн чулуу зэсийн хүдэр зэрэг  байгалийн баялагтай , Үхрийн нүд , тошлой , нэрс , улаалзгана , аньс зэрэг төрөл бүрийн жимс жимсгэнтэй , ан амьтан  элбэгтэй нутаг билээ.

БАЯНХАЙРХАН СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Баянхайрхан сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу.

Баянхайрхан, Асгат, Минж Наран Төөнт гэсэн  4 багийн нийт  502 өрхөд 1767 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 15-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог,

            Тус сум нь Газарзүйн байдлаараа Далайн түвшнээс дээш 2422 м өргөгдсөн.Нийт газар нутгийн хэмжээ 255822 га талбайтай.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээрсарындундаж

температур -28,5  °С

  • 7 дугаарсарындундаж

температур +16,4 °С

  • жилийн дундаж салхины хурд 6-8 м/с
  • жилийнхуртунадаснынийлбэр 215,5мм

Нийгэм эдийн засгийн хүрээнд: Сумын төсвийн  нийт орлого нь 96,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 127207,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1484,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 233008,6  сая төгрөг байна. Нийт зардлын 137386,3 хувь нь цалин, 15112,4хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 70509,9 хувийг урсгал шилжүүлэг, 15,0 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1,8 сая, аймагт 1,8 сая, орон нутагт 200.0 сая нийт 3,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд жилд 10,0 сая төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

            Тус сумын хэмжээнд нийт 4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 25 хувьд нь төмс , хүнсний ногоо 15 % -д нь  бусад бүтээгдэхүүн тариалж байна.

            Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Тува улстай холбосон улсын чанартай  35.6 км авто зам дайран өнгөрдөг. Төвийн эрчим хүчний системд холбогдсон  бөгөөд мөн 1974 онд баригдсан 60кВт-ийн дэд станцтай

            Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. 122 өрх, 11 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдож ус түгээх байрнаас  усаа авч байна

            Тус сум нь нийт 1767 хүн ам , 502 өрхтэй. Үүнээс Сумын төвд 511 хүн ам , Хөдөөд 1256 хүн ам суурьшин амьдарч байгаагаас 904 эрэгтэй , 863 эмэгтэйтэй байна.

            Тус сумын төсөвт албан байгууллагуудаас.

  • Сумын Засаг даргын Тамгын газар нь Наран багийн 1 дүгээр хэсэгт байршилтай , нийт 32 ажилтан ажиллагсадтайгаар төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь Наран багийн 2 дугаар хэсэгт байршилтай , 640 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 260 хүүхэд суралцаж байна. Нийт 48 багш ажиллагсадтай. Нийт 12 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн  хөтөлбөрөөр бага , суурь , бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж , бага ангийн хамран сургалт 98 % тай , суурь боловсролын  хамран сургалт 99 хувьтай байна.
  • Хүүхдийн цэцэрлэг нь Наран багийн 1-р хэсэгт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай ба одоогоор 70 хүүхэд  хүмүүжиж байна. Нийт 11 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
  • Эрүүл мэндийн төв нь Наран багийн 1 –р хэсэгт байршилтай нийт 10 ортой , 2 их эмч 4 сувилагч нийт 26 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 11 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл , эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл  443 , осол гэмтэл 23 , халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
  • Соёлын төв нь Наран багийн 2 дугаар хэсэгт байршилтай , нийт 80 хүний суудалтай 5 ажиллагсадтайгаар иргэд хөдөлмөрчдөд соёл урлагын үйл ажиллагааг тогтмол хүргэж ажиллаж байна. Тус суманд 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга шинээр баригдаж байгаа бөгөөд 2013 онд ашиглалтанд бүрэн орно.

Тус сумын нутаг дэвсгэрийн бүслчлэлийн өнөөгийн байдал нь  Орон сууц , олон нийтийн 2000га газар , Үйлдвэрлэлийн бүс 80га газар , Ногоон байгууламж , амралт , аялал жуулчалын бүс 2000 га газар , Хөдөө аж ахуйн бүс нутаг 1000га газартай байна. Нийт 2012 оны байдлаар 77 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 38.5га газар өмчилж , 257 иргэн , аж ахуйн нэгж , өвөлжөө хаваржааны зориулалтаар 295.7 га газар эзэмшиж байна.

Тус сумын үндсэн бренд бүтээгдэхүүн болох  Дүнгээ уулын арц , Сонгино , Цагаан идээ , сур суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд амжилттайгаар оролож ирсэн билээ.

Тус сумын нутаг дэвсгэрт түүх соёлын дурсгалт газрууд цөөнгүй байдаг бөгөөд түүнээс дурьдвал: Наран багийн Овоотын гэзэгт байрлах Хувьсгалч эмэгтэй Бүрэнжаргалын хөшөө , Түрэг улсын  үеийн Хүн чулуун хөшөө , хиргисүүр Хөшөөн чулуу , Сүм дуганы суурь \Туурь \ зэрэг олон арван түүхийн үнэт дурсгал байдаг бөгөөд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрээр Түүх –Соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамгаалалтандаа авч ажиллаж байна.

Баянхайрхан сумын онцлог нь  Далайн түвшинээс 2422м өндөрт өргөгдсөн нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод  бүхий тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой Улаанбаатар хотоос 1150 км алслагдсан.

-Байгалийн эрс тэс уур амьсгальтай

-Ой модны баялагтай

-Үзэсгэлэнт дурсгалт газруудтай

-Түүх соёлын дурсгалуудтай Тухайлбал сумын төвийн зүүн урьд талд орших түрэг улсын үеийн хүн чулуун хөшөөг нэрлэж болно. Тус хөшөө түрэг улсын язгууртанд зориулан нүүрэн хэсгийг наран ургах зүгт хандуулан босгосон байна. Баянхайрхан сумын ард түмний гол аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй бөгөөд малаас гарах ашиг шим, сүү цагаан идээ нь  сумын эдийн засгийн үндсэн гол үзүүлэлт болж байна.

Түрэгийн үеийн Хүн чулуун хөшөө \Баянхайрхан сум Наран баг\

Баянхайрхан сум Наран баг Овоотын гэзэг Хувьсгалч эмэгтэй Бүрэнжаргалын хөшөө

Ах дүү гурван суварга Баянхайрхан сум Наран баг

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН

СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Баянхайрхан сумын Соёлын төв нь 1947 анхны барилгаа барьж “Улаанбулан” нэртэйгээр байгуулагдаж, анхны эрхлэгчээр Дэмчигжав гэдэг хүн үйл ажиллагаа явуулж соёл олон түмний ажлыг явуулж байсан. Дараа нь 1961 онд клуб нэртэй болж эрхлэгчээр нь Санжжав гэдэг хүн ажиллаж, 1959 онд нүүдлийн кино цэгтэй болж кино механикчаар Шадав гэдэг хүн  ажиллаж байсан. Соёлын төв нь 1970 оноос улсын төсөвтэй болж, Эрхлэгч, кино механикч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж ирсэн.

            1995 оноос Соёлын өргөө” гэсэн нэртэй болж эрхлэгчээр нь Б.Самдандовжид ажиллаж байсан. Мөн 2004 онд “Соёлын төв” нэртэй болон өөрчлөгдөж одоог хүртэл 3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхлэгч, Хөгжмийн багш, номын санч,- галч-үйлчлэгч гэсэн орон ототой.

            2007 онд галч-үйлчлэгч, музей техникчийн орон тоо нэмэгдэж 5 орон тоотой ажиллаж байна.  Одоо соёлын төвийн эрхлэгчээр Б.Жаргалсайхан, Хөгжмийн багш М.Уламбаяр, музей техникч Ж.Сосорбарам, номын санч Г.Дэлгэрмаа, галч-үйлчлэгч Д.Мөнхбаяр гэсэн хүмүүс ажиллаж байна.

Соёлын төв нь анх үүсгэн байгууллагдсанаас хойш 66 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

            Соёлын төвийн  кино механикчаар анх эхэлж Шадав гэдэг хүн ажиллаж үүнээс хойш 1998 он хүртэл Сэнгээ, Вандан, Самдандовжид, Ганхуяг гэх мэт хүмүүс ажиллаж байгаад одоог хүртэл кино механикчгүй байна.  1998 онд орон тоогүй болж киног видо камераар үздэг болсон.

            Соёлын төв нь урлаг уран сайхны ажлын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулан морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ардыг урлагийг залуу үед өвлүүлэн эзэмшүүлж үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор морин хуурын дугуйланг 2008 оноос  өдийг хүртэл хичээллэж 60 сурагч хичээллэж байна.

Мөн уран сайханчдын тайлан тоглолтыг жил бүр зохион байгуулж 2009 онд МУТУС  Ж.Даваажавын “Эх нутагтаа өргөх миний аялгуу” тоглолт 2010 онд ХБК оюутан О.Баатарзори,гийн “Нутагтаа өргөх дуу” 2011 онд Х.Анхбат, Х.Баасанням, Х.Энхбат нарын хамтарсан “Эгшигийн цацал” 2012 онд СУИС-ийн дуулаачийн 2-р курсийн оюутан Н.Содномдоржийн “Халуун элгэн нутаг” зэрэг тайлан тоглолтыг хийсэн.

            2011 онд Отгонтэнгэрийн төрийн их тахилга болон Улаанбаатар хотод болсон Завханы өдрүүдэд морин хуурч 34 сурагч, уртын дууч 1 сурагчийг оролцуулсан.

201О онд УИХ-ын гишүүн 1794,3 төгрөгний техник хэрэгсэл, БСГ-аас 2000,0  төгрөгний техник хэрэгсэл, 2012 онд ССАЖ-аас  10740786 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.

            Номын сангийн танилцуулга:

 

            Сумын номын санг анх Я.Лхачинсүрэн гэдэг хүн үүсгэн байгуулж 100-аад номтой эхэлжээ. Тус номын сан нь “Батнөхөрлөл” нэгдлийн номын сан гэж үйл ажиллагаагаа явуулж байгаад 1970 онд улсын төсөвтэй болж 1990 оноос сумын Тамгын газрын харьяанд шилжсэн байна. Номын сан нь 1995 онд Соёлын өргөөний харьяанд шилжин үйл ажиллагаагаа явуулж байна.

            2000 онд үндсэн чиглэлд тусгагдан 7 сая төгрөгөөр номын сангийн барилга шинээр баригдсан. Номын фондондоо 5000 ширхэг номтой жил бүрийн төсөвт тусгагдсан зардлаар ном хэвлэл авч фондоо баяжуулдаг. Уншигчдад гэрээр болон уншлагын танхимаар үйлчилж хөдөөгийн малчдад зөөврөөр ном хэвлэлээ уншуулдаг.

Номын сангаас соёл олон түмний ажлыг сургуулийн номын санчтай хамтран_ зохион байгуулж үүнд “Утгын чимэг”, богино өгүүллэгийн уралдаан, Бэгзийн Явуухулангийн нэрэмжит яруу найргийн уралдаан зохион байгуулж шалгаруулдаг. Номын санд 4 жилд 745 уншигч 2481 ирэгсэдэд 19543 номоор үйлчилж 945 ширхэг 5962534 төгрөгний номын фондын баяжилт хийгдсэн.

Музей

 

Орон нутагт байгаа монголын түүх, соёл урлагийн арвин баялаг дурсгалуудын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтийн хүртээл болох зорилгоор 1940 оноос эхлэн аймаг бүрд сургууль, гэгээрлийн байгууллагуудыг түшиглүүлэн орон нутаг судлах кабинет байгуулах ажил эхэлж, тэдгээр нь  эхэлж гэгээрлийн яамны харьяа ажиллаж байгаад 1950 оны үед Шинжлэх ухааны хүрээлэнд, 1962 онд Соёлын яамны харьяалалд шилжсэн байдаг.

            МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд 1965 оны 308 дугаар тогтоолын дагуу 1970 оноос сум нэгдэл бүрт орон нутаг судлах кабинет байгуулагдаж эхэлсэн байна. Энэ ажлыг аймгийн музейгээс удирдан зохион байгуулж, тохижуулан өгч байсан бөгөөд сумдыг сурталчлах кабинетийг Соёлын яамнаас аймгийн Орон нутаг судлах музейгээр дамжуулан удирдаж байсан.\

            1972 онд музей удирдах газрыг байгуулж, Монгол Улсын музейнүүдийг мэргэжил арга зүйн талаар удирдаж байх үүргийг гүйцэтгэх болсон. 1984 онд музейн удирдах газрыг татан буугдаж, орон нутаг судлах музейнүүд аймгийн мэдэлд шилжс эн байна.

            Монгол орон ардчилалд шилжсэн үеэс музейн байдалд нилээд өөрчлөлт гарчээ. Шилжилтийн эхний жилүүдэд буюу 1990-ээд оны туршид монголын музейнүүдэд соёлын бусад байгууллагуудын нэгэн адил ихээхэн бэрхшээл тулгарсан юм.Орон нутаг судлах олон арван  танхим байхгүй болж түүнд хадгалагдаж байсан түүх, соёлын олон мянган дурсгалууд үрэгдэн үгүй болсон билээ.

            2000 оноос  Монгол Улсын Засгийн газраас сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч ирсний дүнд орон нутаг судлах танхимыг шинээр байгуулах, хуучингаа сэргээх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг эрэн сурвалжлах, хадгалж хамгаалах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бий болгох талаар ахиц гарч байна.

Сумын орон нутаг судлах танхим нь 2007 онд байгуулагдаж

            2009 онд 10 дэсийн    57  ширхэг  29800    төгрөгний, 2010 онд 9 дэсийн 54 ширхэг 122500 төгрөгний, 2011 онд 20 дэсийн 27 ширхэг 321500 төгрөгний, 2012 онд 13 дэсийн 13 ширхэг 99000 төгрөгний үзмэрийн баяжилт хийгдсэн.

            2012 онд музейн улсын тооллогоор 52 дэсийн 151 ширхэг 572300 үнэтэй үзмэр тоологдсон.

Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төв

       Баянхайрхан сум нь 1924 онд байгуулагдсан. Далайн түвшинээс дээш 1500—2300 гаруй метр өндөрт өргөгдсөн, хангайн бүсийн эрс тэс уур амьсгалтай. Зундаа 40  хүртэл халж, өвөлдөө хөрсөн дээр 45  хүртэл хүйтэрдэг, алт, зэс, оюу, хүдэр зэрэг байгалийн баялаг , эрдэс чулуулаг элбэгтэй дэгд, тарваган шийр, таван салаа, халгай цээнэ, тэхийн шээг, нохой хошуу, аньс, арц зэрэг эмийн ургамлын баялагтай учир энэ бүхэн нь нутгийн хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.

1938 онд тус суманд эрүүл мэндийн байгууллагын тулгын чулуу болох Сестрагийн салбар нээгдэж эрхлэгээр нь А.Хаянхярваа гэдэг хүн ажиллаж эхэлсэн түүхтэй.

      А.Хаянхярваа нь 30 хоногийн дамжаанд суралцан төгсөж ирээд 300 гаруй мянган га нутагт 2000 гаруй хүн ам, 700- д өрхийн дунд орчин үеийн анагаах ухааныг үүсгэн хөгжүүлэхийн тулд болоцоотой бүхнийг хийн ажиллаж ирсэн байна.

     1945 хүний бага эмчийн салбар байгуулагдаж эрхлэгч эмчээр нь бага эмч Г.Төржаргал ажилласан бөгөөд энэ ондоо багтан сувилагчийн салбар байгуулагдсан байна.

     1964 онд хүний их эмчийн салбар байгуулагдаж эрхлэгч эмчээр нь бага эмч Ө.Цэрэнбатаа эмч ажиллаж байжээ. Мөн ондоо эмийн сан байгуулагдаж эрхлэгчээр нь Д.Эрдэнэпил ажиллаж байжээ. Багт багийн бага эмчийн салбар нээгдсэн байна.

     Дээрхи эмч нараас гадна их эмч Должин,Чулуунбаатар, Энхбат, Чинтогтох, Золзаяа, Бадгар, Загдаа нар болон бага эмч, сувилагч Должинхорол, Дуламжав, Жаргал, Цэрэнбалжир, Нямсүрэн,Цээпилмаа, Чимгээ, Элийшням, Мөнхсайхан, Лхагважав, Тонжирмаа ,Сарантуяа зэрэг олон хүн тус эмнэлэгт ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэх үйлсэд хөрс хүч хайрлалгүй зүтгэж явсан билээ.

Өнөөдөр тус сумын эрүүл мэндийн төв нь 3-р зэрэглэлийн эмнэлэг, 10 ортой, хөдөө аж ахуйн 3 баг, 500 аад өрх, 2000 орчим хүн амд их эмч-2, бага эмч-6, сувилагч-4, бусад ажилтан- 12, түргэн тусламжийн автомашин 1-тэйгээр эмнэлгийн анхан шатны  болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нь 2007 оноос эхлэн өвчинөөс урьдчилан сэргийлэх НЭМ-ийн сургалт суртчилгааны үйл ажиллагаанд чиглэгдэж иргэдийн зан үйл, мэдлэг, хандлага, дадлыг өөрчилөхөд чиглэгдэн үйл ажиллагаа явагдаж байна

Одоо тус эмнэлэг нь жилдээ дунджаар 1364 үзлэг хийж, 330 орчим үйлчлүүлэгч хэвтүүлэн эмчилж, алсын болон ойрын түргэний 320 орчим дуудлаганд явж хүн амдаа үйлчилж  байна. Эмнэлэг нь мэргэжлийн эмч боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Цаашид ажиллах эмч мэргэжилтний нөөцтэй. Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн эмч ,сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулдаг.Эмч мэргэжилтнүүд төгсөлтийн дараах сургалтанд тогтмол хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр багц цагаа ханган ажиллаж байна.

ÁÀßÍÕÀÉÐÕÀÍ ÑÓÌÛÍ ÖÝÖÝÐËÝÃÈÉÍ Ò¯¯ÕÝÍ ÒÎÉÌ

Тус цэцэрлэг нь 1963 оны 11 дүгээр сарын 15-нд нэгдлийн төсөв хөрөнгөөр улирлын чанартай 25 хүүхэдтэй, 120 хоногийн ажиллах өдөртэй, жилийн хүүхэд өдрийн төлөвлөгөө нь 2340 –тэй орон тоонь 3.  Үүнд: Эрхлэгч нь тус сумын харъяат Дарьжавовогтой Гэсэрмаа, асрагч Сэдэв овогтой Рэнчиндовжид , тогооч нь Чойжилжав овогтой Должинсүрэн нар ажиллаж байсан байна.Эдгээр ажилчид нь нэгдлээсээ хөдөлмөрийн хөлсөө авдаг байсан байна.1968 онд ажилчдын орон тоонь 4 болж угаагч нэмж авсан байна. Энэ үед 3-7 настай 25 хүүхэд хүмүүжиж монгол хэл, математик, зураг, дууны хичээл заадаг байсан байна.

1974 онд улсын цэцэрлэг болж энэ оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн улсын төсвөөр аж ахуйгаа бэхжүүлж 39700 төгрөгийн төсөвтэй болж, барилга эд хөрөнгийн нийт нийлбэр дүн 21316.09 мөнгөний үнэ бүхий зүйлийг тус цэцэрлэгийн эд хөрөнгө болгон шилжүүлж өгсөн байна.

1975 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийг 50 хүүхдийн цэцэрлэг болгон өргөтгөж жилдээ 61416 төгрөгний төсөв өртөгтэй 7 орон тоотой болсон байна.эрхлэгчээр ньНамшир ажиллаж Ахлах, бага 2 бүлэгтэй болж өргөжсөн байна.

1976 онд анх зуны гэр цэцэрлэг гарган ажиллаж байжээ.Хүүхдийн хичээл хүмүүжлийн ажил нь жил эрх тусам болон 1979 ондэрс сайжирч праграмм ёсоор хичээл хүмүүжлийн ажил бүрэн явагдаж эхэлсэн байна.

Тус цэцэрлэг нь одоо 2011 онд орон тоо 9, 2 бүлэгтэй байж байгаад 2012-2013 хичээлийн жилд оронтоо 11 болж 3 бүлэг 75 хүүхэдтэй болж  2 хүртэлх наснаас сургуульд орох насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1963 оноосхойш нийт 13 эрхлэгч солигдон ажилласан байна.

3. Байгууллагын эрхэм зорилго.

Бага насны хүүхдийн сурч хүмүүжих ая тухтай орчин бүрдүүлэх

Чанартай сургалтыг зохион явуулах

4.  Анхны эрхлэгчийн намтар

1963 Баянхайрхан сумын цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Дарьсүрэнгийн Гэсэрмаа ажиллаж байсан байна. Д.Гэсэрмаа нь бүрэн бус дунд боловсролтой эрхлэгчээр ажиллахаасаа өмнө сургуульд багшаар ажиллаж байжээ.

8.  Байгууллагын амжилт

2003 он, 2006он, 2011 онуудадсумынтэргүүнийбайгууллагаар тус тус шалгарч байсан.