Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Баянтэс танилцуулга

             ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС                   

              СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Баянтэс сумын гарал үүслийн түүхээс

             Ардын засгийн эхний жилүүдэд буюу 1923 онд Хан Тайшир уулын аймаг байгуулагдах үед тус аймаг 21 хошуу, тамгатай худагтын шавь гуравтай байжээ. өмнөх нийгмийн үед байсан засаг захиргааны нэгж , хуваарь хэвээр нэг хэсэгтээ оршиж байлаа. Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууг Хан Тайшир уулын аймгийн Дэлгэрхааан уулын хошуу гэж нэрлэхээр тогтсон байна. харин 1923 оноос зарим аймаг, хошууны хувьд өөрчлөлт орсны дотор Жалханз худагтын шавиар Өлзийт, Баянзүрх  уулын  байгуулаад 1925 онд Дэлгэрхаан уулын хошуунд нийлүүлжээ. энэ баримтаас авч үзвэл тухайн үед хошуу нь сумдаас бүрддэг байжээ.

             Хан Тайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошуу тухайн үеийн өөрчлөлтийн үйл явцад өртсөөр байжээ БНМАУ-ын Бага Хуралын Тэргүүлэгчдийн 1931 оны  02 дугаар сарын 07 –ны өдрийн 5 дугаар тогтоолоор Дэлгэрхаан уулын хошуунаас Дэлгэр их уулын /Одоогийн Хөвсгөл/ аймгийн харъяалалд  Баян-Уул, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнхаан, Шарга сум байгуулагдсан байна. Ийнхүү манай Баян-Уул сум 1931 онд Хөвсгөл аймгийн нэгэн сум болжээ. 1931 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуучин хошуудын захиргааг татан буулгаж сум шинээр байгуулахдаа тухайн үед байсан Баян-Уул, Бойжир, Бүрэнчандмань сумдыг нэгтгэн Баян-Уул гэж нэрлэжээ. энэ үеэс сум нь багуудаас бүрдэх болсон.

             Баян-Уул сум I баг-Дооно,  II баг Баян-Уул , III баг Бэрх Шавар толгой,  IV баг Баянбулаг /Жавхлан/  V баг Хачиг , VI баг Зайгал,  VII баг- Бужир,  VIII баг Дүнгээ гэсэн  найман багтай байжээ. Баян- Уул сум  1942 онд БНМАУ –ын засаг захиргааны дахин хийсэн зохион байгуулалтаар буцаад 11 жилийн дараа Завхан аймагтаа эргэн ирж энэ үед IX баг-Нисэг шинээр байгуулагдаж Баян-Уул сум 9 багтай болсон байна. 1959 онд тухайн үеийн төрийн дээд байгууллаагын шийдвэрээр Баян-Уул сумын I, II, III, IX багуудыг таслан авч Тэс сумыг байгуулжээ. 1974 онд Тэс сумыг хороо болгож “Дэлгэрэх” нэгдлийгманай сумын “Жаргалант –Амьдрал” нэгдэлтэй нийлүүлж “Дэлгэрэх-Амьдрал” нэгдэл, сумыг Баянтэс гэж нэрлэх болсон. 1985 онд Асгат сум байгуулагдахад Баянтэс сумын нутаг дэвсгэр, хүн ам, мал сүрэгээсээ таслан өгсөн байна.

БАЯН ДҮҮРЭН БАЯНТЭС СУМ

Завхан аймгийн Баянтэс сум дорнод талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, өмнөд төлөөрөө өөрийн аймгийн Асгат, Баянхайрхан, баруундаа Тэс, Увс аймгийн Баруун туруун сумадтай, хойд талаараа ОХУ-ын Туватай хиллэдэг. 3.800 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Сумын төв “Алтай” тосгон нь нийслэл Улаанбаатар хотоос 994 км, аймгийн төв Улиастайгаас 311 км алслагдсан.  Монгол орны хангайн өндөр уул Тагнын нурууны сав газар Тэсийн голын бүсэд багтаж далай тэнгисээс алслагдсан өндөр уулсаар хүрээлэгдсэн Төв Азийн хойт хэсгийн хуурай сэрүүн уур амьсгалтай 407.7 мянган хавтгай талбай нутагтай далайн түвшинээс  2000 м өргөгдсөн нутаг болно. Тус  сум нь 4 багтай  740 өрхтэй 2665 хүн амтай Нийгэм эдийн засгийн цогц бүтэцтэй сум юм аа.

Газарзүйн байршил

 

1938 онд байгуулагдсан 25 эмч сувилагч ажилтантай Эрүүл мэндийн төв, мөн онд байгуулагдсан 65 багш ажилтантай  680 сурагчтай 12 жилийн ерөнхий боловсролын сургууль, 1964 онд байгуулагдсан 4 бүлэгтэй 128 хүүхэдтэй хүүхдийн цэцэрлэг, Ус цагуур орчны шинжилгээний станц, Соёлын төв, Хаан, Төрийн банкнууд хувийн хэвшлийн 34 ААН байгууллагууд төрийн цогц үйлчилгээг ард иргэддээ хүргэж байна.

Тус сумын давуу тал:

  • Билчээрийн даац 1 хонин толгойд шилжүүлснээр улсын дунджаас 1.8 дахин илүү
  • Нэн ховор, ховордсон амьтдын зохих байршилтай, байгалийн жимс, хужир, давс, нөөцтэй.
  • Байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газуудтай, гацууран ой шугуйтай.
  • Цаг агаарын онцлогт тохирсон шалгарсан мал аж ахуй хөгжүүлж байгаа.
  • Зэрлэг чацарганы нөөцтэй.
  • Байнгын ажиллагаатай хилийн боомт ажилладаг.

Завхан аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1050 км,
  • Аймгийн төвөөс 311 км зайд байрладаг.

Баруун талаараа Увс аймгийн зүүн хангагай ,өөрийн аймгийн тэс,урдуураа Асгат,зүүн талаараа Хөвсгөл аймгмйн сумуудтай хиллэдэг

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1771-2227 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хан Хөхий болон Хангайн нурууны салбар уулсад хатаарагддаг

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Баянтэс сум нь Их нууруудын хотгорын эрс тэс ширүүн уур амьсгалтай  , хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур агааартаа – 29°С - 32°С

 хөрсөн дээрээ -42 °С - 52 °С

Дундаж темпратур нь- 32°С- 36°С

  • 7 дугаар сарын  дундаж

температур  агаартаа +34 °С

Дундаж дулаан +22   +28

Хөрсөн дээрээ +45 + 56  хүрч халдаг .

жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

  • жилийн хур тундасны нийлбэр 420-570 мм
  • Зуны улиралд агаарын харьцангуй  чийг 33% -56%
  • Дундаж цасан бүрхүүл 10 -р сарын 20 ноос тогтдог.
  • Цасны дундаж зузаан  23 -28 см

  • Салхи ихэвчлэн баруун хойноосоо салхилдаг.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 4333898 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

387455

84,2

Ойн сан бүхий газар

44686

0,04

Усан сан бүхий газар

1165

0.02

Тусгай хэрэгцээний газар

8950

0,53

Тосгон, суурингийн газар

330

00,2

Дэд бүтцийн газар

262

00,2

 

 

                                      

 

 

 

 

 

 

 

 

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 594 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 48 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100% хувь, суурь боловсролын хамран сургалт 100% мэргэжлийн багшийн хангалт 100% байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд багш нараа 100% хамруулж суралцуулж байна.

Төрийн өмчийн  цэцэрлэгийн үндсэн сургалтанд 189, гэр цэцэрлэгт 80 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

          Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь Баянтэс сумын төвд байршилтай .

  • Тус сургууль нь зориулалтй суудал бүхий 2 хичээлийн байртай. Үүнд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр 1 , 100 хүүхдийн дотуур   байранд 594 хүүхэд 2 ээлжээр хичээллэж байна.
  • 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 594 хүүхэд суралцаж байна
  • 63 багш, ажиллагсадтай
  • 160 хүүхэд бүхий хичээлийн байр нь 1986 онд ашиглалтанд орсон 2008 онд засвар хийгдэж халаалт тавигдсан .
  • 100 хүүхдийн Дотуур байр , гал тогоо нь 1985 онд ашиглалтанд орсон засвар үйлчилгээ хийгдээгүй одоо ердийн галлагаатай , зөөврийн усан хангамжтай засвар үйлчилгээ хийх шаардлагатай .

Хүүхдийн Цэцэрлэг

Баянтэс сумын төвд байршилтай.

75 хүүхдийн хүчин чадалтай, 1 давхар барилгатай  одоогоор 146  хүүхэд хамрагдаж байгаа 6 багш 15 ажиллагсадтайгаар сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг эрхлэн явуулж байна .

1992 онд ашиглалтанд орсон Барилгын үндсэн хийцүүд : Суурь- цутгамал бетон , хана-хүрман блок, аучилт – угсармал хавтан , дээвэр –төмөр

  • барилга  .Мэргэжлийн хяналтын улсын байцаагчын дүгэнлт 2009 он, 2010 онуудад гарсан их засварт орох , 50 хүүхдийн хүчин чадалтай дуу хөгжим, биеийн тамирын заал бүхий  барилгын өргөтгөл барих шаардлагатай

Завхан аймгийн Цагдаагийн газрын Баянтэс сум дахь Цагдаагийн хэсэг

Цагдаагийн хэсэг нь Оросын холбооны улсын Тува улстай хил залгаа Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдыг хариуцсан сум дундын Цагдаагийн хэсэг юм. Хэсгийн төлөөлөгч 1, хэсгийн цагдаа 2, жолооч цагдаа 1 нийт 4 алба хаагчийн орон тоотой.

Хэсгийн албан байр нь 2006 онд  цагдаагийн байрны зориулалттай ашиглалтанд орсон.

Эрүүл мэндийн төв

Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

Баянтэс сумын төвд байршилтай

  • 10 ортой
  • 2 эмч, 5 сувилагч нийт 25 ажиллагсадтай
  • 2005 онд ашиглалтанд орсон  Бетонон цутгамал 2 давхар, Эмнэлгийн үйл ажиллагаа явуулаж байна

Соёлын төв

Баянтэс сумын төвд байршилтай

  • 100 хүний суудалтай ,үзвэрийн заалтай бөгөөд урлаг соёл олон нийтийн бүхий л үйл ажиллагаа явагддаг.
  • 5 ажиллагсадтай
  • 1961 онд ашиглалтанд орсон тодон дүнз хийцтэй, зориулалтын барилга.  зуухан ил галлагаатай .
  • 10000 орчим номын фондтой, 24 суудалтай номын сантай .
  • 57 гаруй үзмэр бүхий орон нутгийг судлах танхимтай.
  • Соёлын төвийн дэргэдэх морин хуурийн дугуйлан “Тэмүүлэл” хамтлагтай бөгөөд 50 хүүхэд суралцдаг.

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1 хийд байдгаас будда 1  байна.

Тухайн хийдүүдэд нийт 2 хуврага, санваартан ажиллаж байна.

 

 

Засаг даргын Тамгын газрын барилга

 

 Баянтэс сумын төвд  байршилтай

  • 34 ажиллагсадтай
  • 2009 онд ашиглалтанд орсон  модон  хийцтэй, зориулалтын  барилгад үйл ажиллагаа явуулж байна.

 

 

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

Малын индексжүүлсэн даатгал төсөл

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Миг даатгал

        Ногоон  алт  төсөл

      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн

Төслүүд

АДРА олон улсын байгууллагын эдийн засгийн төсөл

                                   Сумын хөшөө, дурсгал

    Тус сумын Зайгал багийн нутагт байдаг

          “Хүрээний талын хүн чулуу”

 

Багуулагдсан он:  Түргийн үеийн дурсгал

 

 

     

Тус сумын  Бужир багийн нутагт байрлах                          Тус сумын  Бужир багийн нутагт байрлах

“Эвэртэй мод                                                                                    ”“Сүүж хад ”

Байгалийн дурсгалт газар юм                                                     Байгалийн дурсгалт газар юм.

  

Тус сумын 4 багийн нутагаар дайран урсах                 Тус сумын Бужир багийн харъяат Аймгийн арслан,

алдарт   “Тэсийн гол” Энэхүү голыг эх оронч               Аймгийн алдарт уяач Пунцагдаржаагийн тэсийн голын

гол гэж ярьдаг.                                                            хурдан хүлэг “Хар морьны хөшөө” сумандаа

Эх орны торгон хилийг 2 даван эх орондоо                  тасралтгүй 12 удаа түрүүлсэн.  2013   уг хөшөөг          цутгадаг.                                                                        босгожээ.               

              

   Тус сумын бужир багийн нутаг дахь

          “Наран улааны сүг зурагт хад”

Эртний хүмүүсийн чулуун дээрх зохиж сийлсэн янгир,  буга зэрэг амьтдийн дүрс бий.

 

 

                                 Суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд

 Суманд хийгдсэн томоохон хэмжээний ажлын нэг                       “ Амралтын талбай” юм.

  • Хүндэтгэлийн индэр
  • Усан оргилуур уг талбайд багтсан байгаа.

 

 

 

Усан оргилуурын шөнийн байдал.

 

Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв

зохистой өнгөрөөх газруудын нэг болсон.

 

2014он

 

100 сая төгрөгийн өртөг бүхий канад технологийн 2 давхар “Ахуй үйлчилгээний төв” –ийн барьж ашиглалтанд оруулсан нь сумын өнгө үзэмж болоод суманд ажлын байр нэмэгдүүлсэн ажил болов.

 

Мөн КОВШ-20 маркын түрдэг тракторыг орон нутагт авсан нь сумын тохижилт үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

   

Баянтэс сум нь өвөлдөө их хүйтэн зундаа их             Мөн сумандаа өвөлжилт хүндэрсэн үед малчид

халдаг тул ТГ-ын  хоёр машиний граж барьж                иргэдэд дэм болох үүднээс Фондний хашаа

         ашиглалтанд оруулав                                              барьж өвс тэжээлийг хурааж хуримтлуулав.

    

Гэр музейн хайс барьж хашлага хамгаалалттай             Тус сумын 4 баг тарилга туулгын хашаа барьж 

                                болгов.                                                     ашиглалтанд оруулав.

             Ахмадын амралт сувьлалын байрыг барин бүрэн ашиглалтанд оруулаад байна.

                                                Баянтэс сумын алдар цуутнууд

         Хөдөлмөрийн баатар Занын Ширнэн

Занын Ширнэн нь 1903 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Малчин тууварчин. Он удаан жил мах бэлтгэлийн мал тууврын ажил хийсэн. тууврийн замд малаа таргалуулж жинг нэмэгдүүлснээр 15 мянган нас гүйцсэн том шарын махыг улсад илүү бэлтгэж өгсөн байна. энэ ажлын амжилтыг нь үнэлж Сүхбаатрын одонгоор 2 удаа, “Алтан гадас” одон  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медаль, 1963 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан байна. Ширнэн ажилч хичээнгүй, шударга шулуун, төлөв даруузантай  хүн байжээ.

Хөдөлмөрийн баатар Шаравын Галсан

Шаравын Галсан 1943 онд завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 1958 онд дунд сургууль, 1962 онд ЗХУ-ын Новокузнецк хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд хуучин ажиллаж байсан хотын барилга трестэд ажилласан байна. Барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ажлын гарамгай амжилт гаргасан учир Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, жилийн ойн медалиуд, “алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1986 онд БНМАУ- ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байна.

Дэлэгжунайн  Балжинням

Балжинням нь 1913 онд тэр үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Хачиг харуулын нутагт төржээ. Энэхүүг Дамдинжав гэдэг нэр өгсөн  байжээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа дээрх аймаг хошууг Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошуу гэх болж уг хошуунд 1924 онд байгуулагдсан тэнхим  буюу бага сургуульд Намжил гэх айлын Балжинням гэх хүүгийн нь оронд суралцах болсноор Балжинням нэртэй болжээ. энэ нэрийг монголд төдийгүй дэлхийн сонорт хүргэх хувь тавилан энэ хүнд байжээ. сургуулиа гарамгай суралцан төгсөж Улаанбаатарын анхны дунд сургуульд дэвшин суралцсан байна. дараа нь хамтрал хоршооны техникумд суралцан нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшин төгсөж  Хөвсгөл аймагт МХЗЭ-ийн хорооны Сурталын хэлтсийн даргаар ажиллах болжээ. мөн Улаанбаатар, Увс, Сэлэнгэ, Завхан, Өмнөговь, Дорнод  аймгуудын МХЗЭ-ийн 1 дүгээр нарийн бичгийн дарга, 1937 онд Октябрийн хувсгалын 20 жилийн ойн баярт оролцон ЗХУ-ын нийслэл Москва хотод Зөвлөлтийн төрийн тэргүүн И.В.Сталинтай уулзан гар барьж байжээ. нам улсын шинэхүчний дээд сургуульд суралцаж онц дүнтэй төгсөж, МАА-н Яамны сайд, намийн төв хорооны Улс төрийн хорооны гишүүн, монгол улсын 7 гол томудирдагчийн нэг болсон, МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга, МАХН-ын Мөв хорооны ХАА, олон нийтийн байгууллагуудыг хариуцсан нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, одоогийнхоор дэд ерөнхийлөгч, ХААДС байгуулах, “Хөдөлмөрийн баатар” , “Алдарт эх” 1, 2-р зэргийн бий болгох. ХАА-н нэгдэл, САА байгуулах зэрэг ажлын санаачлан шийдвэрлэсэн хүн юм. 1962 оноос БНБАУ, БНПАУ болон Их Британи Умард Ирландийн нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн элчин сайдаар ажиллаж, БНМАУ-ЫН Сайд нарийн Зөвлөлийн дэргэдэх Шашний хэрэг эрхлэх зөвлөлийн дарга, ХХ зууны Монгол улсын төрийн том зүтгэлтэн, манлай удирдагчдын нэг мөн билээ.

Хошууч генерал Бэгзийн Даваасамбуу

1927 онд Баян-Уул суманд төрсөн. Дунд сургууль, Улаанбаатар хотод Хүн эмнэлгийн техникум онц дүнтэй төгсөж. Сургуульдаа багш, Цагдан сэргийлэхд мөрдөн байцаагч, 1962 оноос ЗХУ-ын Ленинград хотод Хуулийн сургуульд 4 жил, 1966 оноос төв цагдан сэргийлэхэд хэлтсийн дарга, 1968 оноос Улсын прокурорын 1-р орлогч дарга, Цэргийн ерөнхий прокурор түүний ажлын амжилтийг үнэлж “ Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Байлдааний гавъяаны одон”, болон олон арван медалиудаар шагнасан байна.

Бригадын генерал Шархүүгийн Лхачинжав

1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1987-1991 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагын ХАА-н техникум, 1994-1998 онд Цэргийн их сургуулийн Хилийн цэргийн дээд сургууль, 1999-2002 онд ОХУ-ын Холбооны хилийн албаны академи, 2004 онд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Цагдаагийн академи, 2010 онд ХБНГУ дахь Жорж маршилын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааний төв, 1991-1994 Шлаган нэвтрүүлэх заставын шалгагч, 1998-1999 онд ХЦУГ Хүний нөөцийн хэлтэст офицер, 2002-2013 онд хилийн 0184 дугаар ангийн штабын дарга, хилийн 0214, 0184, 0198, 0129 дүгээр ангиудын захирагч, 2013 оны 03 сараас ХХЕГ-ын даргаар ажиллаж байна. 1999 онд Зэвсэгт хүчнийн  “Супер офицер” 2-р байр, “Алтан гадас”, “Цэргийн гавъяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”,  “Хүндэт хилчин”, “Онц хилчин” зэрэг шагналтай.

УИХ-ын гишүүн асан Шинэнсамбуугийн Сайхансамбуу

1959 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургууль төгссөн Сантехникийн инженер, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 1991 оноос “Наран туул” компаний Ерөнхий захирал, бага наснаасаа ажил хөдөлмөр хийж амьдрах утга учир, арга ухааныг мэдэрсэн, ажилч хичээнгүй, гүйлгээ ухаантай хол сэтгэж, том бодож төлөвлөснөө биелүүлж чаддаг манай улсын томоохон ирээдүйтэй бизнесмен юм.