Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Эрдэнэхайрхан танилцуулга

 

Танилцуулга

Эрдэнэхайрхан сум Цэцэн сартуул вангийн хошууны нутгийн төв хэсэг болох Хангайн нурууны салбар уулсаас Их нууруудын хотгорын бүс нутгийг хамарсан 409,4 мянган га талбай эзлэн оршдог. Нийт нутгийн 339,6 мянган га газар нь бэлчээр, 25 мянган га нь хадлан, 15 мянган га нь ус, 52 мянган га нь элсэн манхан, 500 гаруй мянган га нь тариалангийн талбай эзэлдэг бөгөөд уртаашаа 128-150 км, өргөөшөө 36-58 км байдаг.

Сумын төв Алтан нь 480 071 өргөрөг, 950 431 уртрагт далайн төвшнөөс дээш 1850 метрт өргөгдсөн Хайрхан худаг, Улаанбаатараас 1115 км, аймгийн төвөөс 115 км алслагдсан.

1924 онд Хантайшир уулын аймгийг байгуулж засаг захиргааны нэгжүүдийг шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошууны харъяанд байсан нутгуудад Бугат, Цогт-уул, Эрдэнэ уул, Айраг сумдыг байгуулжээ. 1031 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмана-Өлзийт (одоогийн Эрдэнэхайрхан, Яруу) сумыг 13 багтайгаар байгуулж төвийг нь Усан зүйлд суурьшуулжээ.1952 онд Эрдэнэхайрхан сумыг Чандмана-Өлзийт сумаас 6-н баг, Завханмандал сумаас 1 баг авч байгуулан Эрдэнэхайрхан гэдэг том айлын тулгын чулууг тулан, гал голомтыг асааж, шинэ хөрс суурин дээр, сум, баг, байгууллагуудынхаа шинэхэн удирдлагуудтайгаа хөгжил дэвшил, амьдрал тэмцлийн харгуй замд орсон түүхэн замналтай бөлгөө. Хожим 1956 онд Түдэвтэй сумаас Бэрхийн 5-р баг нийлжээ. Эрдэнэхайрхан сум баруун талаараа Завханмандал сумтай 76 км баруун хойт талаараа Цэцэн-уул сумтай 76 км, Хойт талаараа Түдэвтэй сумтай 20 км, зүүн хойт талаараа Яруу сумтай 122 км, зүүн өмнө талаараа Алдархаан сумтай 10 км, урд талаараа Дөрвөлжин сумтай 38 км хиллэдэг. Нутгийн хойт хэсгээр Багануурын Бэрх, Түдэвтэй уул, Тосон, Уужимын хяр, Их бэлчир, Налуу, Мөсөн, Харганын салаа, Сэнжитийн хярууд, дунд хэсгээр Товхош, Бор хярын элсэн манхан,Цагаан хайрхан, Алтан, Ар баян айраг, Хүйтэн нуруу, Залаа, Хуугаа, өмнөд хэсгээрээ Улаансээр, баруун, зүүн Зос, Өвөр баян айраг, Цогт хайрхан зэрэг уул хяр царамууд, Тээл, Мөсөн, Бургаст, Шаварт, Мухарт, Нарийн голууд бүхий говь хангай хосолсон уудам, үзэсгэлэн төгөлдөр нутагтай билээ. Нутгийн хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2800 метрт өргөгдсөн Мөсөнгийн харганын мандаа, Түдэвтэй, Сэнжитийн хярууд, хамгийн нам дор газар нь далайн төвшнөөс дээш 1775 метрт өргөгдсөн Бор давсны орчмын хонхор юм.

 Сумын нутгийн уулархаг хэсгээр хар модон ой, бургас, харгаас, мягмансанж, ванжингарав, сэврээ, алтан гагнуур, таван салаа, дэгд, манчин зэмбэ, өвдөл, гомбо, жаргомбо, зэрэг эмийн ургамлууд, үхрийн нүд, улаалзгана, тошлой, гүүн саам, мөөг, нохойн хошуу зэрэг цэцэг жимс ургадаг.

Мөн эрт дээр үеэс уламжлан хэрэглэж, чанар чансаа нь танигдаж судар номонд тэмдэглэгдсэн Багануурын шунхан, Замбалын модны зодог, Нуурмагийн гиван, Мөсөнгийн булгийн жуган, Мухарт, Нарийн голын гоньд, Олон түрүүний дэгд, хужир, Их хайрханы сэндэр, барагшуун, Шаварт, Нарийн голын хаяагийн хунчир зэрэг ховор нандин эмийн ургамалууд энэ нутагт ургадаг. Тээлийн жаахан нуурын рашаан, Баянзүрхийн голын эхний зүүн булгийн рашаанууд хүний  ходоод гэдэс дотор, шараар хөллөсөн өвчнийг илааршуулахдаа онцгой. Сумын нутагт алт, оюу, зэс, номин, усан ба утаат болор зэрэг үнэт эрдэнэс төмрийн хүдэр, занар, гантиг, цахиур, жонш, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг зэрэг эрдэс баялагтай.

Манай нутгийнхны шүтээн болсон Алтанманзушир гэж нэрлэдэг их говийн сүрлэг уулс Цогт хайрхан, Цагаан хайрхан, Сэнжит цохио, Харганын мандаа, Товхош, Бэрх, Алтан зэрэг сүрлэг уул цармууд, Товхошийн ар, Багануурын гацаа, Их бага авгаш, Хөшөөт, Хөлийн ам, Тосон, Тээлийн хүн чулуун хөшөөнүүд, Урт булаг, дааган дэл, Бага хөлийн сүг зураг, Асгат, Агуйт, Сэнжитийн гүнжийн зам, Цогт хайрханы агуйнууд, Их бага Хар нуур, Мухарт, Нарийн голын эх зэрэг түүх дурсгалт болон үзэсгэлэнт газрууд байдаг.

 Манай нутагт Аргаль, угалз, буга, согоо, үнэг, чоно, бор гөрөөс, цагаан зээр, янгир, нохой зээх, дорго, тарвага, зурам болон дэлхийд ховор улаан номонд орсон ирвэс, шилүүс, зэрэг амьтад хун галуу, тогоруу, ёл, хойлог, тас, бүлгэд, ятуу, хөтүү, хөхөө, шонхор, уйл, шар шувуу зэргэ жигүүртэн элбэг тохиолдоно.

 Цэцэн сартуул хошуундаа Ачит лам, Билэгт лам гэсэн хоёр хутагт Х. Вандандорж, Б. Дашдорж, Гаруутайн хүрээний хамба лам аграмба Д. Нарантугалаг, Жиглий, С.Төмөр-Очир, Түмэнжий, С. Ядмаа, С. Гүнсэд зэрэг бурхан шашны гүн ухаантан мэргэдүүд, төр нийгмийн зүтгэлтэн Ц. Дүгэрсүрэн, Г. Нямдоо, эх оронч Ё. Төрхүү, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н. Гоожав, Д. Сэдбазар, Улс ардын аж ахуй, соёл, эрүүлийг хамгаалах байгууллагуудын салбараас төрөн гарсан гавъяатууд Д. Шоовой, Н. Даш-Өлзий, Л. Юра, Р. Шагдарсүрэн, Р. Сундуйжав, О. Бадамцэрэн Улсын начин Г. Данигай, М. Сэдхүү, М. Дармаабазар, эрдэмтэн Д. Готов, Д. Бадамдорж, Р. Нансал, Д. Жамъянсүрэн, Г. Сүрэнжаргал, Н. Сарантуяа, Г. Баасанжав, Р. Сундуйжав, Р. Шагдарсүрэн, Б. Гомбодорж, О. Бадамцэрэн, Т. Лодой, С. Бүрэнжаргал, Х. Отгонбилэг, Я. Волоож, Ж. Цийрэгзэн нарын алдартнууд төрөн гарчээ.

Эдийн засгийн гол үндэс нь таван хошуу мал юм. Өнөөдөр Эрдэнэхайрхан сум нь 400 гаруй өрх, 1500 гаруй хүн амтай, 130,000 мянган толгой малтай, 40-өөд мянгат малчидтай нийт мал сүргийн 70 хувь нь хонин сүрэг юм. Арвин их сайн чанарын ноос өгдөг Сартуул үүлдэрийн хонины гол цөм нь манай суманд байдаг. Ийнхүү Эрдэнэхайрхан сумын нутгийн  онцлог байдал, хүн зон олон, үзэсгэлэнт тогтоц бүхий нутаг усны тухай товч үгүүлэхэд ийм ажгуу. Зах зээлийн эдийн засаг түргэн хөгжиж байгаа өнөө үед энэ нутгийн байгалийн хосгүй гоо үзэсгэлэнг ашиглан аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх боломжтой юм.

Эрдэнэхайрхан сум нь засаг захиргааны анхан шатны нэгж таван багтай , төсөвт болон аж ахуйн 10 гаруй байгууллагатай, 412 өрх 1500 гаруй хүн амтай, 130,959 мянган толгой мал сүрэгтэй, нийт мал сүргийн 60 гаруй хувийг хонин сүрэг эзэлдэг. Завхан аймагтаа Эрдэнэхайрхан  сум газар нутаг, мал сүргээрээ айргийн тавд багтаж, нэг хүнд ноогдох мал сүрэг, мянгат малчид, улс аймгийн алдарт уяачдын тоогоороо тэргүүн байранд явж байна.

Сумын түүхэн замналаас:

1924 онд Хантайшир уулын аймгийг байгуулж засаг захиргааны нэгжүүдийг шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошууны харъяанд байсан нутгуудад Бугат, Цогт-уул, Эрдэнэ уул, Айраг сумдыг байгуулжээ. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмана-Өлзийт (одоогийн Эрдэнэхайрхан, Яруу) сумыг 13 багтайгаар байгуулж төвийг нь Усан зүйлд суурьшуулжээ. Бидний уугуул нутаг Чандмана-Өлзийт сумын тухайд хангай, говь хосолсон өргөн уудам нутагтай, малчид нь малынхаа аяыг даган жилийн дөрвөн улиралд нүүдэллэн сумынхаа төвөөс 30-200 км алслан амьдардаг байв. 1949 оны 2-р сард хуралдсан улсын IY их хурлаас Ардын аж ахуйтныг морин өртөөнөөс чөлөөлж, Улсын морин өртөөг байгуулсан боловч, сум ажил албаа бас л морин өртөөгөөр гүйцэтгэж байсан учир алслагдсан багуудад яаралтай ажил алба залгуулах, эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ үзүүлэх, ард иргэдээс алба аминыхаа ажлаа сумын төв орж гүйцэтгүүлэхэд наад тал нь 2-3 хоногийн хугацаа шаардлагатайгаас ихээхэн бэрхшээл учруулж байв. Тиймээс ард түмнээс нутгийн байршлаар шинэ сум байгуулах санал хүсэлтээ дээд байгууллагадаа удаа дараа илэрхийлсээр ирсэн байна. Анхдугаар таван жилийн эцэст Чандмана-Өлзийт сум нь 13 багтай, 1300 гаруй өрхтэй, 4000 мянга гаруй хүн амтай, 140 гаруй мянган малтай, газар нутаг  ихтэй, аймгийнхаа томоохон сумын нэг байв. Сумын  ард иргэдийн хүсэл сонирхлыг харгалзан 1952 оны 3-р сарын сүүлчээр сумын 13-н багийн дарга нар, баг тус бүрээс ард түмнийхээ дотор нэр нөлөө бүхий 3-5  хүнийг ирүүлж, сум байгуулах талаар Чандмана-Өлзийт сумын захиргааны удирдлагууд удирдан хурал хийжээ. Хуралд багийн дарга нар, Б. Жадамба, Я. Нацаг, Ш. Монхор, С. Норов, Г. Рэнцэндорж, Д. Буянтогтох, С. Дожин, сумын намын үүрийн дарга Чогсомжав, ард Б. Нацагаа, Ж. Готов, Б. Давга, Ж. Шүхэржав, Б. Балжир, Б. Өндгөн, Я. Гэндэн, Д. Дорж, И. Гэлэгбал, м. Сүрэндорж, С. Батхуяг, М. Содномдоо, Д. Соном, Ц. Пүрэвжал, Х. Шаравжамц нарын 60-н хүн хуралд оролцсон гэнэ. Хурлаар дараах үндсэн 4 асуудлыг хэлэлцэн тохирч баталжээ.

Нэгдүгээрт: Чандмана-Өлзийт сумын 6,7,8,9,11,12-р багууд, Завханмандал сумын 8-р баг зэрэг 7-н багийг харъяалуулан шинээр сум байгуулах

Хоёрдугаарт: Шинээр байгуулах сумын нэрийн талаар нилээд маргалдан удаан хэлэлцсэний үндсэн дээр 6-р багийн харъяат Х.Шаравжамц гуайн манай нутагт шүтэгдэн бишрэгдсэн олон Хайрхан байдаг. Чандмана гэдэг уугуул нэрээ бодсон ч нутгийн хамгийн баруун урд цэг Өвөрбаян айргийн Эрдэнэ толгойг оролцуулан “Эрдэнэхайрхан” гэж нэрлэвэл яасан юм бэ гэсэн санал гарган дэмжигдсэнээр “Эрдэнэхайрхан” гэж нэрлэхээр тогтов.

Гуравдугаарт: Сумын төвийг хаана суурьшуулах тухай хэлэлцэж, нэлээд олон газрыг нэрлэн хэлэлцсэнээр эцэст нь одоогийн байгаа “Хайрхан худагт” суурьшуулахаар тогтов.

          Дөрөвдүгээрт: Нутгийн хил хязгаарын тухай хэлэлцэж, Чандмана-Өлзийт сумын 4,5,13-р багууд, шинээр байгуулагдах сумд ирж байгаа 6,7,12-р багуудын төлөөлөгчдийн саналыг гол болгон нутгийн хойт болон зүүн, зүүн өмнөт хил хязгаарыг хэлэлцэн тогтоогоод нутгийг баруун, баруун урд талын хилийг Завханмандал, Дөрвөлжин болон бусад сумуудтай дараа тохиролцохоор шийдвэрлэсэн тогтоол гарган түүнээ баталж өгөхийг хүссэн албан бичгийг Завхан аймгийн Бага хурлын тэргүүлэгчдэд уламжилжээ.

Аймгийн Бага хурал дээрх шийдвэрийг хүлээн аван хянаж үзээд 1952 оны 4-р сард бага хурлын тэргүүлэгчдийн 97-р тогтоол гаргаж, Чандмана-Өлзийт сумын 6-н баг Завханмандал сумын 1 баг, бүгд 7 багийг харъяалуулан Эрдэнэхайрхан сум байгуулахаар шийдвэрлэжээ.

1952 оны 8-р сарын 8-ны өдөр шинэ сум байгуулах, орон нутгийн засаг захиргааны сонгуулын бэлтгэл ажлыг зохион байгуулах Түр хороог байгуулж даргаар нь Цэрэндоржийн Пүрэвжалыг, нарийн бичгийн даргаар Дамбын Бадарч нарыг томилон ажиллуулжээ. Түр хороо эхний ээлжинд аймгийн Бага хурлаас өгсөн 2100 төгрөгийн үнэтэй гэрээр контор хийж нэмж галч зарлагаар нэг хүн авч ажиллуулжээ. Түр хороо 1952 оны 10 дугаар сарын 01-нд Зүйлийн голоос тэмээн хөсгөөр нүүж, одоогийн Эрдэнэхайрхан сумын төв Хайрхан худагт ирж сумын анхны тулгын чулууг тавьсан түүхтэй.

Энэ үйл ажиллагаанд сумын малчин ардууд идэвхитэй оролцож, 1952 оны 8 дугаар сарын 20-нд МАХН-ын үүрийг 16 гишүүнтэйгээр байгуулж үүрийн анхны даргаар Жаалайн Шүхэржавыг, 1952 оны 8-р сарын 15-нд Улсын морин өртөөг 117 морьтойгоор байгуулж ахлагчаар нь Жавзангийн Ишбалыг, 1952 оны 9-р сард бага сургууль байгуулан анхны захирлаар Урианхайн Жамбажавыг, 1952 оны 10-р сарын 01-нд Хоршооны салбарыг байгуулж эрхлэгчээр нь Дүйнхэржавын Чимэддоржийг, 1952 оны 10-р сарын 04-нд мал эмнэлэгийн салбарыг байгуулж эрхлэгчээр нь Бирваагийн Дэчинг, 1952 оны 10-р сарын 5-нд хүн эмнэлэгийн салбарыг байгуулж эрхлэгчээр нь Ё. Лувсандавгыг тус тус томилон ажиллуулжээ.

Шинээр байгуулагдсан МАХН-ын үүр, Түр хороотойгоо хамтран шинэ тутам байгуулагдсан албан байгууллагуудынхаа үйл ажиллагааг төвхнүүлэх, орон нутгийн засаг захиргааны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, улсын төлөвлөгөөг биелүүлэх, сумын төвийг тохижуулах эхний шатны ажлуудыг амжилттай гүйцэтгэж байв. 1952 оны 10 дугаар сарын сүүлчээр орон нутгийн засаг захиргааны анхдугаар сонгуульд сонгуулийн насны бүх хүн хамрагдаж Д.Бадарч, Б.Бадмаараг, И.Гэлэгбал, Б. Балжир, Д.Отгон, Д.Сахъяасүрэн, Б.Цанжид, Ж.Шүхэржав, Х.Гүнрэгжав, Д. Чимэддорж нарын 30 хүн депутатаар сонгогджээ.

1952 оны 10-р сарын 25-нд сумын  анхдугаар чуулган “Хайрхан худагт” чуулж Түр хороог үүргээ сайн биелүүлсэн гэж үзээд татан буулгаж, сумын захиргааг эмхлэн байгуулсан байна. Сумын гүйцэтгэх захиргааны гишүүдийг 5-н хүний бүрэлдэхүүнтэй сонгож Сумын захиргааны даргаар Маналжавын Цагаанхүү, орлогч даргаар Бат-Өлзийн Цанжид, нарийн бичгийн даргаар Дамбын Бадарч нарыг сонгон баталсан байна. Ийнхүү шинэ сонгуулийн дагуу бүх багуудад багийн даргын сонгууль явагдаж 7-н багийн даргыг шинэчлэн сонгосноор тус сум 589 өрх, 2156 хүн амтай , 88623 толгой малтай байсны дотор 1,6 хувь нь тэмээ, 7,6 хувь нь адуу, 2,3 хувь нь үхэр, 88,5 хувь нь бог мал эзэлж байв.1952 оны намар урд чиглэлийн хил залгаа оршдог Цогтжаргалант, Дөрвөлжин, Завханмандал сумуудтай нутгийн хилийн тухай хэлэлцээр хийж гарын үсэг зуралцан тогтоол гаргасан байна

Засаг захиргааны бүтэц, хүн ам:

Эрдэнэхайрхан сум нь засаг захиргааны анхан шатны нэгж Багануур, Баянзүрх, Алтан, Мөсөн, Хайрхан гэсэн таван багтай , төсөвт болон аж ахуйн 10 гаруй байгууллагатай, 412 өрх 1500 гаруй хүн амтай, 130,959 мянган толгой мал сүрэгтэй, нийт мал сүргийн 60 гаруй хувийг хонин сүрэг эзэлдэг.

Эрдэнэхайрхан сумын алдартан ахмад үе

  1. Цагаанламын Дүгэрсүрэн: БНМАУын АИХ-ын орлогч дарга, МАХН-ын ТХ-ны УТГ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга
  2. Дарамжавын Гомбожав: Усны Аж Ахуйн яамны орлогч сайд
  3. Батын Буриад:БНМАУ-ын Барилгын Яамны 1 дүгээр орлогч сайд
  4. Тангадын Тогтоохүү: БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Авто Замын Газрын 1-р орлогч дарга
  5. Гүржавын Сүрэнжаргал: ХАА-н яамны 1 дүгээр орлогч сайд
  6. Гэндэнгийн Нямдоо: БНМАУ-аас Их Британи, АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, НҮБ-ийн дэргэдэх байнгын төлөөлөгч
  7. Дүгэржавын Готов: Монгол улсаас Канадад суух элчин сайд ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх
  8. Нямцэрэнгийн Энхтайван: Хятад дахь Монголын ЭСЯ-ны зөвлөх, ГХЯ-ны газрын дарга

 

Эрдэнэхайрхан сумаас төрсөн хөдөлмөрийн баатар, гавъяат цолтнууд

 

  1. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Н. Гоожав
  2. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д. Сэдбазар
  3. МУ-ын гавъяат малчин Д. Шоовой
  4. МУ-ын аж үйлдэрийн гавъяат ажилтан Н. Даш-Өлзий
  5. МУ-ын аж үйлдэрийн гавъяат ажилтан Л. Юра
  6. МУ-ын хүний гавъяат эмч Р. Шагдарсүрэн
  7. МУ-ын хүний гавъяат эмч Р. Сандуйжав 
  8.  МУ-ын хүний гавъяат эмч О. Бадамцэрэн

Дүгэржавын Бадамдорж: Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор

  1. Дүгэржавын Готов: Техникийн шинжлэх ухааны доктор, профессор
  2. Нансалын Сарантуяа: Философийн шинжлэх ухааны доктор, профессор
  3. Рагчаагийн Нансал: Философийн ухааны дэд доктор, профессор
  4. Давгын Жамъянсүрэн: Биологийн ухааны дэд доктор
  5. Батын Мягмаржав: ХАА-н ухааны дэд доктор
  6. Гүржавын Сүрэнжаргал: Эдийн засгийн ухааны дэд доктор
  7. Охиндойн Сүхээ: ХАА-н ухааны дэд доктор
  8. Гүнчингийн Баасанжав: Цаг уурын ухааны дэд доктор
  9. Рүвжирийн Шагдаржав: Анагаах ухааны дэд доктор, профессор
  10. Рүвжирийн Сундуйжав: Анагаах ухааны дэд доктор, профессор
  11. Очирхүүгийн Бадамцэрэн: Анагаах ухааны доктор, профессор
  12. Бүдбазарын Гомбосүрэн: анагаах ухааны дэд доктор, дэд професссор
  13. Таржидийн Лодой: Техникийн ухааны дэд доктор
  14. Сэдхүүгийн Бүрэнжаргал: Мал эмнэлэгийн ухааны дэд доктор, дэд профессор
  15. Хөхөөгийн Отгонбилэг: Биологийн ухааны дэд доктор
  16. Ядамсүрэнгийн Володя: Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, профессор
  17. Жимбийн Цийрэгзэн: Мал эмнэлэгийн ухааны дэд доктор
  18. Пүрэвжавын Гомболүүдэв: Газарзүйн ухааны дэд доктор
  19. Цэрэнхүүгийн : Хэл бичгийн ухааны дэд доктор
  20. Цэрэнхүүгийн Ганзоригт: Анагаах ухааны дэд доктор, профессор
  21. Доржготовын Баттогтох: Газарзүйн ухааны дэд доктор
  22. Базарын Санжмятав: Олон улсын эдийн засгийн ухааны дэд доктор
  23. Сүхбатын Дэлгэрмаа: Нийгмийн ухааны дэд доктор
  24. Сэсээрийн Нансалмаа: Техникийн ухааны дэд доктор

Ардын Их Хурлын депутатууд

БНМАУ-ын АИХ-ын орлогч дарга, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга Ц. Дүгэрсүрэн

  1. БНМАУ-ын сайн малчин А. Санжжав
  2. Улсын Барилгын Яамны 1-р орлогч сайд Б. Буриад
  3. Гуравдугаар цахилгаан станцын бригадын дарга Д. Сэдбазар
  4. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Г. Амарбаян
  5. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Г. Сүрэнжаргал

Улсын сайн малчин, аварга малчид

1.БНМАУ-ын хамгийн сайн малчин Б. Нацагаа

  1. БНМАУ-ын хамгийн сайн малчин Д. Дорж
  2. БНМАУ-ын  сайн малчин Д. Долгор
  3. БНМАУ-ын аварга малчин Х. Гүнрэгжав
  4. БНМАУ-ын аварга малчин Т. Намжилцэрэн
  5. БНМАУ-ын аварга мэргэжилтэн С. Туваанжав
  6. БНМАУ-ын аварга малчин Ч. Бүрнээбадар
  7. БНМАУ-ын аварга малчин Ж. Банди
  8. БНМАУ-ын аварга малчин Ч. Лхүнрэв
  9. БНМАУ-ын аварга тууварчин Д. Дэлэг
  10. МУ-ын сайн малчин Д. Цолмон
  11. МУ-ын сайн малчин С. Сэсээр
  12. МУ-ын сайн малчин Б. Энхамгалан

Залуу аварга малчид

  1. БНМАУ-ын залуу аварга малчин Ш. Аюуш 
  2. БНМАУ-ын  залуу аварга малчин Б. Лхамаахүү 
  3. БНМАУ-ын залуу аварга малчин Д. Зэдбазар

Сумын хурлын байгууллага.

1949 онд хуралдсан улсын 9-р хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бүх шатны сонгуулийг анх удаа нийтээр тэгш шууд зарчмаар явуулж сонгогчид саналаа нууцаар гаргаж байхаар сонгуулийн хуулийг хуульчлан баталсан юм. Шинэ хуулийн дагуу Их хурлын сонгуулийг 1951 он, орон нутгийн сонгуулийг 1952 онд явуулжээ. Уг сонгуулиар сум, аймгийн депутат нар анхлан сонгогджээ. Энэ үеэс эхлэн сумын хөдөлмөрийн депутаатын хурал, Ардын депутатуудын хурал гэсэн нэртэйгээр 2-3 жилийн хугацаатайгаар сонгогдон байгуулагдаж, жилдээ 2-3 удаа чуулж, сумын тухайн үеийн төлөвлөгөө төсөв, сум орон нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн билээ.

1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулиар сумын хурлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэхээр зааж, тусгайлан хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар болсон билээ. Эрдэнэхайрхан сумын тухайд 1952 онд Чандмана-Өлзийт сумаас тасарч байгуулагдсан учир 195- оны орон нутгийн сонгуулийг нутаг усандаа анхлан зохион байгуулж сумын депутатаар 30 Хүн сонгогдон хурлын бүтэц эмхлэгдэн байгуулагдсан гэдэг. 1952-1992 он хүртэл Сумын хурлын даргыг тухайн үеийн чуулган бүр дээр дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгон ажиллуулдаг байсан бөгөөд чуулганы чөлөө цагт сумын захиргааны дарга хавсран гүйцэтгэдэг байсан юм. Ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу 1996 оноос сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга орон тоогоор ажиллах болж нутгийн өөрөө удирдах ёс зүй бий болж, орон нутаг бие даан ажиллах болсон юм. Мөн энэ оноос хурлын ажилтан, нарийн бичгийн дарга орон тооны болжээ. Эрдэнэхайрхан сум Иргэдийн төлөөлөгчдөд 1992 оноос хойш 6 удаагийн сонгуулиар 15-25 төлөөлөгч сонгон үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. 1992 оноос хойш сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 110 хүн сонгогдсоны МАН-аас 58, АН-аас 43, бусад намаас 6, бие даагч 3 хүн сонгогдсон байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан хүмүүс

  1. Ж. Лхаасүрэн 1992-1996 он орон тооны бус
  2. Д. Халтар 1996-2000 он орон тооны
  3. С. Ганболд 2000-2004 он орон тооны
  4. Ц. Доржбал 2004-2008 он орон тооны
  5. Ц. Ганбат 2008-2012 он орон тооны
  6. Н. Батбаяр 2012 оноос орон тооны

Хурлын ажилтан нарийн бичгийн дарга

  1. Г. Амарбаян 1996-2000 он
  2. Ч. Алтанцэцэг 2000 оноос

Засаг даргын тамгын газар

1992 онд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны дагуу “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хууль 1992 оны 10-р сард батлагдсанаар сумын Засаг даргын тамгын газрыг, сумын анхны засаг дарга Г. Амарбаянгийн 1992 оны 01-р сарын 01-ны өдрийн 01-р захирамжаар Засаг даргын орлогч, санхүү тасгийн даргаар Дамдингийн Халтар, засаг даргын тамгын газрын даргаар Балдангийн Оргодол нарыг томилон ажиллуулжээ. Мөн сумын засаг даргын 1992 оны 10,11-р захирамжуудаар:

  • Хяналт шалгалтын зааварлагчаар В. Пүрэвсүрэн
  • Хүүхэд, хүн амын болон хөдөлмөрийн байцаагчаар Д. Цэцэгмаа
  • Нийгмийн халамжийн байцаагчаар Ц. Дондовцэрэн
  • Санхүү тасгийн татварын улсын байцаагчаар Х. Рагч
  • Дотоод ажил хариуцсан зааварлагчаар Ш. Сандаг-Очир
  • Ойн хамгаалагчаар З. Ганболд
  • Бичиг хэргийн эрхлэгчээр Г. Цэрэнбүжид
  • Галч, няраваар Ц. Доржбал
  • Үйлчлэгч зарлагаар Д. Цэвээндулам
  • Нягтлан бодогчоор Б. Өлзийжаргал
  • Жолоочоор Р. Мөнхжаргал нарыг томилон ажиллуулснаар Эрдэнэхайрхан

сумын Засаг даргын тамгын газар байгуулагдсан түүхтэй.  Сумын нутгийн захиргааны байгууллага, гүйцэтгэх засаглал нь анхан үедээ сумын захиргаа, сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар, 199- оны шинэ үндсэн хуулийн дагуу Сумын Засаг даргын Тамгын газар гэсэн нэртэй болж үйл ажиллагаагаа явуулсаар байна.

1992 оноос хойш Орон нутгийн Засаг захиргааны сонгууль 6 удаа явагдаж, тухайн хууль тогтоомж, шийдвэрүүдийн дагуу бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн өөрчлөгдсөөр ирсэн билээ.

Сумын Засаг даргын Тамгын газар үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн  шуурхай хүргэх, төрийн хууль тогтоомж, аймаг сумдын Засаг дарга нарын мөрийн хөтөлбөр, сум орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд бүхий л ажлаа чиглүүлэн ажилласаар байна. Шинэ залуу боловсон хүчнүүдийг ажилд мэргэшүүлэхэд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж явсан ахмад ажилтан В. Пүрэвсүрэн, Ш. Сандаг-Очир нар болон үе үеийн ИТХ-н дарга, Засаг дарга нараараа бахархаж байдаг билээ.

Манай хамт оолны дотроос Тамгын газрын дарга Ц. Лхагвасүрэн, Төрийн сагийн төлөөлөгч С. Цэнгэлсайхан нар 2000 оноос эдүгээ хүртэл, ажилтан Ц. Доржбал, Р. Мөнхжаргал, г. Цэрэнбүжид, Х. Сангажав нар Засаг даргын Тамгын газрын албан тушаалуудад тасралтгүй 20 гаран жил тогтвор суурьшилтай ажиллан албандаа мэргэшин амжилт бүтээл гаргасаар байна.

Тамгын газрын хамт олон дотроос эрхлэсэн ажилдаа өндөр хариуцлагатай, хууль тогтоомжийн дагуу ажиллан төрийн захиргааны мэргэшсэн боловсон хүчнүүд болж сүүлийн 10 жилд Тамгын газрын ажилтан Р. Мөнхжаргал, Ц. Доржбал, С. Цэнгэлсайхан, б. Баянжаргал, С. Мөнхтөр, Х. Сангажав нар системийн байгууллагынхаа тэргүүн болжээ. Өнөөдөр Засаг даргын тамгын газар нь шууд удирдлагын 17 босоо удирдлагатай 8-н ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Засаг дарга О. Чулуунбаатар
  2. Засаг даргын орлогч А. Балжир
  3. Тамгын газрын дарга Ц. Лхагвасүрэн
  4. Төрийн сагийн төлөөлөгч С. Цэнгэлсайхан
  5. БОХ-ын улсын байцаагч Р. Мөнхжаргал
  6. Газрын даамал Ц. Доржбал
  7. Ня-бо Б. Энхбаяр
  8. Архив албан хэрэг хөтлөгч Г. Цэрэнбүжид
  9. Нярав Ч. Долгорсүрэн
  10. Жолооч Д. Жавхлан
  11. Үйлчлэгч Г. Цэцэгээ
  12. Галч С. Болд
  13. Галч С. Юра
  14. Галч д. Юнрэндорж
  15. МЭҮТ-ийн тасгын дарга С. Дашдэмбэрэл
  16. Малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн С. Эрдэнэцэцэг
  17. Газар тариалан, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Х. Сангажав

 

Багийн засаг дарга нар

  • Ц. Доржбал /Багануур/
  • Б. Дашдэмбэрэл /Баянзүрх/
  • А. Ганзориг /Алтан/
  • М. Өлзийбаяр /Мөсөн/
  • Ц. Дэмбэрэлсайхан /Хайрхан/

 

Босоо удирдлагатай

 

  • Татварын улсын байцаагч Б. Баянжаргал
  • Нийгмийн даатгалын байцаагч С. Мөнхтөр
  • Улсын бүртгэлийн ажилтан Н. Дашжаргал
  • ХХҮ-ний мэргэжилтэн Ц. Цэрэнжав
  • Байгаль хамгаалагч Ж. Тамжид
  • Цаг уурч Я. Гэрэлмаа
  • Хэсгийн төлөөлөгч Хүрэлбаатар
  • Цагдаа Содномцоодол

Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Б. Оргодол 1992-2000
  • Ц. Лахгвасүрэн 2000 оноос

Эрдэнэхайрхан сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГазар,Баг

/Утасны жагсаалт/

2013.10.07

Д/д

Овог нэр

Албан тушаал

Утасны дугаар

1

Нацаг Батбаяр

ИТХ-ын дарга

88464639

2

Чансан Алтанцэцэг

ИТХ-ын НБДарга

88303228

3

Оной Чулуунбаатар

Сумын Засаг дарга

88605248

4

Аюурбунь Балжир

Засаг даргын орлогч

88203585

5

Цэрэнпунцаг Лхагвасүрэн

Тамгын газрын дарга

88303936

6

Содном Дашдэмбэрэл

МЭҮТ-ын дарга

88400448

7

Сэдхүү Эрдэнэцэцэг

МЭҮТ-ын мэргэжилтэн

88464744

8

Сангажав Хоохон

МЭҮТ-ын мэргэжилтэн

88778596

9

Сүрэндорж Цэнгэлсайхан

Төрийн сангийн төлөөлөгч

88465335

10

Баянзул Энхбаяр

Нябо

88464334

11

Рагч Мөнхжаргал

БОХУ-ын байцаагч

88468000

12

Цэндаюуш Доржбал

Газрын даамал

88608875

13

Готов Цэрэнбүжид

Архив албан хэрэг хөтлөгч

88964224

14

Чойжамц Долгорсүрэн

Нярав

88309559

15

Дамиранжав Юнрэндорж

Сахиул галч

88404962

16

Шагдар Болд

Галч

88303228

17

Санжсүрэн Юра

Галч

88254006

18

Дэмбэрэл Жавхлан

Жолооч

89893234

19

Цэндаюуш Доржбал

Багануур багийн засаг дарга

88466060

20

Буянбат Дашдэмбэрэл

Баянзүрх багийн засаг дарга

88215501

21

Адьяажав Ганзориг

Алтан багийн засаг дарга

86467417

22

Мядагмаа Өлзийбаяр

Мөсөн багийн засаг дарга

89896553

23

Цэдэндорж Дэмбэрэлсайхан

Хайрхан багийн засаг дарга

88469933

 

                                                            Соёлын төв

Манай нутаг эрт дээр үеэс урлаг соёлын их өв уламжлалтай нутаг байсан гэдэг. Энэ нутагт олон алдартан дуучин, хөгжимчин, жүжигчин, үлгэрч, туйлч хүмүүс их байжээ. Эрдэнэхайрхан сум байгуулагдсаны дараахан 1953 оны 2-р сарын 22-ны өдөр “Сумын улаан буланг” эсгий гэрт байгуулан эрхлэгчээр нь Ганийн Нацагийг томилон ажиллуулжээ. Дараа нь 1957 онд сумын улаан булангийн жижиг байшин барьж ашиглалтанд оруулснаар сумын улаан булангаас төрөл бүрийн ажлууд зохион байгуулж урлаг уран сайхны олон авъяастан хүмүүсийг бүртгэн цуглуулж, тэдэнд дуу, шүлэг, бүжиг заах зэргээр ажиллан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын уран сайханчидтай болжсумын хөдөлмөрчдөд тогтмол урлаг соёлоор үйлчилдэг болсон байна. 1961 онд сумын улаан буланг Клуб болгон өргөжүүлж нэгдлийн хөрөнгөөр 250 хүний суудалтай клуб барьж анхны эрхлэгчээр А. Гомбо ажиллаж байв. 1957 онд анхны кино цэг байгуулж кино механикчаар Ө. Жигжиддорж ажилласан. 1962 онд 250 номтой номын сан байгуулж эрхлэгчээр Г. Гүнрэгмаа ажиллаж байв. Клуб соёлын төвийн дарга эрхлэгчээр Г. Нацаг, С. Чойжилжав, Г. Нямцэрэн, В. Мэндбаяр, В. Гүнрэг, А. Жимээ, Г. Сайханчимэг, Оюунчимэг, А. Ганбат, Г. Дашдэмбэрэл, Г. Мөнхбат, А. Жамъян, Ч. Үнэнбүрэн нарын хүмүүс ажиллаж иржээ.    

        2001 оноос өнөөг Ч. Үнэнбүрэн эрхлэгчээр, номын санч Ч. Байгальмаа, нярав, галч, үйлчлэгч А. Энхцэцэг гэсэн 3-н орон тоотой ажилласаар 2008 оноос 5-н орон тоотой болж эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музейн техникийн ажилтан, үйлчилгээний ажилтан гэсэн орон тоонуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.