Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Идэр танилцуулга

ЗАВХАН АЙМГИЙН

ИДЭР СУМЫН ТАНИЛЦУУЛГА

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Идэр сум нь Улсын бага хурлын шийдвэрээр Хантайшир уулын  Нөмрөг  хошууны Дархан –Уулд байгуулагдсан. Идэр цэцэрлэг сумыг Цэцэрлэг мандалын аймгийн Шажинбат уулын хошууны Туна гэдэг газар Чандмань  сумыг байгуулсан юм. Эдгээр сумдыг 1931 оны 3 дугаар сард нэгтгэн  Идэр цэцэрлэг нэртэйгээр байгуулсан .

Одоо Дархан-уул, Загастай , Мануустай Цэцэрлэг гэсэн 4 багийн 2476 хүн амтай 702 өрхтэй.

Газрын зураг

Завхан аймгийн баруун хойд хэсэгт îðøäîã. Улаанбаатар хотоос 1005 км, аймгийн төвөөс 75 км,  зүүн талаараа  Тэлмэн өмнөд хэсгээрээ Отгон Баруун чиглэлээрээ Алдархаан  баруун хойд  хэсгээрээ Яруу сумдтай хиллэдэг.

-Жилийн дундаж салхины  хурд 4-8 м/сек

Жилдээ дундæаар 216 мм хур тунàдас ордог.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газар зүйн онцлог. Тус сум 3155 хавтгай дөрвөлжин  км нутаг дэвсгэртэй. Үүнээс  бэлчээрийн талбай 3123 хавтгай дөрвөлжин км, îй мод 532 хавтгай дөрвөлжин км,  áулаг, шанд, нуур тойром 200 гаруй урсгал гол  6 áèé.  Далайн  төвшнөөс 2000-3500 метр өндөрт өргөгдсөн тул өндөр уулын бүсэд хамаарагддаг.

Цаг уурын нөхцөл.

-Өвөлдөө -520 хүртэл хүйтэрдэг

-Зуны дундаж  температур +250

-Жилийн дундаж салхины  хурд 4-8 м/сек

Жилдээ дундæаар 216 мм хур тунàдас ордог.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 370805 га.

 

Зориулалт

Хэмжэý

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

147473.5

39.9

Ойн сан бүхий газар

53038

14.3

Усан сан бүхий газар

1600

0.4

Тусгай хэрэгцээний газар

167712

45.2

Тосгон, суурингийн газар

562

0.1

Дэд бүтцийн газар

419.5

0.1

 

                                            ЭДИЙН ЗАСАГ

 Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 1029.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 897.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн төсвийн зардал нь 1011.8 сая төгрөг байна. Нийт зардлын 67 хувь нь цалин, 7.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3.5 хувийг урсгал шилжүүлэг, 27.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Суманд нийтдээ  15 аж ахуй нэгж, 9  төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж мал аж ахуй хослон 1307.7 ñàÿ төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж  мал аж ахуйн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байна. Сумын төсөв доорхи байдлаар бүрддэг.

Гоожингийн  орлогын 20%-ийг хөрөө рамуудын төлбөр  хураамжаас  бүрдүүлж байсан бол 2013 онд зөвхөн 1 раммыг ажиллуулахаар шийдвэрлэсэн тул  2013 оны ороí нутгийн төсөв 29.9 сая төгрөгийн алдагдалтай батлагдсан. Мал аж ахуйн үйлдвэрлэлä  голлох чиглэл болдог болохоор нийт  ажиллагсадын 71.1% буюу 717 хүн ажилладаг.

Сумын хэмжээнд 89058толгой малтайгаас 23 тэмээ, 6125 адуу, 5073 үхэр, 44518 хонь, 33319 ямаа байна.

Газар тариалан

Эрс тэс уур амьсгалаас шалтгаалан газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих боломж сул ч сүүлийн үед “ Цагаан уулын лүндэн” ХХК, “Жаргалын гол” хоршоод амжилттай ажиллаж эхэллээ. Мал аж ахуй газар тариалан хослон эрхэлдэг 2 хоршоотой.

Инженерийн дэд бүтэц 

Зам тээвэр:

Сумын газар нутаг дээгүүр Завхан Улиастай чиглэлийн улсын чанартай 80 зм авто зам дайран өнгөрдөг.2013 оны 04-р сараас эхлэн сайжруулсан буюу хатуу хучилттай авто зам тавигдана. Уг төв замд сумын төвөөс 13-18 км-ийн 3 чиглэлээр энгийн шороон замаар холбогддог. Дархан- Уул багийн төв 17 км, Загастайн багийн төв 15 км шороон замтай, Мануустай баг төвлөрсөн багийн төвгүй улирлын байдлаар ажилладаг. Цэцэрлэг баг сумын төвдөө байршсан .Аялал жуулчлаын чиглэлээр 2 аж ахуй нэгж зөвшөөрөлтэй. Ногоон нуурын аялал жуулчлал, амралтын газар сумын төвөөс өмнөд чиглэлд 21 км-т оршино.

Цахилгаан хангамж.

Сум нь одоогоор төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. 2012 оны 10-р сараас өмнө Улаан боомын усан цахилгаан станцаас хангагддаг байсан. эрчим хүчээ авдаг байсан. Японы буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдсэн 100 квт-ын хүчин чадалтай дизель станцтай.

Ус хангамж.

 Сумын төвд гүн өрмийн инженерийн хийцтэй худаг 2 байгаагийн  нэг нь 2012 онд ашиглалтанд орсон. Ундны усны болон уурын зуухны усан хангамжийн зориулалттай 1981 онд гаргасан худаг нь тоногдож үгүй болсон. Төвлөрсөн усан хангамжийн систем байхгүй. Хөдөөгийн иргэд зуны улиралд гол, булаг шандын усаар, өвөлдөө цас мөсний усаар хэрэгцээгээ хангадаг.

Хөдөөгийн багуудад 2-4 худаг байдаг ч ашигалалт тааруухан, одоогоор зөвхөн 3 худаг улирлын шинж чанартай ажилладаг. Бусдыг нь засварлах, цооногийг онгойлгох, байр барих шаардлагатай.

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

 

  • Үзүүлэлт  Сумын төвд         Хөдөөд             Нийт
  • Хүн амын тоо   533                   1943                2476                                           Нийт эрэгтэй    258                    1009                1267                                              0-4 нас                21                       95                   116                                                 5-9 нас                23                       98                   121                                              10-14 нас            23                      107                  130                                              15-18 нас            15                       92                   107                                                  19-24 нас            40                      129                  169                                              25-29 нас            27                       74                   101                                              30-34 нас         13                       81                    94                                                35-39 нас         12                       70                    82                                                                                                        40-44 нас            12                       69                     81                                                                                                        45-49 нас         21                       61                    82                                                  50-54 нас         20                       50                    70                                               55-59 нас         15                       26                    41                                                60-65 нас          6                        14                    20                                              65-с дээш нас  10                       43                    53                                             Нийт эмэгтэй  275                     934                 1209                                              0-4 нас            22                      102                  124                                                5-9 нас            18                       85                   103                                             10-14 нас         29                       98                   127                                                15-18 нас         16                       69                    85                                              19-24               8                      106                  144                                             25-29 нас         20                       56                    76                                              30-34 нас         17                       73                    90                                               35-39 нас         12                       81                    93                                                     40-44 нас         22                       76                    98                                              45-49 нас         20                       38                    58                                              50-54 нас         26                       54                    80                                                55-59 нас         12                       19                    31             60-65 нас          8                        25                    33        65-с дээш нас  15                       52                    67 Өрхийн тоо    156                    546                 702 Суурин хүн àì  533                    1943               2476       Түр оршин суугч  5                         0                      5
  •  
  • Шилжилт хөдөлгөөн

 

 

Тус сум нь Завхан аймгаас 78 км-ийн зайтай

оршдог.Нийт хүн амын 21.5%-нь сумын төвд

амьдардаг. Төвийн эрчим хүчний систем

болон үндэсний оператор Жи мобайль, Мобикомын

сүлжээнд холбогдсон, Улиастай суманд  Эдийн засгийн сургууль байрладаг нь тус сумын хүүхдүүд ойр суралцах

боломж нээгдэж шилжилт хөдөлгөөн багасаж

байна. Сумын нийт хүн амын 51.6% нь залуу

болон дунд насныхан, 36.8% нь хүүхэд, 7.1%

нь хөгшид байна.

Орон сууцны хангамж:

Сумын хэмжээнд бүрэн дунд сургуулийн ажилчдын         4 айлын орон сууцанд иргэд амьдардаг. Нийтдээ амины орон сууц 102 байгаагаас зөвхөн 2012 онд шинээр 12 сууцыг  иргэд ашиглалтанд орууллаа.

Сумын хэмжээний орон гэргүй 6 өрхөд гэр олгох шаардлагатай. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих санаачлагыг дэмжиж байна. хороололд сууц барих санаачлагыг дэмжин туслахаар шийдвэрлээд байгаа.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламжаас Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, 240 хүүхдийн хичээлийн байрны барилгууд цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан боловч өөр ашиглах нөхцөл, байр танхимын хүрэлцээгүйгээс одоо ашигласаар байгаа юм.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

 

1

Сургууль

хүүхэд

414

2

Сургуулийн дотуур байр

ор

58

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

 

4

Цэцэрлэг

хүүхэд

128

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

10

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

1440

8

Соёлын төв

ñóóäàë

200

9

Номын сан

суудал

20

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

2

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

     600 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 414 хүүхэд суралцаж байна
    53 багш ажиллагсадтай
    1965, 1984 онуудад  ашиглалтанд орсон, модон хийцтэй хуучин барилга

        Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

5

712

717

Үйлчилгээ

Хүн

146

5

151

Нийт

Хүн

151

717

863

 

   Сумын хэмжээгээр нийт 89.1   мянган толгой мал тоологдсоноос 1756 нь нутгийн шилмэл омгийн мал байна. 595 малтай өрх байгаагаас 436 нь малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 84.7% хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр 3.8 га талбайд төмс, 3.5 га талбайд хүнсний ногоо, 53.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж  39.0 тн төмс, 29.5 тн хүнсний ногоо, 546.8 тн тэжээлийн ургамал хураан авлаа.    

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 139 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 58 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд,  57 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

 Засаг даргын Тамгын газрын барилга

 

 

  • ЗДТГ-ын барилга
        Цэцэрлэг багийн төвд байршилтай
        30 ажиллагсадтай
        2012 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
        Инженерийн төвлөрсөн хангамжгүй

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум: Орон нутгийн онцлогт тохирсон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн нөөцөд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, сумынхаа хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцлийг бүрдүүлэх, бүх талын түншлэлд суурилах, нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан зохицох чадамжтай болох, бүх шатанд хуулиа дээдлэх, хариуцлага хүлээх чадвартай, ил тод байх

зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Сумын хөгжлийн онцлог:

   1.  Нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг хангаж иргэдийн амьдралын нөхцөл ая тухтай орчныг хангах сумынхаа  онгон дагшин байгалийг хамгаалсан аялал жуулчлалын тулгуур хөгжлийн бүс болгон хөгжүүлэх
  2.   Байгальд ээлтэй  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлэх
 3.   Бүрэн дунд сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлж  аймгийн зүүн бүсийн оюуны төв болгон эрдэм боловсрол, эрүүл аж төрөх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр дараагийн урт хугацааныхаа хөтөлбөрийн чиг баримжааг тодорхойлно.

 

1. Сум 3175 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй үүнээс   бэлчээр 2423 км кв, хадлангийн талбай 5.2 км кв, тариалан 34 км кв, ой мод 532 км кв, уулын хяр, хад асга, гол нууртай бөгөөд нийт нутгийн 14,5%-ийг  ой эзлдэг. 200 гаруй булаг шанд тоором, Идэр, Тэгш, Ямаат, Жаргалант, Туна, Цагаан гол, Халуун ус, Баруун Жаргалант, Загастай, Мануустайн томоохон голууд, дээд,  доод Заваг, Ходоод, Товог ,Цагаан, Ногоон, Тагийн, Гялгарын  нууруудтай, Сэвжидбалбар, Овоон дух, Нураг, Чойхүүгийн булуу, Алаг ямаат, Овоот, Битүүт тэргүүлсэн тахилгат онгон уултай.

2. Байршлын хувьд хангайн нурууны ноён  оргил Отгонтэнгэр хайрханаас 65 км, аймгийн төвөөс 78 км, Улаанбаатар хотоос 912 км  зайтай оршдог бөгөөд Отгон  Алдархаан, Яруу, Тэлмэн, Нөмрөг, Тосонцэнгэл сумуудтай хиллэдэг.

3. Далайн түвшнөөс дээш 3800 м өндөрт өргөгдсөн өндөр уулын бүсэд байрладаг эрс тэс уур амьсгалтай, хамгийн дулаан нь  +32 градус, хамгийн хүйтэн нь -52 градус хүрдэг, хүйтрэлтийн хугацаа 90 хоног үргэлжилдэг боловч 6, 8-р сард гэнэтийн цочрол хүйтрэл болдог.

4. Зун богино, өвөл урт баруун хойноосоо жилийн ихэнх хугацаанд салхилдаг, нутгийн 80%-д цас ихээхэн унадаг жилдээ дунджаар 216 мм орчим тунадас буудаг.

5.   Нутгийн  хөрс 3, 4-р зэргийн ангилалтай, Хамба, Ялгуусан хутагтын шавийн зүүн ба хойд отог, Баатар бэйсийн хошууны  ламын ба  их багуудын хагаст  нутаглан амьдарч ирсэн түүхэн уламжлалтай.

 

                          ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын Засаг даргын Тамгын газар нь үндсэн 13, гэрээт 4, бүгд 17 орон тоотой, дээр нь хэлтэс, агентлагийн шууд харъяалалтай албан тушаалтан 9, багийн засаг дарга 4, нийт 30 албан хаагч төрийн үйлчилгээг түмэн олондоо түргэн шуурхай , жигд хүртээмжтэй ил тод байдлаар хүргэн ажиллаж байна.

Нутгийн удирдлагын нийт 32 албан хаагчды н 20 буюу 62.5 % нь дээд, 5 буюу 15.6 % нь тусгай дунд 4 буюу 12.5% нь бүрэн дунд, 3 буюу 9.3 % нь бүрэн бус дунд боловсролтой , 56.2 % нь магистр, бакалавр зэрэгтэй. Тэдгээрээс төрийн захриргааны албан хаагч 13, төрийн тусгай албан хаагч 2, төрийн үйлчилгээний албан хаагч 6, улс төрийн албан хаагч 7, гэрээт албан хаагч 4, тухайн ажил албан тушаал дээрээ 2-28 жил ажилласан мэргэшсэн хамт олон юм.          

                                               ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, чөлөөт сонголт голлосон, албадмал бус сургалт зохион байгуулах, ирээдүйн сургуулийн дүр төрхийг бий болгох.

Сургуулийн товч танилцуулга

                Тус сургууль 1931 онд байгуулагдсан. Анх 25 сурагч, багш ажилчин, нярав тус тус нэгтэй байв. 1931-1936 он хүртэл улирлын чанартай хичээллэж уйгаржин монгол бичиг, дөрвөн аргын тоо заадаг байсан. 1940 оноос эхлэн улсын төсвөөр санхүүжих болсон бөгөөд 1941 он гэхэд гэр 10 байшин нэгтэй болон 60 хүүхдэд нэгдүгээр ангийн мэдлэг эзэмшүүлжээ. 1944 онд 4-р ангийг 48 хүүхэд төгссөнөөс 15 нь дунд болон тусгай мэргэжлийн сургуульд дэвшин суралцаж 33 нь мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарчээ. 1965 оны 9-р сарын 1-ээс дунд сургууль байгуулагдан Яруу, Тэлмэн, Идэр сумуудын  сум дундын  сургууль байгуулагджээ. 1969 онд анхны 8-р ангийг 30 сурагч төгсчээ. Энэ үед 240 суудалтай хичээлийн байр улсын төсвөөр баригдаж хичээлийн нэгдсэн танхимтай болжээ.1971-1975 оны хооронд сургуулийн материаллаг бааз нэлээд бэхжиж 320 хүүхдийн хичээлийн байр ,спорт заал 75 хүүхдийн дотуур байр зэргийг улсын төсвөөр баригдсан. 1987 онд 8 жилийн сургуулийн хөрөнгөнд түшиглэж 10 жилийн боловсрол олгох сургууль болон өргөжсөн. 1991 оноос сургууль завсардалт их хэмжээгээр  гарч, төсөв мөнгөний бололцоогүйгээс уурын зуух хаагдсанаас болж 1993 оноос 8 жилийн сургууль болон 460 гаруй сурагчидтай үйл ажиллагаа явуулж байгаад 1997-1998 оны хичээлийн жилээс сургалтын орчныг нэлээд сайжруулснаар 1999-2000 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болон өргөжин ажиллаж байна. 2006 онд 240 хүүхдийн хичээлийн байрыг Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар  их засвар сургуулийн халуун усыг шинээр бариулсан. 2009 онд 160 хүүхдийн 2 хичээлийн байр биеийн тамирын зааланд БСХХ-2 төслөөр их засвар хийлгэснээр сургалтын орчин эрс сайжран 1 ээлжээр хичээллэдэг болсон. 2011 онд тогтвортой амьжиргаа төслөөр сургуулийн гаднах талбай хайсыг 11,0 сая төгрөгөөр сайжруулсан. Манай сургуулийн хамт олон 2010 онд эрүүл мэндийг дэмжигч байгууллага ,2012 онд Ногоон сургуулийн III зэрэглэлийг ханган ажиллаж байна. Тус сургуулийн 11-р ангийг төгсөгчдийн 80 гаруй хувь улсын их дээд сургуульд дэвшин суралцдаг ба төгсөгчид 100% дараагийн шатны сургуульд дэвшин суралцдаг. Одоо манай сургууль 414 сурагчидтай 56 багш ажилчидтай байрандаа 50 гаруй сурагчидтай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийг төгсөгчдөөс хөдөлмөрийн баатар 1, гавъяат механикжуулагч 1, гавъяат эдийн засагч 3, аж үйлдвэрийн гавъяат ажилтан 1, гавъяат багш 1, шинжлэх ухааны салбаруудаас төрсөн эрдэмтэд 16, цэрэг цагдаагийн генерал 1, хурандаа 6, спортын мастер 6 төрөн гарч бүх төгсөгчид эх орныхоо бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Одоо манай сургууль 414 сурагчидтай , 30 багштай, 25 ажилчинтай байрандаа 38 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Цэцэрлэгийн танилцуулга

    Идэр  сумын цэцэрлэг.
    Цэцэрлэг багийн  төвийн хэсэгт байршилтай .
    75 хүүхдийн хүчин чадалтай одоогоор  128 хүүхэд хүмүүжиж байна .
    13 багш ажиллагсадтай .

  Төрийн  өмчийн  тус  цэцэрлэгийн  үндсэн  сургалтанд  128  гэр цэцэрлэгт 60 хүүхэд,  цэцэрлэгийн хамран сургалт 62%-тай байна.

                     Завхан аймгийн Идэр сумын Соёлын төв

Идэр сумын Соёлын төв нь анх 1967 онд “Улаан булан ” нэртэйгээр байгуулагдаж байсан. 1991 онд “Соёлын төв ” нэртэй болж, өдийг хүртэл 5 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Соёлын төвийн эрхлэгч  В. Мягмарцэрэн, Номын санч О. Наранчимэг                      Хөгжмийн багш  М. Баяржаргал,  Музей техникч  Ш. Эрдэнэбаяр, үйлчлэгч               Б. Наранчимэг нар ажиллаж байна.

Манай Ñоёлын төв нь үзэгчийн  200 хүний суудалтай заал, Номын фонддоо 15000 гаруй ном, ОНС танхимд 402 үзмэртэй. Мөн  үндэсний хөгжмийн зэмсэгтэй, цахилгаан гитар, YAMAHA хөгжим, орчин үеийн техник, гэрлийн хэрэгсэл, ашиглан тоглолт хийж, ард түмэндээ үйлчилдэг .

Сумын соёл урлагийн үйл ажиллагаанд СТА 6, улсын тэргүүний ардын авъяастан 18, Àрдын авъяастан 70 гаруй , залуу уран бүтээлчид оролцдог. 4-6 хүн хүлээж авах, амрах байртай.

Жилд  дунджаар 850000-1000000 төгрөгний орлоготой, 50 гаруй урлаг соёлын үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны Завхан аймгийн 90 жилийн ойгоор “Соёлын төв”-өөс 40 морин хуурч хүүхдийг бэлтгэн оролцуулна.

Нутгийн яруу найрагч, ардын авъяастнууд  нутаг ус, уул овоогоо магтан дуулсан шүлэг, дуу зохиож, “Аялгуу дүүрэн Идэр нутаг ” ном хэвлүүлж, сумын иргэдийн хүртээл болгосон.