Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Их-Уул танилцуулга

                                 ИХ УУЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Завхан  аймгийн Их-Уул сум нь 1923 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуунд байгуулагдсан. Баян-Ухаа, Үржил , Хуягт, Хонгор, Цэцүүх, Зарт  гэсэн  6 багт 1616 өрх, 6008 хүн амтай.Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхний  3-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хоёрт ордог /63,5 хүн/га/ сум юм 2013 оны эцэст 184142 мянган толгой малтай  бүх малын тоо толгой болон адуу , үхэр, хонин сүргийн тоогоор аймагтаа  тэргүүлсэн . Тус сумын бүтээлч хөдөлмөрчдийн дундаас 

Ø Монгол улсын баатар Д.Нянтайсүрэн,баруун хязгаарын домогт хилчин Н.Дандархайдав ,
Ø Монгол улсын  хөдөлмөрийн баатар Я.Дашпунцаг, П.Бираабазар, Ж.Чойжилсүрэн
ØТөр нийгмийн зүтгэлтэн ХАА-н сайд ,аймгийн дарга асан Д.Раднаарагчаа, Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа,
ØМУГЖ У.Далантай, Монгол улсын гавъяат хуульч Л.Шаравнямбуу Монгол улсын гавьяат багш У.Дэмбэрэлнямбуу,  Монгол улсын гавъяат агрономич С.Халтар, 
ØМэргэжилийн боксын дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв,Эверстийн оргилд гарсан анхны Монгол  эмэгтэй уулчин  МУГТ Б.Гангаамаа,
ØМонгол улсын гарьд Б.Гончигдамба, Монгол улсын заан Ш.Дамбуу, З.Содномпил, Монгол улсын өсөх идэр начин С.Лхагваа , Ж.Оргил, Монгол улсын начин  Р.Дүвчинжав, И.Гончиг, Г.Яндагсүрэн, Ц.Гомбо, Д.Батбаяр Г.Бат-Амгалан, Б.Бадамдорж  монгол улсын манлай засуул Ж.Янсанжав
ØМонгол Улсын аварга малчин П.Ёндонренчин, Х.Даваасамбуу ,В.Самбууёндон, Х.Дэчинлхүндэв, ,Р.Адъяасүрэн ,Г.Нямбалбар,  Д.Базаргандаа, Б.Бадмаа, О.Лхагва, Н.Галсан, Ш.Гэсэр, Б.Гэлэгжамц, Монгол Улсын сайн малчин Г.Батбаяр, Улсын аврага хадланч Б.Мягмарсүрэн,
ØБНМАУ-ын АИХ-ын депутат Ц.Лхамаа, Г.Нямдэчин, С.Гомбожав, Б.Должинсүрэн, Д.Бунъяа, Д.Раднаарагчаа, Х.Дэчинлхүндэв, Р.Долгорсүрэн, Я.Дашпунцаг Н.Төмөр-Очир,  нарын зэрэг олон алдарт цуутнууд төрөн гарсан нутаг юм. Манай сум нь Улсын алдар цолтой бөхийн тоогоор улсад 4-т , үхэр сүргийн тоогоор улсад 3-т тус тус ордог .
                                       Газар зүйн байршил
Дэвэн гарах хүчтэний өлгий
Дэлхийд ховордсон сарлагийн нутаг
Үелзэн урсах Идэрийн голтой
Үргэлжлэн цаашлах Уулсын орон                                                                   Их-Уул сум

Цохиотын Мухарын агуй

Цагаан уул /Зарт баг/

Хонгор багийн нутаг Цохиотын эхэнд орших хад юм

Хүнхийн хадны сүг зураг